cat-right

Ерөнхийлөгчийн үүрэг яг юу юм бэ?

Энэ сэдэвээрээ хэн нэгэн хүний тухай ярихыг хүссэнгүй. Тогтолцоог ярья гэж бодлоо.
Бид өнөөдөр ардчилсан, парламентийн засаглалтай бүгд найрамдах улсад амьдарч байна. Төлөөллийн ардчилалыг хирэндээ л дажгүй бий болгочихсон. энэ нь бидний хувьд алт, зэс, уранаас ч илүү баялаг юм. Тэгвэл ийм нийгэмд Ерөнхийлөгч гэх энэ институцийн гол үүрэг нь яг юу юм болоо? Бид ерөнхийлөгчийг сонгохдоо яг юуг нь харж сонгох ёстой юм бэ?

Санал бодлоо хуваалцацгаая.

Миний хувьд хүнийг харж биш тогтолцоог харж сонгоосой гэж хүсч байна. Өнгөрсөн хугацаанд манай улсын ерөнийлөгчийн гол хийх ёстой БАЙСАН зүйл бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын тэнцвэртэй байдлыг хангах, улс төрийн тавцанд ч тэр эгэл амьдралд ч тэр тэгш, шудрага, ил тод байдлыг бий болгох, Монгол Улсад шудрага шүүх, хууль хэрэгждэг системийг бий болгох юм. Зам барих, өр шийдэх, сая таван зууг амлах бол үнэндээ УИХ, ЗГ-ын үүрэг байлтай.

Харамсалтай энэ бүгдийн аль нь ч Монголд хэрэгжээгүй гэдэгтэй бүгд санал нийлэх байхаа. Сонгууль гэж яагаад байдаг юм бэ? Социалист нийгмийн үед ч сонгууль байж л байсан. гэхдээ зорилго нь шал ондоо. Социализмийн үед зүгээр жүжиг байсан бол ардчилсан нийгмийн үед хариуцлагын тогтолцоо маягаар хэрэгждэг. Ардчилсан нийгэмд үүргээ гүйцэтгэж чадаагүй ард түмний төлөөлөгч сонгогдох ёсгүй. Үүний ч ачаар төрийн тэргүүнд гарсан этгээд өндөр байна уу намхан байна уу, авилга авсан уу үгүй юу, ажилсаг байна уу яриасаг байна уу аль нь ч бай дахин сонгогдохын тулд өөрийн эрхгүй хариуцлагатай ажиллахаас өөр аргагүй болдог.

Бүгдээрээ ийм тогтолцоог Монголдоо бий болгоцгооё. Энэ бол 1000 хувь биднээс шалтгаална. Түүнээс биш Их хуралд байгаа76 ямаа эсвэл урт богино, шар ногоон дээлтэнгүүдээс хамаарахгүй гэдгийг сайн ойлгоосой гэж чин сэтгэлэээсээ хүсч байна. Үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа институцид лааз өшиглүүлж хариуцлагыг нь тооцож байя. Гүйцэтгэж чадаж байгаа этгээдэд итгэл хайрлаж, дахин дөрвөн жилийг бэлэглэж байя.

Монгол орон мандан бадраг.

7 Сэтгэгдэлүүд:

Anonymous said...

Elbegeeg songoy l geed baigaa yum bainash dee. Elbegee garahgui baihaa gej aij baina. Mongolchuudiin mass heseg ni Enhbayariig l songono doo. Ted eronhiilogchiig Haan gej oilgodog uls. Buren erhet buhniig chadagch haan gej oilgodog humuus shuudee. Ted Enhbayariig l songono. Odoo yaaya gehev bidnii baij baigaa tsarai ter l baina shdee

3apaa said...

Санаа оноо сайхан нийлж байна. Энэ удаагийн сонгууль даанч сэтгэлд нийцэхгүй 2 хүн байгаад байна л даа. Би болбаас хүнд нь биш чиг шугаманд нь, зорилтод нь санал өгнө. Элбэгдоржийн төлөө биш Ардчилалын төлөө саналаа өгнө. Ардчилсан намын төлөө биш Ардчилалын төлөө саналаа өгнөө.
No More Socialism!!!
No More Fucking Corruption!!!
No More Killing!!!

Anonymous said...

Zuv zuil bichjee, sanal neg bna. Minii huvid Elbegdorjiig garasai gej bodoj bna. Enkhbayariin hiisniig hiihgui, hiigeeguig ni harin hiine gej naidaj bga.

Дамдаа said...

Элбэгээ бол ялна, даанч Энхбаяр гарна л гэж бодож байна даа, би лав. Тэр таван хүний амь улаан цагаан хэтэрхий луйварыг жаахан хааж мэдэх л байх, гэхдээ л арай чүүгээр л бамбар ялна биз.

Erkardo said...

Анони-1 Элбэгээг сонгоё гээгүй ээ. харин хүмүүст яаж ойлгуулах вэ. үүргээ гүйцэтгэж чадкүү байгаа хүнийг яагаад дахиад сонгох гээд байгаам болдоо.
Зараа: харин тихх. Ил тод байдал мандтугай.
Анони-2 тэгээсэй гэж найдаж байна. хэрвээ тэгэж чадкүү бол дахиад л лааз өшиглүүлнэ дээ муу хогийг.
Дамдаа: Ганцхан энэнд л би санаа зовоод байгаан.
манай Монголчууд тэнэг бишээ. ойлгож л байгаа. даанч луйвар гэж аймаар л юм байгаад байгаан. дэпсү гийн хэлдэгээр луйвардаад луйвардаад барсангүй гэтэл нь саналаа өгөх хэрэгтэй.

MW said...

Yostoi unen.

Anonymous said...

Гүйцэтгэх байгууллага нь үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг юугаар хэмжих вэ. Хэн хэмжих вэ. Мэдээж иргэдийн хөдөлгөөн биш зарим талаараа шууд ард түмэн ч биш. Одоо ч манайд юм л бол утга учиргүй ард түмэн л гэдэг болж. Ард түмэнд засгийн эрх, ард түмэнд эрх мэдэл ч гэж байх шиг. Гол нь үүнийгээ зөв ойлгох хэрэгтэй. Хуулийн дагуу иргэдийн төр дэх оролцоо ямар байх вэ гэдэгээ мэддэггүй. Үүний тулд хүмүүсийн сэтгэхгүй өөрчлөгдөх хэрэгтэй. Зүгээр л хоосон шударга ёс яриад хууль зөрчөөд байдаг. Иргэдийн хөдөлгөөн гэж нэрлэсэн ард түмэн, шударга ёс гэж орилсон хэдэн хүмүүс манайд хамгийн хортой байгаа юмдаа. Юмаа ойлгоогүй эсвэл буруу ойлгочоод хүмүүсийн толгойг угаагаад л орой болгон тв ээр балайраад. Хүмүүсийн дундаас хууль ёсоор сонгогдсон жинхэнэ иргэдийн төлөөллийн ажлыг хийлгэхгүй хүмүүсийн тэдэн рүү турхираад л өмнөөс нь гүйгээд өгье гэж байх гудамжны рекетчингүүд юмдаа. ЗГ зөв ч бай буруу ч бай шийдвэр гаргах гэж л сонгогдсон. Түүнээс заавал зөв шийдвэр байнга гаргах боломжгүй. Үүндээр нь л иргэдийн хөдөлгөөнүүд шударга ёс энтэр гэж балайран тоглолт хийгээд зарим нь ч хэн нэгнээс нь мөнгө авчаад харайлгаж явдаг байх юм.
Ерөнхийлөгч, ЗГ, УИХ нь ямар ямар үүрэгтэй байдаг вэ гэдгээ ойлгодог болтол бас их хугацаа хэрэгтэй юм шиг байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа