cat-right

Хайраа цоожил

Хэдийгээр валентиний баяр өнгөрсөн ч гэсэн энэ их таалагдсан тул орууллаа. Хайртай хүн байдаг бол зураг дээрх 4 алхамаар түүнийгээ үүрд өөрийн болгож аваарай.

Парадигм ба хоосон чанар

Сайн хүн, Муу хүн гэж яг ямар хүмүүсийг хэлээд байна аа? ер нь хүний сайныг хэмжиж болдог болов уу? Олны танил Намбарын Энхбаяр гуайг аваад үзье л дээ. за нэг хэсэг нь бол түүнийг авилгачин, түйлэгчинээр нь дуудаад ёстой муугийн муу хүн гэх байх. Аа гэтэл бас нөгөө хэсэг нь түүнийг гүйэ мөн сайн хүн гээл ярихын. Тээд одоо Энхээ ах маань сайн хүн үү? муу хүн үү?

Хүн бүр өөр өөр үзэл бодолтой, түүнийхээ дагуу бас хүн бүрийг өөр өөрөөр хүлээж авна. Энхбаярын хийсэн үйлдэл нэгэнд нь таалагдаж байхад нөгөөхөд нь үл таалагдана. Хүний ялгаатай үзэл бодол, үнэлэмж, төрөх сэтгэгдэл зэргийн цогцийг парадигм гэх бөгөөд парадигм нь бас өөрчлөгдөж болно.

Ер нь хүмүүс хэрэлдэхдээ ихэвчлэн нэг зүйлийг өөр өөр өнцөгөөс нь, өөрийн үзэл бодол, үнэлэмжийн дагуу харж, өөр өөрийнхөөрөө дүгнэчихээд тэр нь зөрөөд байхаар л маргалдаад байдаг.

Хэрүүлийн жишээ:
- Энэ бол маш сайхан баримал байна, орчин үеийн модернист хэв маягтай нтр
- Үгүй ээ шал хэрэггүй эд байна. би ч ийм овоолсон шаврыг хийчихэж чадна.
- Гоё гэж байна шүү,
- Үгүй, онцгүй гээд байхад ...

Парадигм болон түүний шилжилтийн талаар бас нэг гоё жишээ байдаг.

Галт тэргэнд хоёр жаахан хүүхдээ дагуулсан нэгэн эцэг орж иржээ. Галт тэрэг хөдлөөд удалгүй хүүхдүүд нь орилж чаралж, энэ тэрүүгээр гүйгээд сахилгагүйтэж эхлэв. Гэтэл аав нь тэднийг болиулах байтугай юу ч болсон шинжгүй бодлогошироод л суугаад байж л дээ. хамт явж байсан зорчигчид эхлээд нилээд тэсч байснаа сүүлдээ хүүхдүүдийн дэггүйтэл туйлдаа хүрэх үед аавыг үзэн ядацгааж эхлэв. гэтэл нэг хүн.

- Хүн гуай! Бид ажлаа тараад маш их ядраад явж байна. Галт тэргээр хангалттай удаан явлаа гэтэл хүүхдүүд чинь биднийг туйлдуулж байна. Та хүүхдүүдээ болиулахгүй байгаа чинь тун хайхрамжгүй, муу явдал байна шүү дээ гэжээ. Гэтэл аав өөдөөс нь

- Өө тийм үү? уучлаарай, дөнгөж сая энэ хүүхдүүдийн ээж нь өнгөрчихлөө, би яах ёстойгоо сайн мэдэхгүй байна гэж хариулжээ.

Энэ үгийг хэлэхээс өмнө эргэн тойрон дахь хүмүүс түүнийг маш муу хүн гэж бодож байсан бөгөөд бүгд үзэн ядаж байсан бол одоо бүгд түүнийг өрөвдөж, ингэх нь арагагүй шүү дээ гэж бодоцгоож эхлэв. Энэ бол парадигмийн шилжилт.

Тэхээр тэр аав угаасаа л тийм муу хүн байгаагүй түүнийг муу хүн гэж бодуулах шалтгаан нь хүмүүсийн парадигм болж таарч байна.

Үнэмлэхүй сайн эсвэл үнэмлэхүй муу хүн гэж байдаггүй бөгөөд ер нь хүн өөрөө сайн муу гэсэн мөн чанарыг агуулж байдаггүй. Харин бусад хүмүүс түүнийг хэрхэн хүлээж авч байна, тэр хүний талаар ямар сэтгэгдэл, ямар дурсамжууд байдаг вэ гэх мэт зүйлээс л сайн муу гэдэг зүйл урган гардаг болой.

Тэхээр муу хүн гэж угаасаа байхгүй ба, хэдийгээр маш олон хүн үзэн ядаж байсан ч түүний ээж, эхнэр нь гэх мэт түүнийг энэ дэлхийн хамгийн сайн хүн гэж боддог хэн нэгэн заавал байдаг.

Яг үүн шиг бүх л зүйл өөрийн мөн чанараараа хоосон байдаг бөгөөд хүмүүс бид л тэдгээрийг ашиглаж, түүний тухай бодож, түүнээс кайф авч байж гэмээнэ тэр зүйл үнэтэй цэнэтэй, сайхан зүйл болдог билээ.

Тэхээр Сайн хүнтэй учирья гэвэл сайн хүнийг эрж хайх биш, хажуудаа байгаа хүнийхээ сайн сайханыг мэдэрч, парадигмаа шилжүүлж сурах хэрэгтэй. Аз жаргалтай амьдарья гэвэл Диважинг эрж хайх биш, байгаа зүйлээ хамгийн сайхан зүйл гэж итгэж, аз жаргалыг өчүүхэн зүйлээс ч гэсэн мэдэрч сурах хэрэгтэй.

Хоосон чанарын тухай 2500 жилийн өмнө Сидхарта (Будда) гэгч ханхүү ухаарч ойлгон өөрөө зүйрлэшгүй амар амгалан, аз жаргалыг мэдэрч чадсан бөгөөд тэрхүү байдлыг гэгээрэлд хүрэх хэмээн нэрлэж шавь нараараа дамжуулан бидний үед уламжлуулан үлдээжээ. Бүх юмс хоосон чанартай гэдгийг ойлгон гэгээрэлд хүрэх арга нь удаан хугацаанд тунгаан бодож, бясалгах, эсвэл ном, сурах бичиг, гэгээрэлд хүрсэн хүмүүсийн сургаалийг сонсон ойлгож хүлээн зөвшөөрөх гэсэн хоёр арга байдаг гэж Буддын сургаальд заасан байна.

Сүүлийн үед Ази төдийгүй Америк, Европын элит хүмүүсийн дунд Буддын философи ихэд модонд орж, олон хүн түүнийг хүндлэн биширч байгаагийн шалтгаан нь Буддизм гэдэг бол манай гандангийн сурталддаг мухар сүсэг биш зөв амьдрах тухай сургааль, энэ гаригийн оюун санааны агуу том өв хөрөнгө юм.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРТ ЭЛСЭЛТ АВНА

Мэдээллийн технологийн үндэсний паркын инкубаторт мэдээллийн технологийн салбарт бизнес эхлэн эрхлэгч компаниудыг сонгон шалгаруулж авна.

Инкубаторт элсэгчдэд зориулсан семинарыг 2009 оны 09-р сарын 23, 30-ны өдрүүдэд 15.00 цагаас МТҮП-ын 104 тоот өрөөнд зохион байгуулна.



Элсэлтийн материал хүлээн авах хугацаа

Элсэлтийн материалыг МТҮП-ын 103 тоот өрөөнд 2009 оны 10-р сарын 14-ний өдөр хүртэл хүлээж авна.



Сонгон шалгаруулалт

2009 оны 10-р сарын 19-ны 10.00 цагаас МТҮП-ын 104 тоот өрөөнд болно.

Инкубаторын сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэхгүй мэдээлэллийг

www.itpark.mn Вэб хуудаснаас авна уу.



Холбоо барих хаяг

Монгол Улс, Улаанбаатар- 210646
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49
Мэдээллийн технологийн үндэсний парк

Утас: 312961

Факс: 327123

Электрон шуудан:

info@itpark.mn

Объект хандалтат Java хэлний сургалтанд урьж байна

Бүртгэлд тавигдах шаардлага: програмчлалын C, C++ хэлийг мэддэг байх
Хугацаа: 2009.10.12-10.23
Цаг: 18:00-21:00 (нийт 40 цаг)
Төлбөр: 50000₮

Сургалтыг Д.Дэлгэрсайхан багш (Компьютерийн ухааны магистр, “Старс” сургуулийн захирал) удирдан явуулна. Хичээлийн дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцахыг хүсвэл энд дарна уу.


Бүртгэл 2009 оны 10-р сарын 9 хүртэл Мэдээллийн технологийн үндэсний паркийн 103 тоот өрөөнд ажлын цагаар явагдаж байна
Холбоо барих хаяг:
Ч.Цэнгүүн
Сургалт хариуцсан ажилтан
Хүний нөөцийн хөгжлийн алба, МТҮП 103 тоот өрөө
Утас: 318042

Арго, Бат-Отгон, Үзмэрч Дашцэрэн нарт итгэх үү Эйнштэйн, Галилэй, Ньютон нарт итгэх үү?

За жаахан зав гарсан юм чинь бөөндөөд хоёр бичлэг оруулчий.

манай блогчид Бат-Отгоноор амьсгалцгааж байх шиг байна аа. Би өчигдөрийн ярилцлаганд нь суугаагүй ч гэсэн түүний ярьж байхыг зурагтаар харж байсан. Физикч, Доктор хүн гэхээр нь шинжлэх ухаанч юм ярих байх гэтэл бүр тэс өмнөө, далд ертөнц, сүнс сүүдэр, мухар сүсэг болоо явчихаар нь ёстой нөгөө хошного хүртэл улайж байгаа юм чинь.

Гэхдээ бид Бат-Отгоноос биш өөрсдөөсөө буруугаа хайх ётой юм шиг санагдсан. Тиймэрхүү галзуу юм ярьдаг хүмүүст итгэж, бишрээд сүйд болдог улс нь бидний дийлэнх олонхи болчихоод байна шүү дээ. Тэр зөн билгийн тулаан байна. үзэхээр бүр хошин шог үзсэнээс дутахааргүй инээж, хөхөрч авдаг шүү. Гэхдээ монголчууд яагаад ийм байгаа талаар бодлоо бичье

Өнгөрсөн зуунд манай дэлхий социалист, капиталист гэсэн хоёр лагерт хуваагдаж хоорондоо алалцаж байхад комунист гэсэн гаж тогтолцоог бидэн дээр туршиж байсан нь үнэн. Тогтолцоо нь ерөнхийдөө үл гүйцэлдэх шинжтэй, гажиг байсан боловч хүмүүсийг мунхруулж, тархийг нь угаах аргаар комунист тогтолцоогоо энэ ертөнцийн хамгийн сайхан систем гэж ойлгуулдаг байлаа. үүнд нь итгэж дагадаг хүмүүс нь ихэвчлэн боловсролгүй анги давхарага болох ажилчин, тариачин, малчинг хамрах пролетариуд. Тийм ч болохоор тэднийгээ ихэд сайшаан магтан дуулна.

Харин нийгмийн ухаалаг, боловсролтой хэсэг болох сэхээтнүүдээ элдэвээр хавчиж, алж хядаж, хэлмэгдүүлж ирсэн. Яагаад гэвэл тэд л комунизм гэдэг чинь гажиг, солиорол гэдгийг ухаардаг байсан юм. Комунист удирдагчдын гол зэвсэг бол мэдээлэл. Ард иргэдийнхээ тархийг цензурдсан, бодит байдлаас хол зөрсөн, Их удирдагчдаа магтан дуулсан тийм л мэдээллээр угааж нэг ёсны манкурт боол болгодог байлаа.

Энэ бүх гажуудлыг нь сохороор дагаагүй, итгээгүй, эсэргүүцсэн хэн ч болов хувьсгалын эсэргүү, хөрөнгөтний тагнуул болдог байлаа. Хүмүүс юунд итгэж болох, юунд итгэж болохгүйгээ эрх баригчдаар шийдүүлдэг байсан тийм харанхуй, эрх чөлөөгүй нийгэмд бид 70 жил чанагдсаны эцэст Польшийн үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнөөр эхэлсэн ардчилалын салхи энхрий хайрт Лениний бий болгосон эмгэнэлт жүжгийг дуусгавар болгосноор ямар ч цензургүй, шүүлтүүргүй мэдээллийн дунд бид бүгд явж орчихлоо.

Зөвхөн комунист улсуудтайгаа л харьцах эрхтэй, бүх хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь хяналтан дор байдаг, урлаг, утга зохиолд нь үзэл суртал нэвт шингээстэй тийм нийгэмд амьдарч байсан бидний өмнө гэнэт дэлхий бүх мэдээлэлтэйгээ, хүмүүстэйгээ, нууцуудтайгаа дэлгэгдэхэд хөөрхий бид юунд итгэж болох, юунд итгэж үл болох, аль нь галзуу, аль нь тэнгэрлэг болохыг ялгах туршлага, мэдлэг байсангүй.

Тэгэнгүүт Монголд алтан цөгц, ромбо гариг нтр гэсэн инээдмийн жүжгийн баатрууд од болж эхэллээ. Хүмүүс нь итгэхээс гадна бүр албаны хүмүүс нь ч итгэнэ. Хорьдугаар зууны бүгд найрамдах улсын ерөнхийлөгч хүн хажуудаа албан ёсны үзмэрчтэй байсан юм шүү дээ. Зарим "хувилгаан" уудад нь хэлээ зүсэж тэнэгтсэнийх нь төлөө, харь гаригтай холбоо барьчлаа гэж бодсон юм уу бүү мэд бүр байр бэлэглэж байсан байгаам. Ямар байгууллагаас гээч ? Шинжлэх ухааны академаас нь. Соёлт хүн төрөлхтөнд битгий хэлээрэй. Элэг доог болно шүү.

Манай хойд хөрш бас адилхан сэтгэцийн өвчнөөр өвчилж байсаныг би зурагтаар нь харж л байсан. Хий үзэгдэл нтр гэж байдаг гэж бүр батлаад байх шиг байсан.

Харин одоо бид овоо соёлжиж иргэншиж байх шиг байна. Ромбо гаригийнхантай хүн холбоо бариагүй, алтан цөгц гэж байхгүй гэдгийг захын хүн хүлээн зөвшөөрөөд, шоолж инээж байна.

Гэхдээ бүрэн илааршиж амжаагүй бололтой. Монгол Орос гэх мэт ПостКомунист улсуудад солиорол байсаар л байна. Жишээ нь тэр зөн билгийн тулаан. Хүмүүс их үзээд олон Үзэгчтэй болоол ТВ ээр гараад байгаашд. Тэрэнд нь итгээд хошуураад байгаа нөхөд бас байна. Америкд ийм шоу байдаг болов уу. байсан ч нээх үзэгчгүй тэгэсгээд л байдаг байхдаа.

Цаг хугацаа л хэрэгтэй байх шиг байна даа...

Худалдан авалт

Хойшооо лагер явах бүрд л замын тухай бодно. жил бүр тэрбум тэрбумаар нь л замд хөрөнгө оруулдаг. Тэгсэн хирнээ замууд нь улам л муудаад байх юм. Их мөнгө зарж болноо, яагаад чанар нь муудаад байдаг байнаа?!

Зам барих гэдэг бол нэг төрлийн ажил. Засгийн газар өөрөө хийнэ гэж байхгүй. Замын компаниудаар гэрээлж гүйцэтгүүлнэ. Засгийн газрын худалдан авах ажиллагааны нэг төрөл болох зам барих ажлыг худалдан авах үйл явцад л ноо байна даа тийм үү?

Милтон Фридманы мөнгөний онолд хэн нэгэн ямар нэг зүйлийг худалдаж авахдаа чанар болон үнийг давхар харгалзан үздэг. гэхдээ хэний мөнгөөр хэнд авах гэж байгаагаас шалтгаалж дараах байдлаар хандлагууд өөрчлөгддөг гэсэн байдаг байна.

1 рт Өөрийн мөнгөөр өөртөө. энэ үед тухайн хүн авах гэж байгаа юмныхаа үнэ, чанар хоёрыг дээд зэргээр хардаг. өөрөөр хэлбэл хамгийн бага үнэтэй, хамгийн чанартайг нь л сонгоно.

2 рт Хүний мөнгөөр өөртөө. Энэ үед тэр хүнд үнэ хамаагүй болчдог, гол нь чанарт л анхаардаг.

3 рт Өөрийн мөнгөөр хүнд. ийм тохиолдолд хүн чанарыг нээх тоохгүй харин үнэн дээр ихээхэн ач холбогдол өгдөг.

4 рт Хүний мөнгөөр хүнд. энэ тохиолдолд бол үнэ чанар хоёрыг хоёуланг нь тоохгүй.

Засгийн газар бол хүний мөнгөөр хүнд юм худалдаж авч өгдөг газар. Нэг ёсондоо татвар төлөгчдийн мөнгөөр татвар төлөгчдөд бараа, ажил, үйлчилгээг худалдан авч өгдөг гэсэн үг.

Тийм болохоор засгийн газрын хувьд худалдан авч байгаа зүйлийнх нь үнэ, чанар огт падлий байдгүй байхана. тийм ч болохоор бидэнд асар үнэтэй, аймшигийн чанаргүй зүйлүүд авч үргэлж гай болж байдаг байхана байна шүү дээ.

Энэ сонин гажигийг уул нь хуулиар зохицуулна. Яс юман дээр манай тендерийн хууль их сайн хийгдсэн юм байна лээ. Энэ хуулиа л ягштал баримталчихвал болоод явчих л юм шиг. Өнөөдөр олон орон ийм хуульгүй явдаг юм байна. Яагаад гэвэл төр чанаргүй, үнэтэй ажил, үйлчилгээг худалдан авсаар л байхыг хүснэ шүү дээ. Гэтэл энэ хууль тэрэнд нь гай болно. Харин Манай орны хувьд 2000 онд хуулиа баталчихаж.

Батлагдсан түүх нь их хөгжилтэй. 2000 онд А намынхан сонгуульд үнэмлэхүй ялагдчихаад буухдаа за та нар ингээд ял, ингээд ид, уу гээд энэ хуулийг батлачихаад яваад өгцгөөчихсөн байгаам. Нэг ёсондоо хожигдсон шарандаа л ХУ намынханыг хорлож байгаа юм шиг байгаан. кк

Гэтэл яг л хорлуулышд Ах намынхан бол аргыг нь олно л доо. Олцон ч байгаа юм.

Уул нь тэр нэгдүгээр хувилбараар өөрийн мөнгөөр өөртөө гэсэн зарчимаар зам баригддаг бол бид хамгийн хямдхан, хамгийн чанартай зам дээгүүр явхана ээ.

Тэгвэл ингэж шийдэх боломж байна. Юу гэхээр зарим замуудыг шууд хувьчилчих хэрэгтэй. замыг хувьчилж авсан компани өөрийн мөнгөөр замаа барина. тэгээд зам дээгүүрээ олон хүн явуулахын тулд чанартай замтай байх шаардлагатай. компани орлогоо замын төлбөрөөс олно. Харин төр тэр олон замын шудрага өрсөлдөөн, стандарт зэргийг нь хангаал, хянаал байж байх хэрэгтэй.

Төрийн бусад үйлчилгээг ч бүгдийг нь иймэрхүү аргаар л шийдээ шийдээ явчих хэрэгтэй. За за тэгээд би ч хэт либерал үзэлтэй хүн дээ. . .

Дэлхийн ТОП сургуульд үнэгүй сурцгаая

Дэлхийд зэрэглэлээрээ эхний тавд, технологийн их сургуулиуд дундаа нэгдүгээр байранд ордог Масачусетсийн технологийн их сургуулийг (MIT) та бүгд сайн мэдэх байх. 21 кинон дээр MIT ийн тоондоо сайн оюутнууд нийлж казиногоос мөнгө сааж байгаа тухай гардаг шүү дээ. бас Ironman ий гол дүр зохион бүтээгч цоорчихсон гарыг MIT -г төгссөн гэж танилцуулдаг. тэгэнгүүт л өө энэ лаг гар байна гэж бүх үзэгчид бодох жишээтэй. За за энэ талаар яриад байвал урт юм болно. Энэ сургуульд сурах нь миний лав мөрөөдөл.

Яг үнэндээ бол MIT Open Course Ware-ийн тухай л бичьюу гэсийн. Энэ нь тус сургуульд хэн ч, хаанаас ч, хэзээ ч онлайнаар сурах боломжийг бүрдүүлсэн санаачлага юм. линк нь энэ байна http://ocw.mit.edu/

Тус сургуульд 2009 оны 6 сарын байдлаар нийт 1900 үнэгүй курс байна гэж вики ах айлдсан байна. Хэдийгээр диплом өгөхгүй ч хүсэл тэмүүлэл, оролдлого байвал мөнгийг нь төлөөд очоод сурсанаас нээх дутахааргүй мэдлэг олж авч болхоно ээ. энэ чинь л сургуульд сурахын гол зорилго биздээ айн залуусаа?!

Зарим курсууд нь бүр видео хичээлүүдийг ч агуулсан байдаг юм байна. Лекцийн тэмдэглэлүүд нь бол ОК. Гэхдээ унших материалуудын зарим нь Амазон оос худалдаж ав нтр гэчихсэн нь жаахан таалагдсангүй. гэхдээ нэр, хуудасны дугаар нь байхаар чинь варезаас татаад л ба ОК биздээ.

За за тэгээд өөрсдөө ороод үзэцгээ.