26 December 2008

Гурав дахь үеийн сүйрэл

Хэд хоногийн дараа он солигдоход гучруу хэлбийсэн насруугаа орлоо. Хорин хэдэн насныхаа талыг нь элээчихэж. Өөрөөсөө илүү ихийг шаардах боловч санаснаар болохгүй юм. Өдийг хүртэл хийж бүтээсэн нь ч яахав больё сурч мэдсэн зүйлээ бодохоор чамламаар...

Өнгөрсөнөө бодохоор уруудах бас алдаж онох үе олон байжээ. Харин тэр болгоны дараа огцом хөгжиж байсан байх юм. Хүний хөгжлийн гол шалтгаан нь өөр юу ч биш зөвхөн өөрийгөө голох явдал байдаг гэж Зигмунд Фрэйдийн онолд үздэг. Тэгэхээр аливаа уналт агуу их амжилтын эхлэл байдаг бололтой. Эсрэгээрээ агуу их амжилт уналтын эх байдаг гэвэл та итгэх үү?

Юм бүхэн мөчлөгтэй байдаг. Хүний гурваас олон үеийн турш дэлхийн нэг номерын улс байсан америк гүрэн одоо ганхаж эхэллээ. Mortgage ийн хямралаас үүдсэн энэ уналтынх нь цаад шалтгаан нь Фридманы тодорхойлсон гурван үеийн сүйрэлээс үүджээ.

Дайнд ялагдах эсвэл аймшигт уналтын дараа улс орон хурдацтай өсдөг, Тэр үеийн хүмүүс өөрсдийгөө асар их голдог учраас биеэ дээд зэргээр дайчлан ажилладаг. Жишээ нь дайны дараах Япон, Герман. 50 иад оны Япон хүмүүс үнэхээр гайхамшигтай хөдөлмөрлөж байсан. долоо хоногийн 6 өдөр, өдөрт 12 оос дээш цаг борив бохисхийлгүй ажилладаг байлаа. дайнд ялагдсан гутрал, дээр нь ямар ч газрын баялаггүй, юу ч үгүй, дэлхий нийтийн өмнө шившиг болсон улсаа аврахын тулд ингэж ажиллахаас өөр аргагүй байлаа.

Гэвч хүний ганц үе бүхэл бүтэн улсыг хөгжүүлэхэд хангалтгүй. Энэ 1-р үе бүхэл хүчээ дайчлан ажилласны дүнд хойч үедээ сайн дэд бүтэц, сайн засаглал, сайн орчин, гарааны хөрөнгө, бяцхан мэдлэг туршлагыг үлдээдэг. Харин тэдний хүүхдүүд буюу хоёрдугаар үе ээж аавынхаа яаж зовж ажиллаж байгааг харж өсдөг. Тэд ээж аав нарыгаа бодвол хамаагүй дээр орчинд хамаагүй дээр боловсролоор ажилцгаадаг. Тийм ч болохоор тэд л улсаа жинхэнэ дээд цэгт нь хүртэл хөгжүүлдэг.

Харин гуравдугаар үе бүх юм нь бэлэн зэлэн, элбэг баян орчинд өсдөг. Тэд сурах мэдэхийн оронд зугаа цэнгэлийг дээдэлж бойждог. Тийм хүмүүс өвөг дээдсийнхээ бүтээсэн баялагийг зөвхөн үрж л чаддаг. Гуравдугаар үеийн сонгодог жишээ бол Фрийдманы тодорхойлсоноор одоогийн залуу, бүдүүн, онгироо, биеэ тоосон, залхуу америкчууд юм.

Харин Монголын залуу үе бид нар хэддүгээр үе юм болоо? Санал бодлоо солилцоцгооё залуусаа.

34 comments:

  1. Юуг уналт гэж төсөөлж байгаагаас бас шалтгаалах байх тэ? Гэхдээ бүх л салбарт уналт амжилт гэж байнга дагалдаж амьдралыг чимж байдаг.

    Гурван үетэй холбоотой асуудал хөндсөн чинь их чухалсаг санагдаж байна. Гэхдээ нөгөө удам гэдэг юм их нөлөөлөөд байх шиг санагддаг шүү. Залхуу бүдүүн Америк гэлтгүй үр хүүхэд хойчдоо хэр боловсрол, хүмүүжил, хөдөлмөр сургаж УХАМСАР өвлүүлж байгаа байдал ерөнхийдээ тайлбарлачих байх. Гэхдээ нийгмийн олонхи болох ухвар мөчид нөхдийн амьдралыг үзэх үзэл, түүнд хандах хандлага чиний яриад байгаа гурван үеийн хөгжлийг бүрдүүлж байгаа гэдгийг ойлгож байна.

    Ер нь амьдрал гэдэг байнга зүлгэж өнгөлж байхгүй бол дороо өнгө алддаг болор толь шиг эд гэж яс махандаа тултал ойлгоод өөрийгээ голж суунадаа.

    ReplyDelete
  2. Аанха тиймээ. унаж, өгсөж байгаач аливаа циклд тренд гэж юм нь ямар байна гэдэг нь чухал байх шиг. Гурав гурван үеэр дээшилж доошилдогч ерөнхий чиг хандлага нь өөдөө байгаа л даа.

    Өөрийгөө сайн голцгооё хэдүүлээ кк

    ReplyDelete
  3. hey ene niitlel chine ih taalagdlaa. neeren shuu yum buhen muchlugtei bdag. tsag tsagaaraa bdggui, tsahildaga hohooroo bdaggui gedeg bha.
    harin manaihan ali ue deeree yawj bga tuhaid bol, bid 2 dahi ue. gehdee ter ue ruugee yag orj amjaagui bna. zugeer l yum oilgoj hiij buteeh humuus arai l tsoohon bnada. guitsed orood irheere buh yum tes oor boloh yostoi.
    dajgui shuu!
    za hamtdaa ooriigoo goltsgooy!

    ReplyDelete
  4. mongol bol deerhi shatlalaar ehnii uyedee l yavj baina. bidnii uye bol (20 - 30 nasniihan) boriv bohishiilgui zutgej ehnii uyiig davan tuulj ur hoichdoo zov tsever orching burduulj ogoh uuregtei uls. bid barag buhniig tsoo shineer hiij ehleh heregtei. uchir ni omnoh uyiin bidend uldeesen ene uls daanch denduu undui sundui, hevreg bas gajigtai.

    ReplyDelete
  5. sonirholtoi l yum. unen baih shuu.

    ReplyDelete
  6. Их сонирхолтой бичлэг байна, tnx. Зөвхөн мэдээлэл технологийн хувьд авч үзвэл ямар ч байсан 1-р үе дээрээ л явж байгаа байх :)

    ReplyDelete
  7. Сээгий үлдээсэн бүх залуустаа баярлалаа.

    Анионумуудад: Харин нэгдүгээр үе үү хоёрдугаар үе үү гэдэг дээ би ч бас эргэлзээд л байгаам. тэгээд та бүгдийн дунд хэлэлцүүлэх гэсийн

    Жавхаад: Баярлалаа

    Өнөрөөд: МТ-ийн хувьд ч тийм шүү. баярлалаа. Гэхдээ зарим хувь хүмүүсийн хувьд 2 луугаа орчихсон байх тал байгаа л байх харин нийгмийн нийт массыг аваад үзвэл арай л өөр байна л даа

    ReplyDelete
  8. Гоё бичлэг болжээ.

    ямар ч зүйлд мөчлөг байдаг гэдэг нь үнэн шүү. хүн өөрийгөө ирлэж, зоригжуулах тусам л илүү ихийг хүсдэг /мөрөөдөл/ хүсэл дуусаагүй цагт хэзээд л илүү ихийг хийж бүтээж байдаг. харин хүсэл /мөрөөдөл/ дууссан цагт л хүн мөхдөг байх.

    одоо тулгарч буй бэрхшээл бол маргаашийн аз жаргалын чинь босго тийм болхоор зүгээр л дээгүүр нь алхаад гарчих

    ReplyDelete
  9. Манайхан зовлон үзээгүй ард түмэн юугаа ухаарч хийж бүтээх вэ дээ

    ReplyDelete
  10. Сайхан бичлэг болж.

    Мөрөөдөл зорилго байж л хүн хөгжинө
    Мөрөөдөлдөө хүрэх, зорилгоо биелүүлэх тэмүүлэлтэй байх нь чухал л даа хэн ч

    ReplyDelete
  11. Мөнхбаярт: Баярлалаа сайхан хэллээ.
    Үлэмж: Тэр ч тийм шүү.
    Гандирс: Мөрөөдөл нь өөрөө их том агуу байх тусам төдий чинээгээр хүн өөрийгөө голно, мөн төдий чинээгээр хөгжинө. Баярлалаа

    ReplyDelete
  12. Чингис хааны хэлсэн нэг үг байдаг. "Бидний үр хойч өөхөнд ороосон ч нохой тоож идэхгүй, өвсөнд ороосон мал тоож идэхгүй тийм хүмүүс болох вий" гэсэн үг байдаг байхаа.
    Ихэнхи хүмүүстэй санал нийлж байна. Одоо бол 1-р үедээ явна даа.

    ReplyDelete
  13. Бид чинь 2 нийгмийн үеийн завсардсан хүмүүс ш дээ. Социализмын дараах капилазимжсан ардчилсан нийгэмд амьдард байгаа байхаа гэж би бээр мөхөс ухаандаа боддог билээ. Үндсэн хуулианд хүмүүнлэг юу юу билээ /хоолой дээр тээглээд санахгүй байна/ ардчилсан нийгэм байгуулна гэчихээд одоо бид юу дээр амьдарч байгаа билээ. Нөгөө Жинийн томъёогоор боддог тоо нь үзүүлэлтийг статистикын газар лав гаргадаг л юм байна лээ, харин тэгэхэдээ лав бишээ тэр гарсан тоон үзүүлэлт . . .

    ReplyDelete
  14. Энхүүш: Чингис бас тэгэж байгаад айхтар хог шүү.
    Жавхаа: Завсардсан үе чинь бид биш бидний өмнөх үе байхгүй юу. баабар гуй тэгэж айлдсан санагдахын.

    ReplyDelete
  15. Монгол байнаа, одоо 0,5-р үедээ л мөлхөж яваа гэж би бодож байна. Баяр гуай харин 1-рүү нь оруулах гээд хатуухан хичээж байгаа бололтой. Тэр нь ч зөв юм.

    ReplyDelete
  16. ñýðãýëò, òîãòâîðæèëò,óíàëò áîë áàéõ ë ¸ñòîé àñóóäàëàà. ×óõàì àëü ¿åä íü ÿâæ áàéãàààã ¸ñòîé õýëæ ìýäê¿ìàà. ººðèé㺺 áîë àéìààð ãîëîîë ÷àìëààë áàéãààí äààí÷ íàä øèã çàëõóó áîë áàñ õýö¿¿ ë äý.

    ReplyDelete
  17. Ээс: Магадгүй юм. би бол 1,5 гэж бодоод байгаашдээ
    Уянга: Залхуурал бас шинэ юм зохион бүтээх нөхцөл нь болж өгдийшдээ. dont work hard8 just work smart гэж хэхэ.

    ReplyDelete
  18. Нэгдүгээр үещ нь заавал үхэн хатан ажиллах ёстоймуу. Би бол 1-р үе гэж боджээнэ. Тэхдэээ их муу нэгдүгээр үе. Энэ 1-р үе ямар ч хугацаагаар үргэлжилж болох байх.

    ReplyDelete
  19. Юуг голлож үзхээсээ л болох байх даа, миний бодлоор 1р үеийн төгсгөл хавьцаа л явжаагаа

    ReplyDelete
  20. Гоё бичсэн байна. 2-р үеийн эхэн хавьд явжаа байх гэж боджийн. Гэхдээ 3-р үеийн нөхдүүд ч нилээн байгаа шүү

    ReplyDelete
  21. Шаргуу ажиллах хэрэгтэй л дээ гэхдээ манайхан яг юунд хүрэх гэж байгаа юу хийх вэ гэдгээ мэддэггүй юм шигээ. Яг юу хийхүү ямар салбарт амжилт олохуу гэдгээ нарийн тодорхойлоод тэрнийхээ дагуу ХО хийж, мэргэжилтнээ бэлдэж, төрөлжүүлж хөгжүүлвэл богино хугацаанд хөгжих боломжтой гэж би боддын.

    ReplyDelete
  22. Гаамд: Нэгдүгээр үе тэгэж үхэн хатан ажиллаж байж хоёрдугаар үедээ хөгжих хөрс суурь үлдээх байх гэж мөхөс би мунхагласын.

    Эма: Хэрвээ тийм бол сайхан аа? ямартай ч бидний нуруун дээр их үүрэг хариуцлага байгаа гэдгийг мэдэрч байна чи мэдэрч байна уу?

    Лоовлоов: Top down сэтгэлгээнээс заримдаа bottom up сэтгэлгээ илүү байх тохиолдол бий. бид үүнийг бас харгалзаж үзэх ёстой байх.

    Сээгий үлдээсэн бүх залуусдаа баярлалаа.

    ReplyDelete
  23. Шинэ жилийн баярын мэнд хүргэе! Сайхан баярлаарай! Шинэ он чиний амьдралд гайхамшигийг авчрах болтугай!

    ReplyDelete
  24. Угтах ондоо уран бүтээлээр дүүрэн, аз жаргалаар арвин байхын ерөөл дэвшүүлье. Сайхан баярлаарай.

    ReplyDelete
  25. Шинэ жилийн баярын мэнд хүргэе!

    ReplyDelete
  26. *
    ***
    *****
    *******
    *2009***
    Happy New Year

    ReplyDelete
  27. Шинэ оны мэнд хүргэсэн найзууддаа бүгдэд нь баярлалаа. Шинэ оны мэнд хүргий.

    ReplyDelete
  28. чи одоо юун хохь нь мохь нь гээд сонин сонин юм бичээд байнаа

    Google Reader ашигладаг хүнд бол шууд баригдана шүү яаж ч устгасан

    мэдээтэй л байгаарай зүгээр

    ReplyDelete
  29. ккк. Хохь нь гэдэг нэртэй бичлэг бичиж байгаад дутуу орхицын удахгүй зав гарахаар дуусгаад нийтэлнээ.

    Save as draft гэж хадгалах гэж байгаад андуураад publish дээр нь дарцын

    ReplyDelete
  30. Bid byxen 3-r yeiinxen bolj bna. Ulsaa xegjyylex gesen 1 ye 30-70 ond yndsiig tavij Sots baiguulax neren door ysrengyi xegjsen 2 ye 70-90 on Niigmiin todotgoltoi emchiig xuvidaa zawshij yu ch xiij byteelgyi bayajsan 3-r ye bid nar. Idsen uusniixaa xariutslagaas bultaj tsag xugatsaagaar martuulaxiin tuld odoo baigaa udirdlaguud bidniig yrgeljiin xaranxuid bailgaxiig zorij baina. 3-r ye xeden jil yrgeljlexiig bid shiidne. Xamtdaa temtsvel bid 1-r ye ruu oruulj ugch chadax baix

    ReplyDelete
  31. Анонимд: Гайхалтай коммент байлаа. Бид хүчээ нэгтгэн тэмцэж чадвал нэгдүгээр үеийн үүргийг гүйцэтгэж хойч үедээ хөгжил дэвшилд нь хүрэх замыг дардан болгож өгөх байх гэж бодож байна.

    ReplyDelete
  32. 1-р үе: өнөөдөр солонгос явчаад ирсэн хүнээс асуухад өдөржин шөнжин ажилладаг тухайгаа хэлдэг бол бид тийм биш зүгээр л хэвтэж байна. Юун 2 битхийхэл 1-р үе, Бид 1-р үедээ өсөж өндийх хөрс, шороог нь бэлдэж байна гэж бодож байна. Үүний дараа л 123-р үеүдийн ьалаар бичмээр санагдчихлаа.

    ReplyDelete
  33. Chinggis khaanaas hoish 3 dahi uy ni biu biyniigee baahan hyadsan baraan tuuh baina shuu dee. 3 dahi uy hecuu hecuu. Er ni buh yumnii hurd nemegdsen onoo tsagt 2 dahi uyeesee l buruu zamaar budaa teecgeedeg bolson shuu dee.

    ReplyDelete
  34. ene tsagiin zalyys bid 1-r ue deere yavj bna. Bidnii diilenhid etseg ehees uvluj avsan uv hurungu geh um bsangui. Gants bair avah chin huselteigeer ugluunuus oroi hurtel uhtelee ajillaj bna, huuhduuddee yadaj oroh orontoi ni tysad ni gargachih alsiin bodoltoi l zutgej yavna daa, zarim ni ch uur l baih gehdee diilenh ni tiim bnshuude. Bidnii huuhduud 2-r ueiinhen boloh um dagyyda, tegeed 2100 ond Mongold 3-r ueiin ynalt ehelne geed bodohoor ytga alga

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа