cat-right

Бийзийрсэний шалтгаан буюу аутсорсингоор үнэгүй сурах боломж

Ойрын хэдэн хоног сүпер дүпер бизи гээл блог оо хөтлөх нь байтугай та хэдийнхийгээ ч сайн уншиж амжкүү байгаадээсныхаа шалтгааныг бичье. саншайн нээх гоё загварын шоу хийх гээд бэлдээд завгүй байсан бол надад ямар тийм авьяас байхым биш тийм гоё моё юм хийхгээгүйээ гэхдээ бас хүнд хэрэгтэй юм хийжийн гэж ойлгожоогоошдээ.

их сургуульд байхаасаа эхлээл монголд аутсорсинг гээч юмыг хөгжүүлж, монгол хүмүүс гадаадад очиж хар бор ажил хийж, зовж зүдэрч байхын оронд эх орноосоо оюуны хөдөлмөр эрхэлж гадны жишгээр цалинждаг болбол ямар гоё вэ гэж бодож мөрөөдөж бас судалдаг байлаа.

энэ мөрөөдөлөө биелүүлэхийн тулд өөрт олдсон том боломжуудаа хөсөр хаян монгол улсынхаа хөгжил цэцэглэлийн төлөө өөрийгөө золин (нтргээд) төрийн байгууллагад орж билээ.

тээл аутсорсинг хариуцсан ажилтан гээд лаг монголд байхгүй гуншинтай үзэж тарж байна доо. Тэнгэрт нар, монголд Ерөнхийлөгч ганцхан байдаг шиг миний мэргэжил ч бас монголд ганц шүү кк.

Бодож төсөөлж байсан зүйль маань эхнээсээ биеллээ олж төрийн зүгээс аутсорсингид анхаарлаа хандуулдаг болж байна. аутсорсинг нь өөрөө оюуны хөдөлмөрийн экспорт байдаг учраас түүний хөгжилд чадварлаг хүний нөөц хамгаас чухал байдаг. бид хамгийн эхэнд чухам энэ нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг гадны туршлагаас ч тэр сайн ойлгосон.

Ингээд нодлингоос эхэлж хөөцөлдсөн төсөл маань амжилттай батлагдаж энэ оны эхэнд УИХ аас 2 тэрбум төгрөгийг аутсорсингийг хөгжүүлээд аль гээд манай байгууллагын мэдэлд өглөө. ингээл бид хэрэгжүүлэх журмыг нь тэр дор нь боловсруулаад засгийн газар барьсан боловч тэндхийн хүнд сурталаас болоод 6 сар гацжээвэл яахуу?. ингээд л 2008 онд хэрэгжиж дуусах ёстой төслийн хугацаа нь давчуу болоод хамаг юм үнэхээр тэнэг болж иржаагаа ч бид шантаркүү үзэж тарж л байна. ингээл намайг энэ засгийн газрынхан бизирүүлээд байгаа байхгүй.

за энэ төслийн талаар доорх бичвэрээс сайн мэдэж болно. үүнийг хэвлэлүүдээр цацах гэж бэлтгэж байсын юуны тухай гэхээр аутсорсингоор ажиллах нийт 1400 мэргэжилтэнг 10н чиглэлээр төрийн зардлаар сургаж бэлтгэх тухай юм л даа.

Үнэгүй юманд нугастай хүн гэж хаа байхав. эх орондоо суужыгаад гадны захиалга гүйцэтгэж хөлсөө биш оюунаа арилжан өндөр цалин авч, дэлхийн давцанд өрсөлдөхийг хүсэхгүй хэн байхав. яараарай бүртгэлийн хугацаа 9 сарын 15 шүү !!!




XXI зуунд манай дэлхийд гарсан нэг томоохон өөрчлөлт нь тоон хэлбэрт хувиргаж болох оюуны ажил хөдөлмөрийг экспортлох бололцоотой болсон явдал юм. Аутсорсинг нь мэдээллийн технологийн давуу талд тулгуурлан оюуны хөдөлмөрийг хямд өртөгтэй газар шилжүүлэх процесс юм.

Аутсорсинг, түүний дотор мэдээллийн технологийн аутсорсингийг эрчимтэй хөгжүүлэх нь дэлхийн олон орны хөгжлийн чиг хандлага болоод байна. Аутсорсинг нь “өөрсдөө хамгийн сайн хийж чадах гол ажлаа гүйцэтгэж, бусад ажлуудаа хамгийн сайн гүйцэтгэж чадах хүмүүсээр нь гүйцэтгүүлэх” гэсэн зарчимд тулгуурласан бизнес. Тухайлбал, америкчууд санхүүгийн тайлангаа Энэтхэгийн ня-бо нараар гаргуулж, өвчтөний рентген зургийг Австралийн эмч нараар уншуулан оношлуулж байх жишээтэй. Оюуны хөдөлмөрийг задалж хуваагаад энд тэнд хийлгэснээ буцаан нэгтгэж болох энэ эрх чөлөөг цахим ертөнцийн хувьсгал бидэнд олгож байгаа бөгөөд улс орон бүр энэ хувьсгалын үр шимийг хүртэхээр тэмүүлж байна.

Аутсорсингийн үйл явц ядуу буурай орнуудад шинээр ажлын байр бий болгож, шинэ технологи нэвтрүүлэх боломж олгон хүн амын амьдралын төвшинг дээшлүүлдэг болох нь бусад орнуудын туршлагаас харагдаж байна.

Аутсорсинг нь хөгжиж байгаа орнуудын хувьд улс орондоо хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэх, хүн амын боловсролын төвшинг өндөрт өргөн хөгжүүлэх, ажилгүйдлийг бууруулах, хөрөнгө оруулагчдын зүгээс улс оронд тавих анхаарлыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны багтаамжийг өсгөх, эцэст нь мэдлэгт суурилсан эдийн засгийг бүрдүүлж, улс орны ДНБ-ийг өсгөх гэсэн эерэг сайн талуудтай.

2007 онд Улсын Их Хурлаас аутсорсингийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгөн “Аутсорсингийг хөгжүүлэх, аутсорсингийн мэргэжлийн ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2008 онд 2,0 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан.

Энэхүү хөтөлбөр нь Монгол улсын Ерөнхий сайдын 2008 оны 46 тоот захирамжаар батлагдсан “Аутсорсинг хөгжүүлэх, аутсорсингоор ажиллах мэргэжлийн ажилтан бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам”-ын дагуу хэрэгжих юм. Хөтөлбөрийн гол зорилго нь Аутсорсингоор ажиллах өндөр түвшний хүний нөөцийг бүрдүүлж улмаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршиж байна.

Аутсорсингоор ажиллах өндөр түвшний хүний нөөцийг бүрдүүлж чадвал Монголчууд гадаадад гарч хүнд нөхцөлд, хөлс багатай хар бор ажил хийх нь багасч Цахим Монгол хөтөлбөрт дэвшүүлсэн 16 гол зорилтын нэг болох “Хөлсөө зарах уу? Оюунаа арилжих уу?” зорилт хэрэгжих, Монгол хүн оюундаа тулгуурлан амьдрах үүд хаалга нээгдэх боломжтой юм.

Хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологид суурилсан бизнес эрхлэж байгаа болон бизнес эрхлэх сонирхолтой 1400 мэргэжилтнүүдийг дараах 3 чиглэлээр сургаж бэлтгэх юм. Үүнд:
1. Мэдээллийн технологийн аутсорсинг
2. Бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг
3. Мэдээллийн технологийн япон хэл

Мэдээллийн технологийн аутсорсингийн сургалтанд компьютерийн мэргэжилтэй хүмүүс хамрагдах бол Бизнесийн үйл ажиллагааны аутсорсингийн сургалтанд бүх төрлийн инженер, дизайнерууд, өгөгдөл боловсруулах ажил эрхлэх сонирхолтой хүмүүс хамрагдах боломжтой.
Аутсорсингийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах тендер одоо зарлагдаад байгаа бөгөөд шалгарсан сургалтын байгууллагууд дээр 9 дүгээр сарын сүүлээс эхлэн 12 дугаар сарын дунд хүртэл сургалтыг зохион байгуулна.

Сургалтанд хамрагдах сонирхолтой хүмүүсийг www.outsourcing2mongolia.com сайтаар зочлон онлайн хэлбэрээр бүртгүүлэхийг урьж байгаа бөгөөд бүртгүүлсэн хүмүүс 2008 оны 9 дүгээр сарын 3-наас 9 сарын 15-нд Мэдээллийн технологийн үндэсний паркын 103 тоот өрөөнд байрлаж байгаа аутсорсингийн ажлын албан дээр суралцагчдад тавигдах нөхцөл шаардлагыг биелүүлж байгаагаа нотолсон бичиг баримтаа авчирч бүртгэлээ баталгаажуулах юм.



Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.itpark.mn болон www.outsourcing2mongolia.com вэб сайтуудаас авч болно.

6 Сэтгэгдэлүүд:

Odkhuu.B said...

Би энэ чиглэлээр танай сургалтанд сууж мэдлэг боловсролоо дээшлүүлж түүнийгээ үнэлүүлхийг туйлаас хүсэж байнаа.Намайг 2-р курсын оюутан учир бүртгэх боломжгүй гэнээ.Харин ч залуу боловсон хүчинг дэмжиж бүртгэх хэрэгтэй гэж бодлоо.Та надад зөвлөж туслах боломжтой юу? x2starx@yahoo.com

Erkardo said...

Жаргалд:

Чи зөвхөн оюутан юм уу хичээлийнхээ хажуугаар ямар нэгэн ажил хийдэггүй юу? хэрвээ хийдэг бол тэндээсээ тодорхойлолт авчруулаад сууж болно шүүдээ.

манай энэ сургалт цаашид хэдэн жил үргэлжилэхээр төлөвлөж байгаа дараа дараагийнхад сурж болно.

юу ч гэсэн онлайн аар бүртгүүлчихээрэй

Odkhuu.B said...

онлайн дээр бүртгүүлсээн тэгээд баталгаажуулах гээд л болдоггүй.Хариу бичсэнд талархлаа

Anonymous said...

well said. yaagaad lobby or other words horchin gedeg ug bdgiig medehuu. tiim yum ni dutsiin boluudaa. yur ni bol yaagaad gedeg chin oilgomjtoi asuudal bna. butehgui bgaa uchir shaltgaaniig ni yarij bn ldaa ho. naadah chin harin udahgui butne gedgiig harin helchie.

Anonymous said...

Minii bie 2008n onii 10n sariin surgaltand suuj dongono gedegtee bat itgeed, 1 songoltiig hiisen bogood, tom zuilee aldaj baigaagaa uhaaralgui yavsan yum. Getel ene surgalt yavagdahgui bolsnoor minii tolovlogoo buhleeree nurchihsandaa. Uchir ni ene surgalt yavagdahgui bolno gedgiig yaj medeh bilee.

Erkardo said...

Anoni: nodlin haramsaltai yum bolson. ediin zasgiin hyamral geed tusviin todotgoloor buh munguu erguuleed tatchihsan.

Harin ene jil dahij heregjij baigaa. ene jil suuj bolno.

hediigeer bidnii yamarch buruu baigaagui ch zasgiin gazriin umnuus uuchlalt guij bna.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа