13 November 2008

Хөрөнгийн биржийн үүсэл

Эрт урьдын цагт гэхэд ч хайшаа юм 17, 18-р зууны үед юмуудаа. Нэг далайн дээрэмчин хүүтэйгээ хамт дээрэм хийдэг байж л дээ. хүү нь 15 нас хүрэх үед аав нь шархаа даалгүй үхэх болж гэнэ. тэгээд хүүдээ захьжээ. "Миний хүү одоо ааваасаа хойш битгий далайн дээрэм хийгээрэй, хатан хааны хөлөг онгоц хүчтэй болсон, зэвсэг ч сайтай болсон. далайн дээрэм явуургүй болж байна" гэж захиад нэгэн арал дээрх алтны орд газрын зургийг өвлүүлж өгөөд чад болж гэнээ...

Хүү ч уйлж уйлж газрын зургаа өвөртлөөд аавынхаа найзыг даган Англид очиж буурчын газарт нь ажиллах болов. Өдөр өнгөрөх тусам нөгөө арал дээрээ очиж алтны орд газраа үзэх хүсэл доороос нь хатгана. Тэгээд нэг өдөр жижиг завь олоод арал руу очоод орд газраа ч олж, эзгүй арал дээр ганцаараа баахан орилж гэнэ. тэгээд гэнэт "гүйэ би чинь яаж энэ алтыг ухах билээ?" гэж бодлоо. юу ч гүй ядуу хүү улаан гараараа тэр алтыг олборлох ямар ч боломжгүй байв...

Хүү эх газартаа буцаж ирээд хүмүүсээс мөнгө зээлэхийг хүссэн боловч барьцаа хөрөнгө, танил тал юу ч байхгүй ядуу дээрэмчний хүүд хэн ч итгэсэнгүй. Сүүлдээ түүнийг галзуу солиотой хүн хэмээн үзэх болов. Үүнээс болоод хүү өдөр бүр архи ууж согтоод хүн бүхэн рүү гараараа занган "Би бол алтны ордны эзэн баян хүн, та муусайн гуйлгачингууд" гэж ирээд л хараадаг болж гэнэ.

Нэгэн өдөр буурчын газарт үл таних эр орж ирээд учир зүггүй үглэх хүүг хараад яриаг нь анхааралтай сонсов. тэр хүн бол уул уурхайн маркшедер мэргэжилтэй хүн байсан бөгөөд бас л мөнгө төгрөггүй ядуу нэгэн байв. Тэгээд хүүтэй уулзаж сайн ярилцаад хамтрах санал тавив. хүү ч зөвшөөрч орд газрыг нь очиж үзэн зургийг нь гаргаж нөөцийг нь тогтоов. ингээд хоёулаа болоод үзүүлэх ч юмтай арай өөрөөр ярьж эхлэв. гэвч мөнгөтэй хүмүүс тэдэнд бас л итгэсэнгүй.

Хэсэг хугацааны дараа тэр хоёрт эдийн засагч мэргэжилтэй дунд сургуулийн багш хүн итгэсэн боловч бас л хангалттай мөнгөгүй хүн байлаа. тэр өнөөх хоёрт хандаж "Ийм ийм ажил хийгээд ийм мөнгө олно гэсэн тооцоо байхгүй бол хүмүүс итгэхгүй шүү дээ" гэжээ. Өнөө хоёр багшийг эгнээндээ нэгтгэж түүнээр уурхайг ашиглах техник эдийн засгийн тооцоог хийлгүүлж авчээ.

Гурвуулаа хийсэн зүйлүүдээ нэгтгээд цаасан дээр буулган үзүүлэх юмтай болов. түүнийгээ мөнгөтэй хүмүүст үзүүлж мөнгө зээлээч гэж гуйж эхэлсэн нь өмнөхөөсөө хамаагүй үр дүнтэй байлаа. гэхдээ л мөнгөтэй хүмүүс тэр гуравт итгээд мөнгөө зээлхийг хүссэнгүй. Хэдийгээр өндөр хүү амлаж байсан ч эрсдэлгүй зээл өгөхийг л хүсэж байлаа.

Нэг л их алт ярьсан хүмүүс олсон орлого ч байхгүй хэдэн жил болж сүүлдээ нөгөө гурав бүр цөхрөнгөө барж тэсвэр нь дээд зэргээр алдарч эхлэв. Тэгээд эцсийн эцэст хүү "За одоо ёстой больё, гуйлгачин хүн гуйлгачинаараа л байдын байна. Энэ их алтыг мөнгөтэй хүн нь эзэмшиг гол нь бид ажилтай л байя. Мөнгө оруулсан хүн энэ уурхайг эзэмшээд өөрсдөө алтаа аваг, харин тэр уурхайд нь би манаач ч болсон хийе, багш чи менежер нь, маркешедр чи инженер нь бол" гэж хэлжээ. тэгээд гурвуулаа ярьж байгаад цаасан дээр буулгасан тооцоонуудаа нийлүүлэн бизнес төсөл боловсруулж, энэ бизнест хөрөнгө оруулсан хүн энэ уурхайн эзэн нь болно гэж зарлаад, түүнийг батлах эрхийн бичиг гэж гаргасан нь одоогийн хувьцааны эхлэл байлаа. ингээд мөнгөтэй хүмүүст хандахад тэд шал өөрөөр хүлээж авав.

Удалгүй уурхайг босгох хангалттай мөнгө хуримтлагдсан бөгөөд Ядуу хүү уурхайн ажилчдыг удирдан олборлох ажлыг хариуцан олсон ашгийг уурхайн эздэд хуваарилах болов. Энэ бас л дэлхийн хамгийн анхны гүйцэтгэх захирал (CEO) байлаа. Ядуу хүү маш их мөнгөтэй болж баяжсан бол хувьцааг худалдаж авсан хүмүүс мөнгөө банкинд хадгалуулсанаас хэд дахин илүү ашгийг олж байлаа. Удалгүй түүн шиг олон уурхайнууд хувьцаа гаргах болов. хувьцаа худалдаж авахыг хүсэгчид ч олширч, уурхайнууд болон мөнгөтэй хүмүүсийг хооронд нь зуучилдаг зах ажиллах болсон нь дэлхийн хамгийн анхны хөрөнгийн биржийг үүсгэлээ...

Хэрвээ танд болон танай компанид алтны уурхай шиг гайхамшигтай санаа байгаа боловч таны эсвэл компанийн тань санхүүгийн нөөц хүрэлцэхгүй байвал хөрөнгийн биржээс мөнгө босгож аврага том компани болох боломж бүрэн байна. Гэвч манай монголын бизнесменүүд үүнийг сайн ойлгохгүйгээс тэр үү "уурхай" г зөвхөн өөрөө л эзэгнэнэ гэж хав дарж, харамлаж суусаар байгаад л "өлсөж үхээд" байгаам даа. Монголын санхүүгийн зах зээл нэг талруугаа аймаар хэлбийчихсэн, аркидтай хүүхэд шиг харагддын. хөрөнгийн зах зээл нь хөгжил муутай, банкны салбар нь аймаар хөгжчихсөн.

Улс орны хэмжээнд ч гэсэн адилхан стратегийн орд газруудын 51 ээс дээш хувийг монголын төр эзэмшнэ гээд байгаа. бид тийм их хөрөнгийг гаргаж уу? бас тийм их эрсдэлийг дааж чадах уу? Миний бодлоор 30 орчим хувьд нь хөрөнгө оруулалт хийж бусдыг гаднаас босгох хэрэгтэй болов уу? 30 хувь дээр нэмээд бид татваруудаа авчихна бас монголчуудад өгөх цалин, бусад холбоотой салбаруудын олох ашиг гээд л шууд бус ашгууд хүртэнэ. дээрээс нь тэдний барьж байгуулж, хөрөнгө оруулсан дэд бүтцүүд бидэнд л үлдэнэ шүүдээ. гол нь нөхөн сэргээлтээ л сайн хийлгэж авах хэрэгтэй.

Ядуу хүүд уурхайг эзэмшиж ашиглах мөнгө ч байгаагүй, тэгэх мэдлэг, чадвар ч байгаагүй. гэвч бусдын мэдлэг, хөрөнгийг ашиглаад өөрөө баяжиж чадсан. Манай монголчуудын хувьд ч адилхан газар доорх баялагаа ашиглах мөнгө ч байхгүй, чадвар ч байхгүй. Тэхээр гаднаас л мөнгө босгох хэрэгтэй. Алийн болгон бид алтан дээр суусан гуйлгачид явхын бэ?!

24 comments:

  1. Cool man! Keep blogging...

    ReplyDelete
  2. Hergtei medeelel baina shuu.

    ReplyDelete
  3. Uneheer goyo boljee. Nudend haragdtal bichsen bns shuu.

    ReplyDelete
  4. ямарч хүн ойлгохоор гоё бичсэн байна шүү.

    TNX

    ReplyDelete
  5. үнэхээр сайхан бичсэн байна

    ReplyDelete
  6. Тун гайхалтай бичлэг. Сайхан хэллээ.

    ReplyDelete
  7. Лаг жишээ авч том юмыг энгийн болгож бичсэн байна шүү. Ганцхан юман дээр санал нийлэхгүй байна. Буурай хөгжилтэй орнуудын жишээ байдагштээ. Хөрсөн доорхи баялгаа бүгдийг нь ашиглуулаад дуусчихсан. Өөрөөр хэлбэл сумгүй буутай хоцрохто ижил. Дэд бүтцд нь тийм ч их ач холбогдол өгөх хэрэггүй болов уу? Ашиглаж дууссан орд хичнээн том хотын дэд бүтэцтэй болсон ч тэнд хүний амьдрал үүрд үргэлжлэхгүй байх. Хэдхэн жилийн дараа амьдрал буцалж байгаа газар руу иргэд нь нүүн суурьшаад хоосон балгас болон хоцрох үед тэр дэд бүтэц хэрэггүй эд болно. Газрын баялагийг гадныханд аль болох өгөхгүй байх. Бүүр аргатай бол өөрсөдөө ч газрын баялагаа хөндөж болохгүй юм байгаамштээ. Тэрнийхээ оронд өөрсөдөө оюун санаа ухаан чадлаараа капитал бүтээх тухай бодвол их л хэрэгтэйсэн. За за би ч бруу ярьдаг хүн шүү дээ...

    ReplyDelete
  8. Yag odoogoor buyu hamag indexuud unaad, sanhuugiin sector ter chigtee dawalgaalj baigaa uyed IPO hiigeed ashiggui baih l daa. Gadaadad garsan ganz 2 kompani onzgui l performloj baigaa. Gehdee 2009 ond gaigui bolchih bailguide j naidatsgaaj bgaashde ene uyed harin humuus utga uchirtaigaar horongo bosgoh gej yu baidgyn medej awtsgaagaad zorigloh heregtein bolu. HK, Londongiihon tusalya ireech orooch l geed baidag. Mongolchuud toodgui, meddgui, chaddgui eswel aidag hehehe... Agent bolon garah marketaa zow songood, horongo oruulagch haiwal bolohgui butehgui ym bhguishtee in the end

    ReplyDelete
  9. ter huu atgag 1n bsan bol uurtuu uruuldchgui uheh bjdee huurhii kkk mongolchuud ch bas atgag sanaanaasaa bolj buruuddad tuuh uy uyiin haaduud dund ch bdag bsan bolood ter tom guren bsnaa odoo 1 iimerhuuu bgaa bhdaa

    ReplyDelete
  10. Бүгдэнд нь баярлалаа.

    Зараад: Тийм шүү наад санаа чинь зөв. Миний энэ бичлэгийн хувьд мөнгө олох талаар өгүүлсэн бөлгөө. харин олсон мөнгөө яаж үрэх вэ гэдэг дээр Зараатай санал нэгээр бодох хэрэгтэй байгаам.

    ReplyDelete
  11. Гол нь газрын баялагаа зарж мөнгө болгочихоод дараа нь тэр мөнгөөрөө алга болсон баялагаа олж авч чадах уу гэдэгт л анхаарах хэрэгтэй байгаамштээ...

    ReplyDelete
  12. Хөрөнгийн бирж гэснээс нэг санаа байна. Дараа уулзахаараа ярилцъя. Магадгүй чи миний ирээдүйн бизнес хамтрагч ч байх юм билүү бүү мэд. ккккк. Бас бичлэг чинь таалагдлаа.

    ReplyDelete
  13. Ваав Бороотой хамтрах нь миний хувьд нэр төрийн хэрэг болой. Үүд хаалга нээлттэй шүү. баярлалаа.

    ReplyDelete
  14. Hi, Erka. Very good. Please make a relative citation or reference in your post. You are educated person. I know, you are not a stealer like Baabar. kiki, Baabar Ingaagiin bichlegiig hulgailaad barigdsan gee biz dee. Haanaas unshsan, henees sonssonoo bichlee geed une hundee aldah bish, harin ch usgono shuu, ERka. Iim soyol mongold ogt baihgui baina. Manai tun gaigui gesen bolovsroltoi zaluus ene talaar maruuhan oilgolttoi baih um. Amjilt husie.

    ReplyDelete
  15. Би copy paste хийгээгүй болохоор ишлэлийн талаар нээх бодсонгүй. Энэ бичлэгийг би Монголын хөрөнгийн биржийн захирал Содхүү гуайн ярианаас сэдэвлэн бичсэн бөлгөө

    ReplyDelete
  16. Гоё бичлэг болсон байна.
    Саяхан экс ерөнхийлөгч Очирбат гуайн нэг лекцинд суужаахад газар доорхи энэ их баялгийг олоод л, олборлоод л байх хэрэгтэймшдээ, дуусашгүй дундаршгүй баялаг байгаам гэж байсымдаг. Гэхдээ нөхөн сэргээлт гэж олигтой ч юм хийхгүй хэдэн мод суулгаад ургасан ч юмгүй үхэж дуусдагдөө. Уух усны ундарга нь байхгүй болчихвол ямар аймшигтай вэ!!!
    Хэхэ сүүлийн өгүүлбэр жоохон сүртэй болчихвудаа :)

    ReplyDelete
  17. Энэнд тэгээд хамгийн гол нь маш сайн тооцоо судалгаа хийгээд нилээдгүй хэмжээний мэдрэмж хэрэгтэйм шиг байгаан миний ойлгосноор.

    ReplyDelete
  18. Гоёо бичлэг болсон байна.

    ReplyDelete
  19. Blood Dimond гээд кино байдаг байхаа. тэр бас бодууштай л эд.

    за энэ талаар бол нилээн бодож байж л шийдвэр гаргах хэрэгтэй болов уу.

    ReplyDelete
  20. Ааанхаа ингдэг байсымуу цус гэж.

    ReplyDelete
  21. Буянцогтоо өөрөө хийж чадаагүй учраас хүнийг муулах дуртай, дээш гаргахыг хүсдэггүй байх. Эмос-н хэд хэдэн ном, дэлхий бөөрөнхий биш.... гэх мэт олон сайн бүтээлийг ганцаараа лаг юм шиг муулж л байсан. Би тодоос тод санаж байна. Тиймээс Эркардо сэтгэлээр уналгүй үргэлжлүүлээд бич.

    ReplyDelete
  22. tailbarlahiig bol deed zergeer hiijee. zaraagiin comment tsaashlbal boduushtai gej bodojiin. buyantsogtoo gdg hunii comment ch bas zuv yor ni haanaas medeelel medlegee olj avsanaa durdah heregtei baabariin huvid ch gsn. neg l tegdeg ingedeg gsn gej bicheed baij bolohgui sht. haa negtee unshsan sonsson l baij taraa herwee teriigee sanaad durdaad yavbal harin ch iluu sytematic boddog bolno. bi hen negniig muulah eswel deeshee dooshoo tatah gej ene setgedeliig bichsengui. magadgui ta buhen ene academic writing bish ishlel chuhal bish gej ch bolohiin

    ReplyDelete
  23. Нэлээд урт бичлэг боловч эхнээс нь сонирхон уншсаар нэг л мэдэхэд дуусчихаж. Гоё бичсэн байна. Аргагүй үнэн. Хөрөнгийн биржийг хэт шүтсэн тохиолдолд Исланд улс шиг болох вий гэсэн айдас бас байна. Тэнцвэртэй хандлага юунаас ч чухал.

    ReplyDelete
  24. gants yumtai sanal niilehgui bn 51%aas deesh avahguibol bid aldchihna.

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа