cat-right

Гурав дахь үеийн сүйрэл

Хэд хоногийн дараа он солигдоход гучруу хэлбийсэн насруугаа орлоо. Хорин хэдэн насныхаа талыг нь элээчихэж. Өөрөөсөө илүү ихийг шаардах боловч санаснаар болохгүй юм. Өдийг хүртэл хийж бүтээсэн нь ч яахав больё сурч мэдсэн зүйлээ бодохоор чамламаар...

Өнгөрсөнөө бодохоор уруудах бас алдаж онох үе олон байжээ. Харин тэр болгоны дараа огцом хөгжиж байсан байх юм. Хүний хөгжлийн гол шалтгаан нь өөр юу ч биш зөвхөн өөрийгөө голох явдал байдаг гэж Зигмунд Фрэйдийн онолд үздэг. Тэгэхээр аливаа уналт агуу их амжилтын эхлэл байдаг бололтой. Эсрэгээрээ агуу их амжилт уналтын эх байдаг гэвэл та итгэх үү?

Юм бүхэн мөчлөгтэй байдаг. Хүний гурваас олон үеийн турш дэлхийн нэг номерын улс байсан америк гүрэн одоо ганхаж эхэллээ. Mortgage ийн хямралаас үүдсэн энэ уналтынх нь цаад шалтгаан нь Фридманы тодорхойлсон гурван үеийн сүйрэлээс үүджээ.

Дайнд ялагдах эсвэл аймшигт уналтын дараа улс орон хурдацтай өсдөг, Тэр үеийн хүмүүс өөрсдийгөө асар их голдог учраас биеэ дээд зэргээр дайчлан ажилладаг. Жишээ нь дайны дараах Япон, Герман. 50 иад оны Япон хүмүүс үнэхээр гайхамшигтай хөдөлмөрлөж байсан. долоо хоногийн 6 өдөр, өдөрт 12 оос дээш цаг борив бохисхийлгүй ажилладаг байлаа. дайнд ялагдсан гутрал, дээр нь ямар ч газрын баялаггүй, юу ч үгүй, дэлхий нийтийн өмнө шившиг болсон улсаа аврахын тулд ингэж ажиллахаас өөр аргагүй байлаа.

Гэвч хүний ганц үе бүхэл бүтэн улсыг хөгжүүлэхэд хангалтгүй. Энэ 1-р үе бүхэл хүчээ дайчлан ажилласны дүнд хойч үедээ сайн дэд бүтэц, сайн засаглал, сайн орчин, гарааны хөрөнгө, бяцхан мэдлэг туршлагыг үлдээдэг. Харин тэдний хүүхдүүд буюу хоёрдугаар үе ээж аавынхаа яаж зовж ажиллаж байгааг харж өсдөг. Тэд ээж аав нарыгаа бодвол хамаагүй дээр орчинд хамаагүй дээр боловсролоор ажилцгаадаг. Тийм ч болохоор тэд л улсаа жинхэнэ дээд цэгт нь хүртэл хөгжүүлдэг.

Харин гуравдугаар үе бүх юм нь бэлэн зэлэн, элбэг баян орчинд өсдөг. Тэд сурах мэдэхийн оронд зугаа цэнгэлийг дээдэлж бойждог. Тийм хүмүүс өвөг дээдсийнхээ бүтээсэн баялагийг зөвхөн үрж л чаддаг. Гуравдугаар үеийн сонгодог жишээ бол Фрийдманы тодорхойлсоноор одоогийн залуу, бүдүүн, онгироо, биеэ тоосон, залхуу америкчууд юм.

Харин Монголын залуу үе бид нар хэддүгээр үе юм болоо? Санал бодлоо солилцоцгооё залуусаа.

Төвлөрөн хөгжихүй (төрөлжин хөгжихүйн үргэжлэл)

Хэд хоногийн өмнө бичсэн төрөлжин хөгжихүй бичлэгийнхээ үргэлжлэлийг амласан ёсоороо нийтэлж байна. төрөлжин хөгжихүй бичлэгт Давид рикардогийн харьцангуй давуу талын онолын дагуу манайх шиг жижиг улс аль нэг бүтээгдэхүүнээрээ дагнан төрөжиж хөгжих нь хөгжлийн маш чухал гарц байх бөгөөд энэ нь манайх шиг алслагдмал бөглүү улсад тоон хэлбэрт шилжүүлж болох бараа, ажил, үйлчилгээ байж болох талаар дурьдсан. Энэ бичлэгийг маань ЭМОС клубын Наранбаяр, МОСА ийн жавхаа нар өөрсдийн хувилбараар илүү баяжуулан, өөр өнцөгөөс харан бичсэн байна лээ. Сонирхолтой санагдсан шүү.

Америкийн баруун эргийн дагуу орших өргөн уудам хөндийд Стэнфордын их сургуулийн санаачлагаар төр хувийн хэвшлийн түншлэл (Public Private Partnership PPP) ийн дүнд нэгэн өвөрмөц хөгжлийн загвар бүрэлдэн бий болжээ. 50 иад оны Америкийн төр эдийн засгийг өргөжүүлэх зорилгоор хөл дээрээ тогтоогүй компаниудад ихээхэн хөрөнгийг зарах болсон ч үүнийг яаж дэмий хоосон салхинд хийсгэчихгүй байх вэ гэдэг асуудал тэдэнд тулгарж байлаа. Учир нь практик дээр шинээр байгуулагдаж байгаа 10 компанийн 8 нь дампуурч байсан тул ирээдүйд ашиг олох төслүүдийг бусдаас нь ялгаж санхүүжүүлнэ гэдэг тун эрсдэлтэй зүйл байв.

Харин удалгүй Америкийн төр хувийн хэвшилтэйгээ хамтран энэ асуудлыг гайхалтайгаар шийдэх загварыг бий болгон нэвтрүүлсэн нь эрсдэлийн бизнес (venture capital) хэмээх загвар байлаа. Яаж гэхээр 10 компанийг нэг дор төвлөрүүлээд тус бүрд нь 100 мянган долларын хөрөнгө оруулалт хийнэ. Тэгээд тэднийгээ нэгдсэн журмаар үйл ажиллагааг нь жигдрүүлэх дэмжлэг, туслалцаа үзүүлэн хөл дээр нь зогсоох бодлого явуулсанаар хэсэг хугацааны дараа 7 нь дампуурч 3 нь хөл дээрээ тогтон ашгаа өгч байлаа. Хэдийгээр 7 компанийн 700 мянган доллар салхинд хийссэн боловч үлдсэн 3 компани нь бусад амжилтгүй хөрөнгө оруулалтаа нөхөж, улмаар хэд нугалсан өгөөж өгч байлаа.

Энэ нь их дээд сургууль, судалгаа шинжилгээний байгууллагуудад ч ашигтай тусч байлаа. Эрдэмтдийн лабороторид бий болсон өндөр технологи, ирээдүйтэй бараа, бүтээгдэхүүнүүд энэ загварын ачаар санхүүжигдэн үйлдвэрлэлд маш амжилттайгаар нэвтэрч байсан юм.

Ийнхүү оюуны хөрөнгө, эрсдлийн хөрөнгө хоёрын хослол нь баруун эргийн энгийн нэгэн хөндийд хөгжлийн бүүм хийсэн юм. Удалгүй сэтгүүлчид энэ газрыг дэвэргэн цахиурт хөндийн (Silicon Valley) гэх болжээ.

Алдарт цахиурт хөндийн загвар цаашид улам боловсронгуй болж улс орон бүр эдийн засгийн аль нэг төрөл тэр дундаа тоон хэлбэрт шилжүүлж болох бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхдээ энэхүү загварыг ашиглах болов. Энэ загвар улам хөгжин боловсронгуй болсоор Бизнес кластер хэмээх онолыг бий болгожээ. Энэтхэгийн бангалор, Хятадын Дальяан гэх мэт олон кластерүүд толгой эргэм ашиг олж, улс орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар.

Харин манай орны хувьд барилгын материалын кластер зуун айл, Архичдын кластер өвгөнтийн хөндий л байна даа гээлүү за энэ наргиан байлаа.

Бид ч бас олон улсын жишгийг даган өөрсдийн МТ-ийн кластерийг бий болгохоор ажиллаж байна. 2002 онд Монголын МТ-ийн салбарын хөгжлийг хурдасгах зорилгоор Мэдээллийн технологийн үндэсний паркыг байгуулсан нь ихээхэн алсаа харсан ирээдүйтэй хэрэг байсан юм. Хэдийгээр гадны том кластерүүд шиг байж чадахгүй ч цаашдаа монголын тоон хэлбэрт шилжүүлж болох бараа бүтээгдэхүүний төвлөрөл, эрсдлийн бизнес, судалгаа шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургууль, иноваци, бизнесийг дэмжих төвүүд бүхий мундаг кластер болно гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Гагцхүү дээр байгаа хөгшин бурхинууд л үүнийг хир сайн ойлгож дэмжихээс хэзээ гэдэг шалтгаална.

50 тэрбумыг Ямаанд өгөх эсвэл энэ мөнгөө МТ-ийн кластер байгуулж эрсдлийн хөрөнгийн фонд, аутсорсингоор ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэгт зориулах хоёрын гарах үр дүнг бараг харьцуулашгүй бизээ.

Банкны талаар бичлэг

Эхний жишээ:

Хүү явсаар нэгэн дундад зууны үеийн европын шилтгээн гэмээр том хүрэн хаалга, маш өндөр таазтай сүрлэг багана бүхий цэлийсэн танхимд орно. Үүдэнд нь эртний хэв маягаар банк гээд биччихсэн байх бөгөөд дотор нь дүүрэн язгууртан шинжтэй өндөр бүрх малгай, пиджак, дэгжин нүдний шил, таягаар гангарсан хүмүүс суух нь суугаад, ярилцах нь ярилцаад, үйлчлүүлэх нь үйлчлүүлээд байж байлаа.

Хүү гартаа нэг алтан зоос барьчихсан байхыг тэндхийн нэг ажилтан бололтой өвгөн олж хараад дөхөж очин "Чи энэ зоосоо банкинд хадгалуулбал хэсэг хугацааны дараа энэ мөнгө чинь өсөх болно. чи илүү их мөнгөтэй илүү баян болмоор байна уу?" гэж асуулаа хүү өөртөө итгэлтэйгээр "Үгүй ээ би баян болох дургүй би үүгээр мөхөөлдөс л авах гэсэн юм гэв. Гэтэл өвгөн " За тийм байж чи тэр урт дарааллыг харж байна уу? тэд бол мөнгө хэрэгтэй болсон хүмүүс тэдэнд чиний мөнгө ямар их хэрэгтэй байгааг харж байгаа биздээ?" гээд дуулж гарав. Дуундаа банкинд мөнгө хадгалуулах нь ямар ашигтай, яагаад хүмүүс хадгалуулдаг талаар өгүүлж. Өнөөдөр чи энэ мөнгөөр нэг зайрмаг авна. банкинд хадгалуулаад жаахан хүлээвэл хоёрыг авна ля ля гэж ирээд бүжиглэж, дуулахын хажуугаар цэвэрхэн цагаан цамцаар жигдэрсэн царайлаг бүсгүйчүүд хойно нь эгнэн зогсож дууг нь түрж гарав...

Гэнэт хүү чангаар "Үгүй ээ би мөнгөө хадгалуулахгүй гэж" хашгиртал тэнд байсан хүмүүс сэрдхийн "хадгалуулахгүй гэж байна! хадгалуулахгүй гэж байна. . ." хэмээн шивнэлдэж эхлэв. "Цаана чинь хүмүүс мөнгөө хадгалуулахгүй гээд байна. Ямар нэгэн юм болсон бололтой. Би ерөөсөө мөнгөө хадгалуулахаа больлоо" гээд нэг эмгэн банкнаас гарж одов. Гэтэл түүний хэлхийг сонссон эхнэр нөхөр хоёр: "Хоёулаа хадгаламжинд байгаа мөнгөө авья. юмыг яаж мэдэхэв банк дампуурах гээд энэ эмгэн больж байгаа ч юм билүү" гээд гүйж одов. Удалгүй танхимд үймээн болж эхлэв...

Кадр солигдоход танхимд газраар хөглөрөх хэрэггүй бичиг цааснууд, шатан дээр шанаагаа тулаад гуниглан суух өвгөн хоёроос өөр зүйл үлдээгүй байлаа...

Хоёр дахь жишээ"

Хотын хамгийн том банк гол хаалганыхаа гадна талд том саравч хийсэн байжээ. Нэгэн бороотой өдөр хүмүүс борооноос нуугдах гээд банкны үүдэнд бөөгнөрөөд зогсож байв. Түүний хажуугаар өнгөрч явсан хоёр хүн хоорондоо ийн ярилцав. "Энэ банкны үүдэнд яагаад ийм олон хүн зогсож байдаг билээ?" нөгөөх нь "мэдэхгүй юмдаа банкинд ямар нэгэн асуудал гарсан юм болов уу? магадгүй хүмүүс хадгаламжин дахь мөнгөө авах гээд оочерлож байгаа байх"

Энэ цуу яриа цаашаа үргэлжлэн "банк дампуурах гэж байгаан гэнэ" гэсэн яриа болж хувирав. Хүмүүс юмыг яаж мэдэхэв гээд хадгаламжаа татаж эхлэв. Ингээд хэдхэн хоногийн дараа хотын хамгийн том, хамгийн баян, хамгийн найдвартай банк дампуурлаа зарлажээ.

Эхний жишээг би бага байхдаа үзэж байсан хэдэн хүүхдүүд нэг цэнхэр шувууг хайгаад олон газраар явж байгаа тухай гардаг мюзиклээс сэдэвлэн бичлээ. харин сүүлийн жишээг нэг найзаасаа сонсож байсан юм.

Энэ хоёр жишээ нь банкны салбар ямар эмзэг гэдгийг харуулж байна. Дээрх хоёр банк хоёулаа том, мөнгөтэй, найдвартай банкууд байсан. гэвч хоромхон хугацаанд санамсаргүй гарсан цуу ярианаас болж дампуурж байна. Тэр яриа гараагүй бол банк байдгаараа оршиж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан хэвээрээ л байх байсан даа.

Альваа улсын хувьд Мөнгө, санхүү нь цус нь гэж бодвол хөрөнгийн бирж зүрх нь, банкны систем судас нь байх болов уу. Банкны системийг төв банк нь арилжааны банкуудтайгаа нийлээд бүрдүүлж байдаг. Арилжааны банкны зөвхөн нэг нь л дампуурахад бусдыгаа чирээд дампуураад дампуураад явчдаг гэж байгаам. Шалтгаан нь яг л дээрх жишээн дээрх шиг. Хүмүүсийг итгэл л үүнийг зогсоож чадна.

Хүмүүсийн итгэл дээр тогтож байдаг маш эмзэг зүйл боловч улс орны эдийн засгийн гол түшиг тулгуур, хурдасгуур байдаг банкуудаа аварцгаая. Ингэхийн тулд зүгээр л банкууддаа итгэцгээе. Та хадгаламжаа татах гэж байгаа бол дахиад нэг сайн бодоод үзээрэй... Бас энэ бичлэгийг илүү олон хүнд тараагаарай.

Төрөлжин хөгжихүй

Маркс, Энгелсийн зөнч онолыг амьдралд аймшигт гажуудал болгон туршсан Ленин, Сталин нарын бүтээл коммунизмын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас Адам өвөөгийн үүсгэж кэйнс фридман ах нарын баяжуулсан чөлөөт эдийн засаг руу шилжих хүнд хэцүү боловч сонирхол дүүрэн үеийг бид ардаа хийлээ. Одоо шилжилтийн үе дууссан хийх бүтээх үе эхэлсэн...

Монгол улс нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 121 т бичигдэж байна. Ерөнхийдөө олдог орлогоороо сүүл мугшиж байна гэсэн үг.

Манай улс хэд хэдэн онцлогтой эхнийх нь хэт бага хүн ам. 2,6-хан сая хүнтэй зах зээлтэй болохоор эдийн засаг хөгжихгүй байна гэж ярьдаг. Миний бодлоор бол харин ч эсрэгээрээ. 450 орчим мянган хүнтэй люксэнбург улс нэг хүнд ноогдох ДНБ ээрээ дэлхийд тэргүүлж байхад 300 мянган хүнтэй Исланд 4т бичигдэж байна. Мөн 4 сая хүнтэй Норвег 2т 9 сая хүнтэй Швед 8д бичигдэж байх жишээтэй.

Эдгээр нь бүгд export-oriented буюу гол орлогоо экспортоос бүрдүүлдэг улсууд юм. Яагаад гэвэл дотооддоо зах зээл байхгүй юм чинь. Мөн маш цөөн салбарыг сонгон авч түүгээрээ дагнан үйлдвэрлэл явуулдаг. Люксенбург банк, санхүүгийн бүтээгдэхүүнээр дагнадаг бол Финланд электроникийн үйлдвэрлэл, Швед тавилга, модон эдлэлээр, Исланд загасны аж ахуйгаар төрөлждөг.

Энэ бүгдээс хархад хятад, орос гэх мэт хүн ам ихтэй улс бүх юмаа өөсдөө үйлдвэрлэх нь ашигтай бол манайх шиг жижиг улс аль нэг салбарыг сонгон авч түүгээрээ export-oriented улс болж чадвал харин ч илүү байхаар харагдаж байна. Швецарь цагаараа, Япон электрон бараагаараа, Малайз чип үйлдвэрлэлээрээ, Бразил кофегоороо, Итали Хувцасаараа дэлхийд алдартай харин Монгол юугаараа алдартай вэ?

За алдартай болох нь ч одоо дүүрч гол нь Люксенбург шиг цөөхүүлээ мөртлөө их мөнгө олдог улс больё лдоо. Ингэхийн тулд эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй. Харин юугаар дагнан төрөлжиж чадах вэ? Үүнд хариулахын тулд хамгийн эхлээд Давид Рикардо гийн онолын дагуу харьцангуй болон үнэмлэхүй давуу талаа олж харах хэрэгтэй.

Түүний давуу талын онолоор альваа улс өөрийн хамгийн сайн бөгөөд бага зардлаар үйлдвэрлэж чадах бүтээгдэхүүнээ дагнан үйлдвэрлэн бусад оронд экспортолж өндөр зардлаар хийгддэг эсвэл хийж чаддаггүй зүйлүүдээ гаднаас импортолж авах нь нийт бүтээмж буюу ДНБ ийг нэмэгдүүлдэг гэдэг. Хөдөлмөрийн хуваарь дан гагц хувь хүн дээр яригдахгүй улс орнууд дээр ч яригдана гэсэн санаа.

За тэгвэл бид юугаар төрөлжих вэ? Монголын бас нэг онцлог бол landlocked буюу далайд гарцгүй, алслагдмал, түгжигдмэл байдал. Энэ нь физик утгаараа бодит, биет бүтээгдэхүүнийг экспорлоход тээврийн зардал хамгийн их гай болдог нь бидэнд маш том сул тал болж байна. Монголд нэг сандал хийчихээд түүнийгээ америкт нийлүүлэхийн тулд хятадын Дальян боомт хүртэл газраар зөөгөөд дараа нь тэндээсээ усан онгоцонд ачуулна. Ингэсээр байтал Шанхайн боомттой ойрхон орших хятад сандалын үйлдвэрийнхээс бараг 10 дахин үнэтэй болж очно. хэн авхав дээ.

Харин Монгол улс тоон хэлбэрт шилжүүлж болох бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлдөж чадна. Тоон (Digital) хэлбэрт шилжүүлж болох бүтээгдэхүүн гэдгийг их энгийнээр ойлговол компьютер дээр хийж болох ажлууд гэсэн үг. Санхүүгийн тайлан гаргах, График дизайны ажлууд, Програм зохиох, Утсанд хариулах, Өгөгдөл оруулах гэх мэт маш олон ажлууд байж болж байна.

Өнгөрсөн зууны эхээр дэлхийн нийт баялагийн 80 хувийг цэнхэр захтанууд буюу бие үйлдвэрлэлийн салбарынхан бүтээдэг байсан бол. Одоо үед нийт баялагийн 90 ээс дээш хувь нь оюуны салбарт бүтээгдэж байна. Оюуны үйлдвэрлэлийг ерөнхийд нь зуун хувь тоон хэлбэрт шилжүүлж болно. Тэхээр асар том зах зээл байгаа нь ажиглагдаж байна.

Тоон хэлбэрт шилжүүлж болох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн давуу тал гэвэл маш олон. Жишээлбэл интернэтээр дамжуулдаг учраас тээврийн зардал бараг тэгтэй тэнцүү. Мөн үндсэн хөрөнгө оруулалт нь хүнээ хөгжүүлэх, мэдлэгт суурилсан байдаг тул хүн амын боловсролыг дээшлүүлж, үүний үрээр соёл ухамсар ч сайжирдаг.

Би энд мэдээллийн технологийг яриагүй. Мэдээллийн технологи бол дэд бүтэц буюу замтай адилхан дамжуулах хэрэгсэл юм. Түүн дээгүүр урсах бараа бүтээгдэхүүнийг л ярьж байна. Эдгээр тоон хэлбэрт шилжиж болох бараа, бүтээгдэхүүний аль нэг хэсгийг нь сонгож аваад л түүгээр төрөлжөөд дагнаад явчих асуудалыг л дэвшүүлж байна. Асар ирээдүйтэй, асар боломжтой. . .

Дараагийнхаа бичлэгийг сонгож авсан төрөлжилтөө хэрхэн дэмжин хөгжүүлэх талаар төвлөрөн хөгжихүй сэдвээр бичих болно.

Brainstorming / Оюуны довтолгоо

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэж үг байдаг. А гэхдээ хэт олон хүн ярилцахаар санал зөрөлдөөд шийдэлд ч хүрч чадахгүй шал дэмий баахан цаг алдах тал байдаг. Багаар ажиллах, шийдвэр гаргах, бүтээмжийг дээшлүүлэх group creativity аргуудаас хамгийн түгээмэл ашиглагддаг нь Оюуны довтолгоо арга билээ. Энэ аргийг манайхан бүгд мэдэх байх. Гэхдээ практикт тэр бүр ашиглаад, үр шимийг нь хүртэж байгаа нь цөөхөн байх шиг.

Их сургуульд байхад манай нэг профессор энэ аргын талаар зааж байснаас хойш юм л бол ашиглах гээд байдаг болсон ч бас гурилддым шиг байгаан хэхэ. Гэхдээ дажгүй үр дүн өгж ялангуяа цаг хэмнэдэг. Энэ арга нь хэсэг бүлэг хүмүүс нэгдээд альваа зүйлийг сэдэж, хэрэгжүүлэхээр чармайж байх үеийн үйл явцыг процедурд оруулж бүтээмжийг өсгөх арга юм. Оюуны довтолгоог ашигласнаар альваа хурал, хэлэлцүүлэг илүү бүтээлч, үр дүнтэй, болж шинэ санаа олноор төрж, шийдэлд хүрэх хугацаа богиносдог. Үүнийг та найзуудтайгаа шинэ жилийн арга хэмжээг яаж тэмдэглэх талаар ярилцахдаа, ажилчидтайгаа байгууллагадаа шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх талаар хуралдахдаа, хамтрагчидтайгаа шинэ бизнесээ эхлүүлэх үедээ гэх мэт олон зүйлд ашиглаж болно.

Оюуны довтолгоог эхлэхийн өмнө хэлэлцэх асуудлыг тодорхойлох хэрэгтэй. Ингэхдээ хэлэлцэх асуудал нь ойлгомжтой, товч, сунжруу биш байх ёстой.

Дараагийн үе шат бол шинэ санааны хуудсыг бэлтгэх юм. Энэ хуудсан дээр хэлэлцүүлэгийн нэр, хэлэлцэх асуудал, жишээ санаанууд гэх мэт мэдээллүүд байна. болж өгвөл хэлэлцүүлэгт оролцогчдод 2 хоногийн өмнө хүргүүлж сайтар танилцуулан, уншиж судлах, бодох цаг өгвөл сайн.

Ингээд хэлэлцүүлэг эхлэнэ. Хэлэлцүүлэг хийгчид нь дараах үүрэг бүхий этгээдүүдэд хуваагдана

1. Удирдагч
2. Оролцогчид
3. Санаа цуглуулагчид

Мөн хэлэлцүүлэгт дараах хэд хэдэн дүрэм үйлчилнэ. Үүнд:

1. Аль болох их санаа гаргах
2. Хэн ч хэнийг ч шүүмжлэхгүй
3. Тэнэг санааг хориглохгүй
4. Санаануудаа аль болох нэгтгэж хэлэх

Оюуны довтолгооны үйл явц:
- Удирдагч хэлэлцүүлгийг удирдаж, хэлэлцэх асуудлыг танилцуулж, дүрмийг тогтоно. хэрэв санаанууд гарахгүй бол оролцогчдыг идэвхижүүлнэ.
- Бүх оролцогчид санаагаа ээлжлэн танилцуулах бөгөөд цугуулалгч тэднийг бичиж авна.
- Оролцогчид зэрэг санаа гаргавал илүү чухалыг нь түрүүлж танилцуулна.
- Оролцогчид санаа гаргасан боловч түүнийг үйл явц дунд танилцуулах боломжгүй бол шинэ санааны хуудсан дээрээ тэмдэглээд дараа нь өөрийн ээлжийг ирэхээр танилцуулна.
- Санаа цуглуулагч санаануудыг дугаарлах ба дараа нь удирдагч 44 санаа гарсан байна одоо 50 болгочий гэх мэт идэвхижүүлэлт хийхэд ашиглана
- Цаг дуусахад удирдагч бүх оролцгчдын дунд хэлэлцүүлэг явуулж нэмэлт санаа байвал нэмж болно.
- Санааны жагсаалтыг бүхэлд нь хянаж үзээд давхардсан болон илт холбогдолгүй санааг хасна.

Сүүлчийн шат бол санааны жагсаалтад шинжилгээ хийж шийдлийг олох юм.

Олон санаа бүхий урт жагсаалтаас танай бүлэг буюу багийн зорилгод нийцэхгүй байгаа санаануудыг нэг нэгээр нь хасна. ингээд үлдсэн санаанууд дээрээ ярилцаад шийдлээ гаргаж ирнэ. Оюуны довтолгоог хийдэг өөр олон янзын хувилбарууд байдаг бөгөөд Вики ахаас асуувал хэлээд өгж байлээ.

Гарсан шийдэл санаануудаа оюуны зураглал ашиглан системчилж болмоор санагдсан. Оюуны зураглалын талаар Өнөржаргалын блогоос уншаарай.

Энэ бичлэгийг багшийнхаа яриа болон Вики ах -ыг ашиглан бичлээ. Таны ажил хэрэгт бага ч атугай тус нэмэр болсон бол миний хэрэг бүтэх нь тэр. өмнө нь ашиглаж байгаагүй хүмүүс туршаад үзээрэй. үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.

Нано технологи бидний амьдралд

Бид чулуун зэвсэгийн үед нарийн ширийн юмнуудыг хийж чаддаггүй байлаа. жишээлбэл зүү байхгүй болохоор гутлаа ямар чулуугаар оёлтой биш хөлөө арьсаар баглаад дээгүүр нь баахан юмаар ороож байгаад л гүйлддэг байсан бол харин удалгүй төмөр ашиглаж сурсанаас хойш зүү гээчийг зохиож гутлаа оёоод тайлж, өмсөж барьдаг доор нь хатуу материалаар ул оёж эдэлгээг нь уртасгах болов. цаашлаад багаж нарийсах тусам, сампингаас тооны машин тэгээд бичил чипүүд бүхий тооцоолох электрон машинуудыг хийх болов. багаж улам жижиг зүйлүүдийг хийх чадвартай болох тусам улам нарийсч гутал гэдэг шиг бидний амьдралд хэрэгтэй шинэ шинэ зүйлүүдийг нээсээр л . . .

Энэ процес цаашид үргэлжлэн хүний нүдээр харах боломжгүй бичил орчинд үйлдвэрлэл явагдах боллоо. бидний мэдэх Мендлеевийн үелэх системд байдаг 100 гаруй элемэнтээс хорвоогийн бүх бодисууд бүрддэг талаар бид заалгаж байсан. Эдгээр элементүүд хоорондоо янз бүрийн байрлалаар барьцалдан орших бөгөөд тэр хирээрээ өөр өөр бодисуудыг үүсгэнэ. Жишээ нь нүүрстөрөгчийн атомын олон нэгдлүүдээс дэлхийн хамгийн хатуу бас үнэтэй материал алмаз үүсэхээс гадна цаасан дээр бутрах харандааны бал ч бүтдэг. тэгвэл монголын хаа сайгүй байдаг нүүрснээс алмаз гарган авч болохгүй гэж үү? өвс, уснаас мах, сүү гаргаж авч яагаад болохгүй гэж? Ингэхийн тулд атом, молекулын түвшинд үйлдвэрлэл явуулах маш жижиг, бичил багаж хэрэгтэй. Иим боломжийг бидэнд НАНО ТЕХНОЛОГИ олгож байгаа билээ.

Нанотех хөгжсөнөөр бидний амьдралд ямар өөрчлөлтүүд гарах болоо?

1. Нано технологи ба эрчим хүч.
Фотосинтезээр нарны энергийг ашиглан усыг О2, Н2 болгон задалхад асар их энерги ялгарах бөгөөд энэ нь маш хямд, байгаль орчинд ямарч хоргүй энергийн эх үүсвэр юм. үүнийг гаргаж авахад катализатор, арга гээд бүх л юм нь бэлэн болсон, ганцхан тэр их энергийг хадгалж, ашиглах бат бөх, дулаанд тэсвэртэй материал байхгүй байгаа юм. харин нанотехээр энэ материалыг хийх боломжтой бөгөөд ингэж чадвал цахилгаан энерги бараг үнэгүй болж нүүрс, нефтийг мартах болно.

2 Нано технологи ба эрүүл мэнд.
Хүн яагаад өвдөж, хөгширдөг вэ? өвдөнө гэдэг нь бичил гадны биетүүд бидний биед нэвтрээд терорист үйл ажиллагаа явуулсанаас болж байгаа нь мэдээж. Тэхээр тэднийг олж илрүүлээд устгачихвал бүх юм ок болохоор байгааз? даанч тэднийг бидний өөрийн эд эс, хэрэгтэй бичил биетүүдээс ялгаж авах тийм жижигхэн багаж байхгүй байгаад гол учир оршиж байгаа юм. Харин ирээдүйд нано технологийн тусламжтайгаар бактер, вирустай адилхан хэмжээтэй бичил роботуудыг зохион бүтээж тэднийг хүний судасруу тариад, тэгээд . . . Харин хөгшрөлтийн шалтгаан нь цусанд агуулагдах улаан, цагаан эсүүд эд эс бүрт очиж чадахаа байгаад нөхөн төлжилт буурсанаас болдог. тэгвэл үүнийг нано технологи амархан шийдэж чадах нь харагдаж байна. нэг сонин дээрээс уншсанаар бол бид 50 жил тэсчихвэл мөнх наслана гэсэн шүү

3. Нано технологи ба хоол хүнс.
Бидний идэх дуртай мах, сүү, өндөг, гурил, будаа, архи гэх мэт зүйлүүд бас л нөгөө менделевийн элементүүдээс л бүрдэж байгаа. түүнд агуулагдаж байгаа элементүүд л байхад нанотехээр юу г ч хийнэ гээд байгаашдээ. тэхээр өвс, ус гэх мэт үхрийн иддэг, хэрэглэдэг зүйлүүд л байхад мах, сүүг хийж чадна гэсэн үг. тахианы иддэг юмнаас өндөг махыг нь гаргаж авч болно гэх мэт. Өөрөөр хэлбэл хүн төрлхтөн өлсөнө гэж юу байдгыг мартана гэсэн үг.

4. Нано технологи ба үйлдвэрлэл
Ирээдүйд нано технологийн хөгжлийн дүнд робот технологууд маш хурдацтай хөгжинө. Нэг аврага том машин зохиогдоно. за нэрийг нь юу гэж өгөх үү? сүпер дүпер гэчий. сүпер дүперийн орц гэдэг рүү шилний хагархай, төмрийн хаягдал, гээд л баахан хог хийчэнэ. тэгээд меню нээс нь ферари гэж сонгоод, өнгө, хэмжээ гэх мэт зүйлүүдийг нарийн зааж өгөөд энтер дарахад хэсэг хугацааны дараа цоо шинэ спорт ферари гараад ирж байх жишээтэй. хүмүүс харин юу хийдэг болохуу гэхээр тэдгээр сүпер дүперт зориулсан програм хангамж, дизайны ажлуудыг л хийдэг болно. Бүр цаашилбал бид хиймэл дэлхийг ч хийх боломжтой. бичил роботыг өөрөө өөрийгөө хувилах боломжтойгоор үйлдвэрлэнэ. нэг робот яг өөр шигээ роботыг 24 цагийн дотор хийнэ гэж тооцвол. 1, 2, 4, 8 ,,,, гэх мэт дэлхий шиг их робот ердөө сар гарангийн дараа л бэлэн болно. тэгээд тэднээрээ өөр гаригаас хэрэгтэй элементүүдийг цуглуулж байгаад дэлхий шиг 3 гариг хийгээд нарыг тойруулаад эргүүлчихнэ. хурд нь яг адилхан болохоор нарны 4 талд хоорондоо мөргөлдчилгүй эргэлдээд л байна гэсэн үг.

За ингээд хир болдоггүй, урагддаггүй хувцаснууд, ер бусын гайхамшигтай шинэ шинэ цахилгаан бараанууд, хиймэл амьтад, хүмүүс гээд л тоочоод баршгүй их боломжуудыг бүгдийг бичвэл хэтэрхий урт болох гээд байгаа тул ингээд өндөрлөе. та харин өөрийнхөө санааг бичиж болно шүү.

Хамгийн сүүлд нь сонирхуулахад нанотехийн ачаар бидний амьдралд хамгийн ойрын хугацаанд нэвтрэх зүйл бол бүтэн жил цэнэгээ барьдаг баттерэй гэсэн шүү.

Хөрөнгийн биржийн үүсэл

Эрт урьдын цагт гэхэд ч хайшаа юм 17, 18-р зууны үед юмуудаа. Нэг далайн дээрэмчин хүүтэйгээ хамт дээрэм хийдэг байж л дээ. хүү нь 15 нас хүрэх үед аав нь шархаа даалгүй үхэх болж гэнэ. тэгээд хүүдээ захьжээ. "Миний хүү одоо ааваасаа хойш битгий далайн дээрэм хийгээрэй, хатан хааны хөлөг онгоц хүчтэй болсон, зэвсэг ч сайтай болсон. далайн дээрэм явуургүй болж байна" гэж захиад нэгэн арал дээрх алтны орд газрын зургийг өвлүүлж өгөөд чад болж гэнээ...

Хүү ч уйлж уйлж газрын зургаа өвөртлөөд аавынхаа найзыг даган Англид очиж буурчын газарт нь ажиллах болов. Өдөр өнгөрөх тусам нөгөө арал дээрээ очиж алтны орд газраа үзэх хүсэл доороос нь хатгана. Тэгээд нэг өдөр жижиг завь олоод арал руу очоод орд газраа ч олж, эзгүй арал дээр ганцаараа баахан орилж гэнэ. тэгээд гэнэт "гүйэ би чинь яаж энэ алтыг ухах билээ?" гэж бодлоо. юу ч гүй ядуу хүү улаан гараараа тэр алтыг олборлох ямар ч боломжгүй байв...

Хүү эх газартаа буцаж ирээд хүмүүсээс мөнгө зээлэхийг хүссэн боловч барьцаа хөрөнгө, танил тал юу ч байхгүй ядуу дээрэмчний хүүд хэн ч итгэсэнгүй. Сүүлдээ түүнийг галзуу солиотой хүн хэмээн үзэх болов. Үүнээс болоод хүү өдөр бүр архи ууж согтоод хүн бүхэн рүү гараараа занган "Би бол алтны ордны эзэн баян хүн, та муусайн гуйлгачингууд" гэж ирээд л хараадаг болж гэнэ.

Нэгэн өдөр буурчын газарт үл таних эр орж ирээд учир зүггүй үглэх хүүг хараад яриаг нь анхааралтай сонсов. тэр хүн бол уул уурхайн маркшедер мэргэжилтэй хүн байсан бөгөөд бас л мөнгө төгрөггүй ядуу нэгэн байв. Тэгээд хүүтэй уулзаж сайн ярилцаад хамтрах санал тавив. хүү ч зөвшөөрч орд газрыг нь очиж үзэн зургийг нь гаргаж нөөцийг нь тогтоов. ингээд хоёулаа болоод үзүүлэх ч юмтай арай өөрөөр ярьж эхлэв. гэвч мөнгөтэй хүмүүс тэдэнд бас л итгэсэнгүй.

Хэсэг хугацааны дараа тэр хоёрт эдийн засагч мэргэжилтэй дунд сургуулийн багш хүн итгэсэн боловч бас л хангалттай мөнгөгүй хүн байлаа. тэр өнөөх хоёрт хандаж "Ийм ийм ажил хийгээд ийм мөнгө олно гэсэн тооцоо байхгүй бол хүмүүс итгэхгүй шүү дээ" гэжээ. Өнөө хоёр багшийг эгнээндээ нэгтгэж түүнээр уурхайг ашиглах техник эдийн засгийн тооцоог хийлгүүлж авчээ.

Гурвуулаа хийсэн зүйлүүдээ нэгтгээд цаасан дээр буулган үзүүлэх юмтай болов. түүнийгээ мөнгөтэй хүмүүст үзүүлж мөнгө зээлээч гэж гуйж эхэлсэн нь өмнөхөөсөө хамаагүй үр дүнтэй байлаа. гэхдээ л мөнгөтэй хүмүүс тэр гуравт итгээд мөнгөө зээлхийг хүссэнгүй. Хэдийгээр өндөр хүү амлаж байсан ч эрсдэлгүй зээл өгөхийг л хүсэж байлаа.

Нэг л их алт ярьсан хүмүүс олсон орлого ч байхгүй хэдэн жил болж сүүлдээ нөгөө гурав бүр цөхрөнгөө барж тэсвэр нь дээд зэргээр алдарч эхлэв. Тэгээд эцсийн эцэст хүү "За одоо ёстой больё, гуйлгачин хүн гуйлгачинаараа л байдын байна. Энэ их алтыг мөнгөтэй хүн нь эзэмшиг гол нь бид ажилтай л байя. Мөнгө оруулсан хүн энэ уурхайг эзэмшээд өөрсдөө алтаа аваг, харин тэр уурхайд нь би манаач ч болсон хийе, багш чи менежер нь, маркешедр чи инженер нь бол" гэж хэлжээ. тэгээд гурвуулаа ярьж байгаад цаасан дээр буулгасан тооцоонуудаа нийлүүлэн бизнес төсөл боловсруулж, энэ бизнест хөрөнгө оруулсан хүн энэ уурхайн эзэн нь болно гэж зарлаад, түүнийг батлах эрхийн бичиг гэж гаргасан нь одоогийн хувьцааны эхлэл байлаа. ингээд мөнгөтэй хүмүүст хандахад тэд шал өөрөөр хүлээж авав.

Удалгүй уурхайг босгох хангалттай мөнгө хуримтлагдсан бөгөөд Ядуу хүү уурхайн ажилчдыг удирдан олборлох ажлыг хариуцан олсон ашгийг уурхайн эздэд хуваарилах болов. Энэ бас л дэлхийн хамгийн анхны гүйцэтгэх захирал (CEO) байлаа. Ядуу хүү маш их мөнгөтэй болж баяжсан бол хувьцааг худалдаж авсан хүмүүс мөнгөө банкинд хадгалуулсанаас хэд дахин илүү ашгийг олж байлаа. Удалгүй түүн шиг олон уурхайнууд хувьцаа гаргах болов. хувьцаа худалдаж авахыг хүсэгчид ч олширч, уурхайнууд болон мөнгөтэй хүмүүсийг хооронд нь зуучилдаг зах ажиллах болсон нь дэлхийн хамгийн анхны хөрөнгийн биржийг үүсгэлээ...

Хэрвээ танд болон танай компанид алтны уурхай шиг гайхамшигтай санаа байгаа боловч таны эсвэл компанийн тань санхүүгийн нөөц хүрэлцэхгүй байвал хөрөнгийн биржээс мөнгө босгож аврага том компани болох боломж бүрэн байна. Гэвч манай монголын бизнесменүүд үүнийг сайн ойлгохгүйгээс тэр үү "уурхай" г зөвхөн өөрөө л эзэгнэнэ гэж хав дарж, харамлаж суусаар байгаад л "өлсөж үхээд" байгаам даа. Монголын санхүүгийн зах зээл нэг талруугаа аймаар хэлбийчихсэн, аркидтай хүүхэд шиг харагддын. хөрөнгийн зах зээл нь хөгжил муутай, банкны салбар нь аймаар хөгжчихсөн.

Улс орны хэмжээнд ч гэсэн адилхан стратегийн орд газруудын 51 ээс дээш хувийг монголын төр эзэмшнэ гээд байгаа. бид тийм их хөрөнгийг гаргаж уу? бас тийм их эрсдэлийг дааж чадах уу? Миний бодлоор 30 орчим хувьд нь хөрөнгө оруулалт хийж бусдыг гаднаас босгох хэрэгтэй болов уу? 30 хувь дээр нэмээд бид татваруудаа авчихна бас монголчуудад өгөх цалин, бусад холбоотой салбаруудын олох ашиг гээд л шууд бус ашгууд хүртэнэ. дээрээс нь тэдний барьж байгуулж, хөрөнгө оруулсан дэд бүтцүүд бидэнд л үлдэнэ шүүдээ. гол нь нөхөн сэргээлтээ л сайн хийлгэж авах хэрэгтэй.

Ядуу хүүд уурхайг эзэмшиж ашиглах мөнгө ч байгаагүй, тэгэх мэдлэг, чадвар ч байгаагүй. гэвч бусдын мэдлэг, хөрөнгийг ашиглаад өөрөө баяжиж чадсан. Манай монголчуудын хувьд ч адилхан газар доорх баялагаа ашиглах мөнгө ч байхгүй, чадвар ч байхгүй. Тэхээр гаднаас л мөнгө босгох хэрэгтэй. Алийн болгон бид алтан дээр суусан гуйлгачид явхын бэ?!

Темпрамент

Хэдэн жилийн өмнө темпрамент тогтоодог тест бөглөж үзээд жаал сэтгэлээр унаж билээ. яагаад унасан гэдгийг та нар бараг таасан байх. Миний темпрамент "милэн хойлог" гэж гардымдаа. Гэхдээ яг зуун хувь ч биш л дээ. сангивиник баганх хувийг нь эзэлж байгаам.

Одоо яая гэхэв дээ. ингээл төрцийм чинь. Темпрамент нь төрөлхийн боловч удамшдаггүй. хүний тархины хөөрөл ба саатлын процессоос шалтгаалж илэрдэг болохоор даравч далдайна, булавч бултайна гэдэг шиг яалтч байхгүй эддээ.

Гэхдээ миленхолик темпраменттэй хүн бүхэн ноомой, арчаагүй, үлбэгэр, аймхай хүн бишээ. үүнийг тодорхойлдог зүйл бол Характер юм. характер бол төлөвшдөг үүсмэл учраас хүний эцэг эх, гэр бүлийн орчин, боловсрол, найз нөхөд гэх мэт гадны болон темпрамент гэх мэт дотоод хүчин зүйлүүдээс бүрэлдэн тогтдог. чамайг зоригтой юу эсвэл аймхай юу, сэргэлэн үү эсвэл ноомой юу гэдгийг темпрамент биш характер тодорхойлно.

Темпраментийг тогтоодог олон тест байдагаас хамгийн энгийнийг нь та бүгдээс асууя.

Чи театрт тоглолт эхлээд талдаа орчихсон байхад хоцроод оржээ. чиний суудал урдуур бас голоор, очхын тулд нилээд хэдэн хүнд төвөг удаж, олон хүний урдуур гай болж яваад бас бөөн хүний анхаарлыг татаж байж очих байлаа. энэ үед чи дараах үйлдлийг хийнэ.
А. Бусдын дургүйцэл, жүжигчдийн анхаарал сарнил зэргийг үл хайхран шууд л очоод суудалдаа сууна.
Б. Театрын зохион байгуулагчийг олж уулзан яаж хүмүүст төвөг удалгүй суух вэ? гэж асууна.
В. Завсарлага болохыг хүлээгээд үүдний өрөөнд тайван сууна.
Г. Одоо яая гэхэв гээд буцаад гэртээ харьна.

А. үйлдлийг хийх бол Холерик
Б. үйлдлийг хийх бол Сангивиник
В. үйлдлийг хийх бол Плегматик
Г. үйлдлийг хийх бол Миленхолик

ер нь темпрамент юуг тодорхойлж байна вэ?

Менежментийн ухаанд хүмүүсийг темпраментээр нь ямар ажилд илүү тохирхыг нь гаргасан байдаг.

Холерик бол ууртай догшин, юмыг хүчээр шийддэг түрэмгий байдаг. тархины хөөрөл ихтэй боловч саатал нь бага байдгаас ийм байдаг. эдгээр хүмүүс амьгүй юмс буюу техник, газар шороотой харьцдаг биеийн хүчний ажил хөдөлмөрт их тохиромжтой . мөн Спортод маш их амжилт гаргадаг. Ихэнх цэргийн гарамгай баатрууд холерик байдаг.

Сангивиник нь хүний арга эвийг сайн олдог, сэргэлэн, овсгоотой, хүмүүс учраас сохорын газар сохор болж, доголонгийн газар доголон болж чадах хүмүүс эд нар л байдаг. ийм хүмүүс хүнтэй харьцдаг үйлчилгээний ажил, мөн доод шатны менежер, жүжигчин болвол илүү амжилттай.

Плегматик нь их буурьтай, няхуур, удаан тайван хүмүүс байдаг. тэд баргийн юманд ач холбогдол өгдөггүй. Тиймээс дунд шатны менежер, Нябо, оператор, бичээч гэх мэт тэвчээр шаарддаг мэргэжилүүдэд амжилт олдог.

Миленхолик ууд эмзэг, мэдрэмтгий, дотоод ертөнцдөө амьдардаг, мөрөөдөмтгий, уян зөөлөн хүмүүс байдаг. Миленхоликуудаас сайн яруу найрагч, философич, Програмистууд төрдөг бөгөөд дээд шатны менежер буюу бодож боловсруулдаг ажилд хамгийн тохиромжтой байдаг. Хамгийн тэгшхэн шугамыг татдаг, хамгийн сайн төлөвлөгөө боловсруулдаг, хамгийн алсыг харж чаддаг хүмүүс миленхоликууд л байдаг. Бүх суут хүмүүсийн ихэнх хувь нь миленхолик байсан гэсэн судалгаа ч байдаг. үргэлж юманд санаа зовж, эмзэглэж, дотоод ертөнцдөө бясалгал хийж байдаг болхоор оюун ухаан нь сайн хөгжсөн байдаг. мөн мөрөөдөмтгий ургуулан бодох чадвар сайтай тул нийгэм, массын хөгжлийг урагш чирэгчид байдаг.

За өөрийнхөө темп ийг баахан магтчихлаа хэхэ. гэхдээ энэ темпраментийн нэр нь л зөвхөн монголийн хойлог нтр гэсэн үгтэй давхцсан болохоос үнэхээр милэн хойлог хүмүүс бол биш юм шүү дээ. . .

Улсынхаа хөгжилд санаа зовсон нь

Би боддын монгол улсаа хөгжүүлхийсан гээл. гомбоо хужаа нар лаг хөгжөөд байхад бидуус яагаад болдгүйм ч гэх шиг бодышд. харин яаж хөгжүүлэх үү?

засгийн газар хэдэн тэргүүлэх чиглэл гээд юм гаргасын. Мэдээж өнөөх уул уурхай, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээллийн технологи гэх мэт хэдхэн салбарыг онцолж хөгжүүлэх бодлого баримталахчаан аяддын. даанч хөгжүүлэхжаан гээд улам унагаад хаячдаг л болохоос. ингээл муу төрөө муулдын муулахаас аргагүй гомбоо төр лдөө тэхдээ ийм төртэй байгаа нь бидний л муугийнх, бид л өөрсдөө сонгоо биздээ? (Баабар ахын үгнээс иш татав)

Хүн ам цөөтэй, далайд гарцгүй гээл олон сул талыг шалтаг болгож тоочиж болно. тэхдээ одоо ийм байгаа нь бидний л хохь юм чинь хэндээ ч гомдох вэ. үзэлцэх л хэрэгтэй. цөөхөн хүнтэй лаг улсууд зөндөө л байшд. сул талаа давуу тал болгох хэрэгтэй айн!

Баян аав ядуу аав гээд номон дээр ингэж сургасан байдагшд. ядуу аав нь: би олон хүүхэдтэй болохоор баяжиж чадаагүй юм гэж хэлдэг бол баян аав нь: би олон хүүхэдтэй болохоор баяжихаас өөр арга надад байгаагүй юм гэж хариулдаг. энэ бол сул талаа яаж давуу тал болгож чадаж байгаагийн тод томруу жишээ гэж мөхөс би ойлгожын. ер нь баян аав нь тэгэж боддогынхоо ачаар л баян байгаам шүүдээ.

Яг энүүн шиг бидуус ч гэсэн тэнэг төртэй болохоор төрөөс хараат биш өөрсдөө зүгтгэж хөгжихөөс өөр арга байгаагүй юм гэж хэлдэг ч юм уу эсүүл тэнэг төр юм хийхгүй болохоор л бид тэмцэж байж өөр лаг төр гаргаж ирсийн гээл ярьжээвэл мөн сайхан аа. гэхдээ тэхгүйлдээ харжил байгаарай.

Саяхан зурагт үзээд суужээтал гарууд ярьжынаа. юмны үнэ өсөж байна, цалин өсөхгүй байна, ажил олдохгүй байна, би их ядуу байна, өлсөж үхлээ хатлаа, миний буруу ерөөсөө байхгүй, төр засаг л юм хийхгүй байна, компаниуд монголчуудаа ажиллуулахгүй гадны хүмүүсийг өндөр цалингаар ажиллуулаад биднийг өлсөөж алах гэж байна энтргээл байхын. уур хүрээд зурагтаа хага цохичих шахсышд. яджаахад нэвтрүүлэгч нь хүртэл шал хөлдүү.

за за баахан хүн муулаад уналаа кк. Хүн муулжыхаар хөгжлийн нэг гарцыг би нарт хэлж өгье чхшиг. даан ч бичлэг маань дэндүү урт болчилоо бас цайны цаг дуусчлаа дараа хэлж өгөмз. гэхдээ лаг албаны үг хэрэглэж бичнээ.

Бийзийрсэний шалтгаан буюу аутсорсингоор үнэгүй сурах боломж

Ойрын хэдэн хоног сүпер дүпер бизи гээл блог оо хөтлөх нь байтугай та хэдийнхийгээ ч сайн уншиж амжкүү байгаадээсныхаа шалтгааныг бичье. саншайн нээх гоё загварын шоу хийх гээд бэлдээд завгүй байсан бол надад ямар тийм авьяас байхым биш тийм гоё моё юм хийхгээгүйээ гэхдээ бас хүнд хэрэгтэй юм хийжийн гэж ойлгожоогоошдээ.

их сургуульд байхаасаа эхлээл монголд аутсорсинг гээч юмыг хөгжүүлж, монгол хүмүүс гадаадад очиж хар бор ажил хийж, зовж зүдэрч байхын оронд эх орноосоо оюуны хөдөлмөр эрхэлж гадны жишгээр цалинждаг болбол ямар гоё вэ гэж бодож мөрөөдөж бас судалдаг байлаа.

энэ мөрөөдөлөө биелүүлэхийн тулд өөрт олдсон том боломжуудаа хөсөр хаян монгол улсынхаа хөгжил цэцэглэлийн төлөө өөрийгөө золин (нтргээд) төрийн байгууллагад орж билээ.

тээл аутсорсинг хариуцсан ажилтан гээд лаг монголд байхгүй гуншинтай үзэж тарж байна доо. Тэнгэрт нар, монголд Ерөнхийлөгч ганцхан байдаг шиг миний мэргэжил ч бас монголд ганц шүү кк.

Бодож төсөөлж байсан зүйль маань эхнээсээ биеллээ олж төрийн зүгээс аутсорсингид анхаарлаа хандуулдаг болж байна. аутсорсинг нь өөрөө оюуны хөдөлмөрийн экспорт байдаг учраас түүний хөгжилд чадварлаг хүний нөөц хамгаас чухал байдаг. бид хамгийн эхэнд чухам энэ нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг гадны туршлагаас ч тэр сайн ойлгосон.

Ингээд нодлингоос эхэлж хөөцөлдсөн төсөл маань амжилттай батлагдаж энэ оны эхэнд УИХ аас 2 тэрбум төгрөгийг аутсорсингийг хөгжүүлээд аль гээд манай байгууллагын мэдэлд өглөө. ингээл бид хэрэгжүүлэх журмыг нь тэр дор нь боловсруулаад засгийн газар барьсан боловч тэндхийн хүнд сурталаас болоод 6 сар гацжээвэл яахуу?. ингээд л 2008 онд хэрэгжиж дуусах ёстой төслийн хугацаа нь давчуу болоод хамаг юм үнэхээр тэнэг болж иржаагаа ч бид шантаркүү үзэж тарж л байна. ингээл намайг энэ засгийн газрынхан бизирүүлээд байгаа байхгүй.

за энэ төслийн талаар доорх бичвэрээс сайн мэдэж болно. үүнийг хэвлэлүүдээр цацах гэж бэлтгэж байсын юуны тухай гэхээр аутсорсингоор ажиллах нийт 1400 мэргэжилтэнг 10н чиглэлээр төрийн зардлаар сургаж бэлтгэх тухай юм л даа.

Үнэгүй юманд нугастай хүн гэж хаа байхав. эх орондоо суужыгаад гадны захиалга гүйцэтгэж хөлсөө биш оюунаа арилжан өндөр цалин авч, дэлхийн давцанд өрсөлдөхийг хүсэхгүй хэн байхав. яараарай бүртгэлийн хугацаа 9 сарын 15 шүү !!!




XXI зуунд манай дэлхийд гарсан нэг томоохон өөрчлөлт нь тоон хэлбэрт хувиргаж болох оюуны ажил хөдөлмөрийг экспортлох бололцоотой болсон явдал юм. Аутсорсинг нь мэдээллийн технологийн давуу талд тулгуурлан оюуны хөдөлмөрийг хямд өртөгтэй газар шилжүүлэх процесс юм.

Аутсорсинг, түүний дотор мэдээллийн технологийн аутсорсингийг эрчимтэй хөгжүүлэх нь дэлхийн олон орны хөгжлийн чиг хандлага болоод байна. Аутсорсинг нь “өөрсдөө хамгийн сайн хийж чадах гол ажлаа гүйцэтгэж, бусад ажлуудаа хамгийн сайн гүйцэтгэж чадах хүмүүсээр нь гүйцэтгүүлэх” гэсэн зарчимд тулгуурласан бизнес. Тухайлбал, америкчууд санхүүгийн тайлангаа Энэтхэгийн ня-бо нараар гаргуулж, өвчтөний рентген зургийг Австралийн эмч нараар уншуулан оношлуулж байх жишээтэй. Оюуны хөдөлмөрийг задалж хуваагаад энд тэнд хийлгэснээ буцаан нэгтгэж болох энэ эрх чөлөөг цахим ертөнцийн хувьсгал бидэнд олгож байгаа бөгөөд улс орон бүр энэ хувьсгалын үр шимийг хүртэхээр тэмүүлж байна.

Аутсорсингийн үйл явц ядуу буурай орнуудад шинээр ажлын байр бий болгож, шинэ технологи нэвтрүүлэх боломж олгон хүн амын амьдралын төвшинг дээшлүүлдэг болох нь бусад орнуудын туршлагаас харагдаж байна.

Аутсорсинг нь хөгжиж байгаа орнуудын хувьд улс орондоо хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэх, хүн амын боловсролын төвшинг өндөрт өргөн хөгжүүлэх, ажилгүйдлийг бууруулах, хөрөнгө оруулагчдын зүгээс улс оронд тавих анхаарлыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны багтаамжийг өсгөх, эцэст нь мэдлэгт суурилсан эдийн засгийг бүрдүүлж, улс орны ДНБ-ийг өсгөх гэсэн эерэг сайн талуудтай.

2007 онд Улсын Их Хурлаас аутсорсингийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгөн “Аутсорсингийг хөгжүүлэх, аутсорсингийн мэргэжлийн ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2008 онд 2,0 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан.

Энэхүү хөтөлбөр нь Монгол улсын Ерөнхий сайдын 2008 оны 46 тоот захирамжаар батлагдсан “Аутсорсинг хөгжүүлэх, аутсорсингоор ажиллах мэргэжлийн ажилтан бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам”-ын дагуу хэрэгжих юм. Хөтөлбөрийн гол зорилго нь Аутсорсингоор ажиллах өндөр түвшний хүний нөөцийг бүрдүүлж улмаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршиж байна.

Аутсорсингоор ажиллах өндөр түвшний хүний нөөцийг бүрдүүлж чадвал Монголчууд гадаадад гарч хүнд нөхцөлд, хөлс багатай хар бор ажил хийх нь багасч Цахим Монгол хөтөлбөрт дэвшүүлсэн 16 гол зорилтын нэг болох “Хөлсөө зарах уу? Оюунаа арилжих уу?” зорилт хэрэгжих, Монгол хүн оюундаа тулгуурлан амьдрах үүд хаалга нээгдэх боломжтой юм.

Хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологид суурилсан бизнес эрхлэж байгаа болон бизнес эрхлэх сонирхолтой 1400 мэргэжилтнүүдийг дараах 3 чиглэлээр сургаж бэлтгэх юм. Үүнд:
1. Мэдээллийн технологийн аутсорсинг
2. Бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг
3. Мэдээллийн технологийн япон хэл

Мэдээллийн технологийн аутсорсингийн сургалтанд компьютерийн мэргэжилтэй хүмүүс хамрагдах бол Бизнесийн үйл ажиллагааны аутсорсингийн сургалтанд бүх төрлийн инженер, дизайнерууд, өгөгдөл боловсруулах ажил эрхлэх сонирхолтой хүмүүс хамрагдах боломжтой.
Аутсорсингийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах тендер одоо зарлагдаад байгаа бөгөөд шалгарсан сургалтын байгууллагууд дээр 9 дүгээр сарын сүүлээс эхлэн 12 дугаар сарын дунд хүртэл сургалтыг зохион байгуулна.

Сургалтанд хамрагдах сонирхолтой хүмүүсийг www.outsourcing2mongolia.com сайтаар зочлон онлайн хэлбэрээр бүртгүүлэхийг урьж байгаа бөгөөд бүртгүүлсэн хүмүүс 2008 оны 9 дүгээр сарын 3-наас 9 сарын 15-нд Мэдээллийн технологийн үндэсний паркын 103 тоот өрөөнд байрлаж байгаа аутсорсингийн ажлын албан дээр суралцагчдад тавигдах нөхцөл шаардлагыг биелүүлж байгаагаа нотолсон бичиг баримтаа авчирч бүртгэлээ баталгаажуулах юм.



Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.itpark.mn болон www.outsourcing2mongolia.com вэб сайтуудаас авч болно.

Дэлхийгээр тойрон аяллаашд

дээр гүүглд би хайртай гэж нэг найз маань дуу алдаж байж билээ(Google earth ийн тухай яриагүй шүү). үнэхээр би ч гэсэн гүүглд хайртай. хайрлахгүй байхын ч аргагүй. түүний бидэнд олгож буй шинэ шинэ боломжууд үнэхээр гайхалтайгаар бидний амьдарлыг орвонгоор нь өөрчилж байна.

google search engine
google earth
google checkup
google docs
google products
google pages
igoogle

тээл blogger, youtube, bla bla наян боломжуудыг та бүхэн мэдэх байх харин би яагаад энэ бичлэгийг бичих болов гэхээр өнөөдөр ажлаа хийжээсэн чинь миний хажууд суудаг австрали хүүхэн намайг дуудаад чи миний төрсөн гэрт очиж үзэх үү гэдэг юм байна. би ч тэгэе л гэлээ. тээд тэр гүүгл рүү ороод зүгээр л намайг ангайлгаж орхилоо.

энэ бол maps.google.com энэ хэсэг өмнө нь байсан л даа гэхдээ street view гүй байсан үүнийг саяхан зарлажээ.






тээд бид хоёр тэдний гэрийн гадуур эргэлдчээд сургууль ажил ээж аавынх нь гэр бүр машааныг нь хүртэл харчаад францын гудамжаар жаал зугаалж ийш тийш харсан шиг эйфлийн цамхаг дээр ч очсон та нар туршаад үзээрэй

Яваандаа муу гүүглээрээ л трэвэл хийдэг болхын байна л доо.

одоогоор америк, австрали европын цөөн хэдэн хотууд руу очиж болжын цаашдаа бүгдийг харах боломжтой болох байлгүй дээ. гүүгл ээрт юу ч биш болжээ цаана чинь!!!

Яст мэлхий ба гөрөөс

Гөрөөс яагаад тэгж хурдаараа гайхагдаад байхад яст мэлхий дэлхийн хамгийн удаан амьтадын нэг байсаар байдаг юм болоо гээл бодоод байсан чинь тэр яст мэлхийний хуягнаас л болжоогоом байлээшд. даахгүйдээ биш л дээ. гол нь бөх бат зузаан хуяг нь түүнийг ямар ч аюулгүй болгочиж байгаан. тэхээр хэн тэгэж хурдан гүйж харайж ядарж лайтахыг хүсхэвдээ. тэгээл лазагнаж гэвтсээр байгаал энэ.

Харин хөөрхий муу гөрөөсөнд хуяг байтугай зузаахан арьс ч байхгүй болохоор дайсан их бий. арслан, бар, ирвэс, шилүүс, чоно тээд өнөө муу хүн чинь хүртэл түүнийг идкээд шүлэнгтээд дайрчина. хурдан л гүйхгүй бол умаа хум болно. хөгшин эмгэн ч гэсэн айснаасаа болж 2 метр өндөр хашаан дээгүүр харайж байхад гөрөөс ийм хурдан болохоно аргагүй биздээ.

Хувийн болон төрийн өмчит байгууллагууд үүнтэй яг адилхан. төр бол устаж, дампуурч алга болох аюул тун бага байдаг цор ганц субьект. тэнд сайн ажиллах шаардлага нээх байхчгүй. муу ажиллаа гээд шийтгүүлэхгүй, сайн ажиллаа гээд шагнуулахгүй юм чинь хэн тэгэж үхтэлээ ажиллаж өөртөө үйл лай хураахав дээ. манай төр чинь муу ажилласнаасаа болж биш шал өөр юмнаас болж татан буугддаг сонин гаж бүтэцтэй машин шдээ.

Харин хөөрхий муу хувийн компаниудад бол аюул ихээ. татвар, зээлийн өндөр хүү, өрсөлдөгчид, элдэв янзын гадаад давагдашгүй хүчин зүйлүүд, хүний нөөцийн дутагдал дээр нь төрийн хүнд суртал, авилгал, хээл хахууль гээд түмэн зүйлийн аймшигууд. сайн л ажиллахгүй бол бас л чад.

Ийм л болохоор өнөөдөр соёлт хүн төрлхтөн коммунизмээс татгалзаж ардчилалыг сонгосон юм. Тийм ч учраас төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засаг руу шилжсэн. үүнээс л үүдэж өмч хувьчлал, менежментийн хувьчлал, төвлөрөлийг сааруулах, ДНБ нд төсвийн эзлэх хувийг багасгах, төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагуудад шилжүүлэх, төр хувийн хэвшилийн түншлэл гэсэн үгнүүд гарч ирсэн юм.

Сүүлийн 10 жилийн дундажаар авч үзэхэд манай улсын ДНБ-д эзлэх төсвийн зардал 40 хувь даваад байгаа нь монголын төр эдийн засгийнхаа амьдралд хир их оролцдогыг харуулж байна. одоо тэгээд дээрээс нь бүх уурхайгаа улсын мэдэлд авахын гэсэн мэдкүү.

Гүэ ер нь ингэхэд бид чөлөөт эдийн засагтай ардчилсан улсад амьдарч байна гэж хэлж болжынуу таминээ ?! би лав яст мэлхий шиг биш гөрөөс шиг л давхимаар байна шүү...

Та мөрөөдлөөсөө илүү дурсамжтай юу? Дурсамжаасаа илүү мөрөөдөлтэй юу?

Одоо дэлхий дээр нэг номер байр сууриа алдаагүй байгаа улс бол америк. тэдний ингэж үргэлж тэргүүлж хөгжиж байдгийн нууц нь америк мөрөөдөлд нь байдаг юм шигээ. америк хүн бүхэнд дурсамжаас нь илүү мөрөөдөл байдаг. яагаад гэвэл тэдэнд дурсаад байх түүх үнэндээ байхгүй юм чинь.

альваа хүн мөрөөдөх тусам хөгжинө. харин өнгөрсөнөөрөө амьдараад байвал юу болох нь тодорхой. Хэрвээ дурсамж чинь мөрөөдлөөсөө илүү бол та уруудаж яваагийн шинж гэнэ шүү.

Монголчууд бид үнэндээ дэндүү их дурсамжтай. энэ дурсамжууд маань агуу түүх л дээ. бид цагтаа дэлхийн номер нэг улс байлаа.... үнэн боловч энэ нь түүх буюу дурсамж юм. бид үүнээ марталгүй бахархалаа болгон зүрхнийхээ гүнд хадгалж явах учиртай байх.

Бид бүгдээрээ ингэж ярьдаг шүү дээ. социализмын үед гүээ мөн сайхан байжээ... би бол дэлхийн талыг эзэлж байсан чингис хааны удам байна гэж ирээд л ... гэтэл ирээдүйгээ, мөрөөдлөө ярьж байгаа хүнтэй би тун цөөхөн тааралдаж байсан даа. тэхээр бид мөрөөдлөөсөө илүү дурсамжтай бололтой.

гагцхүү мөрөөдөгч нар л хүн төрлөхтний хөгжлийг урагш нь чирч байдаг гэсэн үг байдаг. Мөрөөдөл бүхэн сайхан байдаг. сайн сайхан гэрэл гэгээрүү тэмүүлсэн байдаг. мөрөөдөх тусам ихийг хүсэж, зорилготой болдог. Мөрөөдөл бол чиний хүсдэг ирээдүйд өөрчлөгдөх амьдарлын чинь дүр зураг. тийм дүр зураггүй хүн хүссэн ирээдүйдээ хүрч чадахгүй

Харин та мөрөөдлөөсөө илүү дурсамжтай юу? Дурсамжаасаа илүү мөрөөдөлтэй юу?

МӨРӨӨДӨЦГӨӨЕ ЗАЛУУСАА !!!




Хугарсан биш завшив

Гараа хугалаа хаяцоон. гуга гийн хэлдэг шиг унтаа 4 жил, гацаа 4 жил нь дахиад л үргэлжилэх нь гээд чулуу юугаа бариад ху намтай үзэлцсийн яадгийн. кк. нээрээ яг үнэндээ алдагдсан саналынхаа төлөө биш алдсан бөмбөгнийхөө төлөө тэмцэж байгаад хугалсымалдаа.

энэ гар чинь их амархан хугардаг золиг юмаа. зүлгэн дээр хальтирж унаад гараараа тулаал хуга. би эхэндээ тулгачихлаа гээд хүн амьтанаар татуулкээд инээж ханиагаад байсан эмч дээр очоод загнуулсышд.

- эмчээ татаад өг тулгачихлаа
- юун татах хугарцан байна
- өө золиг 2 яс нь хоёулаа юу?
- үгүй э нэг нь
- өө ашгүй агшүй хэхэхэ ха ха
- юун хачин нөхөр вэ гар чинь хугарчаад байхад

тэгээд хоёр эрэгтэй эмч эвэнд нь оруулкээд татаад мушигаад л гол тасалчих шахав.

Харин ингэж хугарсаны буянаар амьдралдаа анх удаа акт авж үздийн байна. ер нь сүүлийн 6 жил олигтой ч амарж үзээгүй юм билээшдээ. тэгээд гэртээ хийх юмгүй зөнгөртөж байхаар гээд хувийн ажлуудаа амжуулж эхэллээ. хэдэн сар хийх гээд чадкүү байсан мастерийн ажлынхаа судалгааны төлөвлөгөөг хийж хэдэн ч жил мөрөөдөж явсын бүү мэд газартай болж авлаа. бас ч гүй хажуугаар нь блогынхоо дизайныг өөрчлөөд бичлэг мичлэг хийгээд байгаамаа... баахан юм бясалгаад гүн ухаантан болох шахав. ирээдүйнхээ зорилгыг тодорхойлж ч байх шиг.

өрөөсөн гартай ч гэсэн их юм амжууллөө. үе үе гараа хугалаад байдаг юм билүү ч гэж тэнэгтэв. гэхдээ энэ бүгдээс дүгнэхэд хүн ер нь өөртөө цаг гаргаж баймаар юм байлээ. өөрийнхөө төлөө жаахан цаг гаргаад байхад их л үр дүнтэйсэн дээ.

нэг үг байдагшдээ залхуу эсвэл ажилаа зохицуулж чаддаггүй хүмүүс л завгүй байдаг гэж.

4н жилд өрөнд баригдсан ажилгүй нэгнээс саятан болж чадсан Бодо Шефр бичихдээ хүн өдөр бүр долоо хоног бүр өөртөө зориулсан цаг гаргаж байх ёстой гэсэн байдаг. энэ нь ирээдүйд хийх ажил явах замналынхаа чигийг бодож, аль болох дөт, хялбар бас сайхан зүйлд хүргэх замаа олж авахад тустай билээ.

Тиймээс эрхэм уншигч анд минь заавал над шиг гараа хугархыг хүлээлгүй өөртөө цаг гаргаж байгаарай.

Менежер Мэргэжилтэн хоёрын ялгаа

Би бизнес инкубатор буюу өндөгөн компаниудыг бөөнөөр нь цуглуулж бойжуулан дэгдээхэй компани болгодог төрийн тусгай орчинд ажилладаг. Нүдэн дээр минь компаниуд үхэж ч байна сэхэж ч байна. Уг нь бидний үүрэг тэднийг бүгдийг нь амьдруулах. Чөлөөт эдийн засгийн орчинд 10 жижиг бизнесийн 8 нь дампуурдаг бол манай "бүтээдэхүүнүүд"-ийн 2 нь л дампуурсан. Өөрөөр хэлбэл манай инкубаторын 10 өндөгний 8 нь дэгдээхэй болдог гэсэн үг.

Гэхдээ. эдгээр өндөгүүд цаашид тахиа болох ёстой. харамсалтай нь тахиа болсон нь бараг байхгүйтэй адилхан. Орчин үед бизнесүүд үргэлж хөгжиж дэвжиж байхгүй зогсонги байна гэдэг нь өөрөө мөхөл гэсэн үг.

Компаниудтай тулж ажиллан ажиглалт хийгээд явж байхад дөнгөж байгуулагдсан компаниуд ерөнхийдөө нийтлэг алдаа гаргадаг нь ажиглагдсан.

Тоочвол маш олон л доо гэхдээ хүний мууг дэлгээд яахав хамгийн ноцтойг нь тайлбарлаж гол сэдэв рүүгээ орьё.

дөнгөж байгуулагдаж байгаа компаниуд ихэвчлэн 3-6 ажилтантай байдаг. захирал нь ихэвчлэн тухайн салбартаа сайн мэргэжилтэн байх бөгөөд менежмент гэдэг үгнийхээ утгыг ч бүрэн ухаараагүй байдаг. ухаарсан ч нээх ач холбогдол өгөхгүй. Үнэндээ тэд "талх"-ыг улам илүү амттай (талхаа хийх явцдаа ганцхан өөрөө л амтлана, тэр талхыг худалдаж авах хүмүүст таалагдах эсэх нь падлий ч байхгүй) хийх тал дээр л бүх анхаарлаа хандуулдаг болохоос талхыг яаж хүмүүсийн хорхойг хүртэл гоё харагдуулах вэ? яаж богино хугацаанд бага зардалаар олон талх хийх вэ? яаж талхаа хурдан борлуулах вэ? яаж талхыг хурдан түгээх вэ? гэдгийг ор тас мартдаг.

Энэ нь ч аргагүй юм. тэд чинь бүхнийг чаддаг бурхад биш шүү дээ. гэхдээ л бизнес гэдэг бол ашиг олохын төлөө үйл ажиллагаа байдаг. тэд ширэнгийн хууль үйлчилнэ. хамгийн хурдан гөрөөснөөс хурдан гүйхгүй бол өлсөж үхнэ. тэхээр эдгээр асуудлуудыг бүгдийг нь мэдээд хийж чадахгүй юмаа гэхэд ядаж чаддаг хүнээр нь хийлгэх хэрэгтэй.

Баабар ах ингэж бичсэн байна л даа

Сайн багшийг захирал, сайн эмчийг эмнэлэгийн дарга болгож ирсэн олон жилийн архагшсан шалгуур үзүүлэлтийн инерци. Мэргэжилийн ажлийг удирдлага менежмент, эдийн засаг зах зээлтэй хольж буюу нэгтгэж ойлгож ирсэн гажиг. Уулын инжинер, уурхайн нягтлан Оюу толгойн менежмент худалдааг мэдэмхийрэн тайлбарлаж хэдээр өгч авалцахыг нь заана. Үүнээ тусгаар тогтнолтой нягт уялдуулан холбож янаг царайлна.

Яг л голыг нь олоод хэлчихсэн байгаа биз? энэн дээр л мэргэжилтэн болон менежерийн ялгаа харагддаг.

Мэргэжилтэн гэдэг бол тулгатын тодорхойлсоноор нарийн бөгөөд гүнзгий хүмүүс юм л даа. өөрөөр хэлбэл нэг салбарыг нарийвчилан сонгон авч гүнзгийрүүлэн судалдаг хүмүүс (эмч, хуульч гэх мэт) харин менежерүүд гэдэг бол манай бизнесүүдийн дийлэхийнх нь төсөөлдөг шиг нарийн бичиг, борлуулагч, харилцагчийн үйлчилэгч нар ердөөсөө ч биш. тэд manage буюу удирддаг хүмүүс юм. ингэхдээ захиргааддаг биш, төлөвлөдөг, зохицуулдаг, зохион байгуулдаг, идэвхижүүлдэг, хянадаг улсууд юм.

Тэхээр компаниуд хамгийн эхлээд менежер болон мэргэжилтнүүдийн ялгааг сайн гаргаж ажил үүргийн хуваарийг нь зохионх нь тун чухал юм. ялангуя захирал болон удирдах албан тушаалтанууд дээр.

Миний шүлэг

Хайр гэдэг үгийг хамаагүй битгий хэл

Харсан болгондоо цацаж,

Хаа сайгүй сараачиж

Хаялж явах үг биш шүү тэр чинь

Занг нь таниагүй байж өнгөнд нь хууртаж

Замыг нь мэдэхгүй байж дагаж зовов !

Төөрөг ч юмуу, Тохиол ч юмуу

Төгсгөлийг нь мэдэхгүй бол бүү амла

Догдлол чинь хоромхон хугацаанд алга болж

Доголон нулимстай шаналал үлдээдэг юм

Итгэл өчүүхэн зүйл дээр бий болдог ч

Эргээд түүн шигээ хурдан алдардаг юм

Хүсэл харин хязгааргүй байдаг

Хүмүүний чадлаас ч хэтэрсэн байдаг

Өнөөдөр чамд таалагдаж байсан бүхэн

Өнөд тэр хэвээрээ байхгүй гэдгийг сана!

Хайр л зөвхөн хувирашгүй байдаг юм

Хан хорвоог тэр л чимдэг юм

Насан турш үл хувирах сэтгэл гэж бий

Нандигнаж явах эрхэм харьцаа гэж бас бий

Харж яваад л алдчихдаг болхоор

Хамгийн хэцүү нь түүнийг таних байдаг

Ганцхан удаа л амьдрах болохоор

Гайхамшигт хайрыг л олж аваарай

Хайр гэдэг үгийг хамаагүй битгий хэл

Харсан болгондоо цацаж,

Хаа сайгүй сараачиж

Хаялж явах үг биш шүү тэр чинь

2006.04.04

АУТСОРСИНГООР АЖИЛЛАХ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

Монгол улсын төрөөс МХХТ-д тулгуурласан эдийн засгийн өсөлтийг бий болгох зорилгоор монгол хүний оюуныг арилжих буюу гадаад аутсорсингийн үйлчилгээг хөгжүүлэx ажлын хүрээнд 2008 онд аутсорсингоор ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэх, аутсорсинг хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газраас Мэдээллийн технологийн үндэсний паркын боловсруулсан Аутсорсингоор ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэх, аутсорсинг хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмын төсөлд Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг холбогдох байгууллагуудын санал болон шаардлагатай өөрчлөлтийг оруулан Засгийн газрын хэрэг эрхлэх газарт батлуулахаар хүргүүлээд байна.
Аутсорсингоор ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлын хүрээнд дор дурьдсан чиглэлээр сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнд:
· Мэргэжилтнүүдийн япон хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалт
- Системийн инженер
- Инженер
- Комуникатор рчуулагч - зохицуулагч/
· Мэдээллийн технологийн төслийн менежемент /сургагч багшийн сургалт/
· Мэдээллийн технологийн төслийн менежемент
· Гүүр системийн инженер
· Програмчлал
· Мэдээллийн технологийн инженерийн суурь мэдлэг /сургагч багшийн сургалт/
· Мэдээллийн технологийн инженерийн суурь мэдлэг
· CAD/CAM програмын сургалт
· График дизайн, дижитал контент
· Өгөгдөл боловсруулалт
Аутсорсингоор ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэх, аутсорсинг хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам ойрын хугацаанд батлагдвал дээрх сургалтуудын хөтөлбөрийг 4-5 сард боловсруулах бөгөөд сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг томилон ажиллуулахад бэлтгэж Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын консерциум болон Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооноос ажлын хэсэгт оруулах экспертүүдийн саналыг авч байна.
Түүнчлэн нээлттэй тендер зарлаж сургалт явуулах аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулахтай холбогдуулан тендерийн материалыг боловсруулахын тулд холбогдох хууль, эрх зүйн бичиг баримт болон загвар материалыг судалж байна.
Мөн Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооноос сургалтанд оролцогчдыг удахгүй бүртгэж эхлэх бөгөөд сургалтанд хамрагдагсадтай байгуулах гэрээний загварыг бэлтгэж эхэлжээ.

Цаг ашиглалт буюу Time management

ЦАГАА ЗӨВ ЗОХИЦУУЛАХ ДҮРМҮҮД

Image: Snapper Media

Өглөөний 9 цаг. Танд ганц аяга кофе уух ч зав олдохгүй, утас чинь тасралтгүй дуугарч, таны мэйл хайрцаг захиагаар дүүрч, таны компьютерийн ойр орчинд элдэв янзын хийх ёстой ажлаа бичсэн тэмдэглэлийн цааснууд хөглөрөн харагдаж байна уу? Тэгвэл танд өөрийнхөө цагийг хэрхэн зөв зохицуулах талаар зөвлөе.

Өдөр болгон цагаа төлөвлө

· Энд тэнд наасан хийх ажлын тэмдэглэлээ нэг жагсаалт болгон гаргаж, хийсэн ажлуудаа дарна. Уншихад хэцүү болоод ирмэгц жагсаалтыг дахин шинэчлэн бичнэ.

· Вебээр аялах, мэйл бичих, тэр бүү хэл ширээгээ цэвэрлэхдээ ч өөртөө тодорхой хугацаа тогтоо.

· Цаг тутам 2 минутын завсарлага авч хараагаа компьютерээсээ өөр зүг рүү шилжүүл.

· Орой болгон ширээгээ цэгцэлж бай, ингэвэл та маргаашийн ажлаа эмх цэгцгүй байдалд эхлэхгүй байх болно.

Өөрийн хэмнэлээ ол

Өөрийнхөө хоногийн хэмнэлдээ зохицож сур. Хронобиологичид бага үд бол (мэдээлэл хүлээн авах чадвартай байдаг цаг) уулзалт зохион байгуулахад хамгийн тохиромжтой цаг; үд дунд (адреналины хэмжээ дээд цэгтээ хүрдэг үе) бол шийдвэр гаргахад тохиромжтой цаг гэж итгэдэг. Оройн 6 цаг ажлаа зогсоох шилдэг цаг ба энэ үед цусны даралт, судасны цохилт багасдаг.

Хийх ажлын жагсаалт гарга

Хийх ажлын жагсаалт гаргах нь (гараар болон электроноор) цагийг илүү үр ашигтай зохицуулах эхний алхам юм. Хийх ёстой зүйлүүдээ нүдээрээ хараад дагах нь юу хийх ёстойгоо санахаас илүү хялбар. Хэцүү том зорилтуудыг “гол зүйл” гэж нэрлэсэн хэсгүүдэд хуваа, ингэснээр биелүүлэхэд хялбар болно. Яаралтай шийдэх асуудлуудаа тодруулахын тулд өнгийн бал ашиглах буюу ач холбогдлоор нь дугаарлан жагсаа. Хэрвээ ямар нэг ажил таны жагсаалтанд байнга л байдаг хэрнээ хэрэгжүүлдэггүй бол тэр даруй хийх буюу эсвэл зүгээр л хасчих.

Зохион байгуулалттай байж ажлаа төлөвлө

Жагсаалтаа шалга: Хоёрхон минутын дотор хийж болох ажил байвал тэр даруйд нь хийчих. Дараа нь илүү том, яаралтай ажлаасаа эхэл. Аливаа ажил эцсийн минут дээрээ тулахаараа л яаралтай болдог гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ танд сарын дотор хийх ажил байгаа бол эцсийн хугацаанаас нь эхлэн 7 хоног бүрт хийх ажлуудын үе шатуудыг бичиж тэмдэглэ.

Цаг үрэгчдээс зайлсхий

Хамгийн их цаг үрэгчид бол бид өөрсдөө юм. Бид цаг тутам сонингийн мэдээллийг гарчиглаж, мэйлээр явуулсан хошигнолыг уншиж, чатлаж байх ёстой мэтээр боддог. Та өөрөөсөө “ эдгээр зүйлүүд ажлаа илүү үр дүнтэй хийхэд минь надад тус болж байна уу” гэж асуу. Хэрвээ үгүй бол хас. Судалгаагаар чаат, мессеж зэрэг нь хүний IQ –г түр хугацаанд 10 оноогоор буулгадаг болохыг тогтоосон байна. Иймээс боломжтой бол утасныхаа дууг багасгаж, мессенжерээ хаа.

Захиагаа шалгахдаа, байнга ирдэг мэдээлэл үү, хэн нэгний дамжуулсан захиа юу гэдгийг шалгадараа нь тэдгээрийг устга. Эсвэл тохиргоогоо өөрчил, ингэснээр байнга ирдэг мэдээллүүд нь автоматаар тусгай фолдерт орж та тэднийг дараа уншиж болно (үүнд ч гэсэн, өөртөө цагийн хязгаар тогтоо). Энэ бол хувийн хяналтын тухай асуудал юм. Хамгийн гол анхаарах зүйл бол хэрвээ та ямар нэг ажлыг амжуулах хэрэгтэй бол элдэв блогоор тэнэхгүй, , ямар нэг тоглоомоор тоглохгүй, мөн ажлаа дуусгахаас нааш мессежний хариуг бичдэггүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны амжуулах гэж буй ажилд саад болох бүх зүйлээс түр ч атугай холд.

Зааг тогтоо

Судалгаагаар оффисын ажилтнууд дунджаар 11 минут тутамд ажлаасаа өөр зүйлд анхаарал нь сарнидаг ба тэр бүрт эргэн хэвийн байдалдаа орохын тулд 25 мин зарцуулдаг гэж тогтоожээ. Хэрвээ таны хамт ажилладаг хүмүүс байнга тань дээр ирдэг (таныг завгүй байхад) бол бүтээлчээр зааг тогтоо. Хамт ажиллагчиддаа яаралтай хийх ажил байна, дараа туслахаар 10мин-ын зав гаргая гэж хэл. Гэхдээ өөрийнхөө хичээл зүтгэлдээ хүндэтгэлтэй хандаарай. Та өөрийнхөө чадварыг урьдчилан тодорхойлсноор танд хэрэгтэй зайлсхийх арга замаа олоход хялбар байх болно.

Ачааллаа хуваалц

Хамт ажиллагчдаа өрсөлдөгч биш харин нөөц гэж харах нь чухал. Гэхдээ өөрийнхөө хийх дургүй ажлаа хамт ажиллагчдаа тохох хэрэггүй. Та хамт ажиллагчаа өөрийнхөө багт байлгаж, хамтдаа урам зоригтой ажиллахын тулд түүний чадварт итгэх хэрэгтэй.

Өөртөө цаг гарга

Өдрийн хоол , спорт заал руу явах завгүй байна уу? Ширээнийхээ ард сууснаар та өөртөө тус хүргэж байгаа хэрэг биш. Дасгал тогтмол хийдэг хүн ажил дээрээ илүү үр бүтээлтэй байдаг нь судалгаагаар тогтооогдсон ба өдрийн цайны цагаар 20 мин алхдаг хүн цайны цагаараа гарахгүй ширээнийхээ ард үлддэг хүнээс илүү бүтээмжтэй ажиллана.