cat-right

Худалдан авалт

Хойшооо лагер явах бүрд л замын тухай бодно. жил бүр тэрбум тэрбумаар нь л замд хөрөнгө оруулдаг. Тэгсэн хирнээ замууд нь улам л муудаад байх юм. Их мөнгө зарж болноо, яагаад чанар нь муудаад байдаг байнаа?!

Зам барих гэдэг бол нэг төрлийн ажил. Засгийн газар өөрөө хийнэ гэж байхгүй. Замын компаниудаар гэрээлж гүйцэтгүүлнэ. Засгийн газрын худалдан авах ажиллагааны нэг төрөл болох зам барих ажлыг худалдан авах үйл явцад л ноо байна даа тийм үү?

Милтон Фридманы мөнгөний онолд хэн нэгэн ямар нэг зүйлийг худалдаж авахдаа чанар болон үнийг давхар харгалзан үздэг. гэхдээ хэний мөнгөөр хэнд авах гэж байгаагаас шалтгаалж дараах байдлаар хандлагууд өөрчлөгддөг гэсэн байдаг байна.

1 рт Өөрийн мөнгөөр өөртөө. энэ үед тухайн хүн авах гэж байгаа юмныхаа үнэ, чанар хоёрыг дээд зэргээр хардаг. өөрөөр хэлбэл хамгийн бага үнэтэй, хамгийн чанартайг нь л сонгоно.

2 рт Хүний мөнгөөр өөртөө. Энэ үед тэр хүнд үнэ хамаагүй болчдог, гол нь чанарт л анхаардаг.

3 рт Өөрийн мөнгөөр хүнд. ийм тохиолдолд хүн чанарыг нээх тоохгүй харин үнэн дээр ихээхэн ач холбогдол өгдөг.

4 рт Хүний мөнгөөр хүнд. энэ тохиолдолд бол үнэ чанар хоёрыг хоёуланг нь тоохгүй.

Засгийн газар бол хүний мөнгөөр хүнд юм худалдаж авч өгдөг газар. Нэг ёсондоо татвар төлөгчдийн мөнгөөр татвар төлөгчдөд бараа, ажил, үйлчилгээг худалдан авч өгдөг гэсэн үг.

Тийм болохоор засгийн газрын хувьд худалдан авч байгаа зүйлийнх нь үнэ, чанар огт падлий байдгүй байхана. тийм ч болохоор бидэнд асар үнэтэй, аймшигийн чанаргүй зүйлүүд авч үргэлж гай болж байдаг байхана байна шүү дээ.

Энэ сонин гажигийг уул нь хуулиар зохицуулна. Яс юман дээр манай тендерийн хууль их сайн хийгдсэн юм байна лээ. Энэ хуулиа л ягштал баримталчихвал болоод явчих л юм шиг. Өнөөдөр олон орон ийм хуульгүй явдаг юм байна. Яагаад гэвэл төр чанаргүй, үнэтэй ажил, үйлчилгээг худалдан авсаар л байхыг хүснэ шүү дээ. Гэтэл энэ хууль тэрэнд нь гай болно. Харин Манай орны хувьд 2000 онд хуулиа баталчихаж.

Батлагдсан түүх нь их хөгжилтэй. 2000 онд А намынхан сонгуульд үнэмлэхүй ялагдчихаад буухдаа за та нар ингээд ял, ингээд ид, уу гээд энэ хуулийг батлачихаад яваад өгцгөөчихсөн байгаам. Нэг ёсондоо хожигдсон шарандаа л ХУ намынханыг хорлож байгаа юм шиг байгаан. кк

Гэтэл яг л хорлуулышд Ах намынхан бол аргыг нь олно л доо. Олцон ч байгаа юм.

Уул нь тэр нэгдүгээр хувилбараар өөрийн мөнгөөр өөртөө гэсэн зарчимаар зам баригддаг бол бид хамгийн хямдхан, хамгийн чанартай зам дээгүүр явхана ээ.

Тэгвэл ингэж шийдэх боломж байна. Юу гэхээр зарим замуудыг шууд хувьчилчих хэрэгтэй. замыг хувьчилж авсан компани өөрийн мөнгөөр замаа барина. тэгээд зам дээгүүрээ олон хүн явуулахын тулд чанартай замтай байх шаардлагатай. компани орлогоо замын төлбөрөөс олно. Харин төр тэр олон замын шудрага өрсөлдөөн, стандарт зэргийг нь хангаал, хянаал байж байх хэрэгтэй.

Төрийн бусад үйлчилгээг ч бүгдийг нь иймэрхүү аргаар л шийдээ шийдээ явчих хэрэгтэй. За за тэгээд би ч хэт либерал үзэлтэй хүн дээ. . .

5 Сэтгэгдэлүүд:

XaPXyH said...

za daa xaashaich yumb dee.
tegexde boddog l bodol.

tor ni ooroo gar xolnuudeeree damjuulaad sain xiivel uug ni bolxol yum baigaam.
daan ch tsag l ireegui bx shig baina.

mutats yavagaj duusaagui l bna. xe xe

янзагахан said...

Одоо чинь бүх л тендер шударгаар болохгүй байгаа шдээ. Ялангуяа төрийн албаны тендер луйвараар унац харж өгдөг. Тээд тэд нар нь ажилаа хийж чаддаггүй. Тендерээс авсан мөнгөнийхөө ердөө бараг 40-60 хувийг нь зарцуулж бусдыг нь хахуульд өгч өөрсдөө идэж уугаад дуусаж байгаа байхгүй юу

Ninj said...

Төрийн хяналтын систем маш нарийн чанга байвал хэдий 4-р замаар хэрэгжиж байгаа ч чанар, үнийн харьцаа боломжийн төвшинд байх магадлалтай.

Төрийн үйлчилгээг хувьд шилжүүлэх асуудал зайлшгүй яригдах асуудал мөөн. Гэхдээ хувийн хэвшлийн соёл хараахан бэхжээгүй, хариуцлага хүлээх чадваргүй шилжилтийн энэ үед төр яалтчгүй энэ үүргээ өөрөө гүйцэтгэхээс аргагүй. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд төрийн үйлчилгээний гүйцэтгэлийг хувийн хэвшил, олон нийтийн байгууллагад шилжүүлж, хяналтаа өөртөө авсан дүр зургууд их байдаг.

B31 said...

би ч бас либерал үзэлтэй хүн л дээ, гэхдээ монгол шиг хүн амын нягтаршил хамгийн сийрэг улсад бол бас наад чинь асуудал л даа. Яахав хотын төвийн замыг бол болох байх, хөдөөгийн замыг бол их л нухацтай аль аль талыг харсан шийдэл гаргах шаардлагатай байхаа

Ganders said...

Sorry minii gariin driver bolohgui galiglaad bichchihii kk

manai ulsiin huwid zamaa huwichlah ni neleed hund bhaa. Zamiin company gargasan zardlaa nuhuj chadah ashig bol olovhgui l gej bodjiisht.

Harin idej uuj luivardaj awsan tenderiinhee guitsetgegchiinhee guitsetgel deer hyanaltaa tawiad ajillaad bhad boloh l asuudal bgaan...

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа