cat-right

Миний шүлэг

Хайр гэдэг үгийг хамаагүй битгий хэл

Харсан болгондоо цацаж,

Хаа сайгүй сараачиж

Хаялж явах үг биш шүү тэр чинь

Занг нь таниагүй байж өнгөнд нь хууртаж

Замыг нь мэдэхгүй байж дагаж зовов !

Төөрөг ч юмуу, Тохиол ч юмуу

Төгсгөлийг нь мэдэхгүй бол бүү амла

Догдлол чинь хоромхон хугацаанд алга болж

Доголон нулимстай шаналал үлдээдэг юм

Итгэл өчүүхэн зүйл дээр бий болдог ч

Эргээд түүн шигээ хурдан алдардаг юм

Хүсэл харин хязгааргүй байдаг

Хүмүүний чадлаас ч хэтэрсэн байдаг

Өнөөдөр чамд таалагдаж байсан бүхэн

Өнөд тэр хэвээрээ байхгүй гэдгийг сана!

Хайр л зөвхөн хувирашгүй байдаг юм

Хан хорвоог тэр л чимдэг юм

Насан турш үл хувирах сэтгэл гэж бий

Нандигнаж явах эрхэм харьцаа гэж бас бий

Харж яваад л алдчихдаг болхоор

Хамгийн хэцүү нь түүнийг таних байдаг

Ганцхан удаа л амьдрах болохоор

Гайхамшигт хайрыг л олж аваарай

Хайр гэдэг үгийг хамаагүй битгий хэл

Харсан болгондоо цацаж,

Хаа сайгүй сараачиж

Хаялж явах үг биш шүү тэр чинь

2006.04.04

1 Сэтгэгдэлүүд:

Uka said...

Goe shuleg bn.Gaixamshigt xairiig olj awaarai.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа