Гурав дахь үеийн сүйрэл
Хэд хоногийн дараа он солигдоход гучруу хэлбийсэн насруугаа орлоо. Хорин хэдэн насныхаа талыг нь элээчихэж. Өөрөөсөө илүү ихийг шаардах боловч санаснаар болохгүй юм. Өдийг хүртэл хийж бүтээсэн нь ч яахав больё сурч мэдсэн зүйлээ бодохоор чамламаар...
Өнгөрсөнөө бодохоор уруудах бас алдаж онох үе олон байжээ. Харин тэр болгоны дараа огцом хөгжиж байсан байх юм. Хүний хөгжлийн гол шалтгаан нь өөр юу ч биш зөвхөн өөрийгөө голох явдал байдаг гэж Зигмунд Фрэйдийн онолд үздэг. Тэгэхээр аливаа уналт агуу их амжилтын эхлэл байдаг бололтой. Эсрэгээрээ агуу их амжилт уналтын эх байдаг гэвэл та итгэх үү?
Юм бүхэн мөчлөгтэй байдаг. Хүний гурваас олон үеийн турш дэлхийн нэг номерын улс байсан америк гүрэн одоо ганхаж эхэллээ. Mortgage ийн хямралаас үүдсэн энэ уналтынх нь цаад шалтгаан нь Фридманы тодорхойлсон гурван үеийн сүйрэлээс үүджээ.
Дайнд ялагдах эсвэл аймшигт уналтын дараа улс орон хурдацтай өсдөг, Тэр үеийн хүмүүс өөрсдийгөө асар их голдог учраас биеэ дээд зэргээр дайчлан ажилладаг. Жишээ нь дайны дараах Япон, Герман. 50 иад оны Япон хүмүүс үнэхээр гайхамшигтай хөдөлмөрлөж байсан. долоо хоногийн 6 өдөр, өдөрт 12 оос дээш цаг борив бохисхийлгүй ажилладаг байлаа. дайнд ялагдсан гутрал, дээр нь ямар ч газрын баялаггүй, юу ч үгүй, дэлхий нийтийн өмнө шившиг болсон улсаа аврахын тулд ингэж ажиллахаас өөр аргагүй байлаа.
Гэвч хүний ганц үе бүхэл бүтэн улсыг хөгжүүлэхэд хангалтгүй. Энэ 1-р үе бүхэл хүчээ дайчлан ажилласны дүнд хойч үедээ сайн дэд бүтэц, сайн засаглал, сайн орчин, гарааны хөрөнгө, бяцхан мэдлэг туршлагыг үлдээдэг. Харин тэдний хүүхдүүд буюу хоёрдугаар үе ээж аавынхаа яаж зовж ажиллаж байгааг харж өсдөг. Тэд ээж аав нарыгаа бодвол хамаагүй дээр орчинд хамаагүй дээр боловсролоор ажилцгаадаг. Тийм ч болохоор тэд л улсаа жинхэнэ дээд цэгт нь хүртэл хөгжүүлдэг.
Харин гуравдугаар үе бүх юм нь бэлэн зэлэн, элбэг баян орчинд өсдөг. Тэд сурах мэдэхийн оронд зугаа цэнгэлийг дээдэлж бойждог. Тийм хүмүүс өвөг дээдсийнхээ бүтээсэн баялагийг зөвхөн үрж л чаддаг. Гуравдугаар үеийн сонгодог жишээ бол Фрийдманы тодорхойлсоноор одоогийн залуу, бүдүүн, онгироо, биеэ тоосон, залхуу америкчууд юм.
Харин Монголын залуу үе бид нар хэддүгээр үе юм болоо? Санал бодлоо солилцоцгооё залуусаа.
34 Сэтгэгдэлүүд:
- 3apaa said...
-
Юуг уналт гэж төсөөлж байгаагаас бас шалтгаалах байх тэ? Гэхдээ бүх л салбарт уналт амжилт гэж байнга дагалдаж амьдралыг чимж байдаг.
Гурван үетэй холбоотой асуудал хөндсөн чинь их чухалсаг санагдаж байна. Гэхдээ нөгөө удам гэдэг юм их нөлөөлөөд байх шиг санагддаг шүү. Залхуу бүдүүн Америк гэлтгүй үр хүүхэд хойчдоо хэр боловсрол, хүмүүжил, хөдөлмөр сургаж УХАМСАР өвлүүлж байгаа байдал ерөнхийдээ тайлбарлачих байх. Гэхдээ нийгмийн олонхи болох ухвар мөчид нөхдийн амьдралыг үзэх үзэл, түүнд хандах хандлага чиний яриад байгаа гурван үеийн хөгжлийг бүрдүүлж байгаа гэдгийг ойлгож байна.
Ер нь амьдрал гэдэг байнга зүлгэж өнгөлж байхгүй бол дороо өнгө алддаг болор толь шиг эд гэж яс махандаа тултал ойлгоод өөрийгээ голж суунадаа. - December 27, 2008 at 4:16 AM
- Erkardo said...
-
Аанха тиймээ. унаж, өгсөж байгаач аливаа циклд тренд гэж юм нь ямар байна гэдэг нь чухал байх шиг. Гурав гурван үеэр дээшилж доошилдогч ерөнхий чиг хандлага нь өөдөө байгаа л даа.
Өөрийгөө сайн голцгооё хэдүүлээ кк - December 27, 2008 at 5:13 AM
- Anonymous said...
-
hey ene niitlel chine ih taalagdlaa. neeren shuu yum buhen muchlugtei bdag. tsag tsagaaraa bdggui, tsahildaga hohooroo bdaggui gedeg bha.
harin manaihan ali ue deeree yawj bga tuhaid bol, bid 2 dahi ue. gehdee ter ue ruugee yag orj amjaagui bna. zugeer l yum oilgoj hiij buteeh humuus arai l tsoohon bnada. guitsed orood irheere buh yum tes oor boloh yostoi.
dajgui shuu!
za hamtdaa ooriigoo goltsgooy! - December 27, 2008 at 7:13 PM
- Anonymous said...
-
mongol bol deerhi shatlalaar ehnii uyedee l yavj baina. bidnii uye bol (20 - 30 nasniihan) boriv bohishiilgui zutgej ehnii uyiig davan tuulj ur hoichdoo zov tsever orching burduulj ogoh uuregtei uls. bid barag buhniig tsoo shineer hiij ehleh heregtei. uchir ni omnoh uyiin bidend uldeesen ene uls daanch denduu undui sundui, hevreg bas gajigtai.
- December 27, 2008 at 7:58 PM
- Javkhlan said...
-
sonirholtoi l yum. unen baih shuu.
- December 28, 2008 at 10:13 AM
- Өнөржаргал said...
-
Их сонирхолтой бичлэг байна, tnx. Зөвхөн мэдээлэл технологийн хувьд авч үзвэл ямар ч байсан 1-р үе дээрээ л явж байгаа байх :)
- December 28, 2008 at 1:02 PM
- Erkardo said...
-
Сээгий үлдээсэн бүх залуустаа баярлалаа.
Анионумуудад: Харин нэгдүгээр үе үү хоёрдугаар үе үү гэдэг дээ би ч бас эргэлзээд л байгаам. тэгээд та бүгдийн дунд хэлэлцүүлэх гэсийн
Жавхаад: Баярлалаа
Өнөрөөд: МТ-ийн хувьд ч тийм шүү. баярлалаа. Гэхдээ зарим хувь хүмүүсийн хувьд 2 луугаа орчихсон байх тал байгаа л байх харин нийгмийн нийт массыг аваад үзвэл арай л өөр байна л даа - December 28, 2008 at 5:37 PM
- Munkhbayar said...
-
Гоё бичлэг болжээ.
ямар ч зүйлд мөчлөг байдаг гэдэг нь үнэн шүү. хүн өөрийгөө ирлэж, зоригжуулах тусам л илүү ихийг хүсдэг /мөрөөдөл/ хүсэл дуусаагүй цагт хэзээд л илүү ихийг хийж бүтээж байдаг. харин хүсэл /мөрөөдөл/ дууссан цагт л хүн мөхдөг байх.
одоо тулгарч буй бэрхшээл бол маргаашийн аз жаргалын чинь босго тийм болхоор зүгээр л дээгүүр нь алхаад гарчих - December 28, 2008 at 7:30 PM
- Anonymous said...
-
Манайхан зовлон үзээгүй ард түмэн юугаа ухаарч хийж бүтээх вэ дээ
- December 28, 2008 at 8:04 PM
- Anonymous said...
-
Сайхан бичлэг болж.
Мөрөөдөл зорилго байж л хүн хөгжинө
Мөрөөдөлдөө хүрэх, зорилгоо биелүүлэх тэмүүлэлтэй байх нь чухал л даа хэн ч - December 28, 2008 at 8:49 PM
- Erkardo said...
-
Мөнхбаярт: Баярлалаа сайхан хэллээ.
Үлэмж: Тэр ч тийм шүү.
Гандирс: Мөрөөдөл нь өөрөө их том агуу байх тусам төдий чинээгээр хүн өөрийгөө голно, мөн төдий чинээгээр хөгжинө. Баярлалаа - December 28, 2008 at 8:59 PM
- D.Enkhbat - Д.Энхбат said...
-
Чингис хааны хэлсэн нэг үг байдаг. "Бидний үр хойч өөхөнд ороосон ч нохой тоож идэхгүй, өвсөнд ороосон мал тоож идэхгүй тийм хүмүүс болох вий" гэсэн үг байдаг байхаа.
Ихэнхи хүмүүстэй санал нийлж байна. Одоо бол 1-р үедээ явна даа. - December 28, 2008 at 11:16 PM
- Жавхлан said...
-
Бид чинь 2 нийгмийн үеийн завсардсан хүмүүс ш дээ. Социализмын дараах капилазимжсан ардчилсан нийгэмд амьдард байгаа байхаа гэж би бээр мөхөс ухаандаа боддог билээ. Үндсэн хуулианд хүмүүнлэг юу юу билээ /хоолой дээр тээглээд санахгүй байна/ ардчилсан нийгэм байгуулна гэчихээд одоо бид юу дээр амьдарч байгаа билээ. Нөгөө Жинийн томъёогоор боддог тоо нь үзүүлэлтийг статистикын газар лав гаргадаг л юм байна лээ, харин тэгэхэдээ лав бишээ тэр гарсан тоон үзүүлэлт . . .
- December 29, 2008 at 1:22 AM
- Erkardo said...
-
Энхүүш: Чингис бас тэгэж байгаад айхтар хог шүү.
Жавхаа: Завсардсан үе чинь бид биш бидний өмнөх үе байхгүй юу. баабар гуй тэгэж айлдсан санагдахын. - December 29, 2008 at 1:26 AM
- S said...
-
Монгол байнаа, одоо 0,5-р үедээ л мөлхөж яваа гэж би бодож байна. Баяр гуай харин 1-рүү нь оруулах гээд хатуухан хичээж байгаа бололтой. Тэр нь ч зөв юм.
- December 29, 2008 at 11:11 PM
- Anonymous said...
-
ñýðãýëò, òîãòâîðæèëò,óíàëò áîë áàéõ ë ¸ñòîé àñóóäàëàà. ×óõàì àëü ¿åä íü ÿâæ áàéãàààã ¸ñòîé õýëæ ìýäê¿ìàà. ººðèé㺺 áîë àéìààð ãîëîîë ÷àìëààë áàéãààí äààí÷ íàä øèã çàëõóó áîë áàñ õýö¿¿ ë äý.
- December 30, 2008 at 1:43 AM
- Erkardo said...
-
Ээс: Магадгүй юм. би бол 1,5 гэж бодоод байгаашдээ
Уянга: Залхуурал бас шинэ юм зохион бүтээх нөхцөл нь болж өгдийшдээ. dont work hard8 just work smart гэж хэхэ. - December 30, 2008 at 2:09 AM
- Anonymous said...
-
Нэгдүгээр үещ нь заавал үхэн хатан ажиллах ёстоймуу. Би бол 1-р үе гэж боджээнэ. Тэхдэээ их муу нэгдүгээр үе. Энэ 1-р үе ямар ч хугацаагаар үргэлжилж болох байх.
- December 30, 2008 at 2:40 AM
- Anonymous said...
-
Юуг голлож үзхээсээ л болох байх даа, миний бодлоор 1р үеийн төгсгөл хавьцаа л явжаагаа
- December 30, 2008 at 7:21 AM
- Anonymous said...
-
Гоё бичсэн байна. 2-р үеийн эхэн хавьд явжаа байх гэж боджийн. Гэхдээ 3-р үеийн нөхдүүд ч нилээн байгаа шүү
- December 30, 2008 at 7:08 PM
- Anonymous said...
-
Шаргуу ажиллах хэрэгтэй л дээ гэхдээ манайхан яг юунд хүрэх гэж байгаа юу хийх вэ гэдгээ мэддэггүй юм шигээ. Яг юу хийхүү ямар салбарт амжилт олохуу гэдгээ нарийн тодорхойлоод тэрнийхээ дагуу ХО хийж, мэргэжилтнээ бэлдэж, төрөлжүүлж хөгжүүлвэл богино хугацаанд хөгжих боломжтой гэж би боддын.
- December 30, 2008 at 7:15 PM
- Erkardo said...
-
Гаамд: Нэгдүгээр үе тэгэж үхэн хатан ажиллаж байж хоёрдугаар үедээ хөгжих хөрс суурь үлдээх байх гэж мөхөс би мунхагласын.
Эма: Хэрвээ тийм бол сайхан аа? ямартай ч бидний нуруун дээр их үүрэг хариуцлага байгаа гэдгийг мэдэрч байна чи мэдэрч байна уу?
Лоовлоов: Top down сэтгэлгээнээс заримдаа bottom up сэтгэлгээ илүү байх тохиолдол бий. бид үүнийг бас харгалзаж үзэх ёстой байх.
Сээгий үлдээсэн бүх залуусдаа баярлалаа. - December 30, 2008 at 7:40 PM
- 3apaa said...
-
Шинэ жилийн баярын мэнд хүргэе! Сайхан баярлаарай! Шинэ он чиний амьдралд гайхамшигийг авчрах болтугай!
- December 30, 2008 at 9:42 PM
- ganga said...
-
Угтах ондоо уран бүтээлээр дүүрэн, аз жаргалаар арвин байхын ерөөл дэвшүүлье. Сайхан баярлаарай.
- December 31, 2008 at 2:56 AM
- Anonymous said...
-
Шинэ жилийн баярын мэнд хүргэе!
- December 31, 2008 at 5:56 AM
- Anonymous said...
-
*
***
*****
*******
*2009***
Happy New Year - December 31, 2008 at 5:56 AM
- Erkardo said...
-
Шинэ оны мэнд хүргэсэн найзууддаа бүгдэд нь баярлалаа. Шинэ оны мэнд хүргий.
- January 4, 2009 at 6:18 PM
- Pearle Deppsu said...
-
чи одоо юун хохь нь мохь нь гээд сонин сонин юм бичээд байнаа
Google Reader ашигладаг хүнд бол шууд баригдана шүү яаж ч устгасан
мэдээтэй л байгаарай зүгээр - January 7, 2009 at 6:18 AM
- Erkardo said...
-
ккк. Хохь нь гэдэг нэртэй бичлэг бичиж байгаад дутуу орхицын удахгүй зав гарахаар дуусгаад нийтэлнээ.
Save as draft гэж хадгалах гэж байгаад андуураад publish дээр нь дарцын - January 7, 2009 at 7:18 PM
- Anonymous said...
-
Bid byxen 3-r yeiinxen bolj bna. Ulsaa xegjyylex gesen 1 ye 30-70 ond yndsiig tavij Sots baiguulax neren door ysrengyi xegjsen 2 ye 70-90 on Niigmiin todotgoltoi emchiig xuvidaa zawshij yu ch xiij byteelgyi bayajsan 3-r ye bid nar. Idsen uusniixaa xariutslagaas bultaj tsag xugatsaagaar martuulaxiin tuld odoo baigaa udirdlaguud bidniig yrgeljiin xaranxuid bailgaxiig zorij baina. 3-r ye xeden jil yrgeljlexiig bid shiidne. Xamtdaa temtsvel bid 1-r ye ruu oruulj ugch chadax baix
- January 12, 2009 at 8:47 PM
- Erkardo said...
-
Анонимд: Гайхалтай коммент байлаа. Бид хүчээ нэгтгэн тэмцэж чадвал нэгдүгээр үеийн үүргийг гүйцэтгэж хойч үедээ хөгжил дэвшилд нь хүрэх замыг дардан болгож өгөх байх гэж бодож байна.
- January 13, 2009 at 4:08 AM
- Anonymous said...
-
1-р үе: өнөөдөр солонгос явчаад ирсэн хүнээс асуухад өдөржин шөнжин ажилладаг тухайгаа хэлдэг бол бид тийм биш зүгээр л хэвтэж байна. Юун 2 битхийхэл 1-р үе, Бид 1-р үедээ өсөж өндийх хөрс, шороог нь бэлдэж байна гэж бодож байна. Үүний дараа л 123-р үеүдийн ьалаар бичмээр санагдчихлаа.
- February 5, 2009 at 10:49 PM
- Anonymous said...
-
Chinggis khaanaas hoish 3 dahi uy ni biu biyniigee baahan hyadsan baraan tuuh baina shuu dee. 3 dahi uy hecuu hecuu. Er ni buh yumnii hurd nemegdsen onoo tsagt 2 dahi uyeesee l buruu zamaar budaa teecgeedeg bolson shuu dee.
- March 30, 2010 at 11:03 PM
- Anonymous said...
-
ene tsagiin zalyys bid 1-r ue deere yavj bna. Bidnii diilenhid etseg ehees uvluj avsan uv hurungu geh um bsangui. Gants bair avah chin huselteigeer ugluunuus oroi hurtel uhtelee ajillaj bna, huuhduuddee yadaj oroh orontoi ni tysad ni gargachih alsiin bodoltoi l zutgej yavna daa, zarim ni ch uur l baih gehdee diilenh ni tiim bnshuude. Bidnii huuhduud 2-r ueiinhen boloh um dagyyda, tegeed 2100 ond Mongold 3-r ueiin ynalt ehelne geed bodohoor ytga alga
- March 30, 2010 at 11:57 PM