cat-right
Showing posts with label Үзэл бодол. Show all posts
Showing posts with label Үзэл бодол. Show all posts

Төрөлжин хөгжихүй

Маркс, Энгелсийн зөнч онолыг амьдралд аймшигт гажуудал болгон туршсан Ленин, Сталин нарын бүтээл коммунизмын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас Адам өвөөгийн үүсгэж кэйнс фридман ах нарын баяжуулсан чөлөөт эдийн засаг руу шилжих хүнд хэцүү боловч сонирхол дүүрэн үеийг бид ардаа хийлээ. Одоо шилжилтийн үе дууссан хийх бүтээх үе эхэлсэн...

Монгол улс нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 121 т бичигдэж байна. Ерөнхийдөө олдог орлогоороо сүүл мугшиж байна гэсэн үг.

Манай улс хэд хэдэн онцлогтой эхнийх нь хэт бага хүн ам. 2,6-хан сая хүнтэй зах зээлтэй болохоор эдийн засаг хөгжихгүй байна гэж ярьдаг. Миний бодлоор бол харин ч эсрэгээрээ. 450 орчим мянган хүнтэй люксэнбург улс нэг хүнд ноогдох ДНБ ээрээ дэлхийд тэргүүлж байхад 300 мянган хүнтэй Исланд 4т бичигдэж байна. Мөн 4 сая хүнтэй Норвег 2т 9 сая хүнтэй Швед 8д бичигдэж байх жишээтэй.

Эдгээр нь бүгд export-oriented буюу гол орлогоо экспортоос бүрдүүлдэг улсууд юм. Яагаад гэвэл дотооддоо зах зээл байхгүй юм чинь. Мөн маш цөөн салбарыг сонгон авч түүгээрээ дагнан үйлдвэрлэл явуулдаг. Люксенбург банк, санхүүгийн бүтээгдэхүүнээр дагнадаг бол Финланд электроникийн үйлдвэрлэл, Швед тавилга, модон эдлэлээр, Исланд загасны аж ахуйгаар төрөлждөг.

Энэ бүгдээс хархад хятад, орос гэх мэт хүн ам ихтэй улс бүх юмаа өөсдөө үйлдвэрлэх нь ашигтай бол манайх шиг жижиг улс аль нэг салбарыг сонгон авч түүгээрээ export-oriented улс болж чадвал харин ч илүү байхаар харагдаж байна. Швецарь цагаараа, Япон электрон бараагаараа, Малайз чип үйлдвэрлэлээрээ, Бразил кофегоороо, Итали Хувцасаараа дэлхийд алдартай харин Монгол юугаараа алдартай вэ?

За алдартай болох нь ч одоо дүүрч гол нь Люксенбург шиг цөөхүүлээ мөртлөө их мөнгө олдог улс больё лдоо. Ингэхийн тулд эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй. Харин юугаар дагнан төрөлжиж чадах вэ? Үүнд хариулахын тулд хамгийн эхлээд Давид Рикардо гийн онолын дагуу харьцангуй болон үнэмлэхүй давуу талаа олж харах хэрэгтэй.

Түүний давуу талын онолоор альваа улс өөрийн хамгийн сайн бөгөөд бага зардлаар үйлдвэрлэж чадах бүтээгдэхүүнээ дагнан үйлдвэрлэн бусад оронд экспортолж өндөр зардлаар хийгддэг эсвэл хийж чаддаггүй зүйлүүдээ гаднаас импортолж авах нь нийт бүтээмж буюу ДНБ ийг нэмэгдүүлдэг гэдэг. Хөдөлмөрийн хуваарь дан гагц хувь хүн дээр яригдахгүй улс орнууд дээр ч яригдана гэсэн санаа.

За тэгвэл бид юугаар төрөлжих вэ? Монголын бас нэг онцлог бол landlocked буюу далайд гарцгүй, алслагдмал, түгжигдмэл байдал. Энэ нь физик утгаараа бодит, биет бүтээгдэхүүнийг экспорлоход тээврийн зардал хамгийн их гай болдог нь бидэнд маш том сул тал болж байна. Монголд нэг сандал хийчихээд түүнийгээ америкт нийлүүлэхийн тулд хятадын Дальян боомт хүртэл газраар зөөгөөд дараа нь тэндээсээ усан онгоцонд ачуулна. Ингэсээр байтал Шанхайн боомттой ойрхон орших хятад сандалын үйлдвэрийнхээс бараг 10 дахин үнэтэй болж очно. хэн авхав дээ.

Харин Монгол улс тоон хэлбэрт шилжүүлж болох бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлдөж чадна. Тоон (Digital) хэлбэрт шилжүүлж болох бүтээгдэхүүн гэдгийг их энгийнээр ойлговол компьютер дээр хийж болох ажлууд гэсэн үг. Санхүүгийн тайлан гаргах, График дизайны ажлууд, Програм зохиох, Утсанд хариулах, Өгөгдөл оруулах гэх мэт маш олон ажлууд байж болж байна.

Өнгөрсөн зууны эхээр дэлхийн нийт баялагийн 80 хувийг цэнхэр захтанууд буюу бие үйлдвэрлэлийн салбарынхан бүтээдэг байсан бол. Одоо үед нийт баялагийн 90 ээс дээш хувь нь оюуны салбарт бүтээгдэж байна. Оюуны үйлдвэрлэлийг ерөнхийд нь зуун хувь тоон хэлбэрт шилжүүлж болно. Тэхээр асар том зах зээл байгаа нь ажиглагдаж байна.

Тоон хэлбэрт шилжүүлж болох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн давуу тал гэвэл маш олон. Жишээлбэл интернэтээр дамжуулдаг учраас тээврийн зардал бараг тэгтэй тэнцүү. Мөн үндсэн хөрөнгө оруулалт нь хүнээ хөгжүүлэх, мэдлэгт суурилсан байдаг тул хүн амын боловсролыг дээшлүүлж, үүний үрээр соёл ухамсар ч сайжирдаг.

Би энд мэдээллийн технологийг яриагүй. Мэдээллийн технологи бол дэд бүтэц буюу замтай адилхан дамжуулах хэрэгсэл юм. Түүн дээгүүр урсах бараа бүтээгдэхүүнийг л ярьж байна. Эдгээр тоон хэлбэрт шилжиж болох бараа, бүтээгдэхүүний аль нэг хэсгийг нь сонгож аваад л түүгээр төрөлжөөд дагнаад явчих асуудалыг л дэвшүүлж байна. Асар ирээдүйтэй, асар боломжтой. . .

Дараагийнхаа бичлэгийг сонгож авсан төрөлжилтөө хэрхэн дэмжин хөгжүүлэх талаар төвлөрөн хөгжихүй сэдвээр бичих болно.

Хөрөнгийн биржийн үүсэл

Эрт урьдын цагт гэхэд ч хайшаа юм 17, 18-р зууны үед юмуудаа. Нэг далайн дээрэмчин хүүтэйгээ хамт дээрэм хийдэг байж л дээ. хүү нь 15 нас хүрэх үед аав нь шархаа даалгүй үхэх болж гэнэ. тэгээд хүүдээ захьжээ. "Миний хүү одоо ааваасаа хойш битгий далайн дээрэм хийгээрэй, хатан хааны хөлөг онгоц хүчтэй болсон, зэвсэг ч сайтай болсон. далайн дээрэм явуургүй болж байна" гэж захиад нэгэн арал дээрх алтны орд газрын зургийг өвлүүлж өгөөд чад болж гэнээ...

Хүү ч уйлж уйлж газрын зургаа өвөртлөөд аавынхаа найзыг даган Англид очиж буурчын газарт нь ажиллах болов. Өдөр өнгөрөх тусам нөгөө арал дээрээ очиж алтны орд газраа үзэх хүсэл доороос нь хатгана. Тэгээд нэг өдөр жижиг завь олоод арал руу очоод орд газраа ч олж, эзгүй арал дээр ганцаараа баахан орилж гэнэ. тэгээд гэнэт "гүйэ би чинь яаж энэ алтыг ухах билээ?" гэж бодлоо. юу ч гүй ядуу хүү улаан гараараа тэр алтыг олборлох ямар ч боломжгүй байв...

Хүү эх газартаа буцаж ирээд хүмүүсээс мөнгө зээлэхийг хүссэн боловч барьцаа хөрөнгө, танил тал юу ч байхгүй ядуу дээрэмчний хүүд хэн ч итгэсэнгүй. Сүүлдээ түүнийг галзуу солиотой хүн хэмээн үзэх болов. Үүнээс болоод хүү өдөр бүр архи ууж согтоод хүн бүхэн рүү гараараа занган "Би бол алтны ордны эзэн баян хүн, та муусайн гуйлгачингууд" гэж ирээд л хараадаг болж гэнэ.

Нэгэн өдөр буурчын газарт үл таних эр орж ирээд учир зүггүй үглэх хүүг хараад яриаг нь анхааралтай сонсов. тэр хүн бол уул уурхайн маркшедер мэргэжилтэй хүн байсан бөгөөд бас л мөнгө төгрөггүй ядуу нэгэн байв. Тэгээд хүүтэй уулзаж сайн ярилцаад хамтрах санал тавив. хүү ч зөвшөөрч орд газрыг нь очиж үзэн зургийг нь гаргаж нөөцийг нь тогтоов. ингээд хоёулаа болоод үзүүлэх ч юмтай арай өөрөөр ярьж эхлэв. гэвч мөнгөтэй хүмүүс тэдэнд бас л итгэсэнгүй.

Хэсэг хугацааны дараа тэр хоёрт эдийн засагч мэргэжилтэй дунд сургуулийн багш хүн итгэсэн боловч бас л хангалттай мөнгөгүй хүн байлаа. тэр өнөөх хоёрт хандаж "Ийм ийм ажил хийгээд ийм мөнгө олно гэсэн тооцоо байхгүй бол хүмүүс итгэхгүй шүү дээ" гэжээ. Өнөө хоёр багшийг эгнээндээ нэгтгэж түүнээр уурхайг ашиглах техник эдийн засгийн тооцоог хийлгүүлж авчээ.

Гурвуулаа хийсэн зүйлүүдээ нэгтгээд цаасан дээр буулган үзүүлэх юмтай болов. түүнийгээ мөнгөтэй хүмүүст үзүүлж мөнгө зээлээч гэж гуйж эхэлсэн нь өмнөхөөсөө хамаагүй үр дүнтэй байлаа. гэхдээ л мөнгөтэй хүмүүс тэр гуравт итгээд мөнгөө зээлхийг хүссэнгүй. Хэдийгээр өндөр хүү амлаж байсан ч эрсдэлгүй зээл өгөхийг л хүсэж байлаа.

Нэг л их алт ярьсан хүмүүс олсон орлого ч байхгүй хэдэн жил болж сүүлдээ нөгөө гурав бүр цөхрөнгөө барж тэсвэр нь дээд зэргээр алдарч эхлэв. Тэгээд эцсийн эцэст хүү "За одоо ёстой больё, гуйлгачин хүн гуйлгачинаараа л байдын байна. Энэ их алтыг мөнгөтэй хүн нь эзэмшиг гол нь бид ажилтай л байя. Мөнгө оруулсан хүн энэ уурхайг эзэмшээд өөрсдөө алтаа аваг, харин тэр уурхайд нь би манаач ч болсон хийе, багш чи менежер нь, маркешедр чи инженер нь бол" гэж хэлжээ. тэгээд гурвуулаа ярьж байгаад цаасан дээр буулгасан тооцоонуудаа нийлүүлэн бизнес төсөл боловсруулж, энэ бизнест хөрөнгө оруулсан хүн энэ уурхайн эзэн нь болно гэж зарлаад, түүнийг батлах эрхийн бичиг гэж гаргасан нь одоогийн хувьцааны эхлэл байлаа. ингээд мөнгөтэй хүмүүст хандахад тэд шал өөрөөр хүлээж авав.

Удалгүй уурхайг босгох хангалттай мөнгө хуримтлагдсан бөгөөд Ядуу хүү уурхайн ажилчдыг удирдан олборлох ажлыг хариуцан олсон ашгийг уурхайн эздэд хуваарилах болов. Энэ бас л дэлхийн хамгийн анхны гүйцэтгэх захирал (CEO) байлаа. Ядуу хүү маш их мөнгөтэй болж баяжсан бол хувьцааг худалдаж авсан хүмүүс мөнгөө банкинд хадгалуулсанаас хэд дахин илүү ашгийг олж байлаа. Удалгүй түүн шиг олон уурхайнууд хувьцаа гаргах болов. хувьцаа худалдаж авахыг хүсэгчид ч олширч, уурхайнууд болон мөнгөтэй хүмүүсийг хооронд нь зуучилдаг зах ажиллах болсон нь дэлхийн хамгийн анхны хөрөнгийн биржийг үүсгэлээ...

Хэрвээ танд болон танай компанид алтны уурхай шиг гайхамшигтай санаа байгаа боловч таны эсвэл компанийн тань санхүүгийн нөөц хүрэлцэхгүй байвал хөрөнгийн биржээс мөнгө босгож аврага том компани болох боломж бүрэн байна. Гэвч манай монголын бизнесменүүд үүнийг сайн ойлгохгүйгээс тэр үү "уурхай" г зөвхөн өөрөө л эзэгнэнэ гэж хав дарж, харамлаж суусаар байгаад л "өлсөж үхээд" байгаам даа. Монголын санхүүгийн зах зээл нэг талруугаа аймаар хэлбийчихсэн, аркидтай хүүхэд шиг харагддын. хөрөнгийн зах зээл нь хөгжил муутай, банкны салбар нь аймаар хөгжчихсөн.

Улс орны хэмжээнд ч гэсэн адилхан стратегийн орд газруудын 51 ээс дээш хувийг монголын төр эзэмшнэ гээд байгаа. бид тийм их хөрөнгийг гаргаж уу? бас тийм их эрсдэлийг дааж чадах уу? Миний бодлоор 30 орчим хувьд нь хөрөнгө оруулалт хийж бусдыг гаднаас босгох хэрэгтэй болов уу? 30 хувь дээр нэмээд бид татваруудаа авчихна бас монголчуудад өгөх цалин, бусад холбоотой салбаруудын олох ашиг гээд л шууд бус ашгууд хүртэнэ. дээрээс нь тэдний барьж байгуулж, хөрөнгө оруулсан дэд бүтцүүд бидэнд л үлдэнэ шүүдээ. гол нь нөхөн сэргээлтээ л сайн хийлгэж авах хэрэгтэй.

Ядуу хүүд уурхайг эзэмшиж ашиглах мөнгө ч байгаагүй, тэгэх мэдлэг, чадвар ч байгаагүй. гэвч бусдын мэдлэг, хөрөнгийг ашиглаад өөрөө баяжиж чадсан. Манай монголчуудын хувьд ч адилхан газар доорх баялагаа ашиглах мөнгө ч байхгүй, чадвар ч байхгүй. Тэхээр гаднаас л мөнгө босгох хэрэгтэй. Алийн болгон бид алтан дээр суусан гуйлгачид явхын бэ?!

Улсынхаа хөгжилд санаа зовсон нь

Би боддын монгол улсаа хөгжүүлхийсан гээл. гомбоо хужаа нар лаг хөгжөөд байхад бидуус яагаад болдгүйм ч гэх шиг бодышд. харин яаж хөгжүүлэх үү?

засгийн газар хэдэн тэргүүлэх чиглэл гээд юм гаргасын. Мэдээж өнөөх уул уурхай, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээллийн технологи гэх мэт хэдхэн салбарыг онцолж хөгжүүлэх бодлого баримталахчаан аяддын. даанч хөгжүүлэхжаан гээд улам унагаад хаячдаг л болохоос. ингээл муу төрөө муулдын муулахаас аргагүй гомбоо төр лдөө тэхдээ ийм төртэй байгаа нь бидний л муугийнх, бид л өөрсдөө сонгоо биздээ? (Баабар ахын үгнээс иш татав)

Хүн ам цөөтэй, далайд гарцгүй гээл олон сул талыг шалтаг болгож тоочиж болно. тэхдээ одоо ийм байгаа нь бидний л хохь юм чинь хэндээ ч гомдох вэ. үзэлцэх л хэрэгтэй. цөөхөн хүнтэй лаг улсууд зөндөө л байшд. сул талаа давуу тал болгох хэрэгтэй айн!

Баян аав ядуу аав гээд номон дээр ингэж сургасан байдагшд. ядуу аав нь: би олон хүүхэдтэй болохоор баяжиж чадаагүй юм гэж хэлдэг бол баян аав нь: би олон хүүхэдтэй болохоор баяжихаас өөр арга надад байгаагүй юм гэж хариулдаг. энэ бол сул талаа яаж давуу тал болгож чадаж байгаагийн тод томруу жишээ гэж мөхөс би ойлгожын. ер нь баян аав нь тэгэж боддогынхоо ачаар л баян байгаам шүүдээ.

Яг энүүн шиг бидуус ч гэсэн тэнэг төртэй болохоор төрөөс хараат биш өөрсдөө зүгтгэж хөгжихөөс өөр арга байгаагүй юм гэж хэлдэг ч юм уу эсүүл тэнэг төр юм хийхгүй болохоор л бид тэмцэж байж өөр лаг төр гаргаж ирсийн гээл ярьжээвэл мөн сайхан аа. гэхдээ тэхгүйлдээ харжил байгаарай.

Саяхан зурагт үзээд суужээтал гарууд ярьжынаа. юмны үнэ өсөж байна, цалин өсөхгүй байна, ажил олдохгүй байна, би их ядуу байна, өлсөж үхлээ хатлаа, миний буруу ерөөсөө байхгүй, төр засаг л юм хийхгүй байна, компаниуд монголчуудаа ажиллуулахгүй гадны хүмүүсийг өндөр цалингаар ажиллуулаад биднийг өлсөөж алах гэж байна энтргээл байхын. уур хүрээд зурагтаа хага цохичих шахсышд. яджаахад нэвтрүүлэгч нь хүртэл шал хөлдүү.

за за баахан хүн муулаад уналаа кк. Хүн муулжыхаар хөгжлийн нэг гарцыг би нарт хэлж өгье чхшиг. даан ч бичлэг маань дэндүү урт болчилоо бас цайны цаг дуусчлаа дараа хэлж өгөмз. гэхдээ лаг албаны үг хэрэглэж бичнээ.

Яст мэлхий ба гөрөөс

Гөрөөс яагаад тэгж хурдаараа гайхагдаад байхад яст мэлхий дэлхийн хамгийн удаан амьтадын нэг байсаар байдаг юм болоо гээл бодоод байсан чинь тэр яст мэлхийний хуягнаас л болжоогоом байлээшд. даахгүйдээ биш л дээ. гол нь бөх бат зузаан хуяг нь түүнийг ямар ч аюулгүй болгочиж байгаан. тэхээр хэн тэгэж хурдан гүйж харайж ядарж лайтахыг хүсхэвдээ. тэгээл лазагнаж гэвтсээр байгаал энэ.

Харин хөөрхий муу гөрөөсөнд хуяг байтугай зузаахан арьс ч байхгүй болохоор дайсан их бий. арслан, бар, ирвэс, шилүүс, чоно тээд өнөө муу хүн чинь хүртэл түүнийг идкээд шүлэнгтээд дайрчина. хурдан л гүйхгүй бол умаа хум болно. хөгшин эмгэн ч гэсэн айснаасаа болж 2 метр өндөр хашаан дээгүүр харайж байхад гөрөөс ийм хурдан болохоно аргагүй биздээ.

Хувийн болон төрийн өмчит байгууллагууд үүнтэй яг адилхан. төр бол устаж, дампуурч алга болох аюул тун бага байдаг цор ганц субьект. тэнд сайн ажиллах шаардлага нээх байхчгүй. муу ажиллаа гээд шийтгүүлэхгүй, сайн ажиллаа гээд шагнуулахгүй юм чинь хэн тэгэж үхтэлээ ажиллаж өөртөө үйл лай хураахав дээ. манай төр чинь муу ажилласнаасаа болж биш шал өөр юмнаас болж татан буугддаг сонин гаж бүтэцтэй машин шдээ.

Харин хөөрхий муу хувийн компаниудад бол аюул ихээ. татвар, зээлийн өндөр хүү, өрсөлдөгчид, элдэв янзын гадаад давагдашгүй хүчин зүйлүүд, хүний нөөцийн дутагдал дээр нь төрийн хүнд суртал, авилгал, хээл хахууль гээд түмэн зүйлийн аймшигууд. сайн л ажиллахгүй бол бас л чад.

Ийм л болохоор өнөөдөр соёлт хүн төрлхтөн коммунизмээс татгалзаж ардчилалыг сонгосон юм. Тийм ч учраас төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засаг руу шилжсэн. үүнээс л үүдэж өмч хувьчлал, менежментийн хувьчлал, төвлөрөлийг сааруулах, ДНБ нд төсвийн эзлэх хувийг багасгах, төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагуудад шилжүүлэх, төр хувийн хэвшилийн түншлэл гэсэн үгнүүд гарч ирсэн юм.

Сүүлийн 10 жилийн дундажаар авч үзэхэд манай улсын ДНБ-д эзлэх төсвийн зардал 40 хувь даваад байгаа нь монголын төр эдийн засгийнхаа амьдралд хир их оролцдогыг харуулж байна. одоо тэгээд дээрээс нь бүх уурхайгаа улсын мэдэлд авахын гэсэн мэдкүү.

Гүэ ер нь ингэхэд бид чөлөөт эдийн засагтай ардчилсан улсад амьдарч байна гэж хэлж болжынуу таминээ ?! би лав яст мэлхий шиг биш гөрөөс шиг л давхимаар байна шүү...

Хоёр дахь ертөнцд амьдархуй.

Энэ бол там биш диваажин биш. бидний уламжлалт бодит ертөнцтэй зэрэгцэн оршигч агуу өргөн уудам гайхамшигаар дүүрэн, хэзээ ч мөхөшгүй, оюунлаг ертөнц юм.

20 хүрэхгүй жил оршин тогтнож байгаа ч боломж, цар хүрээ, гайхамшигаараа хүн бүрийг өөрлүүгээ өдрөөс өдөрт татан оруулж байгаа билээ. үр дүн нь даяршил.

Энэ бол мэдлэгт суурилсан ертөнц юм. бүр нарийн хэлвэл мэдээлэлд суурилсан ертөнц юм.

Чухамдаа дэлхийг хавтгай болгогч гол буруутан бол яах аргагүй энэ ертөнцийн үүсэл юм. даяршил, мэдлэгт суурилсан эдийн засаг, сэтгэлгээний хурдтай өсөлт, эдийн засаг, нийгэм, улс төрийн тэс ондоо хэв загвар, аутсорсинг, блог ертөнц, орон зайгүйжилт ... энэ бүгд нийлээд ОНЛАЙН ертөнц юм.

Энэ ертөнцөд бодит ертөнцийн зарим хууль үйлчлэхгүй.

Та хөөрхөн, мөнгөтэй, цэвэр Ари үндэстэн байх албагүй, Дэхийн аль мухарт байх нь огт падгүй зөвхөн та УХААНТАЙ л байх ёстой.

Эдийн засгийн хуулиуд ч үйлчлэхгүй жишээлбэл Парето гийн онол энэ ертөнцөд хэрхэн эсрэгээрээ эргэсэн талаар эндээс уншиж болно.

Мөн бодит ертөнцд байр сууриа олсон том акулуудын толгойд хэний ч мэдэхгүй энэтхэгийн жижигхээн компани энэ л ертөнцөд хэрхэн цахиур хагалж байгаа талаар Томас Фридманы дэлхий бол хавтгай номноос уншиж болно.

Та бид хүссэн хүсээгүй, эрт орой хэзээ нэгэн цагт энэ ертөнцийн иргэн болно. Энэ онгон зэрлэг, мөртлөө зах хязгааргүй ертөнцөд өөрийн байр суурийг цаг алдалгүй эзэл !!!

Та алгуурласаар байвал хэн нэг нь таны байрыг эзэлсээр л байх болно.

Байр гэдгийг би орон зайн утгаар хэлсэнгүй. угаас энэ ертөнцөд орон зай гэж үгүй. харин нэр хүндийн орон зай гэж бий. тэрхүү орон зай харамсалтай нь хязгаартай. тэнд л та аль болох хурдан зайгаа эзлэх ёстой.

хоёр дахь ертөнцийн амьдарлын мөн чанар материаллаг зүйлс бус оюунлаг үнэт зүйлс дээр тулгуурлах юм. Тиймээс энэ ертөнцөд амьдарна гэдэг нь оюун санаалаг ертөнцөд амьдрахын нэр.

Мэдлэгт суурилсан оюунсанаалаг ертөнцөд тавтай морил !

Сэд, дараа нь хурдан хэрэгжүүл, гэхдээ ухаантай хий!

Сэтгэж бас төсөөлж чадаж байгаа зүйлээ бусдаас урьтаж хэрэгжүүлэх нь хүн төрлхтөний хамгийн том ололт юм.



Би өөрийгөө ярихаас цаашгүй хүн шүү гэж зүхдэг. Нээх л сайхан сайхан юм яриад л байна. Хамгийн аймшигтай нь хэрэгжүүлсэн нь хэд вэ гээд бодохоор нэг ч алга. Ичих ч шиг... H3 темпийн хүн гэж байдаг гэнээ шинэ санаа л гаргадаг. Харин тэрийгээ цааш хэрэгжүүлж чаддаггүй тийм хүн байдаг гэнэ. өөрийгөө тэр гээд өргөмжилчихөөд хошгороод яваад байтал ийм болчихож.

Муу удирдагч өөрийн хүч чадал, оюун ухааныг ашигладаг
Дундаж удирдагч бусдын хүч чадлыг ашигладаг
Сайн удирдагч Бусдын оюун ухааныг ашигладаг

гэх мэт өөрийгөө зөвтгөх юм ч нилээд олдож байна шүү гэхдээ одоо бодит байдлыг харья.

Шинэлэг санааг агуулж явдаг хүн бүр уг санаагаа амжилттай хэрэгжүүлэх тэр мөчийг хүртэл зөвхөн мөрөөдөгч байдаг. гэж Марк Твин хэлсэн байдаг. намайг мөн сайхан хэлж шүү. тэхээр би мөрөөдөгч л болж таарч байгааз?

тэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр ярих ихдээд байна хийх нь хоцрогдоод байна. Гэхдээ бас огт ярихгүй санаа гаргахгүй учир зүггүй хийгээд байвал утгагүй л дээ!

Dont work hard, Just work smart ! гэж нэг сайхан үг байна аа. юу ч өмнө нь ярилгүй төлөвлөлгүй учир утгагүй их хийлээ гээд олигтой байх цаг нэгэнт өнгөрчээ.

тэгээд ч great mind is discuss ideas, average mind is discuss event гэдэг биздээ хэхэ.

тэгээд яах ёстой болж таарч байна аа?!


Cэд, дараа нь хурдан хэрэгжүүл гэхдээ ухаантай хий!


Simple ideas can save time, effort and money!

Би гэж юу вэ?

Ёооё юм бодсоор байтал бүр толгой өвдчихлөө. Би ч энэ муу тархийг их зовоох юмдаа. Тархиа зовооно гэснээс Хүний тархи сонин эд шүү… яаж ажилдаг юм болдоо. үрчлээтэж хуниралдсан нялцгай юмны хаанаас нь ийм зүсэн зүйлийн бодлууд гарна вэ?

Шинжлэх ухааны үүднээс нь тайлбарлуул үрчлээ болгондоо мэдээллүүдийг агуулж, мэдрэлийн эс гээчээрээ мэдээлэл хүлээж аваад холбогч эдүүд нь мэдээлэл боловсруулдаг сонин гайхал байхана. Хүний тархи сайн ажиллана гэдэг нь мэдрэлийн эсүүдийн хоорондох холбогч эдүүд хир сайн ажиллаж байна вэ гэдэгтэй л холбоотой. тархины эсүүд олон байх тусмаа л сайн байдаг гэж хүмүүс боддог гэтэл тийм биш юм гэнэ шvv. Саяхан эрдэмтэд судалж судалж тархины үйл ажиллагааны үндэсийг нээсэн чинь тархи бодож сэтгэнээ гэдэг нь ердийн л нэг болзолт рефлекс байдаг байгаа. Бодоод байхаар яг л тийм юмдаа. тогтооно гэдэг нь бидний тархи юмыг рефлексжүүлж байгаа хэрэг, харин түүнийг боловсруулж байгаа нь рефлексvvдээ цэгцтэйгээр эрэмбэлж, зvй зохистойгоор ашиглахын нэр болой. Бид ямар нэгэн юмыг бодохдоо заавал ургуулан боддог. Тvvнээс хэзээ ч сэжvvр байхгvй байхад шууд бодож чаддаггvй. Жишээ нь гуталыг бодохын өмнө хөл ч юмуу эсvvл vдээс гэх мэт гуталтай холбоотой зvйлийг заавал бодсон байдаг. Тэхээр өмнө нь vдээс гэсэн дохио тархинд өгхөд цаана нь гутал гэсэн реакц өгж байхаар рефлекс тогтож байсан л байхана. Vvнийг бид сурах, цээжлэх гэж нэрлэцгээдэг ..... Тээр ингээл өнөөх муу тархиа улайстал нь ажиллах юм. Гэтэл хэн энэ мууг ингэтэл нь зовооно вэ? Би шvv дээ! Тэгвэл би гэж яг юу юм бэ? Тархи лав биш байхана... Хаанахын хэн ч гэнvv нэг эрдэмтэн Би г ДНК гэж тодорхойлсон байдаг. Днк бол хvний материаллаг бvхний vндэс (Хөл гар, нvvрний хэлбэр, тэр ч байтугай тархины бvтэц) гэтэл энэ бvхнээ бид миний хөл, миний гар, миний тархи гэх мэтчилэн ярьдаг. Ингээл бодхоор тархи 360 градус эргэнэ дээ ..........

Би г тусгайлан судалдаг философийн урсгал байдагл даа харамсалтай нь миний тархи юмыг муу рефлексжvvлдэг бололтой эсвэл их дээр vед уншиж байсан болхоор тархи маань Shift + Delete хийсэн биз нарийн санахгvй байна. Тэдний vзэлээр бол би нь оюун санаалаг бөгөөд матераас огт ангид зvйл гэж байсан. Харин одоо би vvнийг их дэмжиж байгаа ч өөрийнхөө байр суурийг товч илэрхийлэхийг оролдоё.

Билл Гейтс ДНК гаа сансарлуу илгээж өөрийгөө дэлхий сөнөсний дараа ч оршин байлгах алхам хийсэн. Тэр ДНК нь нисч очоод өөр гариг дээр Билл тэй усны дусал шиг адилхан хvн болон амьдарч болох л юм. Харин хэзээ ч Билл Гейтс болохгvй. Өөрийгөө Билл гэж огт бодохгvйшд юун МайкроСофт юун Виндоус Алийг нь ч мэдэхгvй ... Харин Билл Гейтс ийн Дурсамжыг Осама Бийн Ладенд суулгачихвал манай алан хядагч маань бодож эхлэнэ дээ. ”Намайг Билл гэж дууддаг би 90 ээд онд Майкрософт гэдэг компани аа байгуулж байсан, ингэхэд би чинь яасан их сахал vстэй болчивоо” гэх мэт. Тэхээр миний дэвшvvлж байгаа санал бол ”Би гэдэг нь ерөөсөө л хvний дурсамж юм”. Дээр дурьдсан нэрийг нь санахгvй байгаа философийн онолтой ойролцоо матераас тусдаа ойлголт болж таарч байгаам. Би бол бие организм vvссэний дараа тvvний тусламжтайгаар бvрэлддэг нэг ёсны мэдээлэл юм. Яаж бvрэлдэхvv гэхээр сурах замаар дээр ярьсанчлан рефллекс тогтдог зарчмаар ч гэж хэлж болно. Уншигч та миний бичвэрийг хэт идеалист байна гэж бодож байж болох юм. Би арай материалист талаас нь тайлбарлах гээд vзэе л дээ. Зvйрлэвээс хvний тархи нь компьютертэй төстэй. Хийгдсэн материал, хөгжил, бvтэцээрээ өөр боловч зарчмын хувьд адил гэдэгтэй материалист vзэлтэй хvн бvхэн санал нэгдэх болов уу. Хэрвээ хvний дурсамжийг дижитал хэлбэрлvv шилжvvлж болдог бол (тархи мэдээллийг ямар нэгэн хэлбэрээр хадгалдаг, тvvний зvй тогтолийг олж тогтоогоод компьютерийн 1 0 гэсэн хэлэнд хөрвvvлэх боломж бий гэж итгэж байна) хvний бvхий л дурсамжыг хvний тархитай төстэйгөөр илvv нарийн бvтээсэн хиймэл тархинд (нэг ёсны компьютерт) суулгавал тэр машин нь чиний “Би” болох болно.

Vvнээс цааш лавшруулаад бодвол бvр аймшигтай болж эхлэнэ. Сvvлдээ бvр хvний бие гэдэг энэ хоёр хөлтэй хохьмой толгойтой ”хэрэгсэл” хэрэггvй болох биз. Матриц кино н дээр гардаг шиг өөрсдийн бvтээсэн аврага том сервертээ дурсамж бvр өөр өөрийн профайл, фолдерvvдийг vvсгээд тус бvрдээ өөрсдийн мөрөөдлөөр амьдарцгаана ..... Vvнээс цаашихыг нь танд vлдээе. .....