cat-right

БНХАУ-ЫН ДАЛЬЯН ХОТНОО ЗОХИОГДСОН БИЗНЕС АЯЛАЛД ОРОЛЦСОН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ


Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны (MOSA) санаачлагаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дальян хотын болон Монгол улсын AOTS төгсөгчдийн холбоодын хамтран зохион байгуулсан Монголын МТ-ийн салбарынханы бизнес аялал Дальян хотноо 2007 оны 6 дугаар сарын 17-24 ний өдрүүдэд болов. Энэхүү аялалд УИХ –ын гишүүн З.Энхболд тэргүүтэй Монголын төр болон хувийн хэвшлийн байгууллага, компаниудын төлөөлөл болох 24 хүн оролцсоноос МТҮП-аас орлогч захирал Т.Наранчимэг болон миний бие нар

Тус бизнес аялалын зорилго нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Япон улстай өрнүүлж буй гадаад аутсорсингийн туршлагаас судлаж, Монгол улсад аутсорсингийг хөгжүүлэх бодлогыг тодорхойлоход туршлага судлах, Хятадын талын МТ-ийн асуудал эрхэлсэн албаны хүмүүс болон бизнес түншүүдтэй холбоо тогтоох явдал байлаа.

Төлөөлөгчид Дальян хотод айлчлах хугацаандаа хотын програм хангамжийн парк, тусгай бүс, бизнес инкубатор, МТ-ийн аутсорсингийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд, програм хангамжийн салбарын холбоо, гадаадын хөрөнгө оруулагч компаниудаар зочлон бизнес уулзалтуудад оролцсон болно.



Уулзалт 1

Dalian Mingzhu Public Card Co,.ltd: Компанийн ерөнхий захирал Лу Жиакин, ерөнхий инженер Жао Лиань Юу нар хүлээн авч уулзаж өөрийн байгууллагын талаар танилцуулав. Уг компани нь 2000 онд байгуулагдсан. Нийтийн тээвэр болон зарим өргөн хэрэглээний бараа, таксфон үйлчилгээний төлбөр, тооцоог гүйцэтгэхэд ашигладаг тусгай картыг үйлдвэрлэдэг. Далиан хотын захиргаанаас тус картыг нийтээр хэрэглэх зөвшөөрөл олгон үйлдвэрлүүлж байгаа. Цаашид гар утасны сим карт үйлдвэрлэдэг компаниудтай хамтран SIMPASS үйлдвэрлэн гар утсанд суурьлуулан худалдаанд гаргахаар ажиллаж байна.

Уулзалт 2

Dalian Xinghua Infotech Co,ltd: Компанийн бизнес үйл ажиллагааны аутсорсингийн хэлтсийн дарга хатагтай Ван Шиао Хуй хүлээн авч өөрийн компанийн талаар танилцуулав. Анх 1992 онд өгөгдөл оруулах болон инженерийн график дизайний аутсорсингийн чиглэлээр байгуулагдсан. Одоо нийт 800 ажилтантай.

Тус компани одоогоор

· Өгөгдөл оруулалт

· Дэсктоп паблишинг

· Инженерийн график дизайн

· Програм хангамж хөгжүүлэлт гэсэн 4 чиглэлэээр аутсорсингийн үйл ажиллагаа эрхэлдэг.

2003 онд Японд өөрийн салбар нэгжийг байгуулсан. ISO 9001 болон ISO 2000 стандартуудыг авсан. Нийт ажиллагчдын тал хувь нь өгөгдөл оруулах аутсорсингийн чиглэлээр ажилладаг, 25 хувь нь их сургууль, 45 хувь нь коллеж үлдсэн нь түүнээс бага түвшний боловсролтой.

Аутсорсингийн үйл ажиллагаа эрхлэхэд Японы зүгээс ямар шаардлага тавьдаг вэ гэсэн асуултанд нэгдүгээрт ажлын туршлага байдаг гэж хариулсан бол мэргэжилтэй ажилчдаа яаж олдог вэ гэсэн асуултанд их сургууль, коллежтэй хамтран ажиллаж, оюутнуудыг өөрийн компани дээр дадлага хийлгэх зэргээр бэлтгэж төгсөхөд нь гэрээ байгуулан ажилд авдаг гэлээ. Захиалгаа яаж олдог вэ гэсэн асуултанд тус компани нь арав орчим япон ажилтантай бөгөөд тэднээрээ дамжуулан захиалгаа олдог, анх компани байгуулагдахад Засгийн газраас ажил олж өгөн эхлүүлж байсан гэж хариуллаа. Ярилцлагын дараа компанийн ажилчдын ажлын байрыг үзэж сонирхлоо.

Уулзалт 3

Neusoft Institute of Information: Тус сургууль нь МТ-ийн Neusoft группийн салбар сургууль бөгөөд дараах тэхнимүүдтэй юм байна. Үүнд:

· Компьютерийн техник технологийн тэнхим

· Бизнесийн удирдлагын тэнхим

· Тоон урлагийн тэнхим

· Гадаа хэлний тэнхим

Уг сургууль Дальяны Програм хангамжийн паркын нутаг дэвсгэр дээр 350 мянган м2 талбайд байрладаг. Англи, Хятад, Япон хэл дээр сургалтаа явуулдаг. Хятад улсын топ 3 их сургуулийн нэг, МТ-ийн хамгийн том сургууль юм. 10 мянган оюутантай. 1 сая электрон ном, 400 мянган цаасан номтой. Оюутан бүрийг зөөврийн компьютерээр хангадаг.

Үйлдвэрлэлтэйгээ шууд харьцаж сургалтаа явуулдаг. IBM, SUN, Skillsoft, BEA, SAP, HP, Cisco, Toshiba, Matsushita Electric Works Information Systems Co., Ltd зэрэг олон улсын томоохон компаниудтай хамтран ажилладаг.

Тус сургууль нь онлайн сургалт явуулдаг. NOU нь англи, хятад, япон хэл дээр 600 онлайн курс хичээллүүлдэг. 37 мянган онлайн сурагчид сурдаг байна.

Жилийн төлбөр нь танхимын сургалтын хувьд 10 мянган ам.доллар, онлайн сургалтын хувьд 3 мянган ам доллар.

Энэ сургуультай холбоо тогтоон Монгол оюутнуудыг сургах талаар санал тавьхад дуртай зөвшөөрч байсан. Манай орны хувьд тус сургуультай хамтран ажилласнаар Япон руу чигэлсэн аутсорсингийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай хүний нөөцийг бэлтгэхэд тус дөхөм болохоор санагдлаа.

Уулзалт 4

Dalian Hightech Industrial Zone: Тусгай бүсийн дэд захирал ноён Чук Ши, дэд захирал, хуулийн зөвлөх ноён Жан Кэ нар хүлээн авч ярилцлаа. БНХАУ-ын цөөн тусгай бүсүүдийн нэг Дальяны өндөр технологийн үйлдвэрлэлийн бүс нь 1991 онд төрийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан. 35.6 км2 газар нутагтай, одоогийн байдлаар нийт 2,300 компани бүртгүүлсэний 800 нь олон улсын компаниуд. DSP-д програм хангамж, мэдээллийн үйлчилгээ, медиа ба дижитал бүтээгдэхүүнүүд, төвлөрдөгөөс гадна уг бүсэд биологи, нарийн төхөөрөмжийн үйлдвэрлэл зэрэг салбарууд эрчимтэй хөгжиж байна.

Тусгай бүс нь дараах салбаруудыг хамардаг. Үүнд:

  • Програм хангамж ба мэдээллийн үйлчилгээний салбар
  • Мультимедиа ба тоон урлагийн салбар
  • Биотехнологийн салбар
  • Семикондакторын салбар
  • Нарийн төхөөрөмжийн үйлдвэрлэл

Дальяны тусгай бүсэд 20 их сургууль, 300 сургалтын төвүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний 6 нь 20,000 –аас дээш оюутантай.

Тус бүсийг Хятадын байгалийн үзэсгэлэнт газарт байгуулан тэр чигт нь шилэн кабелиар торлон, дэд бүтцийг дээд зэргээр хангаж өгчээ.

Тусгай бүсэд бүртгүүлсэн компаниудыг орлогын татвараас хөнгөлдөг. Мөн гадны хөрөнгө оруулалттайгаар эхлэн байгуулагдаж буй компанийг эхний 2 жилд орлогын татвараас бүрэн чөлөөлдөг. Энэ мэт татварын бодлогуудаас гадна тарифийн, газрын, ур чадварын гэх мэт хөнгөлөлтийн бодлогуудыг хэрэгжүүлдэг.

Уулзалт 5

Dalian Software Park: Дальяны програм хангамжийн парк (ДПХП) нь хойд Азийн програм хангамж хөгжүүлэлт болон бизнес үйл ажиллагааны оффшор төв болох зорилготой. Зорилтот зах зээлээр Япон, Солонгос, Хойд америкийг сонгон авчээ. Тус паркын нийт барилга байгууламжийн 80 хувь нь баригдаж дууссан бөгөөд хувийн эзэмшлийн компани юм байна.

ДПХП-д дэлхийн топ 500 компанийн 34 нь салбар нэгжээ байгуулсан байна. Тухайлбал:

  • IBM
  • HP
  • Microsoft
  • Sony
  • Dell
  • Panasonic
  • Siemens
  • Intel
  • Accenture
  • Hitachi
  • Toshiba
  • NEC
  • Ericsson … зэрэг юм

ДПХП нь нийт 8.6 км2 талбайтай ба тал хувьд нь барилга байгууламж баригдсан. Нийтдээ 2 их наяд ам,долларын хөрөнгө оруулалт хийгдсэн.

Уулзалт 6

Dalian High-Tech Business Incubator: Дальяны инкубаторын хэд хэдэн компаниудаар орж судлав. Тус инкубаторт элсэхэд дүрмийн сан нь 100 мянган ам.доллар байх ёстой бөгөөд өөр ямар нэгэн шаардлага тавьдаггүй юм байна. Инкубаторт орсон компанид 80 м2 талбай үнэгүй өгдөг бөгөөд илүү талбайн м2 бүрийг нь 4 ам.доллароор түрээсэлдэг. Мөн инкубаторт байрлах хугацаанд нь татвараас чөлөөлдөг.

Тус инкубаторт байрлаж буй нэгэн компанийн хэлж буйгаар 600 орчим компани одоогийн байдлаар инкубаторт бойжиж байна.

Уулзалт 7

Aitech Co,. ltd: Тус компанийн гүйцэтгэх захирал Кингнинг Ли нь өвөр Монгол гаралтай хүн байсан бөгөөд биднийг хүлээж аван сонирхолтой яриа өрнүүллээ.

Айтек компани нь 2003 онд байгуулагдсан. Гадаад аутсорсингийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогоор нийт 72 ажилтантай. Үүнээс 57 нь програм хангамж хөгжүүлэлтээр ажилдаг бол 15 нь өгөгдөл боловсруулах чиглэлээр ажилдаг. 100 хувь Японы хөрөнгө оруулалттай компани юм. 2007 оны 1 сард ISO 9001 –ийн гэрчилгээг авсан.

Үйл ажиллагааны чиглэл:

Software

  • Web application
  • OS
  • Embedded
  • Voice application

Digital media

  • Зураг салгах
  • Зураг засах
  • CAD
  • Photoshop

Энэ төрлийн аутсорсинг ашиг өндөр, зардал бага гэдгийг онцолж байсан.

Японы буюу захиалагчийн зүгээс аутсорсинг хийхэд дараах шаардлагуудыг тавьдаг тухай дурьдлаа. Үүнд:

· Нууцлал (process management, ISMS, PIPA)

· Чанар (ISO 9001, CMMI)

· Ажлыг хугацаанд нь дуусгах чадвар

· Хүний нөөц

o Сургалт

o Судалгаа

o Ажиллагчдын тогтвортой байдал

· Өөрчлөлтийн орчинд дасан зохицох чадвар

· Харилцаа холбоо

Захиалгат ажил авч буй компанийн зүгээс анхаарах зүйлс нь гэвэл:

  • Санал болгох чадвар
  • Мэдрэмж

Технологи байдгийг талбарлав.

Түүнчлэн жирийн код бичигчийг 6 сараас 1 жилд бэлтгэдэг бол жинхэнэ утгаар нь прожект менежер бэлтгэхэд 10 жил шаардагддаг тухай ярив.

Компанийн захирлын ярьсан зүйлээс санаа авах зүйлс маш их байлаа. Уг компани нь жилд дундажаар 800 сая төгрөгтэй тэнцэх орлого олдог байна.

ISO 9001 ийг хэрхэн авдаг тухай сонирхоход:

· 3 сар мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авна.

· 3 сар зөвлөгөөний дагуу ажиллана.

Ингээд 6 сарын дараа үр дүн нь гардаг бөгөөд ойролцоогоор 4,5 сая төгрөг зарцуулагддаг байна. Харин ISMS ийг авахад 60 сая, CMMI –ийг авхад 30-45 сая төгрөг шаардагддаг байна.

Уулзалт 8

Fire Ant Studio: Уг компани нь гар утсанд зориулсан тоглоом үйлдвэрлэдэг. Нэг тоглоомны үнэ 5 мянган доллар. Мөн тоглоом бүтээх сургалт явуулдаг байна. Сургалтууд нь:

  • Мэргэжлийн сургалт
  • Зэрэг олгох сургалт гэсэн чиглэлүүдээр явагддаг байна.

Одоогийн байдлаар гар утсанд зориулсан тоглоом 50, гар утасны онлайн тоглоом 10- ийг бүтээгээд байгаа.

Уулзалт 9

Dalian N’star Animation Cartoon Company: Уг компани нь хүүхэлдэйн кино үйлдвэрлэдэг бөгөөд ихэвчлэн телевизүүдээс захиалга авч гүйцэтгэдэг байна. Wacom үзэг ашиглан Photoshop дээр зурсан дүрсүүдээ Maya програм дээр хөдөлгөөнд оруулдаг. Дүрсээ рендерлэхдээ сүлжээгээр дундаа компьютер ашигладаг нь авууштай арга санагдлаа.

Уулзалт 10:

China International Software and Information Service Fair: Бүх Хятадын хэмжээнд жил бүр зохиогддог уг үзэсгэлэн яармаг биднийг айлчлах үеэр болсон бөгөөд энэхүү үзэсгэлэнд хятадын ихэнх томоохон МТ-ийн компаниуд болон гадаадын нэртэй компаниуд оролцдог байна. Энэ үзэсгэлэнг Монголын төлөөлөгчид үзэж сонирхох явцдаа далианы МТ-ийн олон компаниудтай уулзаж ярилцлаа.

Уулзалт 11:

China InternationalSoftware Innovation Forum:Жил бүр болдог Хятадын олон улсын софтвэрийн шинэчлэлийн хуралд манай төлөөлөгчид албан ёсны төлөөгөчдийн хүрээнд урилгаар оролцлоо. Энэхүү хурлын хэлэлцсэн гол сэдэв нь МТ, түүний дотор аутсорсингийн тухай байсан бөгөөд хуралд Хятадын болон олон улсын хэмжээний олон компаний удирдлагууд аутсорсингийн бизнесийн өнөөгийн байдал, анхаарах зүйлсийн талаар санал бодлоо ярилцав.

Уулзалт 12

Dalian Software Industry Association: Дальяны програм хангамжийн холбооны удирдлагуудтай уулзав. Уг холбоонд хотын захиргаанаас байр гаргаж өгсөн бөгөөд стандарт, дүрэм журам гаргах зэрэг төрийн зарим үүрэг функцийг гүйцэтгэдэг байна. 1000 орчим гишүүнтэй.

Холбооны дарга ноён Сун Пэнг бидэнд Хятад болон Японы аутсорсингийн хөгжлийн талаар болон төрөөс авч хэрэгжүүлдэг арга хэмжээ, бодлогуудын талаар маш чухал мэдээллүүдийг бидэнд өөглөө.. Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо цаашид хамтран ажиллах талаар мөн ярилцав.

Түүнчлэн биднийг Монгол улсад гадаад аутсорсингийг хөгжүүлэх талаар бодлого боловсруулж байгааг дуулаад бүх талаар тусалж дэмжинэ гэдгээ илэрхийлж байлаа.

Уулзалт 13

Ascendas компани: Энэ нь Сингапурын томоохон компаниудын нэг бөгөөд Дальянд ихээхэнн хэмжээний хөрнгө оруулалт хийсэн байна. Тус компанийн маркетингийн захиралтай уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтын үеэр тэдний хийж буй ажилтай танилцсанаас гадна цаашид Монголд хөрөнгө оруулах боломжийн талаар судалж үзэхийг бидний зүгээс хүслээ.

Дүгнэлт

БНХАУ-ын Далиан хотод Монголын МТ-ийн салбарынханы хийсэн бизнес аялал нь тавьсан зорилгодоо буюу Хятад улс МТ-ийн аутсорсинг хөгжүүлэх талаар явуулж буй бодлого, аутсорсингийн хөгжлийн өнөөгийн түвшинг судлах зорилгодоо нийцсэн чухал аялал боллоо. МТҮП-аас оролцсон төлөөлөгчдийн хувьд цаашид аутсорсинг хөгжүүлэхэд төрийн зүгээс хэрхэн анхаарах, төр болон хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллах талаар олон зүйлийг судалж мэдсэн аялал болов.