cat-right

Менежер Мэргэжилтэн хоёрын ялгаа

Би бизнес инкубатор буюу өндөгөн компаниудыг бөөнөөр нь цуглуулж бойжуулан дэгдээхэй компани болгодог төрийн тусгай орчинд ажилладаг. Нүдэн дээр минь компаниуд үхэж ч байна сэхэж ч байна. Уг нь бидний үүрэг тэднийг бүгдийг нь амьдруулах. Чөлөөт эдийн засгийн орчинд 10 жижиг бизнесийн 8 нь дампуурдаг бол манай "бүтээдэхүүнүүд"-ийн 2 нь л дампуурсан. Өөрөөр хэлбэл манай инкубаторын 10 өндөгний 8 нь дэгдээхэй болдог гэсэн үг.

Гэхдээ. эдгээр өндөгүүд цаашид тахиа болох ёстой. харамсалтай нь тахиа болсон нь бараг байхгүйтэй адилхан. Орчин үед бизнесүүд үргэлж хөгжиж дэвжиж байхгүй зогсонги байна гэдэг нь өөрөө мөхөл гэсэн үг.

Компаниудтай тулж ажиллан ажиглалт хийгээд явж байхад дөнгөж байгуулагдсан компаниуд ерөнхийдөө нийтлэг алдаа гаргадаг нь ажиглагдсан.

Тоочвол маш олон л доо гэхдээ хүний мууг дэлгээд яахав хамгийн ноцтойг нь тайлбарлаж гол сэдэв рүүгээ орьё.

дөнгөж байгуулагдаж байгаа компаниуд ихэвчлэн 3-6 ажилтантай байдаг. захирал нь ихэвчлэн тухайн салбартаа сайн мэргэжилтэн байх бөгөөд менежмент гэдэг үгнийхээ утгыг ч бүрэн ухаараагүй байдаг. ухаарсан ч нээх ач холбогдол өгөхгүй. Үнэндээ тэд "талх"-ыг улам илүү амттай (талхаа хийх явцдаа ганцхан өөрөө л амтлана, тэр талхыг худалдаж авах хүмүүст таалагдах эсэх нь падлий ч байхгүй) хийх тал дээр л бүх анхаарлаа хандуулдаг болохоос талхыг яаж хүмүүсийн хорхойг хүртэл гоё харагдуулах вэ? яаж богино хугацаанд бага зардалаар олон талх хийх вэ? яаж талхаа хурдан борлуулах вэ? яаж талхыг хурдан түгээх вэ? гэдгийг ор тас мартдаг.

Энэ нь ч аргагүй юм. тэд чинь бүхнийг чаддаг бурхад биш шүү дээ. гэхдээ л бизнес гэдэг бол ашиг олохын төлөө үйл ажиллагаа байдаг. тэд ширэнгийн хууль үйлчилнэ. хамгийн хурдан гөрөөснөөс хурдан гүйхгүй бол өлсөж үхнэ. тэхээр эдгээр асуудлуудыг бүгдийг нь мэдээд хийж чадахгүй юмаа гэхэд ядаж чаддаг хүнээр нь хийлгэх хэрэгтэй.

Баабар ах ингэж бичсэн байна л даа

Сайн багшийг захирал, сайн эмчийг эмнэлэгийн дарга болгож ирсэн олон жилийн архагшсан шалгуур үзүүлэлтийн инерци. Мэргэжилийн ажлийг удирдлага менежмент, эдийн засаг зах зээлтэй хольж буюу нэгтгэж ойлгож ирсэн гажиг. Уулын инжинер, уурхайн нягтлан Оюу толгойн менежмент худалдааг мэдэмхийрэн тайлбарлаж хэдээр өгч авалцахыг нь заана. Үүнээ тусгаар тогтнолтой нягт уялдуулан холбож янаг царайлна.

Яг л голыг нь олоод хэлчихсэн байгаа биз? энэн дээр л мэргэжилтэн болон менежерийн ялгаа харагддаг.

Мэргэжилтэн гэдэг бол тулгатын тодорхойлсоноор нарийн бөгөөд гүнзгий хүмүүс юм л даа. өөрөөр хэлбэл нэг салбарыг нарийвчилан сонгон авч гүнзгийрүүлэн судалдаг хүмүүс (эмч, хуульч гэх мэт) харин менежерүүд гэдэг бол манай бизнесүүдийн дийлэхийнх нь төсөөлдөг шиг нарийн бичиг, борлуулагч, харилцагчийн үйлчилэгч нар ердөөсөө ч биш. тэд manage буюу удирддаг хүмүүс юм. ингэхдээ захиргааддаг биш, төлөвлөдөг, зохицуулдаг, зохион байгуулдаг, идэвхижүүлдэг, хянадаг улсууд юм.

Тэхээр компаниуд хамгийн эхлээд менежер болон мэргэжилтнүүдийн ялгааг сайн гаргаж ажил үүргийн хуваарийг нь зохионх нь тун чухал юм. ялангуя захирал болон удирдах албан тушаалтанууд дээр.

6 Сэтгэгдэлүүд:

D.Enkhbat - Д.Энхбат said...

Arai gej comment bichlee, comment bichihed arai hyalbar bolgohiig bodooroi. Saikhan bas uneniig bichij.

Erkardo said...

hi. enkhuushee. zuvulsund bayarlalaa. bi yag teriig amar bolgoh geed scripttei notsoldood suuj bailaa minii chadal hurdeggui ee :( tuslaach help sos kk

Anonymous said...

hi, ih taalagdlaa, amjilt'

Anonymous said...

sain uu?

Anonymous said...

ийм юм хаа сайгүй л байна даа удахгүй ойлгоцгоох байхдаа

Anonymous said...

taalaglaaa yalanguya design ni... ulam arivjuulaarai ok

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа