cat-right

Төрөлжин хөгжихүй

Маркс, Энгелсийн зөнч онолыг амьдралд аймшигт гажуудал болгон туршсан Ленин, Сталин нарын бүтээл коммунизмын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас Адам өвөөгийн үүсгэж кэйнс фридман ах нарын баяжуулсан чөлөөт эдийн засаг руу шилжих хүнд хэцүү боловч сонирхол дүүрэн үеийг бид ардаа хийлээ. Одоо шилжилтийн үе дууссан хийх бүтээх үе эхэлсэн...

Монгол улс нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 121 т бичигдэж байна. Ерөнхийдөө олдог орлогоороо сүүл мугшиж байна гэсэн үг.

Манай улс хэд хэдэн онцлогтой эхнийх нь хэт бага хүн ам. 2,6-хан сая хүнтэй зах зээлтэй болохоор эдийн засаг хөгжихгүй байна гэж ярьдаг. Миний бодлоор бол харин ч эсрэгээрээ. 450 орчим мянган хүнтэй люксэнбург улс нэг хүнд ноогдох ДНБ ээрээ дэлхийд тэргүүлж байхад 300 мянган хүнтэй Исланд 4т бичигдэж байна. Мөн 4 сая хүнтэй Норвег 2т 9 сая хүнтэй Швед 8д бичигдэж байх жишээтэй.

Эдгээр нь бүгд export-oriented буюу гол орлогоо экспортоос бүрдүүлдэг улсууд юм. Яагаад гэвэл дотооддоо зах зээл байхгүй юм чинь. Мөн маш цөөн салбарыг сонгон авч түүгээрээ дагнан үйлдвэрлэл явуулдаг. Люксенбург банк, санхүүгийн бүтээгдэхүүнээр дагнадаг бол Финланд электроникийн үйлдвэрлэл, Швед тавилга, модон эдлэлээр, Исланд загасны аж ахуйгаар төрөлждөг.

Энэ бүгдээс хархад хятад, орос гэх мэт хүн ам ихтэй улс бүх юмаа өөсдөө үйлдвэрлэх нь ашигтай бол манайх шиг жижиг улс аль нэг салбарыг сонгон авч түүгээрээ export-oriented улс болж чадвал харин ч илүү байхаар харагдаж байна. Швецарь цагаараа, Япон электрон бараагаараа, Малайз чип үйлдвэрлэлээрээ, Бразил кофегоороо, Итали Хувцасаараа дэлхийд алдартай харин Монгол юугаараа алдартай вэ?

За алдартай болох нь ч одоо дүүрч гол нь Люксенбург шиг цөөхүүлээ мөртлөө их мөнгө олдог улс больё лдоо. Ингэхийн тулд эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй. Харин юугаар дагнан төрөлжиж чадах вэ? Үүнд хариулахын тулд хамгийн эхлээд Давид Рикардо гийн онолын дагуу харьцангуй болон үнэмлэхүй давуу талаа олж харах хэрэгтэй.

Түүний давуу талын онолоор альваа улс өөрийн хамгийн сайн бөгөөд бага зардлаар үйлдвэрлэж чадах бүтээгдэхүүнээ дагнан үйлдвэрлэн бусад оронд экспортолж өндөр зардлаар хийгддэг эсвэл хийж чаддаггүй зүйлүүдээ гаднаас импортолж авах нь нийт бүтээмж буюу ДНБ ийг нэмэгдүүлдэг гэдэг. Хөдөлмөрийн хуваарь дан гагц хувь хүн дээр яригдахгүй улс орнууд дээр ч яригдана гэсэн санаа.

За тэгвэл бид юугаар төрөлжих вэ? Монголын бас нэг онцлог бол landlocked буюу далайд гарцгүй, алслагдмал, түгжигдмэл байдал. Энэ нь физик утгаараа бодит, биет бүтээгдэхүүнийг экспорлоход тээврийн зардал хамгийн их гай болдог нь бидэнд маш том сул тал болж байна. Монголд нэг сандал хийчихээд түүнийгээ америкт нийлүүлэхийн тулд хятадын Дальян боомт хүртэл газраар зөөгөөд дараа нь тэндээсээ усан онгоцонд ачуулна. Ингэсээр байтал Шанхайн боомттой ойрхон орших хятад сандалын үйлдвэрийнхээс бараг 10 дахин үнэтэй болж очно. хэн авхав дээ.

Харин Монгол улс тоон хэлбэрт шилжүүлж болох бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлдөж чадна. Тоон (Digital) хэлбэрт шилжүүлж болох бүтээгдэхүүн гэдгийг их энгийнээр ойлговол компьютер дээр хийж болох ажлууд гэсэн үг. Санхүүгийн тайлан гаргах, График дизайны ажлууд, Програм зохиох, Утсанд хариулах, Өгөгдөл оруулах гэх мэт маш олон ажлууд байж болж байна.

Өнгөрсөн зууны эхээр дэлхийн нийт баялагийн 80 хувийг цэнхэр захтанууд буюу бие үйлдвэрлэлийн салбарынхан бүтээдэг байсан бол. Одоо үед нийт баялагийн 90 ээс дээш хувь нь оюуны салбарт бүтээгдэж байна. Оюуны үйлдвэрлэлийг ерөнхийд нь зуун хувь тоон хэлбэрт шилжүүлж болно. Тэхээр асар том зах зээл байгаа нь ажиглагдаж байна.

Тоон хэлбэрт шилжүүлж болох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн давуу тал гэвэл маш олон. Жишээлбэл интернэтээр дамжуулдаг учраас тээврийн зардал бараг тэгтэй тэнцүү. Мөн үндсэн хөрөнгө оруулалт нь хүнээ хөгжүүлэх, мэдлэгт суурилсан байдаг тул хүн амын боловсролыг дээшлүүлж, үүний үрээр соёл ухамсар ч сайжирдаг.

Би энд мэдээллийн технологийг яриагүй. Мэдээллийн технологи бол дэд бүтэц буюу замтай адилхан дамжуулах хэрэгсэл юм. Түүн дээгүүр урсах бараа бүтээгдэхүүнийг л ярьж байна. Эдгээр тоон хэлбэрт шилжиж болох бараа, бүтээгдэхүүний аль нэг хэсгийг нь сонгож аваад л түүгээр төрөлжөөд дагнаад явчих асуудалыг л дэвшүүлж байна. Асар ирээдүйтэй, асар боломжтой. . .

Дараагийнхаа бичлэгийг сонгож авсан төрөлжилтөө хэрхэн дэмжин хөгжүүлэх талаар төвлөрөн хөгжихүй сэдвээр бичих болно.

21 Сэтгэгдэлүүд:

Anonymous said...

that's my boy...
exactly...
keep it up...

Munkhbayar said...

D.Ricardo giin onol bol uneheer yum boduushtai zuil shuu Marketing d BRAND gedeg ug uusehdee yag ene onol deer l suurilj uussen yum shig bgan m daa.

Anonymous said...

Үгүй ядаж л БОРЦ байна шүү дээ уул нь. Бас дээр нь зэс оролцсон бүтээгдэхүү гэх мэт олон л юм харагдаад байгаам даа Энэ их ухаан шүү улс төрч болмоор хэхэхэ

Сайхан бичлэг болж

Anonymous said...

зөв зөв монгол улс даяарших цаг нь нэгэнт болжээ. Харин тэр даяаршилийг одоогийн улс төрчид биш залуучууд бид л хийж чадах болно. Тийм болохоор Эркардо ноёнтоны энэ бичлэг олон залуучуудад хүрээсэй гэж бодож байна. Би мснжэр листэн дэхь бүх хүмүүсдээ явуулсан шүү хэхэхэ

3apaa said...

Айдаа санаа нийлэх сайны тэмдэг байлгүй. Аутсоорсинг Монголыг хямралаас аврах ганц том гарц шүү. Ямаанд хэдэн тэрбумыг олгож байснаас Харвардруу хэдэн оюутан явуулчихаасай.

Anonymous said...

manaihan herendee l outsourcing hugjuuleh geed l uzeed l baigaa l daa. gem ni ijil buteegdehuunuudiig ni china india-d arai hyamdaar hiigeed bgaa bolohoor manaid ajiliin oldots her baih bol l gedeg baina, manaid sain software engineer ajild avah geed oldohgui neg zovlon baigaad bgaa 500$ gehed golood bdag, harin turbumaar toologdoh ard tumen dundaas 200$ gehed l sain engineeruud oldood bdag gej bgaa.

aa gehdee arga charga uul ni zunduu l bii l dee

Anonymous said...

Тийм шүү сайхан бичсэн байна

Anonymous said...

zaaval software ene ter geed baix albagui shte SE?
tiimee SE?
xe xe SE

Erkardo said...

ХарХуН: Баярлалаа.
Мөнхбаяр: Тийм гэж үү сонирхолтой санаа байна шүү
Үлэмж: Борц, ноолуур гэх мэт хөнгөхөн мөртлөө өөр улсад байдаггүй хэдхэн бүтээгдэхүүн байх шиг байгаан. тэхдээ мал маань хэд билээ, бэлчээрийн даац хэд билээ гэхээр их хэцүү болчжоогоон.
Элгуардо: Тийм шүү залуучууд чи бид нар өөрчлөлтийг хийх ёстой. маш их баярлалаа. олон хүнд хүрээсэй.
Зараа: З.Энхболд гишүүний хөөцөлдөж байж арай гэж батлуулсан 2 тэрбумыг буцаагаад татчихаж л байгаа байхгүй юу.
SE: МТ-ийн аутсорсингийн хувьд жаахан шалгуур өндөр байгаад байгаан гол нь бид аль нэг чиглэлийг сонгож авч түүгээрээ мэргэших нь чухал байгаамаа. Өмнөд азийн нэг компани хөлөг онгоцны хаалганы бариулын зургийг кад дээр зураад асар их ашиг олж байшд. тэгэж нарийн төрөлжих шаардлагатай байгаам

Anonymous said...

Нэгдүгээрт бид нар хийж чадах ажлынхаа хөдөлмөрийн хуваарийг тогтоох ёстой. Хоёрдугаарт бид давуу талаа сайн тооцож үзэж түүнд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сонгох хэрэгтэй байхаа.

Эхний ээлжинл уул уурхайн салбар бидний саалийн үнээ болох боловч энэ нь мөнх биш юм. Биднийг ирээдүйд тэжээх саалийн үнээгээ Монголчууд тархинаасаа хайх хэрэгтэй. Биеийн хүчээр мянган доллар олох уу, Билэг ухааныхаа хүчээр сая доллар олох уу. Бодох л асуудал.

Anonymous said...

Хийж чаддаг ажилаа нэг жагсаагаад, зорилгоо нэг жагсаагаад. Зорилгодоо хүрэхийн тулд скилүүдээ сайжруулах замаар... гээл

Бороогийн Уул уурхай... гэдгийн хувьд бид өөрсдийн мэддэг чаддагаараа ил гарч танигдан ашиг орлого олтлоо, богино хугацааны өндөр ашиг олох ажлыг чадаж байвал хийж байх нь буруудахгүй байхоо. За орохнуу яахнуу? түрүүн баахан юм бичсэн ороогүй шүү. Одоо оркүйл бол гарлаа.

D.Enkhbat - Д.Энхбат said...

Санааг дэмжиж байна. Гэхдээ анхаарах нэг зүйл байна.
Чингис хааны хэлсэн үг байдаг. "Биеийн хүчээр 1-ийг дийлью, сэтгэлийн хүчээр 1000-ыг дийлью". Үүн дээр нэмээд "Бие, сэтгэлийн хүч нийлбэл 1001-ийг дийлью". :D
Хэлэх гэж гол санаа бол эрүүл чийрэг биетэй, оюун ухаан саруул залуучуудтай байхад манай улс хөгжинөө.
Бас бид хийхгүй бол хэн хийх юм бэ?

Anonymous said...

эхлээд хүнээ хөгжүүлэхгүй бол хичнээн тэр аутсорсинг хийх боломж нь байгаад хэл усгүй, чадваргүй хүмүүсээр ажилаа хийлгэх гэдэг хэцүү юм шиг. Мэдкүү би тэгэж л хараад байдын.

Anonymous said...

аанхаан. энэ үйлсд хүчин зүтгэж байгаа нөхдүүдийн тоонд багтаад л байгаа шүү хэхэ.

Pearle Deppsu

Anonymous said...

Yalanguya bid nar uul uurxaig saaliin unee geed yariad baival butexguie, yaridag xed ni yaridag yum abigaaz, bid oor yum yarimar bna, medeellliin texnology yagad baij boloxgui gej....
IT-in salbar maani buren bolomjtoi bid nariig xaraal xevteed bna shte.

Damjaa said...

Интернэт гэж нэг том зах зээл байна. Үүн дээр түшиглээд сайн сэтгээд өөрсдөө юм хийвэл гадныханд хийж өгснөөс хамаагүй дээр байх гэж бодож байна.

Foreign language said...

Ymaagaa saihan demjeed NOOLUUR-aaraa dagnay oo gej.. kkk

Anonymous said...

Түүхий эд гаргадаг орон ядуу байдаг гэдэг билүү. Өөрийн онцлог, давуу талыг ашиглаж бид бусдын хийдэггүйг хийж дэлхийд гарна уу гэхээс хүн дуурайж хол явахгүй л байхаа. ядаж ямаанд мөнгө хаяжаахаар үйлдвэрүүдэд хөрөнгө хаяж болдоггүй л юм байхдаа

Erkardo said...

Бороо: Ягтийм шүү.

Юки: юу орох гарах болчив хэхэ

Энхүүш. тийм шүү наадах чинь бас бодох л асуудал

Гаамп: Тийм шүү таны түмэн зөв. Аутсорсинг хөгжүүлнэ гэдэг маань явж явж хүнийг хөгжүүлэх л болж хувирж байгаам энэ тал дээр монголын төр засаг олон зүйлийг хийхээр төлөвлөж байна.

Дэпсү: Чи чинь манай талынх шдээ урагшаа манайхаан

ХарХун: Паралел хөгжил. дажгүй санаа байна шүү

Дамжаа: Аанхаа

Гадаадхэл: Ккк. ямаа ч хөөрхөн амьтан шүү.

Эма: Түүхий эд гаргадаг орон бүхэн ядуу биш. түүхий эд экспортлогч орныг тэнэг (Аргентин, Африкийн улсууд гэх мэт буруу зарцуулаад чойрогсод)Ухаалаг (Чили, Канад, Америк гэх мэт ухаалаг зарцуулж баяжигсад) үүнийг зөв л зарцуулах хэрэгтэй.

Anonymous said...

IT Outsourcing bol yaaxvee, odoogoor ulsiin ediin zasagt shuud nolooloxoor bodit ur dung avchrax xaa ch bsan ym.
Bidend odoogoor erdes bayalgaa l export-oriented bolgox l bna daa. Oor boditoi yu bgaa ym xaragdaxgui l bna shuudee.

Anonymous said...

deerh niitleliig unshlaa.Alivaa hundrelees bolomjiig olj harsan n sain tal bna.SAihan bolson bn.Minii huvid gevel outsourcing bj bolnooo hiigeed yavbal saihan l bn gevch ene ajliig hiij surahiin tuld bas ch gui neleen l uhamsar bolovsroltoi chadamj chadvartai bh heregtei.Tiimees bid outsourcing gej yarihaasaa umnu n ehleed ulsiinhaa IT bolon busad uilchilgeeg iluu bolovsrongui bolgochood daraa n outsourcing gevel yasiiin miniii huvid bi uuniihee tuluu ajillaj bgaa

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа