cat-right

Парадигм ба хоосон чанар

Сайн хүн, Муу хүн гэж яг ямар хүмүүсийг хэлээд байна аа? ер нь хүний сайныг хэмжиж болдог болов уу? Олны танил Намбарын Энхбаяр гуайг аваад үзье л дээ. за нэг хэсэг нь бол түүнийг авилгачин, түйлэгчинээр нь дуудаад ёстой муугийн муу хүн гэх байх. Аа гэтэл бас нөгөө хэсэг нь түүнийг гүйэ мөн сайн хүн гээл ярихын. Тээд одоо Энхээ ах маань сайн хүн үү? муу хүн үү?

Хүн бүр өөр өөр үзэл бодолтой, түүнийхээ дагуу бас хүн бүрийг өөр өөрөөр хүлээж авна. Энхбаярын хийсэн үйлдэл нэгэнд нь таалагдаж байхад нөгөөхөд нь үл таалагдана. Хүний ялгаатай үзэл бодол, үнэлэмж, төрөх сэтгэгдэл зэргийн цогцийг парадигм гэх бөгөөд парадигм нь бас өөрчлөгдөж болно.

Ер нь хүмүүс хэрэлдэхдээ ихэвчлэн нэг зүйлийг өөр өөр өнцөгөөс нь, өөрийн үзэл бодол, үнэлэмжийн дагуу харж, өөр өөрийнхөөрөө дүгнэчихээд тэр нь зөрөөд байхаар л маргалдаад байдаг.

Хэрүүлийн жишээ:
- Энэ бол маш сайхан баримал байна, орчин үеийн модернист хэв маягтай нтр
- Үгүй ээ шал хэрэггүй эд байна. би ч ийм овоолсон шаврыг хийчихэж чадна.
- Гоё гэж байна шүү,
- Үгүй, онцгүй гээд байхад ...

Парадигм болон түүний шилжилтийн талаар бас нэг гоё жишээ байдаг.

Галт тэргэнд хоёр жаахан хүүхдээ дагуулсан нэгэн эцэг орж иржээ. Галт тэрэг хөдлөөд удалгүй хүүхдүүд нь орилж чаралж, энэ тэрүүгээр гүйгээд сахилгагүйтэж эхлэв. Гэтэл аав нь тэднийг болиулах байтугай юу ч болсон шинжгүй бодлогошироод л суугаад байж л дээ. хамт явж байсан зорчигчид эхлээд нилээд тэсч байснаа сүүлдээ хүүхдүүдийн дэггүйтэл туйлдаа хүрэх үед аавыг үзэн ядацгааж эхлэв. гэтэл нэг хүн.

- Хүн гуай! Бид ажлаа тараад маш их ядраад явж байна. Галт тэргээр хангалттай удаан явлаа гэтэл хүүхдүүд чинь биднийг туйлдуулж байна. Та хүүхдүүдээ болиулахгүй байгаа чинь тун хайхрамжгүй, муу явдал байна шүү дээ гэжээ. Гэтэл аав өөдөөс нь

- Өө тийм үү? уучлаарай, дөнгөж сая энэ хүүхдүүдийн ээж нь өнгөрчихлөө, би яах ёстойгоо сайн мэдэхгүй байна гэж хариулжээ.

Энэ үгийг хэлэхээс өмнө эргэн тойрон дахь хүмүүс түүнийг маш муу хүн гэж бодож байсан бөгөөд бүгд үзэн ядаж байсан бол одоо бүгд түүнийг өрөвдөж, ингэх нь арагагүй шүү дээ гэж бодоцгоож эхлэв. Энэ бол парадигмийн шилжилт.

Тэхээр тэр аав угаасаа л тийм муу хүн байгаагүй түүнийг муу хүн гэж бодуулах шалтгаан нь хүмүүсийн парадигм болж таарч байна.

Үнэмлэхүй сайн эсвэл үнэмлэхүй муу хүн гэж байдаггүй бөгөөд ер нь хүн өөрөө сайн муу гэсэн мөн чанарыг агуулж байдаггүй. Харин бусад хүмүүс түүнийг хэрхэн хүлээж авч байна, тэр хүний талаар ямар сэтгэгдэл, ямар дурсамжууд байдаг вэ гэх мэт зүйлээс л сайн муу гэдэг зүйл урган гардаг болой.

Тэхээр муу хүн гэж угаасаа байхгүй ба, хэдийгээр маш олон хүн үзэн ядаж байсан ч түүний ээж, эхнэр нь гэх мэт түүнийг энэ дэлхийн хамгийн сайн хүн гэж боддог хэн нэгэн заавал байдаг.

Яг үүн шиг бүх л зүйл өөрийн мөн чанараараа хоосон байдаг бөгөөд хүмүүс бид л тэдгээрийг ашиглаж, түүний тухай бодож, түүнээс кайф авч байж гэмээнэ тэр зүйл үнэтэй цэнэтэй, сайхан зүйл болдог билээ.

Тэхээр Сайн хүнтэй учирья гэвэл сайн хүнийг эрж хайх биш, хажуудаа байгаа хүнийхээ сайн сайханыг мэдэрч, парадигмаа шилжүүлж сурах хэрэгтэй. Аз жаргалтай амьдарья гэвэл Диважинг эрж хайх биш, байгаа зүйлээ хамгийн сайхан зүйл гэж итгэж, аз жаргалыг өчүүхэн зүйлээс ч гэсэн мэдэрч сурах хэрэгтэй.

Хоосон чанарын тухай 2500 жилийн өмнө Сидхарта (Будда) гэгч ханхүү ухаарч ойлгон өөрөө зүйрлэшгүй амар амгалан, аз жаргалыг мэдэрч чадсан бөгөөд тэрхүү байдлыг гэгээрэлд хүрэх хэмээн нэрлэж шавь нараараа дамжуулан бидний үед уламжлуулан үлдээжээ. Бүх юмс хоосон чанартай гэдгийг ойлгон гэгээрэлд хүрэх арга нь удаан хугацаанд тунгаан бодож, бясалгах, эсвэл ном, сурах бичиг, гэгээрэлд хүрсэн хүмүүсийн сургаалийг сонсон ойлгож хүлээн зөвшөөрөх гэсэн хоёр арга байдаг гэж Буддын сургаальд заасан байна.

Сүүлийн үед Ази төдийгүй Америк, Европын элит хүмүүсийн дунд Буддын философи ихэд модонд орж, олон хүн түүнийг хүндлэн биширч байгаагийн шалтгаан нь Буддизм гэдэг бол манай гандангийн сурталддаг мухар сүсэг биш зөв амьдрах тухай сургааль, энэ гаригийн оюун санааны агуу том өв хөрөнгө юм.