cat-right

Аутсорсингийн үйлчилгээ үзүүэлгч улс орнуудыг үнэлэх нь.

Сүүлийн жилүүдэд глобал аутсорсинг буюу үндэстэн дамнасан мэдээллийн технологийн экспорт импорт асар хурдацтай хөгжиж байгаа талаар нилээдгүй ярьж бичих болжээ.

20 иодхон жилийн түүхтэй энэхүү үйл явц нь үүссэн даруйдаа дэлхийн бүхий л үндэстнүүдийн хооронд шинэ эдийн засгийн хэв маягийг бий болгосон төдийгүй хөгжиж буй орнуудын хувьд хөгжсөн орнуудтай интерацчилагдан, ДНБ ээ нэмэгдүүлэхээс гадна, мэдлэгт суурилсан эдийн засгийг бэхжүүлж, дэлхийн тавцанд гарах боломжыг нь бүрдүүлж ингэснээрээ дэлхий нийтийн даярших явцыг түргэтгэн дэлхийг улам бүр хавтгайруулан байгаа билээ.

Харин бидний Монголчуудын хувьд аутсорсинг хэрэгтэй юу үгүй юу? Та энэ талаар сонирхож байвал эндээс уншина уу. Аутсорсинг ашигтай ирээдүйтэй эсэх, МХХТГ, МТҮП зэрэг төр засгийн байгууллагууд энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар бичсэн байгаа.

Харин би энд аутсорсингийн захиалагч буюу үйлчилгээ худалдан авагч орнууд (АНУ, Европын холбоо, Япон гм.)-ын компаниуд гүйцэтгэгч улсууд (Энэтхэг, хятад, Ирланд гм) –аа сонгохдоо ямар үзүүлэлтээр хэрхэн хэмждэг талаар өгүүлэхийг зорилоо.

АНУ ийн Going Global Ventures судалгааны компаниас гаргадаг Global Outsourcing Report материалд аутсорсингийн гүйцэтгэч орнуудыг хоёр индексээр үнэлжээ

  • GOI (Global Outsourcing Index)

Энэ үзүүлэлт нь глобал аутсорсингийн харилцаанд гүйцэтгэх байр суурьнаас оролцож буй орнуудыг үнэлэх индекс юм. Үнэлгээг гаргахдаа дараах үндсэн гурван шалгуурыг баримталсан байна.

    1. Зардал. Компаниуд гаднаас аутсорсинг хийдэг гол шалтгаануудын нэг нь зардал хэмнэх явдал юм. Нөхөн төлбөр, цалин, дэд бүтцийн зардал татвар гэх мэт элдэв зардлуудыг бууруулахын тулд компаниуд хилийн чанадаас аутсорсинг хийдэг байна. Улс орнуудын хувьд эдгээр зардлууд бага байх нь GOI ийн 30% ийг эзэлнэ.
    2. Эрсдэл. Мэдээж таниж мэдэхгүй зах зээл, соёл, орчинд бизнес хийнэ гэдэг нилээд эрсдэлтэй алхам болох нь тодорхой. Тиймээс эрсдэлгүй найдвартай байдал нь шалгуурын хамгийн их буюу 54 хувийг эзэлдэг байна. Аутсорсинг хийхэд дараах эрсдэлүүд учирч болзошгүй байдаг байна.
        • Геополитикийн
        • Хүний нөөцийн
        • МТ-ийн чадавхи
        • Эдийн засгийн
        • Хууль, эрх зүйн
        • Соёлын
        • МТ-ийн дэд бүтцийн
    3. Зах зээлийн боломжийн түвшин. Энэ нь нийт шалгуурын 16 хувийг эзлэнэ. МТ-ийн 3 дагч мэргэжилтнүүдийн үнэлгээгээр гарч ирдэг.

  • FOI (Future Outsourcing Index)

Энэ нь улс орнуудыг ойрын 10 жилийн дараах өрсөлдөх чадвараар нь үнэлэх индекс юм. Үүнд ДНБ-ийн өсөлт, ажиллах хүчний нийлүүлэлт болон МТ-ийн мэргэшил зэрэг шалгууруудыг авч үздэг.

Дараах зурагаас улс орнуудыг дээрх хоёр үзүүлэлтээр үнэлсэн жагсаалтыг үзнэ үү.

Харин манай улс энэ жагсаалтын хаана нь байх бол ?

Хоёр дахь ертөнцд амьдархуй.

Энэ бол там биш диваажин биш. бидний уламжлалт бодит ертөнцтэй зэрэгцэн оршигч агуу өргөн уудам гайхамшигаар дүүрэн, хэзээ ч мөхөшгүй, оюунлаг ертөнц юм.

20 хүрэхгүй жил оршин тогтнож байгаа ч боломж, цар хүрээ, гайхамшигаараа хүн бүрийг өөрлүүгээ өдрөөс өдөрт татан оруулж байгаа билээ. үр дүн нь даяршил.

Энэ бол мэдлэгт суурилсан ертөнц юм. бүр нарийн хэлвэл мэдээлэлд суурилсан ертөнц юм.

Чухамдаа дэлхийг хавтгай болгогч гол буруутан бол яах аргагүй энэ ертөнцийн үүсэл юм. даяршил, мэдлэгт суурилсан эдийн засаг, сэтгэлгээний хурдтай өсөлт, эдийн засаг, нийгэм, улс төрийн тэс ондоо хэв загвар, аутсорсинг, блог ертөнц, орон зайгүйжилт ... энэ бүгд нийлээд ОНЛАЙН ертөнц юм.

Энэ ертөнцөд бодит ертөнцийн зарим хууль үйлчлэхгүй.

Та хөөрхөн, мөнгөтэй, цэвэр Ари үндэстэн байх албагүй, Дэхийн аль мухарт байх нь огт падгүй зөвхөн та УХААНТАЙ л байх ёстой.

Эдийн засгийн хуулиуд ч үйлчлэхгүй жишээлбэл Парето гийн онол энэ ертөнцөд хэрхэн эсрэгээрээ эргэсэн талаар эндээс уншиж болно.

Мөн бодит ертөнцд байр сууриа олсон том акулуудын толгойд хэний ч мэдэхгүй энэтхэгийн жижигхээн компани энэ л ертөнцөд хэрхэн цахиур хагалж байгаа талаар Томас Фридманы дэлхий бол хавтгай номноос уншиж болно.

Та бид хүссэн хүсээгүй, эрт орой хэзээ нэгэн цагт энэ ертөнцийн иргэн болно. Энэ онгон зэрлэг, мөртлөө зах хязгааргүй ертөнцөд өөрийн байр суурийг цаг алдалгүй эзэл !!!

Та алгуурласаар байвал хэн нэг нь таны байрыг эзэлсээр л байх болно.

Байр гэдгийг би орон зайн утгаар хэлсэнгүй. угаас энэ ертөнцөд орон зай гэж үгүй. харин нэр хүндийн орон зай гэж бий. тэрхүү орон зай харамсалтай нь хязгаартай. тэнд л та аль болох хурдан зайгаа эзлэх ёстой.

хоёр дахь ертөнцийн амьдарлын мөн чанар материаллаг зүйлс бус оюунлаг үнэт зүйлс дээр тулгуурлах юм. Тиймээс энэ ертөнцөд амьдарна гэдэг нь оюун санаалаг ертөнцөд амьдрахын нэр.

Мэдлэгт суурилсан оюунсанаалаг ертөнцөд тавтай морил !

Мисс шалгаруулсан нь

Өчигдөр ICT expo ийн хаалтын ажиллагаа болоод Strings диско клуб д ICT чүүд нижгэр авлаа.

Skytell, Mobicom, ICTA ийн төлөөлөл, Сайханбилэг дарга гээд олон хүмүүс цугларч янз бүрийн шагнал гардуулж бариад жаал сүр зарлаад маниус нь дээр пивдож хэсэг сууж байтал ICT салбарын Мисс бүсгүйчүүдийг шалгаруулах юм болоо явчиваа.

Байгууллага бүрээс төлөөлөл болоод сайхан бүсгүйчүүд тайзан дээр гарж явчив. шүүгчид бас үзэг балаа зэхээстэй. зарим байгууллагаас зарлангуут гүйгээд гарж байхад зарим нь шүүгчидэд чирч гулдруулан барин тайзан дээр гарч байх юм.

Эхний раунд мисс үүд өөр өөрсдийн байгууллагыг сурталчилах байлаа. ээлж ээлжээрээ юм яриад л байлаа эхний мисс л аягүй нүүрэмгий орилоод л цоглог гэж жигтэйхэн бас нэг махлагдуу хүүхэн хаанахын мисс гэчивээ цаас зардаг л компани бололтой цаасгүй бол ICT будаа гэх маягийн юм яриад би дотроо Paperless technology цаасыг халж байгаашд ухааны юм бодоод ... оноог өглөө.... эхний үе дууслаа...

Дараагийн раундад 5 мисс шалгарлаа. Өнөөх махлаг, бас цоглог, бас шар номны шар хүүхэн тэргүүтнүүд үлдсэн байлаа. хөтлөгч асуулт асуугаад эхний мисс д жаахан хүндхэн даалгавар оногдлоо. харин өнөөх цоглогт дуу дуулах даалгавар оногдоход манай хүн нилээд дээр үеийн дууг уянгалуулж өгчийн. шар номны хүүхэн өрсөлдөгчөө дууриагаад тэгээд шүүгчид тусгай өрөөнд ороод жаал маргалдлаа. тэгэж тэгэж дуусав

Тэргүүн мисс
Дэд мисс
Гоо мисс
Брэнд мисс
Смайл мисс үүд тодров. шагналыг тайзан дээр гардуулаад хүмүүс урд алга ташаад л эгээтэй л өөрөө шагнал авж байгаа аятай сайхан мэдрэмж төрж байлаа.

дараа нь филифин нөхдүүдийн дуунд бүжиглээд сайхал л байлооо....




Вэб маркетингийн хольц

Олон хүмүүс маркетингийг ойлгохдоо зөвхөн реклам, зар сурталчилгаа, хүмүүс яагаад бүтээгдэхүүн худалдаж авдаг, тэдэнд яаж өөрийн бүтээгдэхүүнийг таниулж борлуулалтыг идэвхижүүлэх вэ зэрэг асуудлуудыг л ойлгодог. Гэтэл энэ бол тийм биш дээрх ойлголтууд нь маркетингийн зөвхөн нэг л бүрдэл хэсэг болох Идэвхижүүлэлт (promotion) юм. Маркетинг нь түүнээс хамаагүй өргөн ойлголт юм. Маркетингд идэвхижүүлэлтээс гадна Үнэ, Бүтээгдэхүүн, Хуваарилалт гэсэн маркетингийн хольц гэж нэрлэгддэг дахиад 3 иж бүрдэл хэсэг байдаг. Эдгээр Үнэ, Бүтээгдэхүүн, Хуваарилалт, Идэвхижүүлэлт гэдэг 4н иж бүрдэлийг маркетингийн 4P гэж нэрлэдэг. Эдгээрийг маркетингийн төлөвлөгөө боловсруулахдаа тус бүрд нь тодорохойлж авч үздэг.


Вэб маркетингийн 4P- талаар

Бүтээгдэхүүн

Таны вэб хуудас юу зарж байна вэ? Уламжлалт бараа юу? үйлчилгээ юу, аль эсвэл зүгээр л зар сурталчилгаагаар мөнгө олох юм уу?

Таны бүтээгдэхүүний бодлого чинь өөрийн бараа, үйлчилгээг борлуулахаар зорьж буй тэр хүмүүсийн бүлэг сегмент рүү чиглэсэн байх ёстой. Мөн бүтээгдэхүүн чинь хоорондоо адил төс бүхий хэрэглэгчидэд зориулагдсан эсхийг тодорхойлох хэрэгтэй. Зах зээлийг пүүс компаниуд тэр чигт нь бүгдийг нь хангаж чадахгүй шүү дээ, ийм учираас та зорилтот сегмент рүү гээ л чиглэсэн үйл ажиллагаа явуулсан нь дээр.

Үнэ

Та бүтээгдэхүүнээ хэдий хирийн хэмжээгээр үнэлэх вэ? өрсөлдөгчидтэйгээ адил тогтоох уу? Эсвэл илүү юү, дутуу юу?

Үнээ өрсөлдөгчидөөсөө доогуур тогтоох нь ихэнхдээ буруу байдгийг санахад илүүдэхгүй. Тэднээс доогуур үнээр тогтоох нь танай бүтээгдэхүүнийг чанаргүй, муу бараа байна гэдэг ойлголт төрүүлэх болно. Тэнд хэн нэг нь бараагаа хэт өндөр үнэлээд байвал түүнийг буруутгах хэрэггүй.

Үнийн бодлого нь худалдан авагчидын хувьд таатай, боломжын, өөрийн хувьд мөн адил хангалттай ашиг өгч чадахуйц үнэтэй бараа ба үйлчилгээний нэр төрөлийг эрж хайхад чиглэгднэ. Таны бараа өрсөлдөгчийнхтөйгөө адил эсвэл түүнээс өндөр байхаар бол таны бүтээгдэхүүн түүний бүтээгдэхүүнээс чанар болон өнгө үзэмжийн хувьд илүү байх хэрэгтэй.

Хувиарлалт

Энэ нь бүтээгдэхүүнийг түгээх гэсэн үг. Таны бүтээгдэхүүн хаана бэлэн байх ёстой вэ? вэб маркетингд энэ ойлголт нь таны бүтээгдэхүүн, таны онлайн дэлгүүр, таны сайт хаанаас олдож байна вэ гэдгийг харуулдаг

Та үйлчилгээ худалддаг эсвэл бараагаа загварчилдаг бол магадгүй бүтээгдэхүүнийхээ түгээлтийг нэмэгдүүлэх, бараагаа каталог болон жижиглэн худалдааны дэлгүүрүүдээс олж болох юм. Тэгэхээр илүү их орлоготой ажиллахын тулд бүтээгдэхүүнийг бэлэн байлгах өшөө олон байрлал сувгуудыг ашиглах хэрэгтэй. Та Миний дэлгүүрийн сулжээ дүүрэг болгонд байдгийг анзаардаг уу? Түгээлт нь зардал өндөртэй ! бараа үйлчилгээнийхээ борлогдох чадвар зардал зэргийг сайн балансжуулж тодорхойлох нь чухал юм.

Идэвхижүүлэлт

Идэвхижүүлэлт нь дотроо зар сурталчилгаа, телемаркетинг, захидал илгээх, бүтээгдэхүүнтэй холбоотой таны хийсэн, бичсэн бүх зүйл (хүтүүсийг бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах хэрэгтэй гэж ятгаж сэнхрүүлсэн ажилууд г.м) зэргийг агуулдаг.

Бүтээгдэхүүн, үнэ, хувиарлалт, идэвхижүүлэлт нь бүгд интернэтийн хүрээнд үйл ажиллагаа явуулах байсан ч гэсэн туйлын чухал зүйлс юм. Эдгээр 4 иж бүрдлийн талаар дэлгэрэнгүйг дараа дараагийн бичлэгүүдээс сонирхоно уу.

"Боов" - оороо танигдсан нь.

Ийм юм болсымалдаа.

Дээр үед шдээ би 2 найзын хамт хөлсний байранд амьдардаг байлаа. ер нь нилээн хөгжилтэй. Үеийн гурвын гурван бандь юу эсийг хийхэв ...

Тэр үед дан эр улсууд хоол хийх барих гэж мэдэхгүй гадуур дотуур эсүүл бэлэн зэлэн гурилан юм л зохицуулдаг байлаа.

Идэх юмаа "цусалгаа" гэж нэрлэнэ. Харин уух юмыг "Гударгаа" гэнэ. тэгээд орой ирцгээгээд
"цусалгаа" авах болно. Мөнгөө нийлүүлнэ. Мөнгөгүй нь мөнгөтэйгөө "Нудрана" Мөнгө муутай байгаа гэхийг "Нударгаатай" байна гэнэ. тэгээд "Нударгаатай" байгаа нэгнийгээ "цусалгаа"-нд гаргана аль мөнгөгүй нь л гардаг байсын тэгээд манай нэг найз л голдуу гардаг байлаа.

Харин нэг удаа гурвуулаа гадаа ширэн *****-г үхтэлээ өшиглөж байгаад (хөлбөмбөг тоглохыг хэлж байна) цуг дэлгүүр лүү нөгөө л авдаг хилийн боовоо авах гээд орцгоолоо. нөгөө найз маань ч нударгаатай. бид хоёр ч мөнгөө өглөө. юу авах уу л гэж байна нөгөөхөө л гэлээ. өнөөх маань за гээл лангуун дээр очлоо.

тэгсэн 50 орчим насны худалдагч авгай манай хүн рүү инээмсэглэн -за хүүхээ юу авах вэ? гэтэл манай хүн -нөгөөхөө л авий гэж байна гэтэл худалдагч авгай - аан нөгөөхөө юу? за ав ав чамайг ч бүр боовоор чинь таньдаг болчижээ гэдэг байгаа.

хахаххахаха. гээл наана нь бид хоёр татаад унацан. тэнд байсан хүмүүс ч нир хийтэл инээгээд л. бид хоёр бүр нулимсаа гартал инээсэн шүү.




Google бол миний амьдрал

Google-ийг дахиад л биширхээс өөр арга алга.

Google-ийн нүүр хуудсаа ингэж янзаллаа. гайхамшиг биш гэж үү?




Урьд нь би Google-ийн энэ олон Stuff уудыг ашиглахдаа заавал URL ээр юм уу эсвэл наян юм дамжиж байж ордог байлаа, ер нь л их төвөгтэй байсын. харин IGoogle ийн ачаар бүх зүйл нэг доор. Ёстой амар юмаа.

Үүнээс өөр түм буман сонголтууд бий. би зөвхөн өөрийнхөө байнга хэрэглэх функцуудыг орууллаа. Энд дараад цааш нь сайн ухаад бай! энгийн ойлгомжтой.

Google чүүдээ та нар шүүүүүү...... өшөө илүү саак юм хийцгээгээрэй.

Ном худалдаж авах хэрэггүй болхоно ээ.


Өө хөөрхий дэлхий ч улам хавтгай болоод байна шүү.

Энэ их дажгүй юмаа хүссэн номоо эндээс үнэгүй олж болхоно байна шдээ.


номын сан музей болох үе ойрхон байна даа гэж...

http://books.google.com

Философич гэж хэн бэ?

Стадионд 3 төрлийн хүн очдог,

1. Тоглогчид болон зохион байгуулагчид гэх мэт хүмүүсийг хөгжөөж баясгахтай холбоотой хүмүүс
2. Үзэж сонирхохоор ирсэн хүмүүс
3. Хүмүүс яагаад стадионд очдогийн учрыг тайлах гэж очдог хүмүүс

Энэ 3 бүлэг хүмүүсийн сүүлийнх нь философчид юм.

Философич бол мэргэжил биш.

Философи
(цэцэн мэргэнд дурлах гэсэн утгатай Грек үг) нь хүнд шууд ашиг (эд хөрөнгө, албан тушаал гэх мэт) өгдөггүй хэрэггүй мэт зүйл юм. гэхдээ шууд бусаар хүнд ертөнцийг танин мэдэх (Метафизик), зөв амьдарах (Ёс зүй), учир шалтгааныг ойлгох (Логик), гэх мэт олон талын ач тустай.

Философич бол цол биш.

Хүн анх төрөхдөө л ертөнцийг таньж мэдэх оролдлого хийж эхэлдэг. энэ нь философийн үндэс суурь юм.

Бид бүгд философичид юм.




Freelancing -ийн тухай


Чөлөөт уран бүтээлчирхүү юм уудаа. Хэний ч төлөө ажиллахгүй, аль нэг байгууллагад харьяалагдаж цалин фүнлүү авдаггүй, тэгсэн хэрнээ шаггүй орлого олчихдог нөхдүүд сүүлийн үед нилээд олширч байна.

Freelancers!

аль 18-р зууны үеэс эхлэн энэхүү нэр томьёог ашиглаж ирсэн ч 20 иодхон жилийн өмнөөс интернэт бий болсоны дараагаас үүнийг өргөн ашиглах болжээ. Үнэндээ орчин үед интернэт нь эдгээр төрлийн хүмүүст илүү боломж олгох болсон юм.

Бид ирээдүйгээ төсөөлөхдөө... хүмүүс ажилд явалгүй гэртээ сууж байгаад л интернэтээс мөнгө олоод байдгаар төсөөлдөг. Тэгвэл яг энэ үйл явцыг л орчин үед freelancing гэж нэрлэж байгаа юм. харин тэдгээр чөлөөт уран бүтээлчдийг Freelancer гэнэ.

АНУ-д гэхэд энэ төрлийн ажилчид 10 сая д хүрж байгаа гэнэ шүү. энэ нь нийт ажиллах хүчний 7 хувь юм байна. тэд бүр өөрсдийн холбоог ч байгуулчихсан.

Сүүлийн үеийн судалгаанаас хархад дэлхийн нийт МТ-ийн ажил үйлчилгээний (Вэб, график дизайн, програм хангамж... гм) 20% -ийг эдгээр нөхдүүд хийж байна!

Орчин үед хавтгай дэлхий дээр нүсэр бюрократ бүтэцтэй уламжлалт компаниас цомхон чадварлаг багууд хамтран илүү сайн ажилдаг болж байна харин ирээдүйд баг биш бүр хувь хүмүүсийн эрин үе эхлэхэнэ ээ...

Та ч гэсэн Freelancer маягаар ажиллаж болно. ингэхийн тулд дараах сайтууд руу зочлоод үзээрэй.

www.rentacoder.com
www.handango.com
www.elance.com

S vсгээр эхэлсэн зүйл.

Та нар юу хийвэл илvv стрессээ тайлж кайф авч чаддаг вэ? Хvмvvс янз янз л юм шиг байлээ. Хашгирна, юм хагалж эвдлэнэ гэх мэт. Харин миний хувьд хамгийн сайн стресс тайлдаг зvйл бол S vсгээр эхэлсэн зvйл. Ямар сайхан гэж бодноо тvvнийг хийхэд бvх л зовлон мартагдаж ертєнцєєс тасарчих шиг л болдог.

Энэ vг англи vг гэдгийг та нар мэдэж байгаа. Гэхдээ яг Англи чууд нь ярихдаа S.. гэж ярьдаггvймшдээ F... гэж ярьдын.

Намраас хойш бараг S.. ийг хийсэнгvй. Байр сав нь ч олдохгvй юм. Олдсон нь зориулалтын биш тэгээд ч хамтраад хийчэх хvн байхгvй бvгд л завгvй ажилтай улс. Хавар хурдан болоосой л гэж бодож байна. Гадаа сайхан ногоон зvлгэн дээр хєлсєє гартал vзэх ч мєн сайхан шvv.

Энэ зvйлд эмэгтэйчvvдээс илvv эрчvvд дуртай юм шиг байгаамаа. Бvр vvний тєлєє нvдээ ухаад єгєхєєс ч буцахгvй болцон гарууд ч байх юм. Ер нь эрчvvд эмэгтэйчvvдээс илvv сайн хийдиймдєє. Би бол дандаа л эрчvvдтэй хийдэг. Эмэгтэйчvvд нэг л сайн чаддаггvйм. Бvр нилээн хэдэн эрчvvдтэй зэрэг хийнэ шvvдээ хоёулахнаа хийвэл ямар олиг байхавдээ.

За тэгээд та нар намайг гэнэт юугаа солиороод унаваа гэж бодож байж магадгvй. Хурдхан Англичуудын дvргvйцэж хэлдэг vгийг бичье. Юу гэдэг вэ гэхээр. Football is not soccer гэдэг юм даа.

Сэд, дараа нь хурдан хэрэгжүүл, гэхдээ ухаантай хий!

Сэтгэж бас төсөөлж чадаж байгаа зүйлээ бусдаас урьтаж хэрэгжүүлэх нь хүн төрлхтөний хамгийн том ололт юм.



Би өөрийгөө ярихаас цаашгүй хүн шүү гэж зүхдэг. Нээх л сайхан сайхан юм яриад л байна. Хамгийн аймшигтай нь хэрэгжүүлсэн нь хэд вэ гээд бодохоор нэг ч алга. Ичих ч шиг... H3 темпийн хүн гэж байдаг гэнээ шинэ санаа л гаргадаг. Харин тэрийгээ цааш хэрэгжүүлж чаддаггүй тийм хүн байдаг гэнэ. өөрийгөө тэр гээд өргөмжилчихөөд хошгороод яваад байтал ийм болчихож.

Муу удирдагч өөрийн хүч чадал, оюун ухааныг ашигладаг
Дундаж удирдагч бусдын хүч чадлыг ашигладаг
Сайн удирдагч Бусдын оюун ухааныг ашигладаг

гэх мэт өөрийгөө зөвтгөх юм ч нилээд олдож байна шүү гэхдээ одоо бодит байдлыг харья.

Шинэлэг санааг агуулж явдаг хүн бүр уг санаагаа амжилттай хэрэгжүүлэх тэр мөчийг хүртэл зөвхөн мөрөөдөгч байдаг. гэж Марк Твин хэлсэн байдаг. намайг мөн сайхан хэлж шүү. тэхээр би мөрөөдөгч л болж таарч байгааз?

тэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр ярих ихдээд байна хийх нь хоцрогдоод байна. Гэхдээ бас огт ярихгүй санаа гаргахгүй учир зүггүй хийгээд байвал утгагүй л дээ!

Dont work hard, Just work smart ! гэж нэг сайхан үг байна аа. юу ч өмнө нь ярилгүй төлөвлөлгүй учир утгагүй их хийлээ гээд олигтой байх цаг нэгэнт өнгөрчээ.

тэгээд ч great mind is discuss ideas, average mind is discuss event гэдэг биздээ хэхэ.

тэгээд яах ёстой болж таарч байна аа?!


Cэд, дараа нь хурдан хэрэгжүүл гэхдээ ухаантай хий!


Simple ideas can save time, effort and money!