cat-right

Темпрамент

Хэдэн жилийн өмнө темпрамент тогтоодог тест бөглөж үзээд жаал сэтгэлээр унаж билээ. яагаад унасан гэдгийг та нар бараг таасан байх. Миний темпрамент "милэн хойлог" гэж гардымдаа. Гэхдээ яг зуун хувь ч биш л дээ. сангивиник баганх хувийг нь эзэлж байгаам.

Одоо яая гэхэв дээ. ингээл төрцийм чинь. Темпрамент нь төрөлхийн боловч удамшдаггүй. хүний тархины хөөрөл ба саатлын процессоос шалтгаалж илэрдэг болохоор даравч далдайна, булавч бултайна гэдэг шиг яалтч байхгүй эддээ.

Гэхдээ миленхолик темпраменттэй хүн бүхэн ноомой, арчаагүй, үлбэгэр, аймхай хүн бишээ. үүнийг тодорхойлдог зүйл бол Характер юм. характер бол төлөвшдөг үүсмэл учраас хүний эцэг эх, гэр бүлийн орчин, боловсрол, найз нөхөд гэх мэт гадны болон темпрамент гэх мэт дотоод хүчин зүйлүүдээс бүрэлдэн тогтдог. чамайг зоригтой юу эсвэл аймхай юу, сэргэлэн үү эсвэл ноомой юу гэдгийг темпрамент биш характер тодорхойлно.

Темпраментийг тогтоодог олон тест байдагаас хамгийн энгийнийг нь та бүгдээс асууя.

Чи театрт тоглолт эхлээд талдаа орчихсон байхад хоцроод оржээ. чиний суудал урдуур бас голоор, очхын тулд нилээд хэдэн хүнд төвөг удаж, олон хүний урдуур гай болж яваад бас бөөн хүний анхаарлыг татаж байж очих байлаа. энэ үед чи дараах үйлдлийг хийнэ.
А. Бусдын дургүйцэл, жүжигчдийн анхаарал сарнил зэргийг үл хайхран шууд л очоод суудалдаа сууна.
Б. Театрын зохион байгуулагчийг олж уулзан яаж хүмүүст төвөг удалгүй суух вэ? гэж асууна.
В. Завсарлага болохыг хүлээгээд үүдний өрөөнд тайван сууна.
Г. Одоо яая гэхэв гээд буцаад гэртээ харьна.

А. үйлдлийг хийх бол Холерик
Б. үйлдлийг хийх бол Сангивиник
В. үйлдлийг хийх бол Плегматик
Г. үйлдлийг хийх бол Миленхолик

ер нь темпрамент юуг тодорхойлж байна вэ?

Менежментийн ухаанд хүмүүсийг темпраментээр нь ямар ажилд илүү тохирхыг нь гаргасан байдаг.

Холерик бол ууртай догшин, юмыг хүчээр шийддэг түрэмгий байдаг. тархины хөөрөл ихтэй боловч саатал нь бага байдгаас ийм байдаг. эдгээр хүмүүс амьгүй юмс буюу техник, газар шороотой харьцдаг биеийн хүчний ажил хөдөлмөрт их тохиромжтой . мөн Спортод маш их амжилт гаргадаг. Ихэнх цэргийн гарамгай баатрууд холерик байдаг.

Сангивиник нь хүний арга эвийг сайн олдог, сэргэлэн, овсгоотой, хүмүүс учраас сохорын газар сохор болж, доголонгийн газар доголон болж чадах хүмүүс эд нар л байдаг. ийм хүмүүс хүнтэй харьцдаг үйлчилгээний ажил, мөн доод шатны менежер, жүжигчин болвол илүү амжилттай.

Плегматик нь их буурьтай, няхуур, удаан тайван хүмүүс байдаг. тэд баргийн юманд ач холбогдол өгдөггүй. Тиймээс дунд шатны менежер, Нябо, оператор, бичээч гэх мэт тэвчээр шаарддаг мэргэжилүүдэд амжилт олдог.

Миленхолик ууд эмзэг, мэдрэмтгий, дотоод ертөнцдөө амьдардаг, мөрөөдөмтгий, уян зөөлөн хүмүүс байдаг. Миленхоликуудаас сайн яруу найрагч, философич, Програмистууд төрдөг бөгөөд дээд шатны менежер буюу бодож боловсруулдаг ажилд хамгийн тохиромжтой байдаг. Хамгийн тэгшхэн шугамыг татдаг, хамгийн сайн төлөвлөгөө боловсруулдаг, хамгийн алсыг харж чаддаг хүмүүс миленхоликууд л байдаг. Бүх суут хүмүүсийн ихэнх хувь нь миленхолик байсан гэсэн судалгаа ч байдаг. үргэлж юманд санаа зовж, эмзэглэж, дотоод ертөнцдөө бясалгал хийж байдаг болхоор оюун ухаан нь сайн хөгжсөн байдаг. мөн мөрөөдөмтгий ургуулан бодох чадвар сайтай тул нийгэм, массын хөгжлийг урагш чирэгчид байдаг.

За өөрийнхөө темп ийг баахан магтчихлаа хэхэ. гэхдээ энэ темпраментийн нэр нь л зөвхөн монголийн хойлог нтр гэсэн үгтэй давхцсан болохоос үнэхээр милэн хойлог хүмүүс бол биш юм шүү дээ. . .

8 Сэтгэгдэлүүд:

Anonymous said...

Bi bol exnii 2 xariultiin negiig ni songox yum bna.
Tegexde 2 daxi arai bishe yadarga.
1 dexiig ni songod yaj ij baigad suuj l tarax bai

Anonymous said...

sonirholtoi niitlel bna shuu

3apaa said...

Миленхолик гэж милээн хойлог л гэсэн үг гэд байгаам даа:P Би бол хоёр дахийг сонгоно. Сангвиник бололтой. Гэхдээ сангвиник боловч таны тайлбарласнаар дотоод сэтгэлгээ бас сайн хөгжсөн гэж бодоод байдагшт. Сангвиник миленхолик хоёр зэрэгцэн орших болов уу? Хүн болгон өөрөө өөртөө ухаантай л санагддах байх тиймээ? За да би ч буруу ярьдаг хүн шүү дээ.

Erkardo said...

Энэ маш энгийн тест болохоор тийм нарийн гаргаж чаддаггүйм байлээ.

Зарим нэг үгийг алдаж бичсэн байж магадгүй уучлаарай оол.

яг цэвэр миленхолик ч юм уу сангивик хүн гэж байдгүйн гэсэн 200 гаран темперамент байдаг гэсэн шүү. энэ дөрөв л хоорондоо холилдоол янз бүрийн төрлүүдийг үүсгэдэг

Pearle Deppsu said...

би одоо тэгээд мэргэжилээ буруу сонгосон болж таарлаа л даа.

Өнөржаргал said...

Хэхэ би энэ асуултанд хариулах юм бол шууд холерик болж таарлаа л даа..Гэхдээ арай ч биш байлгүй дээ :P . Саяхан хүний нөөцийн менежментийн талаар нэг хичээлд суусан юм. Тэр хичээл дээр темпераментийн талаар ярьсан юм. Тэгээд багш меланхоликийг ярьж байхдаа меланхолик програмисттай болвол битгий алдаарай гэж наргиа болгон хэлж байсан нь санаанд орчихлоо.

Anonymous said...

After reading the post above and recalling what i studied in critical thinking back in college along with the allday everyday experiences of mine, i see myself as a neutral temperament kinda person. I was born a choleric, try my best to be a sanguine, surrounded by phlegmatic people, who indirectly inspires me all the time and last but not least i see myself as a melancholic person quite often. It must be true for many other people, but in my case, the magnitude is always overloaded. Once again, in the middle of nowhere.

Anonymous said...

sudalgaagaar niit humuusiin 60n huvi ni sangvinik 20ood huvi ni holerik 10aad huvi ni felgamatik 5. huvi ni meloholik bdgiin genlee.

thdee hun bolgond ter hun buten ter tempraturtaa orohguildee medeej busad tempratur aguulagdaj bdag....

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа