cat-right

Вэб маркетингийн хольц

Олон хүмүүс маркетингийг ойлгохдоо зөвхөн реклам, зар сурталчилгаа, хүмүүс яагаад бүтээгдэхүүн худалдаж авдаг, тэдэнд яаж өөрийн бүтээгдэхүүнийг таниулж борлуулалтыг идэвхижүүлэх вэ зэрэг асуудлуудыг л ойлгодог. Гэтэл энэ бол тийм биш дээрх ойлголтууд нь маркетингийн зөвхөн нэг л бүрдэл хэсэг болох Идэвхижүүлэлт (promotion) юм. Маркетинг нь түүнээс хамаагүй өргөн ойлголт юм. Маркетингд идэвхижүүлэлтээс гадна Үнэ, Бүтээгдэхүүн, Хуваарилалт гэсэн маркетингийн хольц гэж нэрлэгддэг дахиад 3 иж бүрдэл хэсэг байдаг. Эдгээр Үнэ, Бүтээгдэхүүн, Хуваарилалт, Идэвхижүүлэлт гэдэг 4н иж бүрдэлийг маркетингийн 4P гэж нэрлэдэг. Эдгээрийг маркетингийн төлөвлөгөө боловсруулахдаа тус бүрд нь тодорохойлж авч үздэг.


Вэб маркетингийн 4P- талаар

Бүтээгдэхүүн

Таны вэб хуудас юу зарж байна вэ? Уламжлалт бараа юу? үйлчилгээ юу, аль эсвэл зүгээр л зар сурталчилгаагаар мөнгө олох юм уу?

Таны бүтээгдэхүүний бодлого чинь өөрийн бараа, үйлчилгээг борлуулахаар зорьж буй тэр хүмүүсийн бүлэг сегмент рүү чиглэсэн байх ёстой. Мөн бүтээгдэхүүн чинь хоорондоо адил төс бүхий хэрэглэгчидэд зориулагдсан эсхийг тодорхойлох хэрэгтэй. Зах зээлийг пүүс компаниуд тэр чигт нь бүгдийг нь хангаж чадахгүй шүү дээ, ийм учираас та зорилтот сегмент рүү гээ л чиглэсэн үйл ажиллагаа явуулсан нь дээр.

Үнэ

Та бүтээгдэхүүнээ хэдий хирийн хэмжээгээр үнэлэх вэ? өрсөлдөгчидтэйгээ адил тогтоох уу? Эсвэл илүү юү, дутуу юу?

Үнээ өрсөлдөгчидөөсөө доогуур тогтоох нь ихэнхдээ буруу байдгийг санахад илүүдэхгүй. Тэднээс доогуур үнээр тогтоох нь танай бүтээгдэхүүнийг чанаргүй, муу бараа байна гэдэг ойлголт төрүүлэх болно. Тэнд хэн нэг нь бараагаа хэт өндөр үнэлээд байвал түүнийг буруутгах хэрэггүй.

Үнийн бодлого нь худалдан авагчидын хувьд таатай, боломжын, өөрийн хувьд мөн адил хангалттай ашиг өгч чадахуйц үнэтэй бараа ба үйлчилгээний нэр төрөлийг эрж хайхад чиглэгднэ. Таны бараа өрсөлдөгчийнхтөйгөө адил эсвэл түүнээс өндөр байхаар бол таны бүтээгдэхүүн түүний бүтээгдэхүүнээс чанар болон өнгө үзэмжийн хувьд илүү байх хэрэгтэй.

Хувиарлалт

Энэ нь бүтээгдэхүүнийг түгээх гэсэн үг. Таны бүтээгдэхүүн хаана бэлэн байх ёстой вэ? вэб маркетингд энэ ойлголт нь таны бүтээгдэхүүн, таны онлайн дэлгүүр, таны сайт хаанаас олдож байна вэ гэдгийг харуулдаг

Та үйлчилгээ худалддаг эсвэл бараагаа загварчилдаг бол магадгүй бүтээгдэхүүнийхээ түгээлтийг нэмэгдүүлэх, бараагаа каталог болон жижиглэн худалдааны дэлгүүрүүдээс олж болох юм. Тэгэхээр илүү их орлоготой ажиллахын тулд бүтээгдэхүүнийг бэлэн байлгах өшөө олон байрлал сувгуудыг ашиглах хэрэгтэй. Та Миний дэлгүүрийн сулжээ дүүрэг болгонд байдгийг анзаардаг уу? Түгээлт нь зардал өндөртэй ! бараа үйлчилгээнийхээ борлогдох чадвар зардал зэргийг сайн балансжуулж тодорхойлох нь чухал юм.

Идэвхижүүлэлт

Идэвхижүүлэлт нь дотроо зар сурталчилгаа, телемаркетинг, захидал илгээх, бүтээгдэхүүнтэй холбоотой таны хийсэн, бичсэн бүх зүйл (хүтүүсийг бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах хэрэгтэй гэж ятгаж сэнхрүүлсэн ажилууд г.м) зэргийг агуулдаг.

Бүтээгдэхүүн, үнэ, хувиарлалт, идэвхижүүлэлт нь бүгд интернэтийн хүрээнд үйл ажиллагаа явуулах байсан ч гэсэн туйлын чухал зүйлс юм. Эдгээр 4 иж бүрдлийн талаар дэлгэрэнгүйг дараа дараагийн бичлэгүүдээс сонирхоно уу.

2 Сэтгэгдэлүүд:

Anonymous said...

Yun uitgartai yum bichdiimde :)

Anonymous said...

hi andaa joohon hudlaa bichsen bnshuu
4p chin zuvhun marketingiin l ij burdel.Harin web marketing deer 5p gej avch uzdeg yumshdee.sudlaad uz.temuul

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа