cat-right

Арго, Бат-Отгон, Үзмэрч Дашцэрэн нарт итгэх үү Эйнштэйн, Галилэй, Ньютон нарт итгэх үү?

За жаахан зав гарсан юм чинь бөөндөөд хоёр бичлэг оруулчий.

манай блогчид Бат-Отгоноор амьсгалцгааж байх шиг байна аа. Би өчигдөрийн ярилцлаганд нь суугаагүй ч гэсэн түүний ярьж байхыг зурагтаар харж байсан. Физикч, Доктор хүн гэхээр нь шинжлэх ухаанч юм ярих байх гэтэл бүр тэс өмнөө, далд ертөнц, сүнс сүүдэр, мухар сүсэг болоо явчихаар нь ёстой нөгөө хошного хүртэл улайж байгаа юм чинь.

Гэхдээ бид Бат-Отгоноос биш өөрсдөөсөө буруугаа хайх ётой юм шиг санагдсан. Тиймэрхүү галзуу юм ярьдаг хүмүүст итгэж, бишрээд сүйд болдог улс нь бидний дийлэнх олонхи болчихоод байна шүү дээ. Тэр зөн билгийн тулаан байна. үзэхээр бүр хошин шог үзсэнээс дутахааргүй инээж, хөхөрч авдаг шүү. Гэхдээ монголчууд яагаад ийм байгаа талаар бодлоо бичье

Өнгөрсөн зуунд манай дэлхий социалист, капиталист гэсэн хоёр лагерт хуваагдаж хоорондоо алалцаж байхад комунист гэсэн гаж тогтолцоог бидэн дээр туршиж байсан нь үнэн. Тогтолцоо нь ерөнхийдөө үл гүйцэлдэх шинжтэй, гажиг байсан боловч хүмүүсийг мунхруулж, тархийг нь угаах аргаар комунист тогтолцоогоо энэ ертөнцийн хамгийн сайхан систем гэж ойлгуулдаг байлаа. үүнд нь итгэж дагадаг хүмүүс нь ихэвчлэн боловсролгүй анги давхарага болох ажилчин, тариачин, малчинг хамрах пролетариуд. Тийм ч болохоор тэднийгээ ихэд сайшаан магтан дуулна.

Харин нийгмийн ухаалаг, боловсролтой хэсэг болох сэхээтнүүдээ элдэвээр хавчиж, алж хядаж, хэлмэгдүүлж ирсэн. Яагаад гэвэл тэд л комунизм гэдэг чинь гажиг, солиорол гэдгийг ухаардаг байсан юм. Комунист удирдагчдын гол зэвсэг бол мэдээлэл. Ард иргэдийнхээ тархийг цензурдсан, бодит байдлаас хол зөрсөн, Их удирдагчдаа магтан дуулсан тийм л мэдээллээр угааж нэг ёсны манкурт боол болгодог байлаа.

Энэ бүх гажуудлыг нь сохороор дагаагүй, итгээгүй, эсэргүүцсэн хэн ч болов хувьсгалын эсэргүү, хөрөнгөтний тагнуул болдог байлаа. Хүмүүс юунд итгэж болох, юунд итгэж болохгүйгээ эрх баригчдаар шийдүүлдэг байсан тийм харанхуй, эрх чөлөөгүй нийгэмд бид 70 жил чанагдсаны эцэст Польшийн үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнөөр эхэлсэн ардчилалын салхи энхрий хайрт Лениний бий болгосон эмгэнэлт жүжгийг дуусгавар болгосноор ямар ч цензургүй, шүүлтүүргүй мэдээллийн дунд бид бүгд явж орчихлоо.

Зөвхөн комунист улсуудтайгаа л харьцах эрхтэй, бүх хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь хяналтан дор байдаг, урлаг, утга зохиолд нь үзэл суртал нэвт шингээстэй тийм нийгэмд амьдарч байсан бидний өмнө гэнэт дэлхий бүх мэдээлэлтэйгээ, хүмүүстэйгээ, нууцуудтайгаа дэлгэгдэхэд хөөрхий бид юунд итгэж болох, юунд итгэж үл болох, аль нь галзуу, аль нь тэнгэрлэг болохыг ялгах туршлага, мэдлэг байсангүй.

Тэгэнгүүт Монголд алтан цөгц, ромбо гариг нтр гэсэн инээдмийн жүжгийн баатрууд од болж эхэллээ. Хүмүүс нь итгэхээс гадна бүр албаны хүмүүс нь ч итгэнэ. Хорьдугаар зууны бүгд найрамдах улсын ерөнхийлөгч хүн хажуудаа албан ёсны үзмэрчтэй байсан юм шүү дээ. Зарим "хувилгаан" уудад нь хэлээ зүсэж тэнэгтсэнийх нь төлөө, харь гаригтай холбоо барьчлаа гэж бодсон юм уу бүү мэд бүр байр бэлэглэж байсан байгаам. Ямар байгууллагаас гээч ? Шинжлэх ухааны академаас нь. Соёлт хүн төрөлхтөнд битгий хэлээрэй. Элэг доог болно шүү.

Манай хойд хөрш бас адилхан сэтгэцийн өвчнөөр өвчилж байсаныг би зурагтаар нь харж л байсан. Хий үзэгдэл нтр гэж байдаг гэж бүр батлаад байх шиг байсан.

Харин одоо бид овоо соёлжиж иргэншиж байх шиг байна. Ромбо гаригийнхантай хүн холбоо бариагүй, алтан цөгц гэж байхгүй гэдгийг захын хүн хүлээн зөвшөөрөөд, шоолж инээж байна.

Гэхдээ бүрэн илааршиж амжаагүй бололтой. Монгол Орос гэх мэт ПостКомунист улсуудад солиорол байсаар л байна. Жишээ нь тэр зөн билгийн тулаан. Хүмүүс их үзээд олон Үзэгчтэй болоол ТВ ээр гараад байгаашд. Тэрэнд нь итгээд хошуураад байгаа нөхөд бас байна. Америкд ийм шоу байдаг болов уу. байсан ч нээх үзэгчгүй тэгэсгээд л байдаг байхдаа.

Цаг хугацаа л хэрэгтэй байх шиг байна даа...

21 Сэтгэгдэлүүд:

Pearle Deppsu said...

Өө еээээ, чи шүү.

иймэрхүү юманд итгээд, ажлаа хүртэл өдөр гариг харж явуулдаг захиралтай байхад ч хэцүү шүү дээ.

Anonymous said...

Chi tegeed tednii yariad baigaag vgvi geed batalj chadah yumuu? Zun sovin, zvvd ene teriig tailbarlaj chadahgvi yavj bainsh dee, hvn turulhtun. Gehdee bi end deer ner durdsan hvmvvsiig haatsailsangvi.Ted sanaandaa orsnoo l yarij yavdag hvmvvs.Ted l guivuulj yariad baigaa bolohoos dald yertunts bidnii hajuud baigaa shd, zergetseed l yavj baigaa.

Battuya said...

zarichmiin huvid sanal niilj bnoo. hun medehgui oilgohgui yumtai tulahara saitar sudlad hariug ni medehes uritadl belen hariultuudruu yvdag bha zarimdaa. harin 2 lageriin huvid hoyula l adilhan munhruuldag system shte hehe

Snowcandy said...

Хүмүүсийг хаацайлах гэсэнгүй. Гэхдээ, нэгэнт чи өөрөө тэдгээр зөн билгийн тулаанд орж байгаа хүмүүсийг чадваргүй гэдгийг баталж чадахгүйгээс хойш, хэн нэгэн хүнийг ингэж хэлэх, шүүмжлэх эрх байхгүй байх. Ялангуяа улс үндэстнээр нь хэлэх.

"...Гэхдээ бүрэн илааршиж амжаагүй бололтой. Монгол Орос гэх мэт ПостКомунист улсуудад солиорол байсаар л байна. Жишээ нь тэр зөн билгийн тулаан. Хүмүүс их үзээд олон Үзэгчтэй болоол ТВ ээр гараад байгаашд. Тэрэнд нь итгээд хошуураад байгаа нөхөд бас байна. Америкд ийм шоу байдаг болов уу. байсан ч нээх үзэгчгүй тэгэсгээд л байдаг байхдаа..." Чи хэрэв үнэхээр ингэж ярьж хэлэхийг хүсч байгаа бол Америкт очоод, ийм шоу байгаа эсэхийг, хэр их хүн итгэж үнэмшиж байгааг нүдээрээ харчихаад дараа нь энийгээ бичсэн нь дээр байх.

2 лагер, үзэл суртлын хувьд, хэн хэн нь адилхан өөр өөрсдийн бодсон, итгэсэн зүйлийг хамгийн сайн нь гэж бодож, итгэж байсан. Хэн хэн нь тархи угааж байсан.

Эцэст нь 2 зүйл хэлье.
1д, үнэхээр их зүйл үзээд, уншаад, ойлгоод, бусдыг "дэмийрэгчид", "шоучид" гэж хэлж байгаа бол, орчин үеийн физик ямар чиглэлтэй яваад байгааг, ямар газар очоод мухардчихаад байгааг, юуг тайлбарлаж чадахгүй байгааг, юуны өмнө сөхөрчихөөд одоо бүр шинэчлэгдэн өөрчлөгдөх гээд байгааг эхэлж мэдчихээд хэлсэн нь зөв байх.
2т, Хүн итгэхийг хүссэн зүйлдээ итгэдэг. Хүний чадварт эргэлзэж байгаа бол чи өөрөө чадваргүй бөгөөд бүр ойлгох ч чадваргүй хүн гэсэн үг болно.

Анон-ы хэлсэн шиг, бидний хажууд далд ертөнц үргэлж дагаж байдаг.

Хүн бүрийн үзэл өөр байж болно, гэхдээ энэ нь өөр үзэлтнийг үгүйсгэх эрхийг бидэнд олгоогүй шүү.

Anonymous said...

Тэр Арго бас их хэцүү тийм ээ. Тийм олон хэлийг тэгж өөр шиг нь төгс эзэмшээгүй болохоор үнэндээ л хэ хэ хэ, хэлэх үггүй л байна. Юу ч гэсэн Геннисийн номонд нэрээ багтаагаад дэлхийн хамгийн олон хэл мэддэгээ батлуулаад ир л гэмээр санагдаад байдгий ш дээ. Би л хувьдаа ганцхан англи хэлийг нь л сонсвол хэр түвшинд яриад байгааг нь л гадарлах байх, ккк. Бусдыг нь одоо чөтгөр бүү мэд л байна. Аа яах уу, орос, японыг нь бас ямар түвшинд яриад байгааг нь гадарлаж магадгүй. Дамдаа

PUZL said...

Арго багш маань сүүлдээ уул ус тахиад, зайран бөө болж тодроодохвуу яав? Гэснээс нээрээ алтан цөгц, Ромбу гариг гэж их шуугидаг байв шүү, бас нөгөө өөрөөсөө гал гаргадаг Өнөрмаа хүүхэн байна.

Anonymous said...

Snowcandy-tai sanal neg bna

Anonymous said...

би ч 3 монголоо сонгоё доо

энхүүш said...

Эйнштейн, Галилей зэрэг хүмүүс тухайн үед нь бас л өөрийн чинь Бат-отгон нарыг дооголж үл итгэж байгаа шиг тэнэг мангараар нь дуудаж байсан шүү дээ. Юмыг яаж мэдэхэв. хэзээ нэгэн цагт тэд нарын онолоор амьрах хэрэг гарах ч юм билүү. /Аргог эс тооцов/

Anonymous said...

би ч бас эхлээд монголчуудаа сонсоё гэж бодож байна.

наран said...

хүн өөрөө уншаагүй судлаагүй байж хэн нэгэн рүү дайрч довтлох нь оорийгөө дорд оруулж байгаа хэрэг шүү дээ. бат-отгоныг шоолъё гэвэл ядаж зиндаанд нь хүрэх мэдлэгтэй бол уншиж сонирх хариулах үгтэй бол бич бас урьд нь шинжлэх ухаан гэдэг нэрийн дор хүн бүхнийг буруушааж /чамаас ч илүү шинжлэх ухаанчаар/ирсэн. Одоо бол ичдэг. Ямар ч гэгээрсэн хүмүүс болон ухаантнуудын сургаальд байдаг чам шиг хүмүүсийг өрөвд гэж. хүнийг буруутгах амархан харин өөрийгөө зөвтгөхөд мэдлэг хэрэгтэй.

Badman said...

Наад Бат-Отгон гэдэг гар чинь нэг их сургуулийн физикийн багш байсныг мэдэхийн. Мань гар одоо тэгээд төгс гэгээрцэн будда шиг аяглаад явахын. Хамгийн гол нь итгээд бишрээд бүүр зурагтаар гаргаад байхыг бодоход нийгмийн харанхуй массад их тохироод байгаан бус уу.

Anonymous said...

Далд ертөнц, үздэг мэргэлдэг хүмүүст итгэхийг хүсдэг учраас хүмүүс итгэдэг байх. Энэ ер нь аль ч нийгмийн масс хэсэгт байдаг үзэгдэл бололтой юм. Гэхдээ хуучин пост коммунист орон байсан улсуудад энэ бүр хүчтэй тусдаг боловуу. Хэрвээ та нар сайн харвал зөн билгийн тулаан мэтийн реалити нэвтрүүлэг орос украйн монгол 3 т л хүчтэй дэлгэрээд байгаа. Америкчууд бас ийм нэвтрүүлэг явуулж байсан юм билээ тэгж байгаад больсон. Гэтэл манайд амь бөхтэй байсаар байна. Шинжлэх ухаанаас өөр далд үл тайлагдах зүйлст итгэхийг хүсдэг тийм хүмүүсийн хувьд тэдний буруу биш юм. Гэхдээ ийм төрлийн хүмүүс элдэв солиорол туйлшралд автах паранормал зүйлийн хохирогч болох нь нөгөө шинжлэх ухаанд итгэдэг хүмүүсийг бодвол илүү байдаг боловуу.

Anonymous said...

Та нар Нууц материалууд буюу x-materials гээд АНУ ын сериалыг санаж байгаа байх тэр кино 9 жил тасралтгүй гарахад АНУд жил бүр дунджаар 10 сая үзэгчтэй байсан гэсэн судалгаа байгаа. Энэ 10 саяыг АНУ н хүн амтай нь харьцуулвал маш бага хувийг нь эзэлж байгаа юм. Харин манайд ийм төрлийн сериалд татагддаг элдэв паранормал үзэгдэлд итгэдэг хүмүүс хэдэн хувийг нь эзлэх бол хүн амд нь харьцуулвал манайх илүү гарах байх.

Anonymous said...

Шинжлэх ухаанд тайлагдаагүй олон зүйлс байгаа нь үнэнч энэ нь бид элдэв мистик зүйлд итгэж үүнийг шинжлэх ухааны дээр тавина гэсэн үг биш юм.

Anonymous said...

Ihevchlen irgensheegui bolovsrol nimgen humuus l dald yertunts, zun biligt itgedeg

Erkardo said...

Хүмүүсийг Иргэншсэн болон уламжлалт гэж хоёр ангилдаг талаар Тэмүүжин гишүүний илтгэлийг саяхан сонссон. Тэр илтгэлд энэ асуудлыг маш сайхан тайлбарласан байдаг. зөвхөн шинжлэх ухаанаар батлагддаг зүйлсд итгэж, өөрийнхөө өмнөөс бие даан шийдвэр гаргадаг, аливаа бизнес хийхдээ салбарын статистик анализ хийж, эдийн засгийн арга хэрэгсэлүүд ашиглан дараагийн алхамаа төлөвлөдөг хүнийг иргэншсэн, Шинжлэх ухаанаар батлаж чадаагүй байгаа юманд итгэж, өөрөө шийдэхийн оронд аль нэг зөн билэгтэн, лам, бөө нарт ирээдүйгээ даатгадаг,УИХ-ын гишүүн, дарга нарыг өөрийнх нь ирээдүйг сайн сайхан болгогч гэж ойлгодог хүмүүсийг уламжлалт хүн гэж нэрлэнэ.

Нийгэмд Уламжлалт хүн их байсан тохиолдолд ардчилал тохирдоггүй, нийгэм ч хөгждөггүй, харин бүгд иргэншиж байж л ардчилал жинхэнэ утгаараа үр дүнгээ өгч нийгэм урагшилна.

Anonymous said...

Зөвхөн өөрийгөө л ЛАГ гээд бодчихсон улс их байхыма, өөрөөс чинь лаг улс цаана чинь зөндөө байна, яагаад бүгдийг үгүйсгээд дөвчигнөөд байгаан, энэ чинь л нэгэн төрлийн гажиг, шизо шүү дээ. Агуу ихийн дэмийрэл ч гэнэ.

Anonymous said...

Ene bichsen zaluu shinjleh uhaanii tuhai baruuniihan shig yarival busad humuust uhaantai haragdana gej bodson orovdeltei mal bn USA s orosuud ter nevtruulgiig huulsan yum ih medegch mini shinjleh uhaan buh oyun uhaanii deed ni bish shinjleh uhaanii tailj medeh btugai tosooloh ch gui zuipsiig heden minganii omno humuus meddeg bsn yum odoo shunjleh uhaan ooroo hurtel muhardaad shashinii philosophy g shrapnel ehepj bn ihedegchee chinii medehgui bj hudlaa ishleed bga Einstein hurtel ooroo shinjpeh uhaanii medehguig buddiin philosophy medej bga gej helsen bdg yum chi tguul suns bdgui bidnii medehgui oor hemjeest ertonts bdgui gdgiig ooroo batalchaad olon yum bichj medemhiirj bai onoodor mongold ooroo yu ch medehgui bolovch busdiin yarisniig ooriin bolgoj yaridag hudlaa ih medegch uhernuud ih bolsnii neg jishee ni ene zaluu bn hun torolhtnii heden mingan jiliin medleg iig uguisgeh erh ene metiin hagas uhaantnuudad bhguu bh iim teneguuded Gants l yum helie medehgui yumaa bitgii uguisgej doromjidlj bai ene bol uhaant hunii shinjleh uhaanch zarchim yum shuu hudlaa baagii mini

Anonymous said...

Хэ хэ.. Миний өөрийн бодол надад л лав зөв санагддаг.. Би бид нартай зэрэгцэн оршдог өөр ертөнц байдаг гэдэгт, Бурхан гэж нэрлэгддэг зүйл байдагт итгэдэг.. Шинжлэх ухаанч үүднээс ярьж байгаа Эркардо минь харин өөрөө жаахан мунхруулах үндэслэл гаргачихсан харагдах юм.. Хэт тэгэж өрөөсгөл хандах чинь л муу байгаа юм даа.. Би хувьдаа Бат-Отгон доктор (доктор эсэхийг мэдэхгүй, хүмүүс тэгэж яриад байна лээ) болон талийгаач Дашцэрэн гуайг хүндэлж явдаг.. Мэдээж тэд бидний адил хүн учраас алдаа гаргана, гаргаж ч байсан.. Үзэл бодлоо илэрхийлэх, бичиж нийтлэх энэ тэр эрхээ эдэлж байгаа ч гэсэн бичиж байгаа зүйлээ жаахан бодож байвал ууг нь зүгээрсэн дээ..

Ажилд чинь амжилт хүсье

И.Энхболд

Anonymous said...

TV-s olson medlegeeree busdiig uguisgeh ni buruu l bolbowuu. Edgeer humuusiig zowtgoj, demjij bgam bish gehdee chi ooroo gants 1 nom unshsaniihaa daraa tailbartai, notolgootoi yum bichsen bol yahaw. Yug ch uguisgej bolno gehdee barimt notolgoo /shinjleh uhaand ooroo eniig shaarddagiin/ heregtei baidag harin yu ch medehgui baij tegj uls undestneer ni heleh erh chamd baihgui.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа