cat-right

IT work force demand in Mongolia

Нэг ийм сүртэй нэртэй судалгаа хийв. Цөөн хоногт олигтой юм хийж чадсангүйээ гэхдээ энд тэндээс янз бүрийн юм ухаж төнхсний дүнд сонирхолтой зүйлүүд олж мэдсэнээ энд сийрүүлэе гэж бодлоо.

Бид дэлхий даяараа МТ-ийн дэвшлийг ажил хөдөлмөртөө ашиглаж ач тусыг нь мэдэрсээр багагүй хугацаа өнгөрлөө. та нар боддоо PC, Word, Excel, Internet, Гар утас ... гэж байдгүй байх үед бидний ээж аав яаж болдог байсын болоо? ёох бодхоос аймаар.

Гэтэл одоо яав? хамаагүй амар болчихсон байгааздээ? хэн ч маргахгүй байх. харин энэ боломжийг бидэнд Мэдээллийг технологи гэдэг зүйл олгожээ. Тэгвэл энэ МТ-ийн салбарт ажилладаг нөхдүүдийн талаар энд ярих болно.

МТ-ийн ажилтан гэж хэн бэ?

МТ-ийн ажил мэргэжил гэдэг нь өргөн утгаараа техник технологийг ашиглан мэдээллийг үүсгэх, солилцох, хадгалах мөн хэрэглэхтэй холбогдсон мэргэжлийг хэлдэг бол явцуу утгаараа компьютерийн програм болон техник хангамжийг үйлдвэрлэх, хөгжүүлэх, компьютерийн техникийн үйлчилгээ үзүүлэх, сүлжээ, өгөгдлийн баазыг үүсгэн зохион байгуулах чиг үүрэг бүхий мэргэжлийг хэлдэг.

За тэгээд янз бүрээр ангилана л даа. хэдэн зуун ажил мэргэжил байдаг гэсэн. гэхдээ ерөнхийд нь
    1. Компьютерийн ухааны эрдэмтэд (Computer Scientists)
    2. Компьютерийн инженерүүд (Computer Engineers)
    3. Системийн шинжээчид (System Analysts)
    4. Компьютерийн програм зохиогчид (Computer Programmers)
Гэх мэт ангилна.

Харин Монгол улсад МТ-ийн ажилчид хир олон байдаг юм болоо?

За энэ бол ёстой бүтэхгүй ажил байлээ. Татварын албанд ч энэ тоо байхгүй, статистикийн төвд ч байхгүй яагаад гэвэл МТ-ийн ажил гэж тусдаа Category байхгүй учираас.

Гэхдээ яах вэ тодорхойлох гэж оролдлоо БСШУЯ-аас жил бүр гаргадаг статистикаас мэргэжлийн индекс ээр нь ангилан төгсөгчдийн тоог гаргасан бөгөөд үүн дээр үндэслэн одоогийн ажиллах хүчний нөөцийг гаргахад манай улсад 1998-2006 онд нийт 4.8 мянга орчим МТ-ийн мэргэжилтэн бэлтгэгдэн гарчээ.

Бас бус судалгуунууд байлээ л дээ гэхдээ тэдгээрт нэг л итгэл төрөхгүй байгаам.

Харин цаашид МТ-ийн мэргэжилтнүүд хир хэрэгцээтэй байгаам болоо?

Монгол улсад мэдлэгт тулгуурласан мэдээлэлжсэн нийгэм байгуулах зорилго бүхий Цахим Монгол үндэсний хөтөлбөр 2005 онд батлагдан гарсан. Энэ хөтөлбөрийн стратегийн 7.3-т МХХТ-ийн өндөр чадвартай олон тооны мэргэшсэн мэргэжилтэн, судлаачид бэлтгэх гэж заасан байдаг. Мөн 2007 оны 2 сард баталсан “Монгол улсад 2015 он хүртэлх хугацаанд МТ-ийн гадаад аутсорсингийг хөгжүүлэхэд баримтлах чиглэл”-ийг МХХТ-ийн газраас баталсан. Энэхүү баримт бичигт нь 4 үндсэн зорилтыг дэвшүүлэн тавьсаны хоёр дугаарт аутсорсингийн чиглэлээр ажиллах, мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нөөцийг бүрдүүлнэ гэж заажээ.

Уг баримт бичгийн хүрээнд Мэдээллийн технологийн гадаад аутсорсингийг 2015 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд энэхүү мастер төлөвлөгөөнд гадаад зах зээлд ажиллах МТ-ийн мэргэжилтнүүдийн хэрэгцээг таамаглаж 2015 он гэхэд гадаад зах зээлд ажиллах 15,000 мэргэжилтэн бэлтгэх зорилт тавиад байгаа билээ.

Боловсролын мастер төлөвлөгөөнд тусгасны дагуу 2006-2007 оны хичээлийн жилд Монгол улсад инженер технологиор 19,3 мянган оюутан суралцаж байгаа бол МТ-ийн инженерээр суралцагчид үүний 38 орчим хувийг эзэлж байна. 2014-2015 он гэхэд уг төлөвлөгөөний дагуу инженер технологиор суралцагчид 38,6 мянга болж өснө хэмээн төсөөлжээ.

Дэлхийн ихэнх хөгжилтэй орнуудад МТ-ийн мэргэжилтний хэрэгцээ, их дээд сургууль төгсөгчдөөсөө давж гараад байгаа билээ.

Япон

Японы аутсорсингийн зах зээл Монголчуудын хувьд нэвтрэхэд хамгийн дөхөм зах зээл юм. Аутсорсингийн баримтлах чиглэлд Япон улсыг зорилтот зах зээл хэмээн тодорхойлсон. Япон улсын МТ-ийн гадаад аутсорсингийн хэмжээ улам бүр нэмэгдэж байна. Японы гадаад аутсорсингийн зах зээлийн хэмжээ IDC (International Data Corporation)-гийн хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар 15,38 тэрбум ам. долларт хүрчээ.

Япон улсын бүхий л салбарт ажиллах хүчний хомсдол үүссэн бөгөөд үүний дотор МТ-ийн мэргэжилтнүүд хэдэн жилийн өмнөөс дутагдаж эхэлсэн байна.

Японы Hikari Technet компаний тавьсан илтгэлд[1] Японд жилд 100 мянган мэргэжилтэн МТ-ийн инженерийн шалгалтанд тэнцдэг бол энэ тоо цаашид буурах хандлагатай байна. (хүн ам болон шалгуулагчид жил тутамд буурч байгаа. Үүнийг дагаад МТ-ийн инженерийн тоо буурч байна.) Гэвч Японы компаниудад чадвартай МТ-ийн инженерүүд дутагдсаар байгаа бөгөөд жил бүр 10 мянган чадварлаг МТ-ийн инженерүүдийг ASEAN-ийн орнууд болон Монголоос импортлох шаардлагатай байна гэж дурьджээ.

Японы төрөөс дутагдалтай байгаа ажиллах хүчээ азийн бусад орнуудаас нөхөх, тэднийг бэлтгэхэд туслалцаа үзүүлэх бодлого баримталж байгаа юм.

Европ

2002 онд IDC байгууллагын гаргасан судалгаагаар Баруун Европын орнуудын МТ-ийн мэргэжилтний хомсдолыг (2000-2005) дараах хүснэгтэд үзүүлэв.

Энэ судалгаагаар баруун Европын бүх орон МТ-ийн мэргэжилтний хомсдолд орох бөгөөд ялангуяа Герман, Франц, Англи том гүрнүүдэд илүү их мэргэжилтэн шаардагдах юм.

Дутагдалтай байх МТ-ийн чиглэлүүдэд:

§ Сүлжээний мэргэжилтэн (сүлжээний дизайн, суурилуулалт, ашиглалтын инженер ба зөвлөх) 19%

§ Компьютерийн мэргэжилтэн (компьютер техник хангамж, сервэрийн шинжээч) 4%

§ Програм хангамжийн мэргэжилтэн (Oracle зөвлөх, ABAR програмчлагч)

§ өгөгдлийн сангийн администратор CICS шинжээч

§ технологийн neutral мэргэжилтэн ( МТ-ийг бизнесийн зорилтоо биелүүлэхэд хэрхэн ашиглахыг ойлгодог бизнесийн зөвлөх) 27%

Баруун Европын орнууд МТ-ийн мэргэжилтний хомсдолоо бусад улсуудын мэргэжилтнүүдээс нөхөх буюу Brain Drain хийдэг. 2004 оны байдлаар Ази номхон далайн орнуудаас гэхэд 60 мянган ажилтан авсан байна.

Migration between the world regions: Origin of non-nationals occupied in S&T, taken from Veuglers, Ziarko (2004).

EU ICT TASK FORCE REPORT NOVEMBER 2006 судалгааны материалд баруун Европын МТ-ийн зах зээл 6.1 % зүүн болон төв Европынх 13.2% өснө гээд энэ өсөлтийн хүрээнд үүсэх ажлын байрыг хангахын тулд цаашид гаднаас импортлох ажиллах хүчийг өсгөх шаардлагатай байна гэжээ.

Бусад

2001 онд канадад 30 мянга, 2002 онд АНУ д 578,7 мянга, Шведэд 1,6 сая буюу 1998 оныхоос 3 дахин илүү, Эдгээр улсууд бусад улсаас өндөр мэргэжлийн МТ-ийн боловсон хүчин импортлох бодлого баримталж байна.

Канад улсад гэхэд 1990-2001 онд МТ-ийн мэргэжлийн ажил эрхлэгчдийн өсөлт нийт ажил эрхлэгчдийн өсөлтөөс 7 дахин их болсон ба үүнд Компьютерийн инженер, програмист, Систем аналистийн мэргэжлүүд тэргүүлж байна. Энэ их өсөлтийг үндэсний МТ-ийн их дээд сургууль төгсөгчдийн байдал хангаж чадахгүй болжээ. Түүнчлэн ихэнх хөгжилтэй орнуудад МТ-ийн мэргэжилтэй боловсон хүчний цалин өндөр болсон учир бизнесийн байгууллагууд нь хөгжиж буй орнуудын хямд ажиллах хүчнийг оруулж ирэх мөн аутсорсинг хийх арга замуудыг сонгох болжээ[2].

Энэ бүгдээс харахад манай улсад олон улсын хэмжээнд хүрсэн өндөр ур чадвар бүхий МТ-ийн мэргэжилтэний хэрэгцээ шаардлага өндөр байгаа нь харагдаж байна. Мөн дэлхийн хөгжингүй орнуудад МТ-ийн мэргэжилтнүүд хомсдож, төр засаг нь бусад хөгжиж буй орнуудаас ажиллах хүч оруулж ирэх бодлого баримталж байна. Гэвч гадаад зах зээлд ажиллахын тулд МТ-ийн мэргэжилтэн бүрт мэргэжлийн өндөр ур чадвар, дадлага туршлага зайлшгүй шаардлагатай.

Японы Hikari Technet компаний тавьсан илтгэлд[3] Японы компаниудаас хүсч байгаа гаднаас авах мэргэжилтнүүд нь мэргэжлийн өндөр ур чадвартай байхаас гадна Япон хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй гэжээ.



[1] ASIAN ITEE View Points from Japanese Company, Mr. Ryozo HIRATSUKA, 2006

[2] Мэдээлэл, харилцаа холбооны салбарын бодлогын баримт бичгүүд I, 2005

[3] ASIAN ITEE View Points from Japanese Company, Mr. Ryozo HIRATSUKA, 2006