cat-right

ITO, BPO, KPO — Ялгаж салгах нь ?

Business process outsourcing (BPO) нь байгууллага тодорхой бизнесийн үйл ажиллагаа, ажилбаруудаа гадны эх үүсвэр ашиглан гүйцэтгүүлэн аутсорсинг хийх үйл явц юм. тухайлбал цалингийн тооцоогоо өөр компаниар хийлгэх, татварын тайлангаа гадны нябогоор гаргуулах гэх мэт... Энэ нь ихэвчлэн хоёр үндсэн ангилалд хуваагддаг:

Back office outsourcing - Арын албаны ажлуудын аутсорсинг: Захиалга боловсруулах болон борлуулалт гэх мэт байгууллагын дотоод дахь ажил, функцууд.

Front office outsourcing - Үндсэн, гол ажлуудын аутсорсинг: Маркетинг болон харилцагчийн үйлчилгээ гэх мэт харилцагчидтай холбогдсон ажил функцууд.

Knowledge process outsourcing (KPO) - Мэдлэгийн аутсорсинг.

Ихэнх Бизнес үйл ажиллагааны аутсорсинг нь тогтсон, нэгэн хэвийн гүйцэтгэх шинжтэй ажилбаруудыг агуулж байдаг бол KPO нь илүү ахисан түвшний судалгаа, дүн шинжилгээ, шийдвэр гаргах үйл явц бүхий ажилбаруудыг хамардаг. Жишээлбэл: эмзүйн шинжлэх ухааны судалгаа хөгжил, өгөгдөлд анализ хийх болон зохиогчийн эрхийн судалгаа гэх мэт. Энэ аутсорсинг BPO салбарын хөгжлийг гүйцэх болоогүй байгаа ч өндөр ашиг, үнэ цэнэ бүхий маш ирээдүйтэй салбар юм. Одоогоор Америкийн компаниуд энэхүү аутсорсингийг таашаан ихээр хийлгэж эхэлж байгаа болно.

Information technology outsourcing (ITO) - Мэдээллийн технологийн аутсорсинг

ITO нь дээрх BPO ийн тодорхойлолтоос хархад BPO доо харьялагдаж, нэг дэд хэсэг нь болох мэт харагддаг.

Харин ихэнх байгууллагад ITO нь яах аргагүй CIO буюу мэдээллийн ахлах ажилтаны хариуцах ажил байдаг. Гэвч энэ албан тушаалтан BPO, KPO гах мэт аутсорсингийн бүх хэлбэрийг хариуцаж ажилдаг. Учир нь тэр аль ч хэлбэрийн аутсорсинг хийх хангалттай туршлага, мэдлэгтэй байдагаас гадна BPO ч бай KPO ч бай бүх аутсорсинг нь МТ-ийн давуу талд тулгуурлаж явагддаг юм.




6 Сэтгэгдэлүүд:

Мика /美香/ said...

Блогоон шинэчлээч хүү минь...
Амжилт хүсье

Jagaa said...

Neg l zavgyi zaluu guigeed bnuu?

Anonymous said...

____________☆☆☆
________________☆Hello,´♥`
_______________☆I Have....´♥`
______________☆Come Here´♥`
_____________☆To Wish You ´♥`
____________☆Merry Christmas´♥`
___________☆And Also, A Happy´♥`
__________☆New Year To You For´♥`
_________☆2008... I Hope The New ´♥`
________☆Year Brings You Loads Of ´♥`
_______☆Happiness And Good Health. ´♥`
_____☆I Hope You Have A Nice Day On ´♥`
____☆Christmas Day, Filled With Lots Of ´♥`
___☆Family Time.....And Of Course Eating ´♥`
__☆Lots Of Nice Foods, And Candies. I Hope´♥`
_☆That Santa Is Good To You As Well And He´♥`
.☆Brings You lots Of Presents On Christmas

Merry Christmas and Happy new year. Shine onoo az jargal itgel buteleer duuren ugtaarai. Saihan bayarlaarai ;)

Jagaa said...

Угтах оноо бүтээлээр дүүрэн Урам тэтгэсэн амжилтаар баян Зорьсон зүйлс тань өөдрөг байж Зоосны бурхан таныг ивээж Гэгээн гэрлээр гэр чинь гийж Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж Ариун хүсэл тань амьдрал болж Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе! Ширхэглэн будрах цагаан цастай, Чимэглэн гоёсон ногоон гацууртай, Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ Шинэ оноо сайхан угтаарай!

Мика /美香/ said...

Ирж буй 2008 оноо тунгалаг оюун, агуу амжилтаар дүүрэн угтаарай.
Шинэ жилийн мэнд хүргэе.
Мика
http://mikarito.blogspot.com/

Anonymous said...

http://javkhlan.bblog.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа