cat-right

Та мөрөөдлөөсөө илүү дурсамжтай юу? Дурсамжаасаа илүү мөрөөдөлтэй юу?

Одоо дэлхий дээр нэг номер байр сууриа алдаагүй байгаа улс бол америк. тэдний ингэж үргэлж тэргүүлж хөгжиж байдгийн нууц нь америк мөрөөдөлд нь байдаг юм шигээ. америк хүн бүхэнд дурсамжаас нь илүү мөрөөдөл байдаг. яагаад гэвэл тэдэнд дурсаад байх түүх үнэндээ байхгүй юм чинь.

альваа хүн мөрөөдөх тусам хөгжинө. харин өнгөрсөнөөрөө амьдараад байвал юу болох нь тодорхой. Хэрвээ дурсамж чинь мөрөөдлөөсөө илүү бол та уруудаж яваагийн шинж гэнэ шүү.

Монголчууд бид үнэндээ дэндүү их дурсамжтай. энэ дурсамжууд маань агуу түүх л дээ. бид цагтаа дэлхийн номер нэг улс байлаа.... үнэн боловч энэ нь түүх буюу дурсамж юм. бид үүнээ марталгүй бахархалаа болгон зүрхнийхээ гүнд хадгалж явах учиртай байх.

Бид бүгдээрээ ингэж ярьдаг шүү дээ. социализмын үед гүээ мөн сайхан байжээ... би бол дэлхийн талыг эзэлж байсан чингис хааны удам байна гэж ирээд л ... гэтэл ирээдүйгээ, мөрөөдлөө ярьж байгаа хүнтэй би тун цөөхөн тааралдаж байсан даа. тэхээр бид мөрөөдлөөсөө илүү дурсамжтай бололтой.

гагцхүү мөрөөдөгч нар л хүн төрлөхтний хөгжлийг урагш нь чирч байдаг гэсэн үг байдаг. Мөрөөдөл бүхэн сайхан байдаг. сайн сайхан гэрэл гэгээрүү тэмүүлсэн байдаг. мөрөөдөх тусам ихийг хүсэж, зорилготой болдог. Мөрөөдөл бол чиний хүсдэг ирээдүйд өөрчлөгдөх амьдарлын чинь дүр зураг. тийм дүр зураггүй хүн хүссэн ирээдүйдээ хүрч чадахгүй

Харин та мөрөөдлөөсөө илүү дурсамжтай юу? Дурсамжаасаа илүү мөрөөдөлтэй юу?

МӨРӨӨДӨЦГӨӨЕ ЗАЛУУСАА !!!




5 Сэтгэгдэлүүд:

Badka said...

Мөрөөднөө гэдэг ирээдүйгээ харж явнаа гэсэн үг. Сайхан бичлэг байна.

Мика /美香/ said...

Тийм шүү. Бид ихийг мөрөөдөж, хүсэх хэрэгтэй. Тэгж байж л ирээдүйгээ бүтээж чадна. Түүхийг бол зүгээр л мэдэж байх хэрэгтэ, харин ирээдүйг бид бүтээж ёстой..

Ёстой сайхан бичлэг байна.

D.Enkhbat - Д.Энхбат said...

Өнгөрсөнөө байнга дурсаад явж болохгүй нь үнэн. Гэвч хэтэрхий мөрөөдөөд явбал бас баларна. Тийм учраас өнгөрсөнөөс хэрэгтэй аван, ирээдүйд юу хийхээ төлөвлөн (мөрөөдөн) яг одоогоор амьдрах хэрэгтэй.
Энэ бол миний бодол бөгөөд энэ заавал ч үгүй үнэн байх албагүй болохыг залуучууддаа анхааруулмаар байна. :D

D.Enkhbat - Д.Энхбат said...

Тийм болохоор өөрөө юу зөв гэж бодож байна тэрүүгээрээ явах хэрэгтэй.

Наранбаяр said...

Энэ нээрээ ЭМОС чууд цуглан, 11 сарын 26-нд улс тунхагласны баяраа тэмдэглэж байхад өөрийн чинь ярьж байсан зүйл байна. Надад бас их сэтгэгдэл төрүүлсэн шүү.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа