cat-right

Brainstorming / Оюуны довтолгоо

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэж үг байдаг. А гэхдээ хэт олон хүн ярилцахаар санал зөрөлдөөд шийдэлд ч хүрч чадахгүй шал дэмий баахан цаг алдах тал байдаг. Багаар ажиллах, шийдвэр гаргах, бүтээмжийг дээшлүүлэх group creativity аргуудаас хамгийн түгээмэл ашиглагддаг нь Оюуны довтолгоо арга билээ. Энэ аргийг манайхан бүгд мэдэх байх. Гэхдээ практикт тэр бүр ашиглаад, үр шимийг нь хүртэж байгаа нь цөөхөн байх шиг.

Их сургуульд байхад манай нэг профессор энэ аргын талаар зааж байснаас хойш юм л бол ашиглах гээд байдаг болсон ч бас гурилддым шиг байгаан хэхэ. Гэхдээ дажгүй үр дүн өгж ялангуяа цаг хэмнэдэг. Энэ арга нь хэсэг бүлэг хүмүүс нэгдээд альваа зүйлийг сэдэж, хэрэгжүүлэхээр чармайж байх үеийн үйл явцыг процедурд оруулж бүтээмжийг өсгөх арга юм. Оюуны довтолгоог ашигласнаар альваа хурал, хэлэлцүүлэг илүү бүтээлч, үр дүнтэй, болж шинэ санаа олноор төрж, шийдэлд хүрэх хугацаа богиносдог. Үүнийг та найзуудтайгаа шинэ жилийн арга хэмжээг яаж тэмдэглэх талаар ярилцахдаа, ажилчидтайгаа байгууллагадаа шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх талаар хуралдахдаа, хамтрагчидтайгаа шинэ бизнесээ эхлүүлэх үедээ гэх мэт олон зүйлд ашиглаж болно.

Оюуны довтолгоог эхлэхийн өмнө хэлэлцэх асуудлыг тодорхойлох хэрэгтэй. Ингэхдээ хэлэлцэх асуудал нь ойлгомжтой, товч, сунжруу биш байх ёстой.

Дараагийн үе шат бол шинэ санааны хуудсыг бэлтгэх юм. Энэ хуудсан дээр хэлэлцүүлэгийн нэр, хэлэлцэх асуудал, жишээ санаанууд гэх мэт мэдээллүүд байна. болж өгвөл хэлэлцүүлэгт оролцогчдод 2 хоногийн өмнө хүргүүлж сайтар танилцуулан, уншиж судлах, бодох цаг өгвөл сайн.

Ингээд хэлэлцүүлэг эхлэнэ. Хэлэлцүүлэг хийгчид нь дараах үүрэг бүхий этгээдүүдэд хуваагдана

1. Удирдагч
2. Оролцогчид
3. Санаа цуглуулагчид

Мөн хэлэлцүүлэгт дараах хэд хэдэн дүрэм үйлчилнэ. Үүнд:

1. Аль болох их санаа гаргах
2. Хэн ч хэнийг ч шүүмжлэхгүй
3. Тэнэг санааг хориглохгүй
4. Санаануудаа аль болох нэгтгэж хэлэх

Оюуны довтолгооны үйл явц:
- Удирдагч хэлэлцүүлгийг удирдаж, хэлэлцэх асуудлыг танилцуулж, дүрмийг тогтоно. хэрэв санаанууд гарахгүй бол оролцогчдыг идэвхижүүлнэ.
- Бүх оролцогчид санаагаа ээлжлэн танилцуулах бөгөөд цугуулалгч тэднийг бичиж авна.
- Оролцогчид зэрэг санаа гаргавал илүү чухалыг нь түрүүлж танилцуулна.
- Оролцогчид санаа гаргасан боловч түүнийг үйл явц дунд танилцуулах боломжгүй бол шинэ санааны хуудсан дээрээ тэмдэглээд дараа нь өөрийн ээлжийг ирэхээр танилцуулна.
- Санаа цуглуулагч санаануудыг дугаарлах ба дараа нь удирдагч 44 санаа гарсан байна одоо 50 болгочий гэх мэт идэвхижүүлэлт хийхэд ашиглана
- Цаг дуусахад удирдагч бүх оролцгчдын дунд хэлэлцүүлэг явуулж нэмэлт санаа байвал нэмж болно.
- Санааны жагсаалтыг бүхэлд нь хянаж үзээд давхардсан болон илт холбогдолгүй санааг хасна.

Сүүлчийн шат бол санааны жагсаалтад шинжилгээ хийж шийдлийг олох юм.

Олон санаа бүхий урт жагсаалтаас танай бүлэг буюу багийн зорилгод нийцэхгүй байгаа санаануудыг нэг нэгээр нь хасна. ингээд үлдсэн санаанууд дээрээ ярилцаад шийдлээ гаргаж ирнэ. Оюуны довтолгоог хийдэг өөр олон янзын хувилбарууд байдаг бөгөөд Вики ахаас асуувал хэлээд өгж байлээ.

Гарсан шийдэл санаануудаа оюуны зураглал ашиглан системчилж болмоор санагдсан. Оюуны зураглалын талаар Өнөржаргалын блогоос уншаарай.

Энэ бичлэгийг багшийнхаа яриа болон Вики ах -ыг ашиглан бичлээ. Таны ажил хэрэгт бага ч атугай тус нэмэр болсон бол миний хэрэг бүтэх нь тэр. өмнө нь ашиглаж байгаагүй хүмүүс туршаад үзээрэй. үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.

11 Сэтгэгдэлүүд:

Anonymous said...

bayarlalaa, ashiglaj uzneee

Өнөржаргал said...

Баярлалаа, хэрэгтэй мэдээлэл байлаа :)

Anonymous said...

brainstorming-g anh essay, thesis gh met academic bichleguudiig bichihdee yu bichihvee gedgiig temdeglej baigaad daraa dugnen sistemchlen baijuulan heregledeg talaar zaalgaj baisan yum. enehuu group-iin tuvshin deh arga ch tun zugeer sanagdaj bn. tsaashid bolomj bolbol heregleh yostoi l arga bn daa. thanks a lot for useful information

Anonymous said...

yag ene daraallaar chine hiigeed uznee harin unurjargaliin ter oyunii zuraglaliig surhiin tuld neleen l ih tsag opoh yum shig sanagdsan shu bi neg zurj uzsen joohon gezuu l yum bna lee hehe

Erkardo said...

Саншайнд: тэгээрэй.
Өнөржаргалд: хэрэг болсон бол ашгүйдээ
Баттуяад: үүнийг маш олон зүйлд ашиглаж болно. ер нь бол багаараа хэлэлцэж зөв санаа олоход хэрэгтэй юм шиг
Мөнхбаяр: Оюуны зураглал дажгүй байгааз? би хэд хэд зурж үзсэн. таалагдсан шүү

Anonymous said...

Nice one.

Keep it up...

Мика /美香/ said...

Та нар шинэ жилийхээ ажлыг ярихдаа ашигалсан уу??
хэн удирдагч, хэн оролцогч, хэн санаа цуглуулагч болсон бэ? кк

3apaa said...

Брэйнсторминг гэж маш чухал эд шүү. Хоёр хүн мэдээж нэг хүнээс илүү. Хорин хүн бол ямар ялгаатай болох нь харагдаж байгаа биз? Би ч ажилдаа байнга ашиглахыг хичээдэг.

3apaa said...

Энэ сэтгэгдэлийн цаг чинь нэг л биш байгаад байна даа.

Батсүхийн Баасанжаргал said...

Oyunii zuraglal sonirholtoi l doo Harin tsag hugatsaa shaardah geed baidag ni l..

Наранбаяр said...

Neeree tiim shu. Teneg sanaag horiglokhgui baina gedeg hamgiin chukhal. Teneg gej sanagdsan yuman dotor hamgiin chukhal erdene yavjiidag. Neg saikhan video projector tavij baigaad, neg ni temdeglej bicheed brain storming.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа