cat-right

Өөрчлөгднөө гэж . . .

90 ээд оны залуусын шүтээн, бүх цаг үеийн хамгийн шилдэг хөвгүүдийн хамтлаг маань ийм л байждээ найзуудаа. Ялангуяа тэр Nick-ийг хараарай кк. Howie гоцолдог байсан байгааз. за тэр стиль нтр бол ёстой татаагаа хаячина. Анхандаа NKOTB-ийг л дууриаж гарч ирж байсан бололтой.

BSB, Get Ready, 1993



Энийг бас үзээрэй. 80 аад оны стилиэс boyband уудын шинэ үеийг эхлүүлж буй шилжилтийн үе нь ч юм уудаа. Үүнээс ердөө хоёр гуравхан жилийн дараа гэхэд тэд хаа байсан монголыг хүртэл байлдан дагуулчихсан, мань мэт шүтэж амьдарцан байсан гэхээр... Би лав хэрвээ ийм стильтэй байх үед нь үзсэн бол тийм ч их таалахгүй байх байсан байхдаа.

BSB, Loverboy, 1993



Хэдийгээр эд нар алдарт Битлизийн амжилтыг эвдэж дэлхийн шилдэг таван цомгийн нэгийг гаргаж байсан ч хөвгүүдийн хамтлагийг үүсгэн байгуулагч нь яах аргагүй New Kids on the Block юм.

NKOTB, Tonight 1990.




Миний санахаар Камертоны хамгийн анхны клип нь энэ байх гэж санаж байна. Монголын бүх цаг үеийн хамгийн шилдэг хөвгүүдийн хамтлаг шүү дээ эд чинь (хэн ч маргахгүй байх) Өөлгий өөлгий.

Camerton, Maamuu naash ir, 1996.



Камертон ч үнэхээр Монголыг байлдан дагуулж байсан даа. гэвч бас л анхдагч нь биш юм. Монголын хөвгүүдийн хамтлагийн анхдагч бол яах аргагүй сүнс хамтлаг байх нь эргэлзээгүй. 1991 онд бүжгийн хамтлагаар байгуулагдаж байсан Сүнсийнхэн 1994 оноос дуулж эхэлсэн. 95 онд анхы цомогоо гаргаж, бас тоглолтоо тавьж байсан.

Анхных нь ХИТ дуу "Чи хуурамч" нь 95 он гэхэд ХИТ болчихсон байсан. Даанч клип нь олдсонгүй хэн нэгэнд байвал шэйрлээрэй. Харин энэ дууг оллоо. хэдэн онд гарч байсаныг нь мартаж.

SUNS, Ohin zursan ni,



90 ээд он ч үнэхээр хөвгүүдийн хамтлагийн үе байж дээ ...

7 Сэтгэгдэлүүд:

Зэлмэ said...

сонин л юмдаа, би камертоныг илүү мэдэж байсан санагдаад байхын, сүнс ийн дэргэдүүр өнгөрөх охин чамайг гээд байдаг дуу чинь дараа нь гарсан ш дээ, эрка бодвол эрдэнэтийнх бололтой тэгээд сүнс-ээ рекламдаад байна уу үгүй юу.

Хэрвээ анх байгуулагдсан энэ тэр дээрээ тулах юм бол "Титэм", "Шигтгээ", "Айзам" гээд л байгаашдээ.

Erkardo said...

Зэлмэ:

NKOTB ийг анхдагч гэдэгтэй маргахгүй байх тийм үү? тэгвэл түүнээс өмнө Битлз, Абба гээд хамтлагууд байсан шүү дээ. Жинхэнэ boyband гэдэг утгаараа бол дэлхийд NKOTB, Монголд Сүнс шүү би бүр баталж чадна. Титэм шигтгээ эднүүс бол boyband үүд биш...

80 аад оны сүүл 90-ээд оны эхээр NKOTB хүчээ авч байсан түүнийг дууриаж олон хамтлагууд гарч ирсэн, Take That хүртэл NKOTB -ийн UK хувилбар нь шүүдээ. продюсарласан хүмүүс нь ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. тэдний нэгэн адил Сүнс ч бас NKOTB-ийг дууриан гарч ирсэн.

Вики ах хэлэхдээ Boyband гэдэг нь 4-5 залуухан хөвгүүд бүжиглэхийн зэрэгцээгээр Поп урсгалаар дуулдаг, өөрсдөө хөгжимддөггүй панаграм дээр дуулдаг тийм хамтлагийг хэлнэ гэж байна лээ. Камертон чууд чинь харин өөрсдийгөө Boyz II Men гэдэг шдээ. тэднийг харин R&B хамтлаг гэж нэрлэдэг.

Би чухам үнэнийг өгүүлсэн бөлгөө аль нэгийг нь рекламдах хүсэл байгаагүйг эрхэм анд болгоогоорой хэхэ. ;)

3apaa said...

Сар шинэдээ сайхан шинэлээрэй! Үхэр жилдээ арвин их амжилтыг тосон аваарай гэж ерөөе!

Anonymous said...

Сүнс нээрээн олуулаа байхдаа гоё байсан шүү. Отгоо, Займаа билүү ( Жаргалсайханы хүү чинь?) нартай олуулаа бүжиглэдэг байсан үе бол... Даанч удаагүй тэгээд салаад тараад бараг сураггүй болох шив дээ.

Эркардо, xvv -гийн блог дээр (Логикийн алдаатай Ертөнцийн Эзэн) бичсэн сэтгэгдэлийг чинь уншсан. Чамтай яг санал нэг байна. Тэгээд бичээд өгөөч гээд гуйсан юм шиг миний санааг гаргасан байна лээ шүү,
Merci

Jenni said...

yoo ta yasan goy duunuud olood tavichihsan yum be? odoo sonsood untaj uguhgui shd :P

Anonymous said...

õººðõºí, æîîõîí þì ãàäðàëäàã õ¿¿õýä áàéíà. õºâã¿¿äèéí õàìòëàãèéí ò¿¿õ ÿðèâàë JACKSON5/ PARLIAMENT/ NEW EDITION/ Spandau Ballet / ãýõ ìýò îëîí õàìòëàãóóäûã äóðäàõ õýðýãòýé ø¿¿!!! äýëõèéä ÿã óòãààðàà ýõýëæ íýðä ãàðñàí íü New Kids On The Block. ìîíãîëîîñ Шигтгээ ã õ¿ì¿¿ñ ìýääýãã¿é áîëîõîîñ óòãààðàà boyband áàéñàí þì ø¿¿!!! àíõààðàë òàâèñàíä ãÿëàéëàà.

edoncadd said...

Las Vegas Casino & Resort Review
The best Las Vegas Casino & Resort in Las Vegas is 여수 출장마사지 your 성남 출장샵 choice of 목포 출장마사지 table games, video poker, live entertainment, and more. 안양 출장마사지 Get great rates on  Rating: 3 · ‎Review 수원 출장샵 by Derek Stevens

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа