cat-right

Дэлхийн ТОП сургуульд үнэгүй сурцгаая

Дэлхийд зэрэглэлээрээ эхний тавд, технологийн их сургуулиуд дундаа нэгдүгээр байранд ордог Масачусетсийн технологийн их сургуулийг (MIT) та бүгд сайн мэдэх байх. 21 кинон дээр MIT ийн тоондоо сайн оюутнууд нийлж казиногоос мөнгө сааж байгаа тухай гардаг шүү дээ. бас Ironman ий гол дүр зохион бүтээгч цоорчихсон гарыг MIT -г төгссөн гэж танилцуулдаг. тэгэнгүүт л өө энэ лаг гар байна гэж бүх үзэгчид бодох жишээтэй. За за энэ талаар яриад байвал урт юм болно. Энэ сургуульд сурах нь миний лав мөрөөдөл.

Яг үнэндээ бол MIT Open Course Ware-ийн тухай л бичьюу гэсийн. Энэ нь тус сургуульд хэн ч, хаанаас ч, хэзээ ч онлайнаар сурах боломжийг бүрдүүлсэн санаачлага юм. линк нь энэ байна http://ocw.mit.edu/

Тус сургуульд 2009 оны 6 сарын байдлаар нийт 1900 үнэгүй курс байна гэж вики ах айлдсан байна. Хэдийгээр диплом өгөхгүй ч хүсэл тэмүүлэл, оролдлого байвал мөнгийг нь төлөөд очоод сурсанаас нээх дутахааргүй мэдлэг олж авч болхоно ээ. энэ чинь л сургуульд сурахын гол зорилго биздээ айн залуусаа?!

Зарим курсууд нь бүр видео хичээлүүдийг ч агуулсан байдаг юм байна. Лекцийн тэмдэглэлүүд нь бол ОК. Гэхдээ унших материалуудын зарим нь Амазон оос худалдаж ав нтр гэчихсэн нь жаахан таалагдсангүй. гэхдээ нэр, хуудасны дугаар нь байхаар чинь варезаас татаад л ба ОК биздээ.

За за тэгээд өөрсдөө ороод үзэцгээ.

6 Сэтгэгдэлүүд:

Anonymous said...

баярлалаа. гэхдээ ядахдаа мэйлээр диплом явуулчдаг бол хэвлэж аваад сайрхаж суухгүй юу

Давка said...

Зурагтаар гоё гаржийлээ шүү......... Амжилт.

ganga said...

saihan blog bainaa.amjilt!


Saihan naadaarai.

erkuna said...

Сайн байна уу

Tedy.mn сайтын албан ёсны блог нээгдлээ. Баннераа солилцъё. Бас дээр нь танд 500 нэгж бэлэглэнэ.
Та өөрийн эрхэлдэг блогийн хаягаа, 200x50 харьцаатай баннерын хамтаар бидэнд marketing@tedy.mn хаягаар ирүүлнэ үү
Дэлгэрэнгүй: http://blog.tedycenter.com/?option=com_blog&view=show&pid=49

Баярлалаа

Tedy said...

Сайн байна уу

Блогын баннераа солилцох уу?

marketing@tedy.mn

blog.tedycenter.com/?option=com_blog&view=show&pid=49

InSkart said...

нэг бодлын гоё ч одоо үед төгссөн сургууль өмссөн зүүсэн кардонон цаасан хэвлэсэн хэдэн халтар дүнгийн харж ажилд авдаг болхоор энийг сурсан барьсан гэсэн гээд баталчих нэг ч баримтгүй болхоор хэцүү л дээ

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа