cat-right

Хугарсан биш завшив

Гараа хугалаа хаяцоон. гуга гийн хэлдэг шиг унтаа 4 жил, гацаа 4 жил нь дахиад л үргэлжилэх нь гээд чулуу юугаа бариад ху намтай үзэлцсийн яадгийн. кк. нээрээ яг үнэндээ алдагдсан саналынхаа төлөө биш алдсан бөмбөгнийхөө төлөө тэмцэж байгаад хугалсымалдаа.

энэ гар чинь их амархан хугардаг золиг юмаа. зүлгэн дээр хальтирж унаад гараараа тулаал хуга. би эхэндээ тулгачихлаа гээд хүн амьтанаар татуулкээд инээж ханиагаад байсан эмч дээр очоод загнуулсышд.

- эмчээ татаад өг тулгачихлаа
- юун татах хугарцан байна
- өө золиг 2 яс нь хоёулаа юу?
- үгүй э нэг нь
- өө ашгүй агшүй хэхэхэ ха ха
- юун хачин нөхөр вэ гар чинь хугарчаад байхад

тэгээд хоёр эрэгтэй эмч эвэнд нь оруулкээд татаад мушигаад л гол тасалчих шахав.

Харин ингэж хугарсаны буянаар амьдралдаа анх удаа акт авж үздийн байна. ер нь сүүлийн 6 жил олигтой ч амарж үзээгүй юм билээшдээ. тэгээд гэртээ хийх юмгүй зөнгөртөж байхаар гээд хувийн ажлуудаа амжуулж эхэллээ. хэдэн сар хийх гээд чадкүү байсан мастерийн ажлынхаа судалгааны төлөвлөгөөг хийж хэдэн ч жил мөрөөдөж явсын бүү мэд газартай болж авлаа. бас ч гүй хажуугаар нь блогынхоо дизайныг өөрчлөөд бичлэг мичлэг хийгээд байгаамаа... баахан юм бясалгаад гүн ухаантан болох шахав. ирээдүйнхээ зорилгыг тодорхойлж ч байх шиг.

өрөөсөн гартай ч гэсэн их юм амжууллөө. үе үе гараа хугалаад байдаг юм билүү ч гэж тэнэгтэв. гэхдээ энэ бүгдээс дүгнэхэд хүн ер нь өөртөө цаг гаргаж баймаар юм байлээ. өөрийнхөө төлөө жаахан цаг гаргаад байхад их л үр дүнтэйсэн дээ.

нэг үг байдагшдээ залхуу эсвэл ажилаа зохицуулж чаддаггүй хүмүүс л завгүй байдаг гэж.

4н жилд өрөнд баригдсан ажилгүй нэгнээс саятан болж чадсан Бодо Шефр бичихдээ хүн өдөр бүр долоо хоног бүр өөртөө зориулсан цаг гаргаж байх ёстой гэсэн байдаг. энэ нь ирээдүйд хийх ажил явах замналынхаа чигийг бодож, аль болох дөт, хялбар бас сайхан зүйлд хүргэх замаа олж авахад тустай билээ.

Тиймээс эрхэм уншигч анд минь заавал над шиг гараа хугархыг хүлээлгүй өөртөө цаг гаргаж байгаарай.

7 Сэтгэгдэлүүд:

Anonymous said...

Хугарсан биш завшив байхдаа ч яах вэ. хаха хурдан эдгэхийг ерөөе

Anonymous said...

Завгүй байх тусам их ажил амжуулдаг тал ч байдаг шүү.

Anonymous said...

кэкэ нээрээ үнэн шүү. би бас эмлэгээс гараад гэртээ хэвтэхдээ их олон төлөвлөгөө гаргасан. одоо бага багаар хэрэгжүүлнэ гэж боджаа :D

3apaa said...

Нэр хугарахаар яс хугар гэдэг шиг юм болсон бол баатар эр юмдаа гэж... Хөгшин нь амралтаа аваад завтай зараа болчихсонштээ хэхэ... Дизайн чинь гоё болж байшүү.

Мика /美香/ said...

Хэхэ, сааайхан сайхан..
Тэр амчтэй хэсэг үнэн инээдтэй наасан. Баахан инээлээ штэ.

Anonymous said...

yagaad ch yum medekhguiee зүлгэн дээр хальтирж унаад гараараа тулаал хуга. ene hesgiig unshikhaar l ineed hureed baikhiin.... (sorry)

Наранбаяр said...

Өөртэйгөө ярих хэрэгтэй. Дотор хүнтэйгээ ярьсан хүн хүчирхэг нэгэн болдог гэж нэг ухаантан надад хэлсэн юм. Гэтэл өдөр тутмын жижүүрийн ажилд дарагдсаар нэг л мэдэхэд өөрийгөө мартсан байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа