cat-right

Та мөрөөдлөөсөө илүү дурсамжтай юу? Дурсамжаасаа илүү мөрөөдөлтэй юу?

Одоо дэлхий дээр нэг номер байр сууриа алдаагүй байгаа улс бол америк. тэдний ингэж үргэлж тэргүүлж хөгжиж байдгийн нууц нь америк мөрөөдөлд нь байдаг юм шигээ. америк хүн бүхэнд дурсамжаас нь илүү мөрөөдөл байдаг. яагаад гэвэл тэдэнд дурсаад байх түүх үнэндээ байхгүй юм чинь.

альваа хүн мөрөөдөх тусам хөгжинө. харин өнгөрсөнөөрөө амьдараад байвал юу болох нь тодорхой. Хэрвээ дурсамж чинь мөрөөдлөөсөө илүү бол та уруудаж яваагийн шинж гэнэ шүү.

Монголчууд бид үнэндээ дэндүү их дурсамжтай. энэ дурсамжууд маань агуу түүх л дээ. бид цагтаа дэлхийн номер нэг улс байлаа.... үнэн боловч энэ нь түүх буюу дурсамж юм. бид үүнээ марталгүй бахархалаа болгон зүрхнийхээ гүнд хадгалж явах учиртай байх.

Бид бүгдээрээ ингэж ярьдаг шүү дээ. социализмын үед гүээ мөн сайхан байжээ... би бол дэлхийн талыг эзэлж байсан чингис хааны удам байна гэж ирээд л ... гэтэл ирээдүйгээ, мөрөөдлөө ярьж байгаа хүнтэй би тун цөөхөн тааралдаж байсан даа. тэхээр бид мөрөөдлөөсөө илүү дурсамжтай бололтой.

гагцхүү мөрөөдөгч нар л хүн төрлөхтний хөгжлийг урагш нь чирч байдаг гэсэн үг байдаг. Мөрөөдөл бүхэн сайхан байдаг. сайн сайхан гэрэл гэгээрүү тэмүүлсэн байдаг. мөрөөдөх тусам ихийг хүсэж, зорилготой болдог. Мөрөөдөл бол чиний хүсдэг ирээдүйд өөрчлөгдөх амьдарлын чинь дүр зураг. тийм дүр зураггүй хүн хүссэн ирээдүйдээ хүрч чадахгүй

Харин та мөрөөдлөөсөө илүү дурсамжтай юу? Дурсамжаасаа илүү мөрөөдөлтэй юу?

МӨРӨӨДӨЦГӨӨЕ ЗАЛУУСАА !!!




Хугарсан биш завшив

Гараа хугалаа хаяцоон. гуга гийн хэлдэг шиг унтаа 4 жил, гацаа 4 жил нь дахиад л үргэлжилэх нь гээд чулуу юугаа бариад ху намтай үзэлцсийн яадгийн. кк. нээрээ яг үнэндээ алдагдсан саналынхаа төлөө биш алдсан бөмбөгнийхөө төлөө тэмцэж байгаад хугалсымалдаа.

энэ гар чинь их амархан хугардаг золиг юмаа. зүлгэн дээр хальтирж унаад гараараа тулаал хуга. би эхэндээ тулгачихлаа гээд хүн амьтанаар татуулкээд инээж ханиагаад байсан эмч дээр очоод загнуулсышд.

- эмчээ татаад өг тулгачихлаа
- юун татах хугарцан байна
- өө золиг 2 яс нь хоёулаа юу?
- үгүй э нэг нь
- өө ашгүй агшүй хэхэхэ ха ха
- юун хачин нөхөр вэ гар чинь хугарчаад байхад

тэгээд хоёр эрэгтэй эмч эвэнд нь оруулкээд татаад мушигаад л гол тасалчих шахав.

Харин ингэж хугарсаны буянаар амьдралдаа анх удаа акт авж үздийн байна. ер нь сүүлийн 6 жил олигтой ч амарж үзээгүй юм билээшдээ. тэгээд гэртээ хийх юмгүй зөнгөртөж байхаар гээд хувийн ажлуудаа амжуулж эхэллээ. хэдэн сар хийх гээд чадкүү байсан мастерийн ажлынхаа судалгааны төлөвлөгөөг хийж хэдэн ч жил мөрөөдөж явсын бүү мэд газартай болж авлаа. бас ч гүй хажуугаар нь блогынхоо дизайныг өөрчлөөд бичлэг мичлэг хийгээд байгаамаа... баахан юм бясалгаад гүн ухаантан болох шахав. ирээдүйнхээ зорилгыг тодорхойлж ч байх шиг.

өрөөсөн гартай ч гэсэн их юм амжууллөө. үе үе гараа хугалаад байдаг юм билүү ч гэж тэнэгтэв. гэхдээ энэ бүгдээс дүгнэхэд хүн ер нь өөртөө цаг гаргаж баймаар юм байлээ. өөрийнхөө төлөө жаахан цаг гаргаад байхад их л үр дүнтэйсэн дээ.

нэг үг байдагшдээ залхуу эсвэл ажилаа зохицуулж чаддаггүй хүмүүс л завгүй байдаг гэж.

4н жилд өрөнд баригдсан ажилгүй нэгнээс саятан болж чадсан Бодо Шефр бичихдээ хүн өдөр бүр долоо хоног бүр өөртөө зориулсан цаг гаргаж байх ёстой гэсэн байдаг. энэ нь ирээдүйд хийх ажил явах замналынхаа чигийг бодож, аль болох дөт, хялбар бас сайхан зүйлд хүргэх замаа олж авахад тустай билээ.

Тиймээс эрхэм уншигч анд минь заавал над шиг гараа хугархыг хүлээлгүй өөртөө цаг гаргаж байгаарай.

Менежер Мэргэжилтэн хоёрын ялгаа

Би бизнес инкубатор буюу өндөгөн компаниудыг бөөнөөр нь цуглуулж бойжуулан дэгдээхэй компани болгодог төрийн тусгай орчинд ажилладаг. Нүдэн дээр минь компаниуд үхэж ч байна сэхэж ч байна. Уг нь бидний үүрэг тэднийг бүгдийг нь амьдруулах. Чөлөөт эдийн засгийн орчинд 10 жижиг бизнесийн 8 нь дампуурдаг бол манай "бүтээдэхүүнүүд"-ийн 2 нь л дампуурсан. Өөрөөр хэлбэл манай инкубаторын 10 өндөгний 8 нь дэгдээхэй болдог гэсэн үг.

Гэхдээ. эдгээр өндөгүүд цаашид тахиа болох ёстой. харамсалтай нь тахиа болсон нь бараг байхгүйтэй адилхан. Орчин үед бизнесүүд үргэлж хөгжиж дэвжиж байхгүй зогсонги байна гэдэг нь өөрөө мөхөл гэсэн үг.

Компаниудтай тулж ажиллан ажиглалт хийгээд явж байхад дөнгөж байгуулагдсан компаниуд ерөнхийдөө нийтлэг алдаа гаргадаг нь ажиглагдсан.

Тоочвол маш олон л доо гэхдээ хүний мууг дэлгээд яахав хамгийн ноцтойг нь тайлбарлаж гол сэдэв рүүгээ орьё.

дөнгөж байгуулагдаж байгаа компаниуд ихэвчлэн 3-6 ажилтантай байдаг. захирал нь ихэвчлэн тухайн салбартаа сайн мэргэжилтэн байх бөгөөд менежмент гэдэг үгнийхээ утгыг ч бүрэн ухаараагүй байдаг. ухаарсан ч нээх ач холбогдол өгөхгүй. Үнэндээ тэд "талх"-ыг улам илүү амттай (талхаа хийх явцдаа ганцхан өөрөө л амтлана, тэр талхыг худалдаж авах хүмүүст таалагдах эсэх нь падлий ч байхгүй) хийх тал дээр л бүх анхаарлаа хандуулдаг болохоос талхыг яаж хүмүүсийн хорхойг хүртэл гоё харагдуулах вэ? яаж богино хугацаанд бага зардалаар олон талх хийх вэ? яаж талхаа хурдан борлуулах вэ? яаж талхыг хурдан түгээх вэ? гэдгийг ор тас мартдаг.

Энэ нь ч аргагүй юм. тэд чинь бүхнийг чаддаг бурхад биш шүү дээ. гэхдээ л бизнес гэдэг бол ашиг олохын төлөө үйл ажиллагаа байдаг. тэд ширэнгийн хууль үйлчилнэ. хамгийн хурдан гөрөөснөөс хурдан гүйхгүй бол өлсөж үхнэ. тэхээр эдгээр асуудлуудыг бүгдийг нь мэдээд хийж чадахгүй юмаа гэхэд ядаж чаддаг хүнээр нь хийлгэх хэрэгтэй.

Баабар ах ингэж бичсэн байна л даа

Сайн багшийг захирал, сайн эмчийг эмнэлэгийн дарга болгож ирсэн олон жилийн архагшсан шалгуур үзүүлэлтийн инерци. Мэргэжилийн ажлийг удирдлага менежмент, эдийн засаг зах зээлтэй хольж буюу нэгтгэж ойлгож ирсэн гажиг. Уулын инжинер, уурхайн нягтлан Оюу толгойн менежмент худалдааг мэдэмхийрэн тайлбарлаж хэдээр өгч авалцахыг нь заана. Үүнээ тусгаар тогтнолтой нягт уялдуулан холбож янаг царайлна.

Яг л голыг нь олоод хэлчихсэн байгаа биз? энэн дээр л мэргэжилтэн болон менежерийн ялгаа харагддаг.

Мэргэжилтэн гэдэг бол тулгатын тодорхойлсоноор нарийн бөгөөд гүнзгий хүмүүс юм л даа. өөрөөр хэлбэл нэг салбарыг нарийвчилан сонгон авч гүнзгийрүүлэн судалдаг хүмүүс (эмч, хуульч гэх мэт) харин менежерүүд гэдэг бол манай бизнесүүдийн дийлэхийнх нь төсөөлдөг шиг нарийн бичиг, борлуулагч, харилцагчийн үйлчилэгч нар ердөөсөө ч биш. тэд manage буюу удирддаг хүмүүс юм. ингэхдээ захиргааддаг биш, төлөвлөдөг, зохицуулдаг, зохион байгуулдаг, идэвхижүүлдэг, хянадаг улсууд юм.

Тэхээр компаниуд хамгийн эхлээд менежер болон мэргэжилтнүүдийн ялгааг сайн гаргаж ажил үүргийн хуваарийг нь зохионх нь тун чухал юм. ялангуя захирал болон удирдах албан тушаалтанууд дээр.

Миний шүлэг

Хайр гэдэг үгийг хамаагүй битгий хэл

Харсан болгондоо цацаж,

Хаа сайгүй сараачиж

Хаялж явах үг биш шүү тэр чинь

Занг нь таниагүй байж өнгөнд нь хууртаж

Замыг нь мэдэхгүй байж дагаж зовов !

Төөрөг ч юмуу, Тохиол ч юмуу

Төгсгөлийг нь мэдэхгүй бол бүү амла

Догдлол чинь хоромхон хугацаанд алга болж

Доголон нулимстай шаналал үлдээдэг юм

Итгэл өчүүхэн зүйл дээр бий болдог ч

Эргээд түүн шигээ хурдан алдардаг юм

Хүсэл харин хязгааргүй байдаг

Хүмүүний чадлаас ч хэтэрсэн байдаг

Өнөөдөр чамд таалагдаж байсан бүхэн

Өнөд тэр хэвээрээ байхгүй гэдгийг сана!

Хайр л зөвхөн хувирашгүй байдаг юм

Хан хорвоог тэр л чимдэг юм

Насан турш үл хувирах сэтгэл гэж бий

Нандигнаж явах эрхэм харьцаа гэж бас бий

Харж яваад л алдчихдаг болхоор

Хамгийн хэцүү нь түүнийг таних байдаг

Ганцхан удаа л амьдрах болохоор

Гайхамшигт хайрыг л олж аваарай

Хайр гэдэг үгийг хамаагүй битгий хэл

Харсан болгондоо цацаж,

Хаа сайгүй сараачиж

Хаялж явах үг биш шүү тэр чинь

2006.04.04

АУТСОРСИНГООР АЖИЛЛАХ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

Монгол улсын төрөөс МХХТ-д тулгуурласан эдийн засгийн өсөлтийг бий болгох зорилгоор монгол хүний оюуныг арилжих буюу гадаад аутсорсингийн үйлчилгээг хөгжүүлэx ажлын хүрээнд 2008 онд аутсорсингоор ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэх, аутсорсинг хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газраас Мэдээллийн технологийн үндэсний паркын боловсруулсан Аутсорсингоор ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэх, аутсорсинг хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмын төсөлд Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг холбогдох байгууллагуудын санал болон шаардлагатай өөрчлөлтийг оруулан Засгийн газрын хэрэг эрхлэх газарт батлуулахаар хүргүүлээд байна.
Аутсорсингоор ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлын хүрээнд дор дурьдсан чиглэлээр сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнд:
· Мэргэжилтнүүдийн япон хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалт
- Системийн инженер
- Инженер
- Комуникатор рчуулагч - зохицуулагч/
· Мэдээллийн технологийн төслийн менежемент /сургагч багшийн сургалт/
· Мэдээллийн технологийн төслийн менежемент
· Гүүр системийн инженер
· Програмчлал
· Мэдээллийн технологийн инженерийн суурь мэдлэг /сургагч багшийн сургалт/
· Мэдээллийн технологийн инженерийн суурь мэдлэг
· CAD/CAM програмын сургалт
· График дизайн, дижитал контент
· Өгөгдөл боловсруулалт
Аутсорсингоор ажиллах мэргэжилтэй ажилтан бэлтгэх, аутсорсинг хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам ойрын хугацаанд батлагдвал дээрх сургалтуудын хөтөлбөрийг 4-5 сард боловсруулах бөгөөд сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг томилон ажиллуулахад бэлтгэж Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын консерциум болон Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооноос ажлын хэсэгт оруулах экспертүүдийн саналыг авч байна.
Түүнчлэн нээлттэй тендер зарлаж сургалт явуулах аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулахтай холбогдуулан тендерийн материалыг боловсруулахын тулд холбогдох хууль, эрх зүйн бичиг баримт болон загвар материалыг судалж байна.
Мөн Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооноос сургалтанд оролцогчдыг удахгүй бүртгэж эхлэх бөгөөд сургалтанд хамрагдагсадтай байгуулах гэрээний загварыг бэлтгэж эхэлжээ.

Цаг ашиглалт буюу Time management

ЦАГАА ЗӨВ ЗОХИЦУУЛАХ ДҮРМҮҮД

Image: Snapper Media

Өглөөний 9 цаг. Танд ганц аяга кофе уух ч зав олдохгүй, утас чинь тасралтгүй дуугарч, таны мэйл хайрцаг захиагаар дүүрч, таны компьютерийн ойр орчинд элдэв янзын хийх ёстой ажлаа бичсэн тэмдэглэлийн цааснууд хөглөрөн харагдаж байна уу? Тэгвэл танд өөрийнхөө цагийг хэрхэн зөв зохицуулах талаар зөвлөе.

Өдөр болгон цагаа төлөвлө

· Энд тэнд наасан хийх ажлын тэмдэглэлээ нэг жагсаалт болгон гаргаж, хийсэн ажлуудаа дарна. Уншихад хэцүү болоод ирмэгц жагсаалтыг дахин шинэчлэн бичнэ.

· Вебээр аялах, мэйл бичих, тэр бүү хэл ширээгээ цэвэрлэхдээ ч өөртөө тодорхой хугацаа тогтоо.

· Цаг тутам 2 минутын завсарлага авч хараагаа компьютерээсээ өөр зүг рүү шилжүүл.

· Орой болгон ширээгээ цэгцэлж бай, ингэвэл та маргаашийн ажлаа эмх цэгцгүй байдалд эхлэхгүй байх болно.

Өөрийн хэмнэлээ ол

Өөрийнхөө хоногийн хэмнэлдээ зохицож сур. Хронобиологичид бага үд бол (мэдээлэл хүлээн авах чадвартай байдаг цаг) уулзалт зохион байгуулахад хамгийн тохиромжтой цаг; үд дунд (адреналины хэмжээ дээд цэгтээ хүрдэг үе) бол шийдвэр гаргахад тохиромжтой цаг гэж итгэдэг. Оройн 6 цаг ажлаа зогсоох шилдэг цаг ба энэ үед цусны даралт, судасны цохилт багасдаг.

Хийх ажлын жагсаалт гарга

Хийх ажлын жагсаалт гаргах нь (гараар болон электроноор) цагийг илүү үр ашигтай зохицуулах эхний алхам юм. Хийх ёстой зүйлүүдээ нүдээрээ хараад дагах нь юу хийх ёстойгоо санахаас илүү хялбар. Хэцүү том зорилтуудыг “гол зүйл” гэж нэрлэсэн хэсгүүдэд хуваа, ингэснээр биелүүлэхэд хялбар болно. Яаралтай шийдэх асуудлуудаа тодруулахын тулд өнгийн бал ашиглах буюу ач холбогдлоор нь дугаарлан жагсаа. Хэрвээ ямар нэг ажил таны жагсаалтанд байнга л байдаг хэрнээ хэрэгжүүлдэггүй бол тэр даруй хийх буюу эсвэл зүгээр л хасчих.

Зохион байгуулалттай байж ажлаа төлөвлө

Жагсаалтаа шалга: Хоёрхон минутын дотор хийж болох ажил байвал тэр даруйд нь хийчих. Дараа нь илүү том, яаралтай ажлаасаа эхэл. Аливаа ажил эцсийн минут дээрээ тулахаараа л яаралтай болдог гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ танд сарын дотор хийх ажил байгаа бол эцсийн хугацаанаас нь эхлэн 7 хоног бүрт хийх ажлуудын үе шатуудыг бичиж тэмдэглэ.

Цаг үрэгчдээс зайлсхий

Хамгийн их цаг үрэгчид бол бид өөрсдөө юм. Бид цаг тутам сонингийн мэдээллийг гарчиглаж, мэйлээр явуулсан хошигнолыг уншиж, чатлаж байх ёстой мэтээр боддог. Та өөрөөсөө “ эдгээр зүйлүүд ажлаа илүү үр дүнтэй хийхэд минь надад тус болж байна уу” гэж асуу. Хэрвээ үгүй бол хас. Судалгаагаар чаат, мессеж зэрэг нь хүний IQ –г түр хугацаанд 10 оноогоор буулгадаг болохыг тогтоосон байна. Иймээс боломжтой бол утасныхаа дууг багасгаж, мессенжерээ хаа.

Захиагаа шалгахдаа, байнга ирдэг мэдээлэл үү, хэн нэгний дамжуулсан захиа юу гэдгийг шалгадараа нь тэдгээрийг устга. Эсвэл тохиргоогоо өөрчил, ингэснээр байнга ирдэг мэдээллүүд нь автоматаар тусгай фолдерт орж та тэднийг дараа уншиж болно (үүнд ч гэсэн, өөртөө цагийн хязгаар тогтоо). Энэ бол хувийн хяналтын тухай асуудал юм. Хамгийн гол анхаарах зүйл бол хэрвээ та ямар нэг ажлыг амжуулах хэрэгтэй бол элдэв блогоор тэнэхгүй, , ямар нэг тоглоомоор тоглохгүй, мөн ажлаа дуусгахаас нааш мессежний хариуг бичдэггүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны амжуулах гэж буй ажилд саад болох бүх зүйлээс түр ч атугай холд.

Зааг тогтоо

Судалгаагаар оффисын ажилтнууд дунджаар 11 минут тутамд ажлаасаа өөр зүйлд анхаарал нь сарнидаг ба тэр бүрт эргэн хэвийн байдалдаа орохын тулд 25 мин зарцуулдаг гэж тогтоожээ. Хэрвээ таны хамт ажилладаг хүмүүс байнга тань дээр ирдэг (таныг завгүй байхад) бол бүтээлчээр зааг тогтоо. Хамт ажиллагчиддаа яаралтай хийх ажил байна, дараа туслахаар 10мин-ын зав гаргая гэж хэл. Гэхдээ өөрийнхөө хичээл зүтгэлдээ хүндэтгэлтэй хандаарай. Та өөрийнхөө чадварыг урьдчилан тодорхойлсноор танд хэрэгтэй зайлсхийх арга замаа олоход хялбар байх болно.

Ачааллаа хуваалц

Хамт ажиллагчдаа өрсөлдөгч биш харин нөөц гэж харах нь чухал. Гэхдээ өөрийнхөө хийх дургүй ажлаа хамт ажиллагчдаа тохох хэрэггүй. Та хамт ажиллагчаа өөрийнхөө багт байлгаж, хамтдаа урам зоригтой ажиллахын тулд түүний чадварт итгэх хэрэгтэй.

Өөртөө цаг гарга

Өдрийн хоол , спорт заал руу явах завгүй байна уу? Ширээнийхээ ард сууснаар та өөртөө тус хүргэж байгаа хэрэг биш. Дасгал тогтмол хийдэг хүн ажил дээрээ илүү үр бүтээлтэй байдаг нь судалгаагаар тогтооогдсон ба өдрийн цайны цагаар 20 мин алхдаг хүн цайны цагаараа гарахгүй ширээнийхээ ард үлддэг хүнээс илүү бүтээмжтэй ажиллана.

ITO, BPO, KPO — Ялгаж салгах нь ?

Business process outsourcing (BPO) нь байгууллага тодорхой бизнесийн үйл ажиллагаа, ажилбаруудаа гадны эх үүсвэр ашиглан гүйцэтгүүлэн аутсорсинг хийх үйл явц юм. тухайлбал цалингийн тооцоогоо өөр компаниар хийлгэх, татварын тайлангаа гадны нябогоор гаргуулах гэх мэт... Энэ нь ихэвчлэн хоёр үндсэн ангилалд хуваагддаг:

Back office outsourcing - Арын албаны ажлуудын аутсорсинг: Захиалга боловсруулах болон борлуулалт гэх мэт байгууллагын дотоод дахь ажил, функцууд.

Front office outsourcing - Үндсэн, гол ажлуудын аутсорсинг: Маркетинг болон харилцагчийн үйлчилгээ гэх мэт харилцагчидтай холбогдсон ажил функцууд.

Knowledge process outsourcing (KPO) - Мэдлэгийн аутсорсинг.

Ихэнх Бизнес үйл ажиллагааны аутсорсинг нь тогтсон, нэгэн хэвийн гүйцэтгэх шинжтэй ажилбаруудыг агуулж байдаг бол KPO нь илүү ахисан түвшний судалгаа, дүн шинжилгээ, шийдвэр гаргах үйл явц бүхий ажилбаруудыг хамардаг. Жишээлбэл: эмзүйн шинжлэх ухааны судалгаа хөгжил, өгөгдөлд анализ хийх болон зохиогчийн эрхийн судалгаа гэх мэт. Энэ аутсорсинг BPO салбарын хөгжлийг гүйцэх болоогүй байгаа ч өндөр ашиг, үнэ цэнэ бүхий маш ирээдүйтэй салбар юм. Одоогоор Америкийн компаниуд энэхүү аутсорсингийг таашаан ихээр хийлгэж эхэлж байгаа болно.

Information technology outsourcing (ITO) - Мэдээллийн технологийн аутсорсинг

ITO нь дээрх BPO ийн тодорхойлолтоос хархад BPO доо харьялагдаж, нэг дэд хэсэг нь болох мэт харагддаг.

Харин ихэнх байгууллагад ITO нь яах аргагүй CIO буюу мэдээллийн ахлах ажилтаны хариуцах ажил байдаг. Гэвч энэ албан тушаалтан BPO, KPO гах мэт аутсорсингийн бүх хэлбэрийг хариуцаж ажилдаг. Учир нь тэр аль ч хэлбэрийн аутсорсинг хийх хангалттай туршлага, мэдлэгтэй байдагаас гадна BPO ч бай KPO ч бай бүх аутсорсинг нь МТ-ийн давуу талд тулгуурлаж явагддаг юм.