cat-right

Яст мэлхий ба гөрөөс

Гөрөөс яагаад тэгж хурдаараа гайхагдаад байхад яст мэлхий дэлхийн хамгийн удаан амьтадын нэг байсаар байдаг юм болоо гээл бодоод байсан чинь тэр яст мэлхийний хуягнаас л болжоогоом байлээшд. даахгүйдээ биш л дээ. гол нь бөх бат зузаан хуяг нь түүнийг ямар ч аюулгүй болгочиж байгаан. тэхээр хэн тэгэж хурдан гүйж харайж ядарж лайтахыг хүсхэвдээ. тэгээл лазагнаж гэвтсээр байгаал энэ.

Харин хөөрхий муу гөрөөсөнд хуяг байтугай зузаахан арьс ч байхгүй болохоор дайсан их бий. арслан, бар, ирвэс, шилүүс, чоно тээд өнөө муу хүн чинь хүртэл түүнийг идкээд шүлэнгтээд дайрчина. хурдан л гүйхгүй бол умаа хум болно. хөгшин эмгэн ч гэсэн айснаасаа болж 2 метр өндөр хашаан дээгүүр харайж байхад гөрөөс ийм хурдан болохоно аргагүй биздээ.

Хувийн болон төрийн өмчит байгууллагууд үүнтэй яг адилхан. төр бол устаж, дампуурч алга болох аюул тун бага байдаг цор ганц субьект. тэнд сайн ажиллах шаардлага нээх байхчгүй. муу ажиллаа гээд шийтгүүлэхгүй, сайн ажиллаа гээд шагнуулахгүй юм чинь хэн тэгэж үхтэлээ ажиллаж өөртөө үйл лай хураахав дээ. манай төр чинь муу ажилласнаасаа болж биш шал өөр юмнаас болж татан буугддаг сонин гаж бүтэцтэй машин шдээ.

Харин хөөрхий муу хувийн компаниудад бол аюул ихээ. татвар, зээлийн өндөр хүү, өрсөлдөгчид, элдэв янзын гадаад давагдашгүй хүчин зүйлүүд, хүний нөөцийн дутагдал дээр нь төрийн хүнд суртал, авилгал, хээл хахууль гээд түмэн зүйлийн аймшигууд. сайн л ажиллахгүй бол бас л чад.

Ийм л болохоор өнөөдөр соёлт хүн төрлхтөн коммунизмээс татгалзаж ардчилалыг сонгосон юм. Тийм ч учраас төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засаг руу шилжсэн. үүнээс л үүдэж өмч хувьчлал, менежментийн хувьчлал, төвлөрөлийг сааруулах, ДНБ нд төсвийн эзлэх хувийг багасгах, төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагуудад шилжүүлэх, төр хувийн хэвшилийн түншлэл гэсэн үгнүүд гарч ирсэн юм.

Сүүлийн 10 жилийн дундажаар авч үзэхэд манай улсын ДНБ-д эзлэх төсвийн зардал 40 хувь даваад байгаа нь монголын төр эдийн засгийнхаа амьдралд хир их оролцдогыг харуулж байна. одоо тэгээд дээрээс нь бүх уурхайгаа улсын мэдэлд авахын гэсэн мэдкүү.

Гүэ ер нь ингэхэд бид чөлөөт эдийн засагтай ардчилсан улсад амьдарч байна гэж хэлж болжынуу таминээ ?! би лав яст мэлхий шиг биш гөрөөс шиг л давхимаар байна шүү...

5 Сэтгэгдэлүүд:

Foreign language said...

Ёстой үнэн. Хувийн жижиг компаниуд хурдан байж л оршин тогтнож байна. Цаашдаа ч үргэлж тийм байна биз. Өчүүхэн төдий зогсход л арслангын аманд орно...

Anonymous said...

Яг л байгалийн шалгарал, хатуу ширүүнийг давна гэдэг шиг дөнгөж төрж буй компаниуд нийгэмд тогтнож үлдэнэ гэдэг бол амжилт байх шүү.
10 компани тутмын 8 нь дампуурч алга болпог гээздэ??

Anonymous said...

гүй яахав бид зах зээлийн нийгэм байгуулаад дөнгөж 18 жил өнгөрч байна л даа. Энэ хугацаанд олон чухал зүйлийг л бүтээж бий болгосон нь тодорхой. Гэхдээ бид бүгдийг нэг дор чирээд аваад явчиж чадаагүй л байх л даа. Орчин үед нийгэм улс төрийн асуудал ирээх гарч ирж байна энэ нь хэзээ нэгэн цагт гарч ирэх нь тодорхой л байсан яг энэ үед гарч ирж байгаа нь надад олзуурхууштай санагддаг юм. бид энэ бүгдийг даван туулж чадах ёстой эргээд дахин өвчилхөөргүй дархлаа тогтоож үлдээх ёстой. Цаг нь ирсэн тохиолдолд хувийн нь ч бай төрийн ч байн алаад өгөх байхөө. тэ эрка?

3apaa said...

Яст мэлхийн дүрд тоглохыгоо бас их юманд бодчихсон хүнд сурталын аппаратууд юу бодож суудаг юм болдоо. Гөрөөсний амьдрал л миний зам бололтойдог шүү...

Өнөржаргал said...

hehe nice zuirlel blaa..

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа