cat-right

Философич гэж хэн бэ?

Стадионд 3 төрлийн хүн очдог,

1. Тоглогчид болон зохион байгуулагчид гэх мэт хүмүүсийг хөгжөөж баясгахтай холбоотой хүмүүс
2. Үзэж сонирхохоор ирсэн хүмүүс
3. Хүмүүс яагаад стадионд очдогийн учрыг тайлах гэж очдог хүмүүс

Энэ 3 бүлэг хүмүүсийн сүүлийнх нь философчид юм.

Философич бол мэргэжил биш.

Философи
(цэцэн мэргэнд дурлах гэсэн утгатай Грек үг) нь хүнд шууд ашиг (эд хөрөнгө, албан тушаал гэх мэт) өгдөггүй хэрэггүй мэт зүйл юм. гэхдээ шууд бусаар хүнд ертөнцийг танин мэдэх (Метафизик), зөв амьдарах (Ёс зүй), учир шалтгааныг ойлгох (Логик), гэх мэт олон талын ач тустай.

Философич бол цол биш.

Хүн анх төрөхдөө л ертөнцийг таньж мэдэх оролдлого хийж эхэлдэг. энэ нь философийн үндэс суурь юм.

Бид бүгд философичид юм.




Freelancing -ийн тухай


Чөлөөт уран бүтээлчирхүү юм уудаа. Хэний ч төлөө ажиллахгүй, аль нэг байгууллагад харьяалагдаж цалин фүнлүү авдаггүй, тэгсэн хэрнээ шаггүй орлого олчихдог нөхдүүд сүүлийн үед нилээд олширч байна.

Freelancers!

аль 18-р зууны үеэс эхлэн энэхүү нэр томьёог ашиглаж ирсэн ч 20 иодхон жилийн өмнөөс интернэт бий болсоны дараагаас үүнийг өргөн ашиглах болжээ. Үнэндээ орчин үед интернэт нь эдгээр төрлийн хүмүүст илүү боломж олгох болсон юм.

Бид ирээдүйгээ төсөөлөхдөө... хүмүүс ажилд явалгүй гэртээ сууж байгаад л интернэтээс мөнгө олоод байдгаар төсөөлдөг. Тэгвэл яг энэ үйл явцыг л орчин үед freelancing гэж нэрлэж байгаа юм. харин тэдгээр чөлөөт уран бүтээлчдийг Freelancer гэнэ.

АНУ-д гэхэд энэ төрлийн ажилчид 10 сая д хүрж байгаа гэнэ шүү. энэ нь нийт ажиллах хүчний 7 хувь юм байна. тэд бүр өөрсдийн холбоог ч байгуулчихсан.

Сүүлийн үеийн судалгаанаас хархад дэлхийн нийт МТ-ийн ажил үйлчилгээний (Вэб, график дизайн, програм хангамж... гм) 20% -ийг эдгээр нөхдүүд хийж байна!

Орчин үед хавтгай дэлхий дээр нүсэр бюрократ бүтэцтэй уламжлалт компаниас цомхон чадварлаг багууд хамтран илүү сайн ажилдаг болж байна харин ирээдүйд баг биш бүр хувь хүмүүсийн эрин үе эхлэхэнэ ээ...

Та ч гэсэн Freelancer маягаар ажиллаж болно. ингэхийн тулд дараах сайтууд руу зочлоод үзээрэй.

www.rentacoder.com
www.handango.com
www.elance.com

S vсгээр эхэлсэн зүйл.

Та нар юу хийвэл илvv стрессээ тайлж кайф авч чаддаг вэ? Хvмvvс янз янз л юм шиг байлээ. Хашгирна, юм хагалж эвдлэнэ гэх мэт. Харин миний хувьд хамгийн сайн стресс тайлдаг зvйл бол S vсгээр эхэлсэн зvйл. Ямар сайхан гэж бодноо тvvнийг хийхэд бvх л зовлон мартагдаж ертєнцєєс тасарчих шиг л болдог.

Энэ vг англи vг гэдгийг та нар мэдэж байгаа. Гэхдээ яг Англи чууд нь ярихдаа S.. гэж ярьдаггvймшдээ F... гэж ярьдын.

Намраас хойш бараг S.. ийг хийсэнгvй. Байр сав нь ч олдохгvй юм. Олдсон нь зориулалтын биш тэгээд ч хамтраад хийчэх хvн байхгvй бvгд л завгvй ажилтай улс. Хавар хурдан болоосой л гэж бодож байна. Гадаа сайхан ногоон зvлгэн дээр хєлсєє гартал vзэх ч мєн сайхан шvv.

Энэ зvйлд эмэгтэйчvvдээс илvv эрчvvд дуртай юм шиг байгаамаа. Бvр vvний тєлєє нvдээ ухаад єгєхєєс ч буцахгvй болцон гарууд ч байх юм. Ер нь эрчvvд эмэгтэйчvvдээс илvv сайн хийдиймдєє. Би бол дандаа л эрчvvдтэй хийдэг. Эмэгтэйчvvд нэг л сайн чаддаггvйм. Бvр нилээн хэдэн эрчvvдтэй зэрэг хийнэ шvvдээ хоёулахнаа хийвэл ямар олиг байхавдээ.

За тэгээд та нар намайг гэнэт юугаа солиороод унаваа гэж бодож байж магадгvй. Хурдхан Англичуудын дvргvйцэж хэлдэг vгийг бичье. Юу гэдэг вэ гэхээр. Football is not soccer гэдэг юм даа.

Сэд, дараа нь хурдан хэрэгжүүл, гэхдээ ухаантай хий!

Сэтгэж бас төсөөлж чадаж байгаа зүйлээ бусдаас урьтаж хэрэгжүүлэх нь хүн төрлхтөний хамгийн том ололт юм.



Би өөрийгөө ярихаас цаашгүй хүн шүү гэж зүхдэг. Нээх л сайхан сайхан юм яриад л байна. Хамгийн аймшигтай нь хэрэгжүүлсэн нь хэд вэ гээд бодохоор нэг ч алга. Ичих ч шиг... H3 темпийн хүн гэж байдаг гэнээ шинэ санаа л гаргадаг. Харин тэрийгээ цааш хэрэгжүүлж чаддаггүй тийм хүн байдаг гэнэ. өөрийгөө тэр гээд өргөмжилчихөөд хошгороод яваад байтал ийм болчихож.

Муу удирдагч өөрийн хүч чадал, оюун ухааныг ашигладаг
Дундаж удирдагч бусдын хүч чадлыг ашигладаг
Сайн удирдагч Бусдын оюун ухааныг ашигладаг

гэх мэт өөрийгөө зөвтгөх юм ч нилээд олдож байна шүү гэхдээ одоо бодит байдлыг харья.

Шинэлэг санааг агуулж явдаг хүн бүр уг санаагаа амжилттай хэрэгжүүлэх тэр мөчийг хүртэл зөвхөн мөрөөдөгч байдаг. гэж Марк Твин хэлсэн байдаг. намайг мөн сайхан хэлж шүү. тэхээр би мөрөөдөгч л болж таарч байгааз?

тэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр ярих ихдээд байна хийх нь хоцрогдоод байна. Гэхдээ бас огт ярихгүй санаа гаргахгүй учир зүггүй хийгээд байвал утгагүй л дээ!

Dont work hard, Just work smart ! гэж нэг сайхан үг байна аа. юу ч өмнө нь ярилгүй төлөвлөлгүй учир утгагүй их хийлээ гээд олигтой байх цаг нэгэнт өнгөрчээ.

тэгээд ч great mind is discuss ideas, average mind is discuss event гэдэг биздээ хэхэ.

тэгээд яах ёстой болж таарч байна аа?!


Cэд, дараа нь хурдан хэрэгжүүл гэхдээ ухаантай хий!


Simple ideas can save time, effort and money!

IT work force demand in Mongolia

Нэг ийм сүртэй нэртэй судалгаа хийв. Цөөн хоногт олигтой юм хийж чадсангүйээ гэхдээ энд тэндээс янз бүрийн юм ухаж төнхсний дүнд сонирхолтой зүйлүүд олж мэдсэнээ энд сийрүүлэе гэж бодлоо.

Бид дэлхий даяараа МТ-ийн дэвшлийг ажил хөдөлмөртөө ашиглаж ач тусыг нь мэдэрсээр багагүй хугацаа өнгөрлөө. та нар боддоо PC, Word, Excel, Internet, Гар утас ... гэж байдгүй байх үед бидний ээж аав яаж болдог байсын болоо? ёох бодхоос аймаар.

Гэтэл одоо яав? хамаагүй амар болчихсон байгааздээ? хэн ч маргахгүй байх. харин энэ боломжийг бидэнд Мэдээллийг технологи гэдэг зүйл олгожээ. Тэгвэл энэ МТ-ийн салбарт ажилладаг нөхдүүдийн талаар энд ярих болно.

МТ-ийн ажилтан гэж хэн бэ?

МТ-ийн ажил мэргэжил гэдэг нь өргөн утгаараа техник технологийг ашиглан мэдээллийг үүсгэх, солилцох, хадгалах мөн хэрэглэхтэй холбогдсон мэргэжлийг хэлдэг бол явцуу утгаараа компьютерийн програм болон техник хангамжийг үйлдвэрлэх, хөгжүүлэх, компьютерийн техникийн үйлчилгээ үзүүлэх, сүлжээ, өгөгдлийн баазыг үүсгэн зохион байгуулах чиг үүрэг бүхий мэргэжлийг хэлдэг.

За тэгээд янз бүрээр ангилана л даа. хэдэн зуун ажил мэргэжил байдаг гэсэн. гэхдээ ерөнхийд нь
    1. Компьютерийн ухааны эрдэмтэд (Computer Scientists)
    2. Компьютерийн инженерүүд (Computer Engineers)
    3. Системийн шинжээчид (System Analysts)
    4. Компьютерийн програм зохиогчид (Computer Programmers)
Гэх мэт ангилна.

Харин Монгол улсад МТ-ийн ажилчид хир олон байдаг юм болоо?

За энэ бол ёстой бүтэхгүй ажил байлээ. Татварын албанд ч энэ тоо байхгүй, статистикийн төвд ч байхгүй яагаад гэвэл МТ-ийн ажил гэж тусдаа Category байхгүй учираас.

Гэхдээ яах вэ тодорхойлох гэж оролдлоо БСШУЯ-аас жил бүр гаргадаг статистикаас мэргэжлийн индекс ээр нь ангилан төгсөгчдийн тоог гаргасан бөгөөд үүн дээр үндэслэн одоогийн ажиллах хүчний нөөцийг гаргахад манай улсад 1998-2006 онд нийт 4.8 мянга орчим МТ-ийн мэргэжилтэн бэлтгэгдэн гарчээ.

Бас бус судалгуунууд байлээ л дээ гэхдээ тэдгээрт нэг л итгэл төрөхгүй байгаам.

Харин цаашид МТ-ийн мэргэжилтнүүд хир хэрэгцээтэй байгаам болоо?

Монгол улсад мэдлэгт тулгуурласан мэдээлэлжсэн нийгэм байгуулах зорилго бүхий Цахим Монгол үндэсний хөтөлбөр 2005 онд батлагдан гарсан. Энэ хөтөлбөрийн стратегийн 7.3-т МХХТ-ийн өндөр чадвартай олон тооны мэргэшсэн мэргэжилтэн, судлаачид бэлтгэх гэж заасан байдаг. Мөн 2007 оны 2 сард баталсан “Монгол улсад 2015 он хүртэлх хугацаанд МТ-ийн гадаад аутсорсингийг хөгжүүлэхэд баримтлах чиглэл”-ийг МХХТ-ийн газраас баталсан. Энэхүү баримт бичигт нь 4 үндсэн зорилтыг дэвшүүлэн тавьсаны хоёр дугаарт аутсорсингийн чиглэлээр ажиллах, мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нөөцийг бүрдүүлнэ гэж заажээ.

Уг баримт бичгийн хүрээнд Мэдээллийн технологийн гадаад аутсорсингийг 2015 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд энэхүү мастер төлөвлөгөөнд гадаад зах зээлд ажиллах МТ-ийн мэргэжилтнүүдийн хэрэгцээг таамаглаж 2015 он гэхэд гадаад зах зээлд ажиллах 15,000 мэргэжилтэн бэлтгэх зорилт тавиад байгаа билээ.

Боловсролын мастер төлөвлөгөөнд тусгасны дагуу 2006-2007 оны хичээлийн жилд Монгол улсад инженер технологиор 19,3 мянган оюутан суралцаж байгаа бол МТ-ийн инженерээр суралцагчид үүний 38 орчим хувийг эзэлж байна. 2014-2015 он гэхэд уг төлөвлөгөөний дагуу инженер технологиор суралцагчид 38,6 мянга болж өснө хэмээн төсөөлжээ.

Дэлхийн ихэнх хөгжилтэй орнуудад МТ-ийн мэргэжилтний хэрэгцээ, их дээд сургууль төгсөгчдөөсөө давж гараад байгаа билээ.

Япон

Японы аутсорсингийн зах зээл Монголчуудын хувьд нэвтрэхэд хамгийн дөхөм зах зээл юм. Аутсорсингийн баримтлах чиглэлд Япон улсыг зорилтот зах зээл хэмээн тодорхойлсон. Япон улсын МТ-ийн гадаад аутсорсингийн хэмжээ улам бүр нэмэгдэж байна. Японы гадаад аутсорсингийн зах зээлийн хэмжээ IDC (International Data Corporation)-гийн хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар 15,38 тэрбум ам. долларт хүрчээ.

Япон улсын бүхий л салбарт ажиллах хүчний хомсдол үүссэн бөгөөд үүний дотор МТ-ийн мэргэжилтнүүд хэдэн жилийн өмнөөс дутагдаж эхэлсэн байна.

Японы Hikari Technet компаний тавьсан илтгэлд[1] Японд жилд 100 мянган мэргэжилтэн МТ-ийн инженерийн шалгалтанд тэнцдэг бол энэ тоо цаашид буурах хандлагатай байна. (хүн ам болон шалгуулагчид жил тутамд буурч байгаа. Үүнийг дагаад МТ-ийн инженерийн тоо буурч байна.) Гэвч Японы компаниудад чадвартай МТ-ийн инженерүүд дутагдсаар байгаа бөгөөд жил бүр 10 мянган чадварлаг МТ-ийн инженерүүдийг ASEAN-ийн орнууд болон Монголоос импортлох шаардлагатай байна гэж дурьджээ.

Японы төрөөс дутагдалтай байгаа ажиллах хүчээ азийн бусад орнуудаас нөхөх, тэднийг бэлтгэхэд туслалцаа үзүүлэх бодлого баримталж байгаа юм.

Европ

2002 онд IDC байгууллагын гаргасан судалгаагаар Баруун Европын орнуудын МТ-ийн мэргэжилтний хомсдолыг (2000-2005) дараах хүснэгтэд үзүүлэв.

Энэ судалгаагаар баруун Европын бүх орон МТ-ийн мэргэжилтний хомсдолд орох бөгөөд ялангуяа Герман, Франц, Англи том гүрнүүдэд илүү их мэргэжилтэн шаардагдах юм.

Дутагдалтай байх МТ-ийн чиглэлүүдэд:

§ Сүлжээний мэргэжилтэн (сүлжээний дизайн, суурилуулалт, ашиглалтын инженер ба зөвлөх) 19%

§ Компьютерийн мэргэжилтэн (компьютер техник хангамж, сервэрийн шинжээч) 4%

§ Програм хангамжийн мэргэжилтэн (Oracle зөвлөх, ABAR програмчлагч)

§ өгөгдлийн сангийн администратор CICS шинжээч

§ технологийн neutral мэргэжилтэн ( МТ-ийг бизнесийн зорилтоо биелүүлэхэд хэрхэн ашиглахыг ойлгодог бизнесийн зөвлөх) 27%

Баруун Европын орнууд МТ-ийн мэргэжилтний хомсдолоо бусад улсуудын мэргэжилтнүүдээс нөхөх буюу Brain Drain хийдэг. 2004 оны байдлаар Ази номхон далайн орнуудаас гэхэд 60 мянган ажилтан авсан байна.

Migration between the world regions: Origin of non-nationals occupied in S&T, taken from Veuglers, Ziarko (2004).

EU ICT TASK FORCE REPORT NOVEMBER 2006 судалгааны материалд баруун Европын МТ-ийн зах зээл 6.1 % зүүн болон төв Европынх 13.2% өснө гээд энэ өсөлтийн хүрээнд үүсэх ажлын байрыг хангахын тулд цаашид гаднаас импортлох ажиллах хүчийг өсгөх шаардлагатай байна гэжээ.

Бусад

2001 онд канадад 30 мянга, 2002 онд АНУ д 578,7 мянга, Шведэд 1,6 сая буюу 1998 оныхоос 3 дахин илүү, Эдгээр улсууд бусад улсаас өндөр мэргэжлийн МТ-ийн боловсон хүчин импортлох бодлого баримталж байна.

Канад улсад гэхэд 1990-2001 онд МТ-ийн мэргэжлийн ажил эрхлэгчдийн өсөлт нийт ажил эрхлэгчдийн өсөлтөөс 7 дахин их болсон ба үүнд Компьютерийн инженер, програмист, Систем аналистийн мэргэжлүүд тэргүүлж байна. Энэ их өсөлтийг үндэсний МТ-ийн их дээд сургууль төгсөгчдийн байдал хангаж чадахгүй болжээ. Түүнчлэн ихэнх хөгжилтэй орнуудад МТ-ийн мэргэжилтэй боловсон хүчний цалин өндөр болсон учир бизнесийн байгууллагууд нь хөгжиж буй орнуудын хямд ажиллах хүчнийг оруулж ирэх мөн аутсорсинг хийх арга замуудыг сонгох болжээ[2].

Энэ бүгдээс харахад манай улсад олон улсын хэмжээнд хүрсэн өндөр ур чадвар бүхий МТ-ийн мэргэжилтэний хэрэгцээ шаардлага өндөр байгаа нь харагдаж байна. Мөн дэлхийн хөгжингүй орнуудад МТ-ийн мэргэжилтнүүд хомсдож, төр засаг нь бусад хөгжиж буй орнуудаас ажиллах хүч оруулж ирэх бодлого баримталж байна. Гэвч гадаад зах зээлд ажиллахын тулд МТ-ийн мэргэжилтэн бүрт мэргэжлийн өндөр ур чадвар, дадлага туршлага зайлшгүй шаардлагатай.

Японы Hikari Technet компаний тавьсан илтгэлд[3] Японы компаниудаас хүсч байгаа гаднаас авах мэргэжилтнүүд нь мэргэжлийн өндөр ур чадвартай байхаас гадна Япон хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй гэжээ.



[1] ASIAN ITEE View Points from Japanese Company, Mr. Ryozo HIRATSUKA, 2006

[2] Мэдээлэл, харилцаа холбооны салбарын бодлогын баримт бичгүүд I, 2005

[3] ASIAN ITEE View Points from Japanese Company, Mr. Ryozo HIRATSUKA, 2006

Зоя

Жаахан байхад чулуугаар байлдана гэж нэг сайхан зүйл байдаг байж билээ. бидний хувьд бяцхаан дайн болчихно. зүгээрч гүй бид чинь удирдагчтай бас бусад байрныхантай тактиктай үзнээ. дайн эхлэхэд их амархан зэргэлдээх байрныхан бяцхан өдөөн хатгалага хийгээл тэгээл дайн зарлагадана даа. тэр үед гадаа тоглож байсан хүүхдүүд байрныханаа бүгдийг нь цэрэгт дайчилж эхлэнэ. удалгүй 20 30 аад цэрэгүүд цугларч арай дөнгүүр сайн зодолддог нь удирдагч болно. бяцхан дайчид чаддаг чаддагаараа салаанд хуваагдана. чавхтай хэд нь нэг хэсэг. хол шиддэг нь нэг хэсэг гэх мэт... чавхтануудын салаа ойролцоох байрны чардаакан дээр гараад дээрээс нь галаар байлдагчидыг хамгаалах үүрэгтэй харин мань мэт нь бол газраас ахиухан чулуу базааж авжаагаад сайн гэгч нь нульмаж байгаал аль болох хол шидэх үүрэгтэй. манай байрны атмаан ч биднийг сайн удирддаг байсышүү. ер нь манай байр шиг сайн зохион байгуулалттай байр ойр хавьд байсангүй. бид тэр хавьдаа л хүчирхэг нь. урд талын 8р байрныханыг их айлгадаг байж билээ. нэг удаа бүр дайрч ороод баньд нарыг нь зодоод, тоглоомын талбай дээр нь байсан дүүжин даажинг (бид тэр үед тэгэж нэрлэдэг байлаа) өргөөд аваад ирж билээ. өөрсдөө нээх дайнд ялсан баатар дүртэй орилж хашгирсан амьтад. гүй тэгээд томчууд анзаардаггүй л байсым байхдаа. анзаарах сөхөөгүй байсан байхалдаа тэр үед чинь яг ардчилал гарч ирээд бүх аав ээж нар маань гахай үүрээд эрээнэнградыг зорьчихсон байсым чинь.

Гэхдээ би нэг зүйлийг огт матрдаггүй юм. тэр үед манай урд талын 9н давхар тэр чигээрээ орсууд байдаг байлаа. оросууд сонин улс шүү газар хөдөллөө гэнгүүт орилолдоол бүгд байрныхаа гадаа гараад ирнэ. Монголчууд нь тэнэгийн дотор амгалан гэдэг шиг тоохчгүй хурхирч байгаам биш үү. за энэ яахав юу болсон гэхээр бас нөгөө дуртай "дайн"аа хийж байлаа. тэр үед чинь орос хүүхдүүд монгол баньд нараас үнхэлцэгээ хагартал айдаг байсын нээх өндөр өндөр юмнуудыг ганц монгол жаал л жагсаана шүүдээ. тэр урд талын байрныхантай байсхийгээд л муудалцана. тэгээл бүх эрчүүд нь гэр гэрийн зүг бажигдана. бид ч нөгөө кинон дээр гардаг сүх жанжины цэргүүд гамингуудыг хөөж байгаам шиг ура хашгираал дайрна. яг тэгэж байхдаа учиргүй хөөрчихсөн байсан бололтой чулуунд бүдрээд унаатахлаа. өөрөө унасан хүүхэд уйлдаггүйм ухааны юм бодцон гүрийгээд босоод иртэл өөдөөс шаргал үстэй, цэнхэр нүдтэй хөөрхөн охин ташаагаа тулчихсан зорьмог бөгөөд бардам харцаар намайг ширтээд зогсож байлаа.....

Миний л үеийн гэмээр бумбагар хацартай мөртлөө туранхай, хэзээ ч харж байгаагүй гэмээр өхөөрдөм төрхтэй түүнийг дээшлүүлээд хартал гартаа туйпууны том хэлтэрхий барьчихсан урд хөндөлсөж зогсоод оросоор шулагнаж гарав. юу хэлээд байгааг нь сайн ойлгосонгүй их л ууртай байх шиг байсан. би туйпуунаас нь болоод биш нүднээс нь болоод балмагдан хэсэг зогсов. хэлэх үг олддоггүй ээ. извените гэж хэлэх гэж байгаад драствуйте гэчихлээ. тэгсэн чинь бүр уурлуулсан бололтой улам чанга хашгирч гарав. би ч яаахаа мэдэхгүй сандрахдаа хий л газар ширтэв. гэтэл ухасхийгээд миний урд байсан том чулууг өшиглөөд холдуулчихав. би ямар наад чулууг чинь авах гэсэн юмуу гээд монголоор хэлчихлээ. мэдээж ойлгоогүйлдээ. тэгэж байтал манайхан хүрээд ирлээ. нэг маань түүний туйпууг цохиж унагаасан бол нөгөөх нь түүний гэзэгнээс татаад авлаа. хөөрхий тэр сүрэг чонын дундах ганц өнчин янзага шиг ийш тийш цовхчино. гэхдээ түүний нүдэнд цогтой, зоригтой байдал мэдэгдсээр байсан бөгөөд уйлах нь битгий хэл айсан ч үгүй чадахаараа тэмцэх гэж оролдож байлаа.

Яг тэр үед Зоя гэдэг хувьсгалч бүсгүйн тухай гардаг хуучны орос кино санаанд орлоо. германчууд түүнийг дүн өвлөөр хөл нүцгэн дотуур хувцастай нь гадуур тууж явдаг хэсэг нь ерөөс мартагддаггүй юм. тэр киноноос ч болсон уу түүний нүднээс ч болсон уу тэр үед түүнийг өөрийн эрхгүй хачин их өрөвдөж билээ. тэгээд ухасхийж очоод байрныханаа болиуллаа. наадах чинь охин байнашдээ явуулчих гэж хэлээд замыг нь халхалаад зогсож байсан нэг жаалыг холдуултал тэр дороо гүйгээд явчихав. манайхан намайг шоолоод бахаа ханатал явуулав орос шушмаад хайртай гэж ирээд л шоолж гарлаа...

хэд хоногийн дараа би ээжийн хажууд эргүүлэг дээр тоглож байлаа. ээж хажууд найз хүүхэнтэйгээ элдвийг ярилцангаа намайг шороотой заваан юман дээрээс буугаач гэж зэмлэнэ. би ч зөрүүдлээд улам хүчтэй эргэж байтал нөгөө Зоя маань ээжтэйгээ яг хажуугаар зөрөөд өнгөрдөг байгаа. өнгөрөхдөө надруу харж инээмсэглээд ээжийнхээ гарнаас татаад надруу заангаа хэдэн үг хэлчихээд яваад өгөв. би ч ойлгосонгүй гайхаад л хоцорлоо. явсаных нь дараа ээжээс тэр охин юу гэснийг нь асуутал ээж "Монгол хүүхдүүд ямар заваан юм бэ" гэж хэллээ гэв. тэр үед би маш их ичиж билээ.

Түүнээс хойш би түүнийг одоо болтол хараагүй бөгөөд царайг нь ялангуяа том цэнхэр нүдийг ерөөсөө матрдаггүй юм сүүлд бодоод байхад тэр охин намайг заваан юм гэж хэлээгүй байхаа гэж горьддог болсон шүү ээж л намайг заваан юман дээрээс буулгах гэж хэлсэн байх гэж найддагийн хэхэ....

Би гэж юу вэ?

Ёооё юм бодсоор байтал бүр толгой өвдчихлөө. Би ч энэ муу тархийг их зовоох юмдаа. Тархиа зовооно гэснээс Хүний тархи сонин эд шүү… яаж ажилдаг юм болдоо. үрчлээтэж хуниралдсан нялцгай юмны хаанаас нь ийм зүсэн зүйлийн бодлууд гарна вэ?

Шинжлэх ухааны үүднээс нь тайлбарлуул үрчлээ болгондоо мэдээллүүдийг агуулж, мэдрэлийн эс гээчээрээ мэдээлэл хүлээж аваад холбогч эдүүд нь мэдээлэл боловсруулдаг сонин гайхал байхана. Хүний тархи сайн ажиллана гэдэг нь мэдрэлийн эсүүдийн хоорондох холбогч эдүүд хир сайн ажиллаж байна вэ гэдэгтэй л холбоотой. тархины эсүүд олон байх тусмаа л сайн байдаг гэж хүмүүс боддог гэтэл тийм биш юм гэнэ шvv. Саяхан эрдэмтэд судалж судалж тархины үйл ажиллагааны үндэсийг нээсэн чинь тархи бодож сэтгэнээ гэдэг нь ердийн л нэг болзолт рефлекс байдаг байгаа. Бодоод байхаар яг л тийм юмдаа. тогтооно гэдэг нь бидний тархи юмыг рефлексжүүлж байгаа хэрэг, харин түүнийг боловсруулж байгаа нь рефлексvvдээ цэгцтэйгээр эрэмбэлж, зvй зохистойгоор ашиглахын нэр болой. Бид ямар нэгэн юмыг бодохдоо заавал ургуулан боддог. Тvvнээс хэзээ ч сэжvvр байхгvй байхад шууд бодож чаддаггvй. Жишээ нь гуталыг бодохын өмнө хөл ч юмуу эсvvл vдээс гэх мэт гуталтай холбоотой зvйлийг заавал бодсон байдаг. Тэхээр өмнө нь vдээс гэсэн дохио тархинд өгхөд цаана нь гутал гэсэн реакц өгж байхаар рефлекс тогтож байсан л байхана. Vvнийг бид сурах, цээжлэх гэж нэрлэцгээдэг ..... Тээр ингээл өнөөх муу тархиа улайстал нь ажиллах юм. Гэтэл хэн энэ мууг ингэтэл нь зовооно вэ? Би шvv дээ! Тэгвэл би гэж яг юу юм бэ? Тархи лав биш байхана... Хаанахын хэн ч гэнvv нэг эрдэмтэн Би г ДНК гэж тодорхойлсон байдаг. Днк бол хvний материаллаг бvхний vндэс (Хөл гар, нvvрний хэлбэр, тэр ч байтугай тархины бvтэц) гэтэл энэ бvхнээ бид миний хөл, миний гар, миний тархи гэх мэтчилэн ярьдаг. Ингээл бодхоор тархи 360 градус эргэнэ дээ ..........

Би г тусгайлан судалдаг философийн урсгал байдагл даа харамсалтай нь миний тархи юмыг муу рефлексжvvлдэг бололтой эсвэл их дээр vед уншиж байсан болхоор тархи маань Shift + Delete хийсэн биз нарийн санахгvй байна. Тэдний vзэлээр бол би нь оюун санаалаг бөгөөд матераас огт ангид зvйл гэж байсан. Харин одоо би vvнийг их дэмжиж байгаа ч өөрийнхөө байр суурийг товч илэрхийлэхийг оролдоё.

Билл Гейтс ДНК гаа сансарлуу илгээж өөрийгөө дэлхий сөнөсний дараа ч оршин байлгах алхам хийсэн. Тэр ДНК нь нисч очоод өөр гариг дээр Билл тэй усны дусал шиг адилхан хvн болон амьдарч болох л юм. Харин хэзээ ч Билл Гейтс болохгvй. Өөрийгөө Билл гэж огт бодохгvйшд юун МайкроСофт юун Виндоус Алийг нь ч мэдэхгvй ... Харин Билл Гейтс ийн Дурсамжыг Осама Бийн Ладенд суулгачихвал манай алан хядагч маань бодож эхлэнэ дээ. ”Намайг Билл гэж дууддаг би 90 ээд онд Майкрософт гэдэг компани аа байгуулж байсан, ингэхэд би чинь яасан их сахал vстэй болчивоо” гэх мэт. Тэхээр миний дэвшvvлж байгаа санал бол ”Би гэдэг нь ерөөсөө л хvний дурсамж юм”. Дээр дурьдсан нэрийг нь санахгvй байгаа философийн онолтой ойролцоо матераас тусдаа ойлголт болж таарч байгаам. Би бол бие организм vvссэний дараа тvvний тусламжтайгаар бvрэлддэг нэг ёсны мэдээлэл юм. Яаж бvрэлдэхvv гэхээр сурах замаар дээр ярьсанчлан рефллекс тогтдог зарчмаар ч гэж хэлж болно. Уншигч та миний бичвэрийг хэт идеалист байна гэж бодож байж болох юм. Би арай материалист талаас нь тайлбарлах гээд vзэе л дээ. Зvйрлэвээс хvний тархи нь компьютертэй төстэй. Хийгдсэн материал, хөгжил, бvтэцээрээ өөр боловч зарчмын хувьд адил гэдэгтэй материалист vзэлтэй хvн бvхэн санал нэгдэх болов уу. Хэрвээ хvний дурсамжийг дижитал хэлбэрлvv шилжvvлж болдог бол (тархи мэдээллийг ямар нэгэн хэлбэрээр хадгалдаг, тvvний зvй тогтолийг олж тогтоогоод компьютерийн 1 0 гэсэн хэлэнд хөрвvvлэх боломж бий гэж итгэж байна) хvний бvхий л дурсамжыг хvний тархитай төстэйгөөр илvv нарийн бvтээсэн хиймэл тархинд (нэг ёсны компьютерт) суулгавал тэр машин нь чиний “Би” болох болно.

Vvнээс цааш лавшруулаад бодвол бvр аймшигтай болж эхлэнэ. Сvvлдээ бvр хvний бие гэдэг энэ хоёр хөлтэй хохьмой толгойтой ”хэрэгсэл” хэрэггvй болох биз. Матриц кино н дээр гардаг шиг өөрсдийн бvтээсэн аврага том сервертээ дурсамж бvр өөр өөрийн профайл, фолдерvvдийг vvсгээд тус бvрдээ өөрсдийн мөрөөдлөөр амьдарцгаана ..... Vvнээс цаашихыг нь танд vлдээе. .....