cat-right

Төвлөрөн хөгжихүй (төрөлжин хөгжихүйн үргэжлэл)

Хэд хоногийн өмнө бичсэн төрөлжин хөгжихүй бичлэгийнхээ үргэлжлэлийг амласан ёсоороо нийтэлж байна. төрөлжин хөгжихүй бичлэгт Давид рикардогийн харьцангуй давуу талын онолын дагуу манайх шиг жижиг улс аль нэг бүтээгдэхүүнээрээ дагнан төрөжиж хөгжих нь хөгжлийн маш чухал гарц байх бөгөөд энэ нь манайх шиг алслагдмал бөглүү улсад тоон хэлбэрт шилжүүлж болох бараа, ажил, үйлчилгээ байж болох талаар дурьдсан. Энэ бичлэгийг маань ЭМОС клубын Наранбаяр, МОСА ийн жавхаа нар өөрсдийн хувилбараар илүү баяжуулан, өөр өнцөгөөс харан бичсэн байна лээ. Сонирхолтой санагдсан шүү.

Америкийн баруун эргийн дагуу орших өргөн уудам хөндийд Стэнфордын их сургуулийн санаачлагаар төр хувийн хэвшлийн түншлэл (Public Private Partnership PPP) ийн дүнд нэгэн өвөрмөц хөгжлийн загвар бүрэлдэн бий болжээ. 50 иад оны Америкийн төр эдийн засгийг өргөжүүлэх зорилгоор хөл дээрээ тогтоогүй компаниудад ихээхэн хөрөнгийг зарах болсон ч үүнийг яаж дэмий хоосон салхинд хийсгэчихгүй байх вэ гэдэг асуудал тэдэнд тулгарж байлаа. Учир нь практик дээр шинээр байгуулагдаж байгаа 10 компанийн 8 нь дампуурч байсан тул ирээдүйд ашиг олох төслүүдийг бусдаас нь ялгаж санхүүжүүлнэ гэдэг тун эрсдэлтэй зүйл байв.

Харин удалгүй Америкийн төр хувийн хэвшилтэйгээ хамтран энэ асуудлыг гайхалтайгаар шийдэх загварыг бий болгон нэвтрүүлсэн нь эрсдэлийн бизнес (venture capital) хэмээх загвар байлаа. Яаж гэхээр 10 компанийг нэг дор төвлөрүүлээд тус бүрд нь 100 мянган долларын хөрөнгө оруулалт хийнэ. Тэгээд тэднийгээ нэгдсэн журмаар үйл ажиллагааг нь жигдрүүлэх дэмжлэг, туслалцаа үзүүлэн хөл дээр нь зогсоох бодлого явуулсанаар хэсэг хугацааны дараа 7 нь дампуурч 3 нь хөл дээрээ тогтон ашгаа өгч байлаа. Хэдийгээр 7 компанийн 700 мянган доллар салхинд хийссэн боловч үлдсэн 3 компани нь бусад амжилтгүй хөрөнгө оруулалтаа нөхөж, улмаар хэд нугалсан өгөөж өгч байлаа.

Энэ нь их дээд сургууль, судалгаа шинжилгээний байгууллагуудад ч ашигтай тусч байлаа. Эрдэмтдийн лабороторид бий болсон өндөр технологи, ирээдүйтэй бараа, бүтээгдэхүүнүүд энэ загварын ачаар санхүүжигдэн үйлдвэрлэлд маш амжилттайгаар нэвтэрч байсан юм.

Ийнхүү оюуны хөрөнгө, эрсдлийн хөрөнгө хоёрын хослол нь баруун эргийн энгийн нэгэн хөндийд хөгжлийн бүүм хийсэн юм. Удалгүй сэтгүүлчид энэ газрыг дэвэргэн цахиурт хөндийн (Silicon Valley) гэх болжээ.

Алдарт цахиурт хөндийн загвар цаашид улам боловсронгуй болж улс орон бүр эдийн засгийн аль нэг төрөл тэр дундаа тоон хэлбэрт шилжүүлж болох бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхдээ энэхүү загварыг ашиглах болов. Энэ загвар улам хөгжин боловсронгуй болсоор Бизнес кластер хэмээх онолыг бий болгожээ. Энэтхэгийн бангалор, Хятадын Дальяан гэх мэт олон кластерүүд толгой эргэм ашиг олж, улс орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар.

Харин манай орны хувьд барилгын материалын кластер зуун айл, Архичдын кластер өвгөнтийн хөндий л байна даа гээлүү за энэ наргиан байлаа.

Бид ч бас олон улсын жишгийг даган өөрсдийн МТ-ийн кластерийг бий болгохоор ажиллаж байна. 2002 онд Монголын МТ-ийн салбарын хөгжлийг хурдасгах зорилгоор Мэдээллийн технологийн үндэсний паркыг байгуулсан нь ихээхэн алсаа харсан ирээдүйтэй хэрэг байсан юм. Хэдийгээр гадны том кластерүүд шиг байж чадахгүй ч цаашдаа монголын тоон хэлбэрт шилжүүлж болох бараа бүтээгдэхүүний төвлөрөл, эрсдлийн бизнес, судалгаа шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургууль, иноваци, бизнесийг дэмжих төвүүд бүхий мундаг кластер болно гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Гагцхүү дээр байгаа хөгшин бурхинууд л үүнийг хир сайн ойлгож дэмжихээс хэзээ гэдэг шалтгаална.

50 тэрбумыг Ямаанд өгөх эсвэл энэ мөнгөө МТ-ийн кластер байгуулж эрсдлийн хөрөнгийн фонд, аутсорсингоор ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэгт зориулах хоёрын гарах үр дүнг бараг харьцуулашгүй бизээ.

7 Сэтгэгдэлүүд:

Pearle Deppsu said...

аанхаан

3apaa said...

Зул сарын баярын мэнд хүргье! Сайхан баярлаарай!

Erkardo said...

Дэпсүд: аанха
Зараад: Баярлалаа чичас шинэ оноо сайхан өнгөрүүлээрэй

D.Enkhbat - Д.Энхбат said...
This comment has been removed by the author.
D.Enkhbat - Д.Энхбат said...

Угаасаа одоогийн IT-гийн хөгжил дээрээс нээх хамаарахгүй явж ирсэн. Заавал ч үгүй дээрээс юм харах шаардлага байхгүй бөгөөд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглах л хэрэгтэй. Дээрээс дэмжвэл улам бүр сайн биз. :D

Erkardo said...

Тийм шүү. бид хатуу дэд бүтэц буюу кабель татах, компьютержүүлэх гэх мэт зүйлүүдэд түлхүү анхаараад гол зүйл болох програм хангамж, мэдээллийн технологио орхиод байх шиг. гэхдээ төр засгаас энэ байдлаа олж хараад цаашид анхаарах талаар бодлого боловсруулж байна, удахгүй байдал өөр болох байх гэж найдаж байна

Наранбаяр said...

Zuun ail yah argagui mun. Gehdee tuunees tom cluster ni Ereen bna. Sonirholtoi bichleg bna. Shine onoo saikhan ugtaarai.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа