cat-right

Сүлбээр зүүний онол

Барилгачид өндөр өндөр барилга барьдаг, харин монголчууд шавар амбаар л барьж чаддаг...

Өнөөдөр жаахан шүүмж бичлэг бичдэг юм бил үү?. Монгол хүмүүс чадваргүй, залхуу гэж хэлэх гэсэнгүй. Харин нэг л зүйлийг сурах шаардлагатай гэдгийг санал болгох гэсэн юм. Энэ дутагдалаа бид бүгдээрээ сайн мэднэ. гэвч амьдрал дээр хэрэгжихгүй байсаар л ...

Дээхэнэ нэг танил маань Монголчууд их чадвартай улс, жишээ нь солонгос хүмүүс компьютерт нь жаахан асуудал үүслээ гэхэд шууд засварчин дууддаг, харин монгол хүн бол өөрөө нухсаар байгаад засчихдаг гэж их л бахархалтайгаар хэлж байж билээ.

Бидний хувьд бол мэдэхгүй техник гэж байхгүй. юу нь л эвдрэнэ өөрөө яаж ийж байгаад л засчихна. "монголчилох" гэдэг шиг.

За тэгээд бизнес хийлээ гэхэд нэг л их универсал хүмүүс. Болсон болоогүй бүгдийг нь л хийх гэж дайрна. Нэг жижигхэн компани гэхэд л Барилга, Санхүү, Худалдаа, Үйлдвэрлэл, үйлчилгээ гээд олон салбарт хүч үзнэ. олсон ашгаараа биш, хир олон төрлийн салбарт ажиллаж байгаагаараа уралдацгаадаг бололтой.

Менежментийн хувьд бас л бүгдийг өөрөө гэсэн зарчимтай. Байгууллагынхаа лого г захирал нь өөрөө фотошоп дээр халтарлаж, санхүү бүртгэлээ нягтлан нь эксел дээр оронцоглоно. Өөрсдөө хийчих юмыг гадны үнэтэй мэргэжилтнүүдээр хийлгэж мөнгө үрэх ямар хэрэг байна гэж захирал нь цэцэрхэнэ.

Монгол хүн барилга барихдаа өөрөө дизайнаа гаргаад өөрөө шавраа зуураад өөрөө тоосгоо өрөөд явчихдаг. Явцуухан харвал их л мундаг хүмүүс шиг. Гэхдээ үр дүн нь шавар байшингаас хэтрэхгүй. Харин бусад улсынхан нэг нь дизайнаа гаргаж, нэг нь шавараа зуурж, нөгөө нь тоосгоо өрдөг. ингэснээр тэд өндөр өндөр барилгуудыг сүндэрлүүлж чаддаг. хөдөлмөрийн хуваарь гэдэг шиг.

Сонгодогуудаас иш татваас Альфред Маршалын сүлбээр зүүний онолд энэ талаар дурьдсан байдаг. Нэг нь төмөр утсыг тасалж, нөгөө нь тахийлгаж, гурав дахь нь үзүүрлэж, бас нэг нь тавыг нь хийнэ. үлдсэн нь уутлана. ингэснээр тухайн үйлдвэрлэлийн нийт бүтээмж дан дангаараа хийсэнээс хамаагүй илүү байх болно гэсэн онол. Менежментийн эцэг Фрэйдрих Тэйлор үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж Генри Форд үүний л ачаар асар их ашиг олсон.

Харин бид сүлбээр зүүний онол буюу хөдөлмөрийн хуваарийн ач тусыг нэг л сайн үнэлэхгүй байх шиг...

21 Сэтгэгдэлүүд:

Anonymous said...

minii duu nasandaa taaruulj meddeg sedveeree burj bai..

Bayasum said...

дэмжиж байна. Юм юм оролдох биш, нэг зүйлээр дагнан мэргэших гэдэг утгаараа.. Хөдөлмөрийн хуваарь талаасаа бол бид цөөхүүлээ шүү дээ..

БОРОО said...

Зөв л юм бичсэн байнашт. Хөдөлмөрийн хуваарь гэж нэг юм байх ёстой. Тэгэж байж зах зээлийн эдийн засаг цөв циклдээ орно.

Pearle Deppsu said...

ээ ёстой гоё сэдэв. энэ чинь ганц ажил дээр ч биш оюутнууд дипломын сэдэв авах дээр хүртэл гарч ирнэ.

нэг оюутан бүүр CRM-ийг тэр чигт нь авч байна гээд бод л доо. юу ч хийж амжихгүй биздээ?

тэрний оронд 5 оюутан нийлээд дэд дэд системийг нь хөгжүүлээд нийлүүлээд тэр CRM-г босгож болно шүү дээ.

5 оюутан ч багадна даа ер нь бол.

Жавхлан said...

Өөрсдөө хийж чадаад байгаа юм чинь дээ. Бид өөрсдөө хийгээд зах зээл үнэхээр хангачихаад байгаа юм чинь дээ. Бидэнд илүү их том зах зээл дээр гарчих юм бол хөдөлмөрийн хуваарийг ярьна ш дээ.

Erkardo said...

Аноним: Шүүмжлэлд талархаж байна. тэхдээ миний насыг биш бичлэгийг маань шүүмжилсэн бол бүр их баярлах байлаа.

Баясум: Цөөхүүлээ тусмаа л төрөлжих хэрэгтэй байгад байгаамдаа

Бороо: Тийм шүү

Сувдаа: Дипломыг аль болох нарийвчилж, жижигрүүлж авах тусам илүү сайн дүн авдаг шдээ ;)

Жавхлан: Бид өөрсдөө яг юу хийгээд байгаам бэ? ёстой оронцоглож л байгаашд. шавар амбаараас л хэтрэхгүй байгаашдээ найз минь кк ;)

Unknown said...

Олон жишээ бий шүү дээ Фордын механикжуулсан үйлдвэрээс эхлэлтэй. Манайхан хэтэрхий том юм барьж авдаг шүү дээ

БОРОО said...

Өөрсдөө хийж чадаж байна гээд оронцоглоод шившгийн юм хийгээл явжийдаг биз дээ. Хамтлаг дуучид нь хүртэл өөрсдөө makeup хийжийнэ гээд шавар зууржаагаа юм шиг юм хийчээд өөрсдөө клип хийжийнэ гээд сонирхогчийн камераар солиотой галзуу юм хийчдэг биздээ. Бүх салбарт ажил үүргийн хуваарь гэж байх ёстой. Тэгж байж нийгэмд ажлын байр, зах зээл, өрсөлдөөн, чанар гэсэн ойлголтууд байх болно.
Өөрсдийнхөө зах зээл гэж нэрлээд энэ жижигхэн хүрээнд бол тэр өөрсдөө хийсэн юм нь бол болоод байдаг юм шиг байгаан. Өөр газар бол онигоошд.

Anonymous said...

Менежментийн хувьд бас л бүгдийг өөрөө гэсэн зарчимтай. Байгууллагынхаа лого г захирал нь өөрөө фотошоп дээр халтарлаж, санхүү бүртгэлээ нягтлан нь эксел дээр оронцоглоно.

Энэ хэсэг чинь үнэндээ таалагдсангүй. Яагаад бид мууг нь харах ёстой гэж. Хийж байгаагаа дэмжих хэрэгтэй л дээ. Санаа нь зөв ч ихээ буруу ярьж.

Нэг жижигхэн компани гэхэд л Барилга, Санхүү, Худалдаа, Үйлдвэрлэл, үйлчилгээ гээд олон салбарт хүч үзнэ. олсон ашгаараа биш, хир олон төрлийн салбарт ажиллаж байгаагаараа уралдацгаадаг бололтой.гэнээ

Монголын жижиг зах зээлд олон салбарт ажиллаж байж л компани томорч олсон ашиг нь ихэсдэг бичигдээгүй хуультай. Жишээ ч олон байна даа

Ер нь бол бүтэхгүй байна, болохгүй байна гэж муулах, буруушаах хамгийн амархан л гэж боддийн ш дээ.

Идо said...

Bid bvxniig xiine geseer baital VNDESNII BRAND-gui bolchixood bna. Tegeed yag xarxaar xiij bgaa yum alga. Dandaa l gadnaas zuudug shvv dee.

Наранбаяр said...

Sanal neg baina. Neg iimerhuu tustei sanal bichij baisan um.

http://emosclub-naranbayar.blogspot.com/2006/05/blog-post.html

Erkardo said...

Үлэмж: Фордын алдарт конверийн онол шүү дээ. Фрэйдрих Тэйлор үүнийг түүний үйлдвэрт нэвтрүүлсэн ачтан билээ.

Бороо: кк яг тийм шүү

Нэргүй блогчин: тийм шүү шүүмжлэх хамгийн амархан, шийдлийг олох хэцүү. миний бичлэгийн хувьд шүүмжилсэн зүйлийн маань шийдэл нь сүлбээр зүүний онол байхгүй юу. блогт минь саатаж саналаа хэлсэнд баярлалаа анд минь.

Идо: Аанха

Наранбаяр: бичлэгийг чинь орж уншлаа үнэхээр мундаг бичжээ. миний хэлэх гэсэн санаа яг л мөн байна.

Anonymous said...

Hi. Erkardo mini dee. Bidnii heden Mongolchuudad baharhah yum mash tsoohon shuu dee. Bidnii baharhadag hamgiin gol zuil bol tuuh soyol. hel zanshil, nutag us shuu dee. Usuhuus sursan undesnii hel martaj bolshgui soyol gedeg neg saikhan ug baidag. Getel chini ene bicheed baigaa yum chini neg l bish ee. Hel soyoloo alaad baina uu, archaad baina uu, neg l sain oilgohgui baina daa. Er ni Blogchid gedeg neriin dor yum bichih gej oroldoj baigaa zaluus hel soyoloo jaakhan hairlaj hamgaalmaar baina aa. биччихдиймүү, дугараадхуул geh meteer bichihiin. ene yu gesen ug ve. Mongol helend iim torol bas baidag uu. Ene bichleguudiig chini bolovsorson negen unshihaas gadna jaakhan bichig usgiin huvid tolovshoogui duu nar hurtel unshina shuu dee. Jaakhan eh oronch uzeltei baiy aa

Erkardo said...

Neenee: Бичлэгийг маань олон нийтэд хүргэж байгаад баярлалаа.

Тайван: Харин тиймээ. Блогчдын гол шүүмжлүүлдэг юм нь л болчоод байгаан. Уул нь бүр аймаар бичдэг байсын одоо арай багасгаад л байгаан кк. блогт минь саатаж үнэтэй сургаалиа хайрласан танд баярлалаа. хойшид бодож явья. уйгар бичиг анх заалгаад криллийг цэцэрлэгт эгчийгээ дагаж л сурч байсны гай юм шиг байгаан.

Anonymous said...

Xarin erkardo-in bichleg tiim aimar muxai xelleg bagatai shuu.
busad blogru orood uzerei unen naxal bichlegetei, booljood booljood yavchij baigaam chin...

xe xe

Anonymous said...

Явцуухан харвал их л мундаг хүмүүс шиг

- Үнэн штэ, Монголчуудад чаддаггүй юм байхгүй хэрнээ яс юман дээр чаддаг юм нэг ч байхгүй

Anonymous said...

Зах зээл бага болохоор бүх зүйлийг хуваарилах нь өртгийг өсгөх биш үү.

Anonymous said...

Бичлэгүүдийг чинь уншлаа. Сонирхолтой сэдвүүдийг хөнджээ.
Дээр нэг нөхөр блогчид эх хэлээ сүйтгэж байна гээд л байх юмдаа чааваас. Улиг болсон юмаа хэвээд л байцгаахын. Хэл бичиг бол ердөө л харилцах төдий зүйлшд. Ингэж бичлээ гээд хэл мөхчихгүй. Сайндаа л өөр хэлбэр дүрстэй шинэ монгол хэл л үүсийшд явж явж. Мэдээж хэл гэдэг бол хэн нэг нөхрийн өмч биш учраас заавал ингэж бич гэж шаардах нь ч утгагүй юм. Ер нь ингэж бичих нь эх оронч үзэлтэй ямар холбоотой юм байгаан. Мангар идеалист үзлээсээ салаад жаахан прагматикаар юманд хандах хэрэгтэй юм шиг байгаан. Тэгвэл л бид сая өнгөрсөн түүх дотроо орж өнгөрснөөрөө амьдрах биш урагшаа харж чадахаар болно л доо, хөөрхийс. Одоо нөгөө ядруухан яваад байгаа болохоор дээр үед бид дэлхийн талыг эзлэж байсан, хөх хошноготой монголчууд гээд л яриад байхын. Одоо орчин цагт ажил үйлчилгээ хийх, гадаад орнуудтай харилцахад бидний хөх хошноготой байх ямар ч падгүй л дээ.
За тэр зэрвэс харахад бүгдийг хийчихгээд л мундаг хүмүүс шиг харагдаж байна гэх. Эргээд энэ чинь нөгөө хөдөлмөрийн хуваарь байхгүй юм чинь аргагүйээ. Шинээр бизнесээ эрхэлж байгаа нэгэнд бол логогоо ч юмуу юугаа ч юм өөр хүнээр мөнгө төлж хийлгүүлэх сонирхол бага л даа. Бас тэр лого хийж өгдөг хүн нь ч хаана байгаа юм, тэр талаар мэдээлэл бас хомс гэх мэт шалтгаанууд байгадагама. Бид тэгээд ч нийгмийн шинэ харьцаанд ороод ердөө удаагүй байгаа тул ингэж байна. Тийм болохоор бас бүх зүйл төлөвшөөгүй байна. Гэхдээ аажим аажмаар нийгэм урагшилж л байна. Мэдээж аливаа хөгжих гэж ядаж байгаа орнуудын адил зөндөө бэрхшээл байнаа. Яагаад гэвэл бид бүгдийг А-гаас нь эхлэж байна шд, яг үнэндээ.

Anonymous said...

Tiin manaihan yumiig orontzoglohoos uur yu chadaj baigaa yum? 1 yum hiisen shuud budaa, ungu uzemjgui, yamar ch batalgaagui! Hiij chaddag gazruud chini 1 muu tzunhiig 30 jiliin batalgaat hugatzaatai hiideg shuu dee.

Erdenee

ZOLBIN HARKHUU said...

миний бодлоор чи буруу ярьж байгаа юм шигээ.

үүнээс өөр сонголт байхгүй хөгшөөн. хэт жижиг зах зээл, цөөн тооны боловсон хүчин , амьдралын ерөнхий хэрэгцээ

энэ бүхэн чинь эцсийн дүндээ маанаг тэнэг мангуу гэдэгтээ ч биш, улс орны хүн амынхаа тооноос л болдог асуудал байх оо. хятад, Солонгос, Америктай харьцуулах юм бас харьцуулж боломгүй зүйл гэж байна аа.
Дүгнээд хэлэхэд зөвхөн нэг зүйлээ дагнаад хийлээ гэхэд нөгөө зүйлийг хийх хангалттай хүний нөөц байхгүйгээс ийм байдалтай байгаа гэж бодож байна.

Төмөр-очир said...

PS: чиний авсан жишээнээс арай өмнөхөн гуталчин өдөрт хх тооны гутал хийдэг хэрвээ мануфактур үйлдвэрт бол хххх хийнэ гээл жишээ авсан байдагдаа. тэр хүн чинь эцэг нь штээ

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа