cat-right

Арго, Бат-Отгон, Үзмэрч Дашцэрэн нарт итгэх үү Эйнштэйн, Галилэй, Ньютон нарт итгэх үү?

За жаахан зав гарсан юм чинь бөөндөөд хоёр бичлэг оруулчий.

манай блогчид Бат-Отгоноор амьсгалцгааж байх шиг байна аа. Би өчигдөрийн ярилцлаганд нь суугаагүй ч гэсэн түүний ярьж байхыг зурагтаар харж байсан. Физикч, Доктор хүн гэхээр нь шинжлэх ухаанч юм ярих байх гэтэл бүр тэс өмнөө, далд ертөнц, сүнс сүүдэр, мухар сүсэг болоо явчихаар нь ёстой нөгөө хошного хүртэл улайж байгаа юм чинь.

Гэхдээ бид Бат-Отгоноос биш өөрсдөөсөө буруугаа хайх ётой юм шиг санагдсан. Тиймэрхүү галзуу юм ярьдаг хүмүүст итгэж, бишрээд сүйд болдог улс нь бидний дийлэнх олонхи болчихоод байна шүү дээ. Тэр зөн билгийн тулаан байна. үзэхээр бүр хошин шог үзсэнээс дутахааргүй инээж, хөхөрч авдаг шүү. Гэхдээ монголчууд яагаад ийм байгаа талаар бодлоо бичье

Өнгөрсөн зуунд манай дэлхий социалист, капиталист гэсэн хоёр лагерт хуваагдаж хоорондоо алалцаж байхад комунист гэсэн гаж тогтолцоог бидэн дээр туршиж байсан нь үнэн. Тогтолцоо нь ерөнхийдөө үл гүйцэлдэх шинжтэй, гажиг байсан боловч хүмүүсийг мунхруулж, тархийг нь угаах аргаар комунист тогтолцоогоо энэ ертөнцийн хамгийн сайхан систем гэж ойлгуулдаг байлаа. үүнд нь итгэж дагадаг хүмүүс нь ихэвчлэн боловсролгүй анги давхарага болох ажилчин, тариачин, малчинг хамрах пролетариуд. Тийм ч болохоор тэднийгээ ихэд сайшаан магтан дуулна.

Харин нийгмийн ухаалаг, боловсролтой хэсэг болох сэхээтнүүдээ элдэвээр хавчиж, алж хядаж, хэлмэгдүүлж ирсэн. Яагаад гэвэл тэд л комунизм гэдэг чинь гажиг, солиорол гэдгийг ухаардаг байсан юм. Комунист удирдагчдын гол зэвсэг бол мэдээлэл. Ард иргэдийнхээ тархийг цензурдсан, бодит байдлаас хол зөрсөн, Их удирдагчдаа магтан дуулсан тийм л мэдээллээр угааж нэг ёсны манкурт боол болгодог байлаа.

Энэ бүх гажуудлыг нь сохороор дагаагүй, итгээгүй, эсэргүүцсэн хэн ч болов хувьсгалын эсэргүү, хөрөнгөтний тагнуул болдог байлаа. Хүмүүс юунд итгэж болох, юунд итгэж болохгүйгээ эрх баригчдаар шийдүүлдэг байсан тийм харанхуй, эрх чөлөөгүй нийгэмд бид 70 жил чанагдсаны эцэст Польшийн үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнөөр эхэлсэн ардчилалын салхи энхрий хайрт Лениний бий болгосон эмгэнэлт жүжгийг дуусгавар болгосноор ямар ч цензургүй, шүүлтүүргүй мэдээллийн дунд бид бүгд явж орчихлоо.

Зөвхөн комунист улсуудтайгаа л харьцах эрхтэй, бүх хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь хяналтан дор байдаг, урлаг, утга зохиолд нь үзэл суртал нэвт шингээстэй тийм нийгэмд амьдарч байсан бидний өмнө гэнэт дэлхий бүх мэдээлэлтэйгээ, хүмүүстэйгээ, нууцуудтайгаа дэлгэгдэхэд хөөрхий бид юунд итгэж болох, юунд итгэж үл болох, аль нь галзуу, аль нь тэнгэрлэг болохыг ялгах туршлага, мэдлэг байсангүй.

Тэгэнгүүт Монголд алтан цөгц, ромбо гариг нтр гэсэн инээдмийн жүжгийн баатрууд од болж эхэллээ. Хүмүүс нь итгэхээс гадна бүр албаны хүмүүс нь ч итгэнэ. Хорьдугаар зууны бүгд найрамдах улсын ерөнхийлөгч хүн хажуудаа албан ёсны үзмэрчтэй байсан юм шүү дээ. Зарим "хувилгаан" уудад нь хэлээ зүсэж тэнэгтсэнийх нь төлөө, харь гаригтай холбоо барьчлаа гэж бодсон юм уу бүү мэд бүр байр бэлэглэж байсан байгаам. Ямар байгууллагаас гээч ? Шинжлэх ухааны академаас нь. Соёлт хүн төрөлхтөнд битгий хэлээрэй. Элэг доог болно шүү.

Манай хойд хөрш бас адилхан сэтгэцийн өвчнөөр өвчилж байсаныг би зурагтаар нь харж л байсан. Хий үзэгдэл нтр гэж байдаг гэж бүр батлаад байх шиг байсан.

Харин одоо бид овоо соёлжиж иргэншиж байх шиг байна. Ромбо гаригийнхантай хүн холбоо бариагүй, алтан цөгц гэж байхгүй гэдгийг захын хүн хүлээн зөвшөөрөөд, шоолж инээж байна.

Гэхдээ бүрэн илааршиж амжаагүй бололтой. Монгол Орос гэх мэт ПостКомунист улсуудад солиорол байсаар л байна. Жишээ нь тэр зөн билгийн тулаан. Хүмүүс их үзээд олон Үзэгчтэй болоол ТВ ээр гараад байгаашд. Тэрэнд нь итгээд хошуураад байгаа нөхөд бас байна. Америкд ийм шоу байдаг болов уу. байсан ч нээх үзэгчгүй тэгэсгээд л байдаг байхдаа.

Цаг хугацаа л хэрэгтэй байх шиг байна даа...

Худалдан авалт

Хойшооо лагер явах бүрд л замын тухай бодно. жил бүр тэрбум тэрбумаар нь л замд хөрөнгө оруулдаг. Тэгсэн хирнээ замууд нь улам л муудаад байх юм. Их мөнгө зарж болноо, яагаад чанар нь муудаад байдаг байнаа?!

Зам барих гэдэг бол нэг төрлийн ажил. Засгийн газар өөрөө хийнэ гэж байхгүй. Замын компаниудаар гэрээлж гүйцэтгүүлнэ. Засгийн газрын худалдан авах ажиллагааны нэг төрөл болох зам барих ажлыг худалдан авах үйл явцад л ноо байна даа тийм үү?

Милтон Фридманы мөнгөний онолд хэн нэгэн ямар нэг зүйлийг худалдаж авахдаа чанар болон үнийг давхар харгалзан үздэг. гэхдээ хэний мөнгөөр хэнд авах гэж байгаагаас шалтгаалж дараах байдлаар хандлагууд өөрчлөгддөг гэсэн байдаг байна.

1 рт Өөрийн мөнгөөр өөртөө. энэ үед тухайн хүн авах гэж байгаа юмныхаа үнэ, чанар хоёрыг дээд зэргээр хардаг. өөрөөр хэлбэл хамгийн бага үнэтэй, хамгийн чанартайг нь л сонгоно.

2 рт Хүний мөнгөөр өөртөө. Энэ үед тэр хүнд үнэ хамаагүй болчдог, гол нь чанарт л анхаардаг.

3 рт Өөрийн мөнгөөр хүнд. ийм тохиолдолд хүн чанарыг нээх тоохгүй харин үнэн дээр ихээхэн ач холбогдол өгдөг.

4 рт Хүний мөнгөөр хүнд. энэ тохиолдолд бол үнэ чанар хоёрыг хоёуланг нь тоохгүй.

Засгийн газар бол хүний мөнгөөр хүнд юм худалдаж авч өгдөг газар. Нэг ёсондоо татвар төлөгчдийн мөнгөөр татвар төлөгчдөд бараа, ажил, үйлчилгээг худалдан авч өгдөг гэсэн үг.

Тийм болохоор засгийн газрын хувьд худалдан авч байгаа зүйлийнх нь үнэ, чанар огт падлий байдгүй байхана. тийм ч болохоор бидэнд асар үнэтэй, аймшигийн чанаргүй зүйлүүд авч үргэлж гай болж байдаг байхана байна шүү дээ.

Энэ сонин гажигийг уул нь хуулиар зохицуулна. Яс юман дээр манай тендерийн хууль их сайн хийгдсэн юм байна лээ. Энэ хуулиа л ягштал баримталчихвал болоод явчих л юм шиг. Өнөөдөр олон орон ийм хуульгүй явдаг юм байна. Яагаад гэвэл төр чанаргүй, үнэтэй ажил, үйлчилгээг худалдан авсаар л байхыг хүснэ шүү дээ. Гэтэл энэ хууль тэрэнд нь гай болно. Харин Манай орны хувьд 2000 онд хуулиа баталчихаж.

Батлагдсан түүх нь их хөгжилтэй. 2000 онд А намынхан сонгуульд үнэмлэхүй ялагдчихаад буухдаа за та нар ингээд ял, ингээд ид, уу гээд энэ хуулийг батлачихаад яваад өгцгөөчихсөн байгаам. Нэг ёсондоо хожигдсон шарандаа л ХУ намынханыг хорлож байгаа юм шиг байгаан. кк

Гэтэл яг л хорлуулышд Ах намынхан бол аргыг нь олно л доо. Олцон ч байгаа юм.

Уул нь тэр нэгдүгээр хувилбараар өөрийн мөнгөөр өөртөө гэсэн зарчимаар зам баригддаг бол бид хамгийн хямдхан, хамгийн чанартай зам дээгүүр явхана ээ.

Тэгвэл ингэж шийдэх боломж байна. Юу гэхээр зарим замуудыг шууд хувьчилчих хэрэгтэй. замыг хувьчилж авсан компани өөрийн мөнгөөр замаа барина. тэгээд зам дээгүүрээ олон хүн явуулахын тулд чанартай замтай байх шаардлагатай. компани орлогоо замын төлбөрөөс олно. Харин төр тэр олон замын шудрага өрсөлдөөн, стандарт зэргийг нь хангаал, хянаал байж байх хэрэгтэй.

Төрийн бусад үйлчилгээг ч бүгдийг нь иймэрхүү аргаар л шийдээ шийдээ явчих хэрэгтэй. За за тэгээд би ч хэт либерал үзэлтэй хүн дээ. . .