Эхний жишээ:
Хүү явсаар нэгэн дундад зууны үеийн европын шилтгээн гэмээр том хүрэн хаалга, маш өндөр таазтай сүрлэг багана бүхий цэлийсэн танхимд орно. Үүдэнд нь эртний хэв маягаар банк гээд биччихсэн байх бөгөөд дотор нь дүүрэн язгууртан шинжтэй өндөр бүрх малгай, пиджак, дэгжин нүдний шил, таягаар гангарсан хүмүүс суух нь суугаад, ярилцах нь ярилцаад, үйлчлүүлэх нь үйлчлүүлээд байж байлаа.
Хүү гартаа нэг алтан зоос барьчихсан байхыг тэндхийн нэг ажилтан бололтой өвгөн олж хараад дөхөж очин "Чи энэ зоосоо банкинд хадгалуулбал хэсэг хугацааны дараа энэ мөнгө чинь өсөх болно. чи илүү их мөнгөтэй илүү баян болмоор байна уу?" гэж асуулаа хүү өөртөө итгэлтэйгээр "Үгүй ээ би баян болох дургүй би үүгээр мөхөөлдөс л авах гэсэн юм гэв. Гэтэл өвгөн " За тийм байж чи тэр урт дарааллыг харж байна уу? тэд бол мөнгө хэрэгтэй болсон хүмүүс тэдэнд чиний мөнгө ямар их хэрэгтэй байгааг харж байгаа биздээ?" гээд дуулж гарав. Дуундаа банкинд мөнгө хадгалуулах нь ямар ашигтай, яагаад хүмүүс хадгалуулдаг талаар өгүүлж. Өнөөдөр чи энэ мөнгөөр нэг зайрмаг авна. банкинд хадгалуулаад жаахан хүлээвэл хоёрыг авна ля ля гэж ирээд бүжиглэж, дуулахын хажуугаар цэвэрхэн цагаан цамцаар жигдэрсэн царайлаг бүсгүйчүүд хойно нь эгнэн зогсож дууг нь түрж гарав...
Гэнэт хүү чангаар "Үгүй ээ би мөнгөө хадгалуулахгүй гэж" хашгиртал тэнд байсан хүмүүс сэрдхийн "хадгалуулахгүй гэж байна! хадгалуулахгүй гэж байна. . ." хэмээн шивнэлдэж эхлэв. "Цаана чинь хүмүүс мөнгөө хадгалуулахгүй гээд байна. Ямар нэгэн юм болсон бололтой. Би ерөөсөө мөнгөө хадгалуулахаа больлоо" гээд нэг эмгэн банкнаас гарж одов. Гэтэл түүний хэлхийг сонссон эхнэр нөхөр хоёр: "Хоёулаа хадгаламжинд байгаа мөнгөө авья. юмыг яаж мэдэхэв банк дампуурах гээд энэ эмгэн больж байгаа ч юм билүү" гээд гүйж одов. Удалгүй танхимд үймээн болж эхлэв...
Кадр солигдоход танхимд газраар хөглөрөх хэрэггүй бичиг цааснууд, шатан дээр шанаагаа тулаад гуниглан суух өвгөн хоёроос өөр зүйл үлдээгүй байлаа...
Хоёр дахь жишээ"
Хотын хамгийн том банк гол хаалганыхаа гадна талд том саравч хийсэн байжээ. Нэгэн бороотой өдөр хүмүүс борооноос нуугдах гээд банкны үүдэнд бөөгнөрөөд зогсож байв. Түүний хажуугаар өнгөрч явсан хоёр хүн хоорондоо ийн ярилцав. "Энэ банкны үүдэнд яагаад ийм олон хүн зогсож байдаг билээ?" нөгөөх нь "мэдэхгүй юмдаа банкинд ямар нэгэн асуудал гарсан юм болов уу? магадгүй хүмүүс хадгаламжин дахь мөнгөө авах гээд оочерлож байгаа байх"
Энэ цуу яриа цаашаа үргэлжлэн "банк дампуурах гэж байгаан гэнэ" гэсэн яриа болж хувирав. Хүмүүс юмыг яаж мэдэхэв гээд хадгаламжаа татаж эхлэв. Ингээд хэдхэн хоногийн дараа хотын хамгийн том, хамгийн баян, хамгийн найдвартай банк дампуурлаа зарлажээ.
Эхний жишээг би бага байхдаа үзэж байсан хэдэн хүүхдүүд нэг цэнхэр шувууг хайгаад олон газраар явж байгаа тухай гардаг мюзиклээс сэдэвлэн бичлээ. харин сүүлийн жишээг нэг найзаасаа сонсож байсан юм.
Энэ хоёр жишээ нь банкны салбар ямар эмзэг гэдгийг харуулж байна. Дээрх хоёр банк хоёулаа том, мөнгөтэй, найдвартай банкууд байсан. гэвч хоромхон хугацаанд санамсаргүй гарсан цуу ярианаас болж дампуурж байна. Тэр яриа гараагүй бол банк байдгаараа оршиж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан хэвээрээ л байх байсан даа.
Альваа улсын хувьд Мөнгө, санхүү нь цус нь гэж бодвол хөрөнгийн бирж зүрх нь, банкны систем судас нь байх болов уу. Банкны системийг төв банк нь арилжааны банкуудтайгаа нийлээд бүрдүүлж байдаг. Арилжааны банкны зөвхөн нэг нь л дампуурахад бусдыгаа чирээд дампуураад дампуураад явчдаг гэж байгаам. Шалтгаан нь яг л дээрх жишээн дээрх шиг. Хүмүүсийг итгэл л үүнийг зогсоож чадна.
Хүмүүсийн итгэл дээр тогтож байдаг маш эмзэг зүйл боловч улс орны эдийн засгийн гол түшиг тулгуур, хурдасгуур байдаг банкуудаа аварцгаая. Ингэхийн тулд зүгээр л банкууддаа итгэцгээе. Та хадгаламжаа татах гэж байгаа бол дахиад нэг сайн бодоод үзээрэй... Бас энэ бичлэгийг илүү олон хүнд тараагаарай.
аанхан энэ удаагийн хямралыг 29 оныхоос илүү өргөн хүрээтэй гэж бичицгээж байна. энэ хямралыг давхын тулд бид л БАНК индаа итгэх хэрэгтэй байгаам даа
ReplyDeletenice post. Bank bol 100% itgel deer togtdog zuil. Humuus uuniig mash sain oilgoh ym bol sanhuugiin systemd mash tustai. Solongost neg bank dampuurliin irmegt irehed humuus hadgalamjaa tatah bish harin ch ongotei oodtei ymaa zarj bgaad hadgalamj hiigeed banknii systemee avarch bsn gedeg. Laitai garuud shu bas.
ReplyDeleteхаана гэлээдээ, борооноос болж банк дампуурдсан тохиолдол байдаг гэсэн шүү.
ReplyDeleteнэг удаа хотод аадар бороо орж гэнээ. тэгтэл урт гудамжин дах борооноос хоргодох ганц газар нь банкны өмнөх сүүдрэвч юм гэнэ. бороонд норохыг хүсээгүй хүмүүс сүүдрэвчний дор нэг нэгээрээ цугларан нэлээд олон хүн болж гэнээ.
тэгтэл гудамжаар явган, унаатай явах янз бүрийн хүмүүс тэдгээр хүмүүсийг хараад банкнаас мөнгөө авах гээд дараалалд зогсож байна гэж ойлгожээ. тэгээд энгийн үед үйлчлүүлэгчдийнхээ хүссэн мөнгийг гаргаад өгчихдөг банк, урт дараалал үүсгэсэн байхыг бодоход энэ банк нэг л биш гэж бодоцгоож гэнэ. ингээд тэр банкны талаар цуу яриа амнаас ам дамжин явсаар, бүх хадгаламж эзэмшигчид нь мөнгөө авах болсноор тэр банк дампуурсан юм гэнэ лээ хүүхдүүд минь, хэхэ.
ийм л юм болсон гэсэн шүү.
Хэрэгтэй мэдээлэл байна шүү. Миний бодлоор Монголд 10-н дотор л сайн банк байхад болмоор юм шиг. Харин хөрөнгийн бирж, брокеруудыг илүү өргөн хөгжүүлмээр байна. Хувьцаа болон Бондын ашиг тус, боломжуудыг ерөнхий боловсролын сургуульд нь энгийнээр тайлбарлаж ойлгуулмаар ч юм шиг. За за бүү мэд :P
ReplyDeleteМонголд одоо нүүрлээд байгаа аюул ч юмуу сенсаци юмуу зүйлд айгаад сандраад бичээд байх хэрэгггүй. Ер нь монголд арилжааны 15-16 банк үндэсний хөрөнгө оруулалтын банкийг хасаад бол 15 л байх даа. Тэд илүүдэж байна зах зээлд минь хүмүүсийн гар дээрхи мөнгө харин олон хуваагдж жижгэрч байна. Бид чинь төвлөрөл нэг цогц баг болох нь зүй буй за. Ингэхээр л энэ бага зэрэг л шуурч байгаа салхинд тэсч үлдэж чадахгүй банкийг одоо мянга авраад ямарч хэрэг байхгүй ирээдүйд мөн л шавар хаана. Тос дотроосоо өтөхөөр юу болдогийн адил буй за.
ReplyDeleteБанкны хувьд яах аргагүй "Итгэл" гэдэг зарчим хамгийн чухал.
ReplyDeleteГэхдээ энд нэг юм байна. Та нарын мөнгийг итгэлтэй чинь хамт байршуулж ашиг олж байснаа та нарын итгэл+мөнгөөр цаанаа бүр өөр махинац тухайлбал луйврын шинжтэй үйлдэл хийгдээд явж байвал хэцүү еэ дээ? Хадгаламж зээлийн хоршоо шиг? Ялгаа бараг байхгүй шүү.
Сайхан бичлэг байна. Өшөө олон хүнд л хүргэмээр юм. Тэр аадар борооноос болж дампуурсан банк чинь Солонгост байдаг. Хямралын үеэр алт мөнгөн эдлэлээ аваад хямдхан ч гэсэн зарж, зарим нь банкинд зугээр хандивлаж байсан хүмүүс бас л Солонгосчууд.
ReplyDeleteМанайхан ч уг нь тийм ухаан муутай хүмүүс биш шүү дээ. Ойлгож байгаа байх өө..
Гүүд боё
ReplyDeletePearle Deppsu
speculation gdg zuiliin gai shuudee ene. humuus itgeh itgeh heregtei. itguulehiin tuld tuhai banknii uil ajilgaa management mergejliin bolon neelttei baih yostoi. dald uchir bituuleg, mergejliin bus zuiliig humuus hardaj ul itgeh setgel turnu. anod bank bol uunii saihan jishee bolson. tgheer banknii togtoltsoo mergejliin mun neelttei (open gheesee iluu transparent utgaa) baih heregtei yum bolov uu. just my thought :)
ReplyDeleteõÕ¿ì¿¿ñ áàíêèíä èòãýõ õýðýãòýé ãýõäýý òýä õàäãàëàìæ çýýëèéí õîðøîîíîîñ èõ õàøèðñàí áàéãàà òèéìýýñ ÷ õ¿ì¿¿ñèéí äóíä àéäàñ, ýðãýëçýý áàéãàà.
ReplyDeleteэнэ хямралын сайн тал нь бүгд банкыг итгэл дээр тогтдог гэж мэдэж аваад шуугианийг дагаад бужигналдаад бие биеээ дарж алчих нь багсаад байх шиг байгаан.
ReplyDeleteОдоо ч улстөржүүлж гарна биз Анодын хямралыг бол сонин сэтгүүлээр
Өнгөрсөн зун явдалаас хойш л ямар нэг юм болонгуут л их гоёо гоёо найруулагатай жүжигүүдийг хүмүүс дэглээд байгаа. Үнэмшмээр л болоод байна шүү дээ. Солонгос улс хямралаас гарсан шиг биш юмаа гэхэд өөрсдийнхөө хийж чадах зүйлүүдээрээ хямралаас гармаар байна
ReplyDeleteТийм ээ. Энэ бичлэг їнэхээр таалагдаж байна. Їнэн шїї дээ. Банкны системд бий болоод байгаа асуудлыг шийдэхэд хїн бїрийн л итгэл чухал. Итгэл гэдэг ямар агуу гэдгийг магад та ойлгох буй за.
ReplyDeleteГоё бичлэг байлаа энгийн маш ойлгомжтой. Баярлаллаа.
ReplyDeleteЗөв сэдвээр, зөв цагт, зөв сайхан бичлэг бичсэн байна
ReplyDeleteИйм учиртай юм байдийн бий..маш ойлгомжтой тайлбарлажээ tnx
ReplyDeleteМөнхбаяр: тэгсэн байна уу? өргөн хүрээтэй боловч 30аад оны америкын хямралаас илүү хурдан хугацаанд давж гарах байх гэж би найдаж байгаа
ReplyDeleteТукад: тийм шүү овоо муу гарууд. бидчас яагаад тэгэж болохгүй гэж
Антидот: Аан яг үнэн дээ тийм юм болсымуу тээ.
Идо: тийм шүү. гэхдээ банкны систем гэдэг өөрөө маш эмзэг хэдхэн банкууд нь дампуураад эхлэхэд л бусдыгаа чирээд л явчина. тэр нь их аюултай
Жавхлан: Анодын хувьд тийм гэхдээ идо д хэлсэнийг бас давтаад хэлье
Зараа: Ингэж л ярьж болохгүй юм байгаамдаа уг нь хэхэ
Мика: аан за тийм байх гэхдээ л хэцүү хэцүү хүмүүс бас олон шүү хэхэ.
Дэпсү: Гүүд гиол
Баттуяа: Яг зөв. наадах чинь монголд маш их дутагдаж байгаа зүйлдээ. гэхдээ удахгүй төлөвших байх гэж найднам
Мелоди: Харин тийм.
ReplyDeleteГаамп: бас нэг бодлын тийм юмдаа тиймээ. Зэсийн үнэ унасны буянаар улс төсвөө хамжааргатай зарж сурж байна шүү дээ.
Үлэмж: Манайхан ч туйлшрамтгай шүү. бас их амай энэ ч аюултай даа
Од: Тийм буйза
ЖиТулга: Чамдчас баярлалаа
Саншайн: Их баярлалаа.
Өнөржагал: Тийм байна уу. за баярлалаа
Сээгий бичсэн хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа
Хүмүүс банкинд итгэх, банк эргүүлээд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй, гол нь Төвбанк арилжааны банкуудаа дангаар хянан зохицуулдаг хэрнээ жишээ нь Анодын олон жилийн булхайг илрүүлж чадаагүй тэхээр Зараагийн хэлдэг ч үнэний хувьтай
ReplyDeleteЭма д тийм шүү хө.
ReplyDeleteАнтитодийн жишээ авсан зүйл нь би юмуу хаашаан айн ккк
ReplyDeleteZAILTSGAA HUDLAA ONOL YARISAN NOVSHNUUDIIN POST BDAG GAZAR UU ENE CHINI TA NAR UHVEL TAARNA WHAHAHAHAAAA
ReplyDeleteНөгөө өнцөгөөс нь харвал "Банкны хүү өсчээ" гээд хүмүүс оочерлоод банк баяжсан гэнэ лээ.
ReplyDeleteээээээээээээээээээээээээээээээээээээ юуууууууууууууууун жул цэцэрлэгийн хүүхдүүд шиг сэтгэдэг хүмүүс вээ
ReplyDeleteМонголын банкийг ямар банк гэх юм бэ, Хөрөнгийн захаа эхлээд сэргээ
ReplyDeleteuneheer zov bichleg bn shuu humuusee bankind itgetsgeeyee
ReplyDelete