cat-right

Аутсорсингийн үйлчилгээ үзүүэлгч улс орнуудыг үнэлэх нь.

Сүүлийн жилүүдэд глобал аутсорсинг буюу үндэстэн дамнасан мэдээллийн технологийн экспорт импорт асар хурдацтай хөгжиж байгаа талаар нилээдгүй ярьж бичих болжээ.

20 иодхон жилийн түүхтэй энэхүү үйл явц нь үүссэн даруйдаа дэлхийн бүхий л үндэстнүүдийн хооронд шинэ эдийн засгийн хэв маягийг бий болгосон төдийгүй хөгжиж буй орнуудын хувьд хөгжсөн орнуудтай интерацчилагдан, ДНБ ээ нэмэгдүүлэхээс гадна, мэдлэгт суурилсан эдийн засгийг бэхжүүлж, дэлхийн тавцанд гарах боломжыг нь бүрдүүлж ингэснээрээ дэлхий нийтийн даярших явцыг түргэтгэн дэлхийг улам бүр хавтгайруулан байгаа билээ.

Харин бидний Монголчуудын хувьд аутсорсинг хэрэгтэй юу үгүй юу? Та энэ талаар сонирхож байвал эндээс уншина уу. Аутсорсинг ашигтай ирээдүйтэй эсэх, МХХТГ, МТҮП зэрэг төр засгийн байгууллагууд энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар бичсэн байгаа.

Харин би энд аутсорсингийн захиалагч буюу үйлчилгээ худалдан авагч орнууд (АНУ, Европын холбоо, Япон гм.)-ын компаниуд гүйцэтгэгч улсууд (Энэтхэг, хятад, Ирланд гм) –аа сонгохдоо ямар үзүүлэлтээр хэрхэн хэмждэг талаар өгүүлэхийг зорилоо.

АНУ ийн Going Global Ventures судалгааны компаниас гаргадаг Global Outsourcing Report материалд аутсорсингийн гүйцэтгэч орнуудыг хоёр индексээр үнэлжээ

  • GOI (Global Outsourcing Index)

Энэ үзүүлэлт нь глобал аутсорсингийн харилцаанд гүйцэтгэх байр суурьнаас оролцож буй орнуудыг үнэлэх индекс юм. Үнэлгээг гаргахдаа дараах үндсэн гурван шалгуурыг баримталсан байна.

    1. Зардал. Компаниуд гаднаас аутсорсинг хийдэг гол шалтгаануудын нэг нь зардал хэмнэх явдал юм. Нөхөн төлбөр, цалин, дэд бүтцийн зардал татвар гэх мэт элдэв зардлуудыг бууруулахын тулд компаниуд хилийн чанадаас аутсорсинг хийдэг байна. Улс орнуудын хувьд эдгээр зардлууд бага байх нь GOI ийн 30% ийг эзэлнэ.
    2. Эрсдэл. Мэдээж таниж мэдэхгүй зах зээл, соёл, орчинд бизнес хийнэ гэдэг нилээд эрсдэлтэй алхам болох нь тодорхой. Тиймээс эрсдэлгүй найдвартай байдал нь шалгуурын хамгийн их буюу 54 хувийг эзэлдэг байна. Аутсорсинг хийхэд дараах эрсдэлүүд учирч болзошгүй байдаг байна.
        • Геополитикийн
        • Хүний нөөцийн
        • МТ-ийн чадавхи
        • Эдийн засгийн
        • Хууль, эрх зүйн
        • Соёлын
        • МТ-ийн дэд бүтцийн
    3. Зах зээлийн боломжийн түвшин. Энэ нь нийт шалгуурын 16 хувийг эзлэнэ. МТ-ийн 3 дагч мэргэжилтнүүдийн үнэлгээгээр гарч ирдэг.

  • FOI (Future Outsourcing Index)

Энэ нь улс орнуудыг ойрын 10 жилийн дараах өрсөлдөх чадвараар нь үнэлэх индекс юм. Үүнд ДНБ-ийн өсөлт, ажиллах хүчний нийлүүлэлт болон МТ-ийн мэргэшил зэрэг шалгууруудыг авч үздэг.

Дараах зурагаас улс орнуудыг дээрх хоёр үзүүлэлтээр үнэлсэн жагсаалтыг үзнэ үү.

Харин манай улс энэ жагсаалтын хаана нь байх бол ?

0 Сэтгэгдэлүүд:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа