cat-right

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОРТ ЭЛСЭЛТ АВНА

Мэдээллийн технологийн үндэсний паркын инкубаторт мэдээллийн технологийн салбарт бизнес эхлэн эрхлэгч компаниудыг сонгон шалгаруулж авна.

Инкубаторт элсэгчдэд зориулсан семинарыг 2009 оны 09-р сарын 23, 30-ны өдрүүдэд 15.00 цагаас МТҮП-ын 104 тоот өрөөнд зохион байгуулна.



Элсэлтийн материал хүлээн авах хугацаа

Элсэлтийн материалыг МТҮП-ын 103 тоот өрөөнд 2009 оны 10-р сарын 14-ний өдөр хүртэл хүлээж авна.



Сонгон шалгаруулалт

2009 оны 10-р сарын 19-ны 10.00 цагаас МТҮП-ын 104 тоот өрөөнд болно.

Инкубаторын сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэхгүй мэдээлэллийг

www.itpark.mn Вэб хуудаснаас авна уу.



Холбоо барих хаяг

Монгол Улс, Улаанбаатар- 210646
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49
Мэдээллийн технологийн үндэсний парк

Утас: 312961

Факс: 327123

Электрон шуудан:

info@itpark.mn

Объект хандалтат Java хэлний сургалтанд урьж байна

Бүртгэлд тавигдах шаардлага: програмчлалын C, C++ хэлийг мэддэг байх
Хугацаа: 2009.10.12-10.23
Цаг: 18:00-21:00 (нийт 40 цаг)
Төлбөр: 50000₮

Сургалтыг Д.Дэлгэрсайхан багш (Компьютерийн ухааны магистр, “Старс” сургуулийн захирал) удирдан явуулна. Хичээлийн дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцахыг хүсвэл энд дарна уу.


Бүртгэл 2009 оны 10-р сарын 9 хүртэл Мэдээллийн технологийн үндэсний паркийн 103 тоот өрөөнд ажлын цагаар явагдаж байна
Холбоо барих хаяг:
Ч.Цэнгүүн
Сургалт хариуцсан ажилтан
Хүний нөөцийн хөгжлийн алба, МТҮП 103 тоот өрөө
Утас: 318042

Арго, Бат-Отгон, Үзмэрч Дашцэрэн нарт итгэх үү Эйнштэйн, Галилэй, Ньютон нарт итгэх үү?

За жаахан зав гарсан юм чинь бөөндөөд хоёр бичлэг оруулчий.

манай блогчид Бат-Отгоноор амьсгалцгааж байх шиг байна аа. Би өчигдөрийн ярилцлаганд нь суугаагүй ч гэсэн түүний ярьж байхыг зурагтаар харж байсан. Физикч, Доктор хүн гэхээр нь шинжлэх ухаанч юм ярих байх гэтэл бүр тэс өмнөө, далд ертөнц, сүнс сүүдэр, мухар сүсэг болоо явчихаар нь ёстой нөгөө хошного хүртэл улайж байгаа юм чинь.

Гэхдээ бид Бат-Отгоноос биш өөрсдөөсөө буруугаа хайх ётой юм шиг санагдсан. Тиймэрхүү галзуу юм ярьдаг хүмүүст итгэж, бишрээд сүйд болдог улс нь бидний дийлэнх олонхи болчихоод байна шүү дээ. Тэр зөн билгийн тулаан байна. үзэхээр бүр хошин шог үзсэнээс дутахааргүй инээж, хөхөрч авдаг шүү. Гэхдээ монголчууд яагаад ийм байгаа талаар бодлоо бичье

Өнгөрсөн зуунд манай дэлхий социалист, капиталист гэсэн хоёр лагерт хуваагдаж хоорондоо алалцаж байхад комунист гэсэн гаж тогтолцоог бидэн дээр туршиж байсан нь үнэн. Тогтолцоо нь ерөнхийдөө үл гүйцэлдэх шинжтэй, гажиг байсан боловч хүмүүсийг мунхруулж, тархийг нь угаах аргаар комунист тогтолцоогоо энэ ертөнцийн хамгийн сайхан систем гэж ойлгуулдаг байлаа. үүнд нь итгэж дагадаг хүмүүс нь ихэвчлэн боловсролгүй анги давхарага болох ажилчин, тариачин, малчинг хамрах пролетариуд. Тийм ч болохоор тэднийгээ ихэд сайшаан магтан дуулна.

Харин нийгмийн ухаалаг, боловсролтой хэсэг болох сэхээтнүүдээ элдэвээр хавчиж, алж хядаж, хэлмэгдүүлж ирсэн. Яагаад гэвэл тэд л комунизм гэдэг чинь гажиг, солиорол гэдгийг ухаардаг байсан юм. Комунист удирдагчдын гол зэвсэг бол мэдээлэл. Ард иргэдийнхээ тархийг цензурдсан, бодит байдлаас хол зөрсөн, Их удирдагчдаа магтан дуулсан тийм л мэдээллээр угааж нэг ёсны манкурт боол болгодог байлаа.

Энэ бүх гажуудлыг нь сохороор дагаагүй, итгээгүй, эсэргүүцсэн хэн ч болов хувьсгалын эсэргүү, хөрөнгөтний тагнуул болдог байлаа. Хүмүүс юунд итгэж болох, юунд итгэж болохгүйгээ эрх баригчдаар шийдүүлдэг байсан тийм харанхуй, эрх чөлөөгүй нийгэмд бид 70 жил чанагдсаны эцэст Польшийн үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнөөр эхэлсэн ардчилалын салхи энхрий хайрт Лениний бий болгосон эмгэнэлт жүжгийг дуусгавар болгосноор ямар ч цензургүй, шүүлтүүргүй мэдээллийн дунд бид бүгд явж орчихлоо.

Зөвхөн комунист улсуудтайгаа л харьцах эрхтэй, бүх хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь хяналтан дор байдаг, урлаг, утга зохиолд нь үзэл суртал нэвт шингээстэй тийм нийгэмд амьдарч байсан бидний өмнө гэнэт дэлхий бүх мэдээлэлтэйгээ, хүмүүстэйгээ, нууцуудтайгаа дэлгэгдэхэд хөөрхий бид юунд итгэж болох, юунд итгэж үл болох, аль нь галзуу, аль нь тэнгэрлэг болохыг ялгах туршлага, мэдлэг байсангүй.

Тэгэнгүүт Монголд алтан цөгц, ромбо гариг нтр гэсэн инээдмийн жүжгийн баатрууд од болж эхэллээ. Хүмүүс нь итгэхээс гадна бүр албаны хүмүүс нь ч итгэнэ. Хорьдугаар зууны бүгд найрамдах улсын ерөнхийлөгч хүн хажуудаа албан ёсны үзмэрчтэй байсан юм шүү дээ. Зарим "хувилгаан" уудад нь хэлээ зүсэж тэнэгтсэнийх нь төлөө, харь гаригтай холбоо барьчлаа гэж бодсон юм уу бүү мэд бүр байр бэлэглэж байсан байгаам. Ямар байгууллагаас гээч ? Шинжлэх ухааны академаас нь. Соёлт хүн төрөлхтөнд битгий хэлээрэй. Элэг доог болно шүү.

Манай хойд хөрш бас адилхан сэтгэцийн өвчнөөр өвчилж байсаныг би зурагтаар нь харж л байсан. Хий үзэгдэл нтр гэж байдаг гэж бүр батлаад байх шиг байсан.

Харин одоо бид овоо соёлжиж иргэншиж байх шиг байна. Ромбо гаригийнхантай хүн холбоо бариагүй, алтан цөгц гэж байхгүй гэдгийг захын хүн хүлээн зөвшөөрөөд, шоолж инээж байна.

Гэхдээ бүрэн илааршиж амжаагүй бололтой. Монгол Орос гэх мэт ПостКомунист улсуудад солиорол байсаар л байна. Жишээ нь тэр зөн билгийн тулаан. Хүмүүс их үзээд олон Үзэгчтэй болоол ТВ ээр гараад байгаашд. Тэрэнд нь итгээд хошуураад байгаа нөхөд бас байна. Америкд ийм шоу байдаг болов уу. байсан ч нээх үзэгчгүй тэгэсгээд л байдаг байхдаа.

Цаг хугацаа л хэрэгтэй байх шиг байна даа...

Худалдан авалт

Хойшооо лагер явах бүрд л замын тухай бодно. жил бүр тэрбум тэрбумаар нь л замд хөрөнгө оруулдаг. Тэгсэн хирнээ замууд нь улам л муудаад байх юм. Их мөнгө зарж болноо, яагаад чанар нь муудаад байдаг байнаа?!

Зам барих гэдэг бол нэг төрлийн ажил. Засгийн газар өөрөө хийнэ гэж байхгүй. Замын компаниудаар гэрээлж гүйцэтгүүлнэ. Засгийн газрын худалдан авах ажиллагааны нэг төрөл болох зам барих ажлыг худалдан авах үйл явцад л ноо байна даа тийм үү?

Милтон Фридманы мөнгөний онолд хэн нэгэн ямар нэг зүйлийг худалдаж авахдаа чанар болон үнийг давхар харгалзан үздэг. гэхдээ хэний мөнгөөр хэнд авах гэж байгаагаас шалтгаалж дараах байдлаар хандлагууд өөрчлөгддөг гэсэн байдаг байна.

1 рт Өөрийн мөнгөөр өөртөө. энэ үед тухайн хүн авах гэж байгаа юмныхаа үнэ, чанар хоёрыг дээд зэргээр хардаг. өөрөөр хэлбэл хамгийн бага үнэтэй, хамгийн чанартайг нь л сонгоно.

2 рт Хүний мөнгөөр өөртөө. Энэ үед тэр хүнд үнэ хамаагүй болчдог, гол нь чанарт л анхаардаг.

3 рт Өөрийн мөнгөөр хүнд. ийм тохиолдолд хүн чанарыг нээх тоохгүй харин үнэн дээр ихээхэн ач холбогдол өгдөг.

4 рт Хүний мөнгөөр хүнд. энэ тохиолдолд бол үнэ чанар хоёрыг хоёуланг нь тоохгүй.

Засгийн газар бол хүний мөнгөөр хүнд юм худалдаж авч өгдөг газар. Нэг ёсондоо татвар төлөгчдийн мөнгөөр татвар төлөгчдөд бараа, ажил, үйлчилгээг худалдан авч өгдөг гэсэн үг.

Тийм болохоор засгийн газрын хувьд худалдан авч байгаа зүйлийнх нь үнэ, чанар огт падлий байдгүй байхана. тийм ч болохоор бидэнд асар үнэтэй, аймшигийн чанаргүй зүйлүүд авч үргэлж гай болж байдаг байхана байна шүү дээ.

Энэ сонин гажигийг уул нь хуулиар зохицуулна. Яс юман дээр манай тендерийн хууль их сайн хийгдсэн юм байна лээ. Энэ хуулиа л ягштал баримталчихвал болоод явчих л юм шиг. Өнөөдөр олон орон ийм хуульгүй явдаг юм байна. Яагаад гэвэл төр чанаргүй, үнэтэй ажил, үйлчилгээг худалдан авсаар л байхыг хүснэ шүү дээ. Гэтэл энэ хууль тэрэнд нь гай болно. Харин Манай орны хувьд 2000 онд хуулиа баталчихаж.

Батлагдсан түүх нь их хөгжилтэй. 2000 онд А намынхан сонгуульд үнэмлэхүй ялагдчихаад буухдаа за та нар ингээд ял, ингээд ид, уу гээд энэ хуулийг батлачихаад яваад өгцгөөчихсөн байгаам. Нэг ёсондоо хожигдсон шарандаа л ХУ намынханыг хорлож байгаа юм шиг байгаан. кк

Гэтэл яг л хорлуулышд Ах намынхан бол аргыг нь олно л доо. Олцон ч байгаа юм.

Уул нь тэр нэгдүгээр хувилбараар өөрийн мөнгөөр өөртөө гэсэн зарчимаар зам баригддаг бол бид хамгийн хямдхан, хамгийн чанартай зам дээгүүр явхана ээ.

Тэгвэл ингэж шийдэх боломж байна. Юу гэхээр зарим замуудыг шууд хувьчилчих хэрэгтэй. замыг хувьчилж авсан компани өөрийн мөнгөөр замаа барина. тэгээд зам дээгүүрээ олон хүн явуулахын тулд чанартай замтай байх шаардлагатай. компани орлогоо замын төлбөрөөс олно. Харин төр тэр олон замын шудрага өрсөлдөөн, стандарт зэргийг нь хангаал, хянаал байж байх хэрэгтэй.

Төрийн бусад үйлчилгээг ч бүгдийг нь иймэрхүү аргаар л шийдээ шийдээ явчих хэрэгтэй. За за тэгээд би ч хэт либерал үзэлтэй хүн дээ. . .

Дэлхийн ТОП сургуульд үнэгүй сурцгаая

Дэлхийд зэрэглэлээрээ эхний тавд, технологийн их сургуулиуд дундаа нэгдүгээр байранд ордог Масачусетсийн технологийн их сургуулийг (MIT) та бүгд сайн мэдэх байх. 21 кинон дээр MIT ийн тоондоо сайн оюутнууд нийлж казиногоос мөнгө сааж байгаа тухай гардаг шүү дээ. бас Ironman ий гол дүр зохион бүтээгч цоорчихсон гарыг MIT -г төгссөн гэж танилцуулдаг. тэгэнгүүт л өө энэ лаг гар байна гэж бүх үзэгчид бодох жишээтэй. За за энэ талаар яриад байвал урт юм болно. Энэ сургуульд сурах нь миний лав мөрөөдөл.

Яг үнэндээ бол MIT Open Course Ware-ийн тухай л бичьюу гэсийн. Энэ нь тус сургуульд хэн ч, хаанаас ч, хэзээ ч онлайнаар сурах боломжийг бүрдүүлсэн санаачлага юм. линк нь энэ байна http://ocw.mit.edu/

Тус сургуульд 2009 оны 6 сарын байдлаар нийт 1900 үнэгүй курс байна гэж вики ах айлдсан байна. Хэдийгээр диплом өгөхгүй ч хүсэл тэмүүлэл, оролдлого байвал мөнгийг нь төлөөд очоод сурсанаас нээх дутахааргүй мэдлэг олж авч болхоно ээ. энэ чинь л сургуульд сурахын гол зорилго биздээ айн залуусаа?!

Зарим курсууд нь бүр видео хичээлүүдийг ч агуулсан байдаг юм байна. Лекцийн тэмдэглэлүүд нь бол ОК. Гэхдээ унших материалуудын зарим нь Амазон оос худалдаж ав нтр гэчихсэн нь жаахан таалагдсангүй. гэхдээ нэр, хуудасны дугаар нь байхаар чинь варезаас татаад л ба ОК биздээ.

За за тэгээд өөрсдөө ороод үзэцгээ.

Ерөнхийлөгчийн үүрэг яг юу юм бэ?

Энэ сэдэвээрээ хэн нэгэн хүний тухай ярихыг хүссэнгүй. Тогтолцоог ярья гэж бодлоо.
Бид өнөөдөр ардчилсан, парламентийн засаглалтай бүгд найрамдах улсад амьдарч байна. Төлөөллийн ардчилалыг хирэндээ л дажгүй бий болгочихсон. энэ нь бидний хувьд алт, зэс, уранаас ч илүү баялаг юм. Тэгвэл ийм нийгэмд Ерөнхийлөгч гэх энэ институцийн гол үүрэг нь яг юу юм болоо? Бид ерөнхийлөгчийг сонгохдоо яг юуг нь харж сонгох ёстой юм бэ?

Санал бодлоо хуваалцацгаая.

Миний хувьд хүнийг харж биш тогтолцоог харж сонгоосой гэж хүсч байна. Өнгөрсөн хугацаанд манай улсын ерөнийлөгчийн гол хийх ёстой БАЙСАН зүйл бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын тэнцвэртэй байдлыг хангах, улс төрийн тавцанд ч тэр эгэл амьдралд ч тэр тэгш, шудрага, ил тод байдлыг бий болгох, Монгол Улсад шудрага шүүх, хууль хэрэгждэг системийг бий болгох юм. Зам барих, өр шийдэх, сая таван зууг амлах бол үнэндээ УИХ, ЗГ-ын үүрэг байлтай.

Харамсалтай энэ бүгдийн аль нь ч Монголд хэрэгжээгүй гэдэгтэй бүгд санал нийлэх байхаа. Сонгууль гэж яагаад байдаг юм бэ? Социалист нийгмийн үед ч сонгууль байж л байсан. гэхдээ зорилго нь шал ондоо. Социализмийн үед зүгээр жүжиг байсан бол ардчилсан нийгмийн үед хариуцлагын тогтолцоо маягаар хэрэгждэг. Ардчилсан нийгэмд үүргээ гүйцэтгэж чадаагүй ард түмний төлөөлөгч сонгогдох ёсгүй. Үүний ч ачаар төрийн тэргүүнд гарсан этгээд өндөр байна уу намхан байна уу, авилга авсан уу үгүй юу, ажилсаг байна уу яриасаг байна уу аль нь ч бай дахин сонгогдохын тулд өөрийн эрхгүй хариуцлагатай ажиллахаас өөр аргагүй болдог.

Бүгдээрээ ийм тогтолцоог Монголдоо бий болгоцгооё. Энэ бол 1000 хувь биднээс шалтгаална. Түүнээс биш Их хуралд байгаа76 ямаа эсвэл урт богино, шар ногоон дээлтэнгүүдээс хамаарахгүй гэдгийг сайн ойлгоосой гэж чин сэтгэлэээсээ хүсч байна. Үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа институцид лааз өшиглүүлж хариуцлагыг нь тооцож байя. Гүйцэтгэж чадаж байгаа этгээдэд итгэл хайрлаж, дахин дөрвөн жилийг бэлэглэж байя.

Монгол орон мандан бадраг.

Шинжлэх ухааны бэсрэг нийтлэл гэжуга.

За би лут том нээлт хийчлээ шүү нөхдөө!

Өнгөрсөн үе рүү аялж болох юм байнаа. Өвөг дээдсийнхээ юу хийж байсаныг нүдээр харах бүрэн боломжтой гэдгийг дөнгөж сая онолын хувьд баталчихлаа. кк

Ер нь би энэ нээлтээрээ Нобелийн шагнал авах байх гэж горьдож байгаа. Харьцангуй онол ч их инээдтэй л санагдаад явчлаа шүү гэсэн :P

Яаж гэхээр хэрвээ гэрлийн хурднаас илүү хурдтай сансарын хөлөг бүтээж чадвал боломжтой болох юм байна.

Жишээ нь: Чингисийг яг орой дээрээс нь юу хийж, яаж байсаныг нь харья гэвэл гэрлийн хурднаас хурдан хөлөг зохиогоод Чингисийн толгой дээр ойсон гэрлийн бөөмийг гүйцэж очиж нүдээрээ мэдрэх хэрэгтэй.

Нарнаас ирж буй гэрэл 8 минутын дараа л бидний нүдэнд мэдрэгддэг шүү дээ. Яг энэ цаг мөчид нар сүйрчихсэн ч байж магад. за за муу ёр. Тэхээр Чингисийн толгой дээрээс ойсон гэрлийн бөөм одоо даруй 800 гэрлийн жилийн зайг туулаад явж байгаа байхана. Дунд нь ямар нэгэн гариг, сүүлт од дайралдчихгүй л бол гүйцэж болно л гэсэн үг л дээ.

Өөрөөр хэлбэл дэлхийгээс 800 гэрлийн жилийн тэртээд орших гариг дээрээс асар хүчтэй дуран авиагаар дэлхий рүү яг одоо өнгийх аваас тэнд Монголчуудын сэргэн мандалын үе харагдах болой.

За нөхөд минь дандаа дээвэртэй газар л нууц юмнуудаа хийж байхгүй бол ирээдүйд үр сад маань маниусыг дээрээс маань хараал шоолж инээцэн нтр хэцүү л юм болхоно байна шүү.

Гэнэт гэгээрсэн Альбэрт Эркардоштэйн.

Өөрчлөгднөө гэж . . .

90 ээд оны залуусын шүтээн, бүх цаг үеийн хамгийн шилдэг хөвгүүдийн хамтлаг маань ийм л байждээ найзуудаа. Ялангуяа тэр Nick-ийг хараарай кк. Howie гоцолдог байсан байгааз. за тэр стиль нтр бол ёстой татаагаа хаячина. Анхандаа NKOTB-ийг л дууриаж гарч ирж байсан бололтой.

BSB, Get Ready, 1993



Энийг бас үзээрэй. 80 аад оны стилиэс boyband уудын шинэ үеийг эхлүүлж буй шилжилтийн үе нь ч юм уудаа. Үүнээс ердөө хоёр гуравхан жилийн дараа гэхэд тэд хаа байсан монголыг хүртэл байлдан дагуулчихсан, мань мэт шүтэж амьдарцан байсан гэхээр... Би лав хэрвээ ийм стильтэй байх үед нь үзсэн бол тийм ч их таалахгүй байх байсан байхдаа.

BSB, Loverboy, 1993



Хэдийгээр эд нар алдарт Битлизийн амжилтыг эвдэж дэлхийн шилдэг таван цомгийн нэгийг гаргаж байсан ч хөвгүүдийн хамтлагийг үүсгэн байгуулагч нь яах аргагүй New Kids on the Block юм.

NKOTB, Tonight 1990.




Миний санахаар Камертоны хамгийн анхны клип нь энэ байх гэж санаж байна. Монголын бүх цаг үеийн хамгийн шилдэг хөвгүүдийн хамтлаг шүү дээ эд чинь (хэн ч маргахгүй байх) Өөлгий өөлгий.

Camerton, Maamuu naash ir, 1996.



Камертон ч үнэхээр Монголыг байлдан дагуулж байсан даа. гэвч бас л анхдагч нь биш юм. Монголын хөвгүүдийн хамтлагийн анхдагч бол яах аргагүй сүнс хамтлаг байх нь эргэлзээгүй. 1991 онд бүжгийн хамтлагаар байгуулагдаж байсан Сүнсийнхэн 1994 оноос дуулж эхэлсэн. 95 онд анхы цомогоо гаргаж, бас тоглолтоо тавьж байсан.

Анхных нь ХИТ дуу "Чи хуурамч" нь 95 он гэхэд ХИТ болчихсон байсан. Даанч клип нь олдсонгүй хэн нэгэнд байвал шэйрлээрэй. Харин энэ дууг оллоо. хэдэн онд гарч байсаныг нь мартаж.

SUNS, Ohin zursan ni,



90 ээд он ч үнэхээр хөвгүүдийн хамтлагийн үе байж дээ ...

Сүлбээр зүүний онол

Барилгачид өндөр өндөр барилга барьдаг, харин монголчууд шавар амбаар л барьж чаддаг...

Өнөөдөр жаахан шүүмж бичлэг бичдэг юм бил үү?. Монгол хүмүүс чадваргүй, залхуу гэж хэлэх гэсэнгүй. Харин нэг л зүйлийг сурах шаардлагатай гэдгийг санал болгох гэсэн юм. Энэ дутагдалаа бид бүгдээрээ сайн мэднэ. гэвч амьдрал дээр хэрэгжихгүй байсаар л ...

Дээхэнэ нэг танил маань Монголчууд их чадвартай улс, жишээ нь солонгос хүмүүс компьютерт нь жаахан асуудал үүслээ гэхэд шууд засварчин дууддаг, харин монгол хүн бол өөрөө нухсаар байгаад засчихдаг гэж их л бахархалтайгаар хэлж байж билээ.

Бидний хувьд бол мэдэхгүй техник гэж байхгүй. юу нь л эвдрэнэ өөрөө яаж ийж байгаад л засчихна. "монголчилох" гэдэг шиг.

За тэгээд бизнес хийлээ гэхэд нэг л их универсал хүмүүс. Болсон болоогүй бүгдийг нь л хийх гэж дайрна. Нэг жижигхэн компани гэхэд л Барилга, Санхүү, Худалдаа, Үйлдвэрлэл, үйлчилгээ гээд олон салбарт хүч үзнэ. олсон ашгаараа биш, хир олон төрлийн салбарт ажиллаж байгаагаараа уралдацгаадаг бололтой.

Менежментийн хувьд бас л бүгдийг өөрөө гэсэн зарчимтай. Байгууллагынхаа лого г захирал нь өөрөө фотошоп дээр халтарлаж, санхүү бүртгэлээ нягтлан нь эксел дээр оронцоглоно. Өөрсдөө хийчих юмыг гадны үнэтэй мэргэжилтнүүдээр хийлгэж мөнгө үрэх ямар хэрэг байна гэж захирал нь цэцэрхэнэ.

Монгол хүн барилга барихдаа өөрөө дизайнаа гаргаад өөрөө шавраа зуураад өөрөө тоосгоо өрөөд явчихдаг. Явцуухан харвал их л мундаг хүмүүс шиг. Гэхдээ үр дүн нь шавар байшингаас хэтрэхгүй. Харин бусад улсынхан нэг нь дизайнаа гаргаж, нэг нь шавараа зуурж, нөгөө нь тоосгоо өрдөг. ингэснээр тэд өндөр өндөр барилгуудыг сүндэрлүүлж чаддаг. хөдөлмөрийн хуваарь гэдэг шиг.

Сонгодогуудаас иш татваас Альфред Маршалын сүлбээр зүүний онолд энэ талаар дурьдсан байдаг. Нэг нь төмөр утсыг тасалж, нөгөө нь тахийлгаж, гурав дахь нь үзүүрлэж, бас нэг нь тавыг нь хийнэ. үлдсэн нь уутлана. ингэснээр тухайн үйлдвэрлэлийн нийт бүтээмж дан дангаараа хийсэнээс хамаагүй илүү байх болно гэсэн онол. Менежментийн эцэг Фрэйдрих Тэйлор үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж Генри Форд үүний л ачаар асар их ашиг олсон.

Харин бид сүлбээр зүүний онол буюу хөдөлмөрийн хуваарийн ач тусыг нэг л сайн үнэлэхгүй байх шиг...