cat-right

АУТСОРСИНГООР АЖИЛЛАХ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

Монгол улсын төрөөс МХХТ-д тулгуурласан эдийн засгийн өсөлтийг бий болгох зорилгоор монгол хүний оюуныг арилжих буюу гадаад аутсорсингийн үйлчилгээг хөгжүүлэx ажлын хүрээнд 2008 онд аутсорсингоор ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэх, аутсорсинг хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газраас Мэдээллийн технологийн үндэсний паркын боловсруулсан Аутсорсингоор ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэх, аутсорсинг хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмын төсөлд Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг холбогдох байгууллагуудын санал болон шаардлагатай өөрчлөлтийг оруулан Засгийн газрын хэрэг эрхлэх газарт батлуулахаар хүргүүлээд байна.
Аутсорсингоор ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлын хүрээнд дор дурьдсан чиглэлээр сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнд:
· Мэргэжилтнүүдийн япон хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалт
- Системийн инженер
- Инженер
- Комуникатор рчуулагч - зохицуулагч/
· Мэдээллийн технологийн төслийн менежемент /сургагч багшийн сургалт/
· Мэдээллийн технологийн төслийн менежемент
· Гүүр системийн инженер
· Програмчлал
· Мэдээллийн технологийн инженерийн суурь мэдлэг /сургагч багшийн сургалт/
· Мэдээллийн технологийн инженерийн суурь мэдлэг
· CAD/CAM програмын сургалт
· График дизайн, дижитал контент
· Өгөгдөл боловсруулалт
Аутсорсингоор ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэх, аутсорсинг хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам ойрын хугацаанд батлагдвал дээрх сургалтуудын хөтөлбөрийг 4-5 сард боловсруулах бөгөөд сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг томилон ажиллуулахад бэлтгэж Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын консерциум болон Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооноос ажлын хэсэгт оруулах экспертүүдийн саналыг авч байна.
Түүнчлэн нээлттэй тендер зарлаж сургалт явуулах аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулахтай холбогдуулан тендерийн материалыг боловсруулахын тулд холбогдох хууль, эрх зүйн бичиг баримт болон загвар материалыг судалж байна.
Мөн Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооноос сургалтанд оролцогчдыг удахгүй бүртгэж эхлэх бөгөөд сургалтанд хамрагдагсадтай байгуулах гэрээний загварыг бэлтгэж эхэлжээ.

0 Сэтгэгдэлүүд:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа