cat-right

Зоя

Жаахан байхад чулуугаар байлдана гэж нэг сайхан зүйл байдаг байж билээ. бидний хувьд бяцхаан дайн болчихно. зүгээрч гүй бид чинь удирдагчтай бас бусад байрныхантай тактиктай үзнээ. дайн эхлэхэд их амархан зэргэлдээх байрныхан бяцхан өдөөн хатгалага хийгээл тэгээл дайн зарлагадана даа. тэр үед гадаа тоглож байсан хүүхдүүд байрныханаа бүгдийг нь цэрэгт дайчилж эхлэнэ. удалгүй 20 30 аад цэрэгүүд цугларч арай дөнгүүр сайн зодолддог нь удирдагч болно. бяцхан дайчид чаддаг чаддагаараа салаанд хуваагдана. чавхтай хэд нь нэг хэсэг. хол шиддэг нь нэг хэсэг гэх мэт... чавхтануудын салаа ойролцоох байрны чардаакан дээр гараад дээрээс нь галаар байлдагчидыг хамгаалах үүрэгтэй харин мань мэт нь бол газраас ахиухан чулуу базааж авжаагаад сайн гэгч нь нульмаж байгаал аль болох хол шидэх үүрэгтэй. манай байрны атмаан ч биднийг сайн удирддаг байсышүү. ер нь манай байр шиг сайн зохион байгуулалттай байр ойр хавьд байсангүй. бид тэр хавьдаа л хүчирхэг нь. урд талын 8р байрныханыг их айлгадаг байж билээ. нэг удаа бүр дайрч ороод баньд нарыг нь зодоод, тоглоомын талбай дээр нь байсан дүүжин даажинг (бид тэр үед тэгэж нэрлэдэг байлаа) өргөөд аваад ирж билээ. өөрсдөө нээх дайнд ялсан баатар дүртэй орилж хашгирсан амьтад. гүй тэгээд томчууд анзаардаггүй л байсым байхдаа. анзаарах сөхөөгүй байсан байхалдаа тэр үед чинь яг ардчилал гарч ирээд бүх аав ээж нар маань гахай үүрээд эрээнэнградыг зорьчихсон байсым чинь.

Гэхдээ би нэг зүйлийг огт матрдаггүй юм. тэр үед манай урд талын 9н давхар тэр чигээрээ орсууд байдаг байлаа. оросууд сонин улс шүү газар хөдөллөө гэнгүүт орилолдоол бүгд байрныхаа гадаа гараад ирнэ. Монголчууд нь тэнэгийн дотор амгалан гэдэг шиг тоохчгүй хурхирч байгаам биш үү. за энэ яахав юу болсон гэхээр бас нөгөө дуртай "дайн"аа хийж байлаа. тэр үед чинь орос хүүхдүүд монгол баньд нараас үнхэлцэгээ хагартал айдаг байсын нээх өндөр өндөр юмнуудыг ганц монгол жаал л жагсаана шүүдээ. тэр урд талын байрныхантай байсхийгээд л муудалцана. тэгээл бүх эрчүүд нь гэр гэрийн зүг бажигдана. бид ч нөгөө кинон дээр гардаг сүх жанжины цэргүүд гамингуудыг хөөж байгаам шиг ура хашгираал дайрна. яг тэгэж байхдаа учиргүй хөөрчихсөн байсан бололтой чулуунд бүдрээд унаатахлаа. өөрөө унасан хүүхэд уйлдаггүйм ухааны юм бодцон гүрийгээд босоод иртэл өөдөөс шаргал үстэй, цэнхэр нүдтэй хөөрхөн охин ташаагаа тулчихсан зорьмог бөгөөд бардам харцаар намайг ширтээд зогсож байлаа.....

Миний л үеийн гэмээр бумбагар хацартай мөртлөө туранхай, хэзээ ч харж байгаагүй гэмээр өхөөрдөм төрхтэй түүнийг дээшлүүлээд хартал гартаа туйпууны том хэлтэрхий барьчихсан урд хөндөлсөж зогсоод оросоор шулагнаж гарав. юу хэлээд байгааг нь сайн ойлгосонгүй их л ууртай байх шиг байсан. би туйпуунаас нь болоод биш нүднээс нь болоод балмагдан хэсэг зогсов. хэлэх үг олддоггүй ээ. извените гэж хэлэх гэж байгаад драствуйте гэчихлээ. тэгсэн чинь бүр уурлуулсан бололтой улам чанга хашгирч гарав. би ч яаахаа мэдэхгүй сандрахдаа хий л газар ширтэв. гэтэл ухасхийгээд миний урд байсан том чулууг өшиглөөд холдуулчихав. би ямар наад чулууг чинь авах гэсэн юмуу гээд монголоор хэлчихлээ. мэдээж ойлгоогүйлдээ. тэгэж байтал манайхан хүрээд ирлээ. нэг маань түүний туйпууг цохиж унагаасан бол нөгөөх нь түүний гэзэгнээс татаад авлаа. хөөрхий тэр сүрэг чонын дундах ганц өнчин янзага шиг ийш тийш цовхчино. гэхдээ түүний нүдэнд цогтой, зоригтой байдал мэдэгдсээр байсан бөгөөд уйлах нь битгий хэл айсан ч үгүй чадахаараа тэмцэх гэж оролдож байлаа.

Яг тэр үед Зоя гэдэг хувьсгалч бүсгүйн тухай гардаг хуучны орос кино санаанд орлоо. германчууд түүнийг дүн өвлөөр хөл нүцгэн дотуур хувцастай нь гадуур тууж явдаг хэсэг нь ерөөс мартагддаггүй юм. тэр киноноос ч болсон уу түүний нүднээс ч болсон уу тэр үед түүнийг өөрийн эрхгүй хачин их өрөвдөж билээ. тэгээд ухасхийж очоод байрныханаа болиуллаа. наадах чинь охин байнашдээ явуулчих гэж хэлээд замыг нь халхалаад зогсож байсан нэг жаалыг холдуултал тэр дороо гүйгээд явчихав. манайхан намайг шоолоод бахаа ханатал явуулав орос шушмаад хайртай гэж ирээд л шоолж гарлаа...

хэд хоногийн дараа би ээжийн хажууд эргүүлэг дээр тоглож байлаа. ээж хажууд найз хүүхэнтэйгээ элдвийг ярилцангаа намайг шороотой заваан юман дээрээс буугаач гэж зэмлэнэ. би ч зөрүүдлээд улам хүчтэй эргэж байтал нөгөө Зоя маань ээжтэйгээ яг хажуугаар зөрөөд өнгөрдөг байгаа. өнгөрөхдөө надруу харж инээмсэглээд ээжийнхээ гарнаас татаад надруу заангаа хэдэн үг хэлчихээд яваад өгөв. би ч ойлгосонгүй гайхаад л хоцорлоо. явсаных нь дараа ээжээс тэр охин юу гэснийг нь асуутал ээж "Монгол хүүхдүүд ямар заваан юм бэ" гэж хэллээ гэв. тэр үед би маш их ичиж билээ.

Түүнээс хойш би түүнийг одоо болтол хараагүй бөгөөд царайг нь ялангуяа том цэнхэр нүдийг ерөөсөө матрдаггүй юм сүүлд бодоод байхад тэр охин намайг заваан юм гэж хэлээгүй байхаа гэж горьддог болсон шүү ээж л намайг заваан юман дээрээс буулгах гэж хэлсэн байх гэж найддагийн хэхэ....